Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 697

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч С.Солонго,

хохирогч Л.М,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц овогт Б ийн Э т холбогдох эрүүгийн 1806 00544 0642 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл   0 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, Ц овогт Б ийн Э

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баязүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны төвийн зүүн талын автомашины зогсоол дээр байсан иргэн Л.Мгийн эзэмшлийн 00-00 УНҮ улсын дугаартай Тоёота Ао маркын автомашинаас цүнхтэй бэлэн 870.000 төгрөг, монетон гинж, кулон зэрэг эд зүйлийг хулгайлж 1.293.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Л.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 1 дүгээр сарын 10-нд Нарантуул худалдааны төвийн гадаа 3082 улсын дугаартай машинаа зогсоол дээр тавьчихаад иргээд иртэл машин дотроосоо цүнхтэй эд зүйлээ алдсан байсан. Тухайн үед машин дотор 3 дугаар ангийн хүүхэд байсан. Тэгээд би иргэж ирээд цүнхээ охиноосоо асуухад “сая 2 ах машинд орж Хэнтий явах уу гээд байсан тэгээд цүнхийг аваад явсан юм шиг байна гэж хэлсэн” тухайн үед уул нь камерын бичлэгээс харахад 2 хүн явж байсан. Энэ хүн одоо болохоор ганцаараа явж байсан гээд байна. Тухайн үед цүнхэн дотор маань 2 кулонтой гинж бас нэг кулон байсан. Гэхдээ нэг кулонтой гинж байсан гэж хэрэгт бичсэн байна лээ. Тэр гинж маань өөрөөсөө кулонтой тэрийг эд зүйлийн үнэлгээн дээр үнэлээгүй байна лээ гэв.

Хохирогч Л.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 16:10 цагийн орчим Нарантуул худалдааны төвийн зүүн зогсоолын хэсэгт 30-82 УНҮ улсын дугаартай Королла Аксио маркын автомашинтай ирж зогсоод Хаан банкны ард байрлах бөөний төвд хайрцагтай бараа өгчихөөд гарч ирэхэд миний голын хайрцаган дээр тавьсан байсан гар цүнх алга болсон байсан. Тэгээд дотор сууж байсан охиноосоо асуухад хоёр эрэгтэй хүн орж ирж суугаад юм асуугаад гарсан гэсэн. Хар хүрэн өнгийн жижиг гар цүнх дотор нь бэлэн 870.000 төгрөг, хоёр монетон кулон, нэг монетон гинж, Хаан банкны виза карт, иргэний үнэмлэх, бусад хөнгөлөлтийн картууд байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 29-31 дүгээр хуудас/,

Өсвөр насны гэрч А.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр би ээж Мөнхзаяа, ээжийн найз А нарын хамт Нарантуул зах орсон бөгөөд ээж машин барьж явж байсан бөгөөд машинаа халуун усны баруун талд байрлуулаад ээж А эгчтэй хамт зах руу ороод би машинд нь ганцаараа үлдсэн. Ээж буугаад удаагүй байсны дараа зүүн урд талын суудалд нэг ах орж ирээд Хэнтий явах уу гэж асуусан. Бас баруун талын хаалгыг нэг ах хагас онгойлгоод Хэнтий явах уу гэж асуусан бөгөөд тэр хоёр хүн бараг зэрэг шахуу асуусан. Би тухайн үед Хэнтий явахгүй гэж хэлсэн урд талын суудалд сууж байсан ах буугаад явсан. Ээжийн цүнх тухайн үед голын хайрцаган дээр байсан бөгөөд би тэнд суусан ах аваад гарсаныг анзаараагүй. Ингээд удалгүй ээж ирээд цүнх байхгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 37 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 39 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 41-42 дугаар хуудас/,

Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 20-21 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 48 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баязүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны төвийн зүүн талын автомашины зогсоол дээр байсан иргэн Л.М ийн эзэмшлийн 00-00 УНҮ улсын дугаартай Тоёота Ао маркын автомашинаас цүнхтэй бэлэн 870.000 төгрөг, монетон гинж, кулон зэрэг эд зүйлийг хулгайлж 1.293.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Э т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 6 сар хорих ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч нь алдагдсан монетон кулоныг эд зүйлийн үнэлгээнд оруулаагүй байна гэх боловч түүний Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргаж өгсөн өргөдөлд “…Цүнхэн дотор 870.000 төгрөг  бэлнээр, монетон гинж 1 ширхэг, монетон кулон 2 ширхэг байсан” гэжээ. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэгт “…4 граммтай монетон гинж, кулон, ээжийн хэрэглэж байсан 160.000 төгрөгний үнэ бүхий 2.1 граммтай монетон кулон…” байсан гэж мэдүүлсэн байна. Хэргийн 42 дугаар хуудсанд дахь Дамно ХХКий үнэлгээгээр 4 грамм монетон гинж кулон, 2.1 грамм монетон кулоныг үнэлсэн байх бөгөөд хохирогч нь өргөдөл болон хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэгт, хэргийн материалтай танилцсан тэмдэглэл зэрэгт дахин өөр монетон эдлэл байсан талаар дурдаагүй байна. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

 

Иргэний хуульд зааснаар Б.Эаас 1.254.300 төгрөг гаргуулж хохирогч Л.Мд олгохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Э ын 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүйгээр  цагдан хоригдсон 3 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох  нь зүйтэй байна.