| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/06048/И |
| Дугаар | 192/ШШ2025/09548 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/09548
| 2025 оны 11 сарын 18 өдөр | Дугаар 192/ШШ2025/09548 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ************ дүүрэг, ************* дугаар хороо, ************, **********тоот хаягт байрлах ****** ХХК /РД:**********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********** дүүрэг, *******дугаар хороо, *********** дүгээр байр, ***********тоот хаягт оршин суух **********бүүвэй овогт ***********ын ***********р /РД:************/-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 79,394,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *************,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “**********” ХХК нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг иргэн *******тай байгуулж, ****** аймгийн ******* сум, ****дүгээр баг, *********өргөө, ************ гудамж, ******************* тоот хаягт байрлах 46 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 124,200,000 төгрөгөөр худалдсан.
Худалдан авагч ***** нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр худалдан, худалдан авах гэрээний дагуу дээрх орон сууцны урьдчилгаа 50,000,000 төгрөгийг төлсөн боловч орон сууцны үлдэгдэл үнэ болох 74,200,000 төгрөгийг гэрээний 3.2-т заасан хугацаанд төлөөгүй өнөөдрийг хүрч байна.
Иргэний хуулийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, мөн хуулийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно" гэж тус тус заасан. Хэрэв үүрэг гүйцэтгэгч ************ нь гэрээгээр тохиролцсон хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөрт багтаан үлдэгдэл төлбөр төлөх үүргээ биелүүлсэн байсан бол манай компани 74,200,000 төгрөгийг хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл буюу 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар арилжааны банкинд хадгалуулсан тохиолдолд жилийн 12 хувийн хүүтэйгээр хадгалуулах боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын14-ний өдрийг хүртэл 7 сарын хугацаанд арилжааны банкинд 74,200,000 төгрөгийг хадгалуулсан тохиолдолд 5,194,000 төгрөгийн хүүгийн орлого олох боломжтой байна.
Иймд хариуцагч ************ас орон сууцны үлдэгдэл төлбөрт 74,200,000 төгрөгийг, олох байсан орлого 5,194,000 төгрөгийг, нийт 79,394,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “*********” ХХК-ийн захирал **********эй 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний төлбөрийг үлдэгдэл 74,200,000 төгрөгийг төлөөгүй байгаа тул уг мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин “********” ХХК-иас гэрээгээр тохиролцоогүй хүү гэх 5,194,000 төгрөг нэхэмжилсэнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгч талаас 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1743 дугаартай худалдах худалдан авах гэрээ /хх-4-6/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ хуулбар /хх-7/, дансны хуулга /хх-8/, зэрэг нотлох баримтуудыг хэрэгт өгсөн байна.
4. Хариуцагч талаас итгэмжлэл /хх-20/, хариу тайлбар /хх-21/ нотлох баримт өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч ********т холбогдуулан 79,394,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч “********” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
2.1 Хариуцагч **************ай 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн орон сууцыг 124,200,000 төгрөгөөр худалдсан боловч**********р нь орон сууцны үнээс 50,000,000 төгрөгийг төлж, үлдэх 79,394,000 төгрөгийг өнөөдөр хүртэл төлөөлгүй.
2.2. Хариуцагч нь орон сууцны үлдэгдэл төлбөрөө гэрээгээр тохирсон хугацаандаа төлсөн бол банкинд хадгалуулж, хадгаламжийн хүүний орлогод 5,194,000 төгрөгийг олох боломжтой байсан гэх агуулгаар тайлбарласан.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны үлдэгдэл төлбөр болох 74,200,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй, харин олох ёстой байсан орлогод 5,194,000 төгрөг нэхэмжилснийг эс зөвшөөрч, маргаж байх бөгөөд үндэслэлээ ...талууд гэрээндээ хүү тохиролцоогүй гэх агуулгаар тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Талууд 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, хариуцагч ********** нь нэхэмжлэгч “******” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* аймгийн *******дүгээр баг, *********** гудамж ******** тоот хаягт байрлах 46 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 142,200,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, орон сууцны үнээс 50,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө төлж, үлдэх 74,200,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж дуусгахаар харилцан тохиролцжээ.
5. Дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байх бөгөөд уг гэрээ байгуулагдсан эсэх болон хүчин төгөлдөр байдлыг талаар талууд маргаагүй.
6.Хариуцагч нь уг худалдах худалдан авах гэрээний үүрэгт нэхэмжлэгч талд 74,200,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.
Иймд хариуцагч *********аас талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 74,200,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
7. Нэхэмжлэгч нь хариуцагчийг талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс олох байсан орлогод 5,194,000 төгрөгийг нэхэмжилсэн хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 291 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр тайлбарласан.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэжээ.
8.Дээрх хуульд заасан шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг зөрчсөн байх, уг зөрчлийн улмаас үүрэг гүйцэтгүүлэгчид хохирол учирсан байх явдал юм.
Нэхэмжлэгч “*********” ХХК нь бөөний худалдаа, барилгын засвар хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байх бөгөөд хариуцагчтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үнийг банкинд хадгалуулах ёстой байсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
9.Иймд хариуцагчийг худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийг 5,194,000 төгрөгийг олох ёстой байсан, уг орлогоороо хохирсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас хохиролд 5,194,000 төгрөгийг шаардах эрх үүсээгүй байна гэж дүгнэлээ.
10.Дээрх үндэслэлээр хариуцагч **************аас 74,200,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “***********” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,194,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *********аас 74,200,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “*********” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,194,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 554,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***********аас улсын тэмдэгтийн хураамжид 528,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*********” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА