| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/03420/И |
| Дугаар | 192/ШШ2025/09230 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/09230
| 2025 оны 11 сарын 11 өдөр | Дугаар 192/ШШ2025/09230 | Улаанбаатар хот |
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон:
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ***********ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ********ХХК, ********* нарт холбогдох 5,737,512,329 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь хариуцагч ********аас татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Тус хэргийн зохигч эвлэрч, хариуцагч ******** ХХК, ********* нар нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,737,512,329 төгрөгийн үнийн дүнд тооцон, барьцааны зүйл болох *****ХХК-ийн өмчлөлийн:
2.1.Улсын бүртгэлийн ******** дугаартай, ГД-**********дугаар гэрчилгээтэй, Нийслэлийн ****** дүүргийн ***р хороо, ******** гудамж, ******тоот хаягт байрлах, 1482 м.кв талбайтай ажилчдын байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
2.2.Улсын бүртгэлийн ************ дугаартай, ******** дугаар гэрчилгээтэй, Нийслэлийн ***** дүүргийн ******* хороо, и*******гудамж, 1*********тоот хаягт байрлах, 161 м.кв талбайтай уурын зуухны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
2.3. Улсын бүртгэлийн ******* дугаартай, ****** дугаар бүхий гэрчилгээтэй Улаанбаатар хот, ********* дүүргийн, ********хороо, и********* байрлах, 70328 м.кв талбайтай, нэгж талбарын ******дугаартай газар,
2.4. Улсын бүртгэлийн ******** дугаартай, ************* дугаар бүхий гэрчилгээтэй, Нийслэлийн ********* дүүргийн **** хороо, ***гудамж, ********тоот хаягт байрлах, 476 м.кв талбайтай шувууны байр зориулалттай инкубатор үл хөдлөх эд хөрөнгө,
2.5. Улсын бүртгэлийн ****** дугаартай, ****** дугаар бүхий гэрчилгээтэй, Нийслэлийн ******* дүүргийн **** хороо, *******гудамж, ******************************************************************************************************************************* тоот хаягт байрлах, 1637 м.кв талбайтай шувууны байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, тохиролцсон хугацаанд уг барьцааны зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлээгүй тохиолдолд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зээлийн гэрээний үүрэгт 5,737,512,329 төгрөгийг төлөх, уг төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч “*********” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө болох
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,215,151 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдэж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нараас 26,215,151 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч********** ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА