Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 759

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч, хохирогч Т.Э, Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Т Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Г н Г нарт холбогдох эрүүгийн 1806 0058 80593 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , 00 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г Г

2. Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ажилтай, ам бүл 5, эхнэр,  хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 00 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Т Э

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Т.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Г ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Г.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн  дүгээр хорооны нутаг дэвсгэрт Т.Э ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Т.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018.01.01-ний өглөө 07 цаг өнгөрч байхад Натур худалдааны төвийн гүүрэн дээр такси байхаар нь суусан. Тэгээд явж байхдаа тэр залуугаас утас байна уу гэхэд дуугүй яв гээд байсан, байрныхаа гадаа очоод мөнгөө өг гэхээр нь надад задгай мөнгө байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхэд мөнгөгүй бол юу гэж суусан юм гээд уурлаад намайг татаад буулгасан. Би тэр залууд ахад нь мөнгө байна, надад 2 сая төгрөг байна, задгай мөнгө байхгүй байна, би чамд гэрт ороод эхнэрээсээ аваад өгье гэж хэлсэн. Бид хоёр орцоор ороод лифтээр 15 давхарт гараад би гэрийнхээ үүдэнд очоод тэр залууг цаашаа байж бай гэж хэлэхэд миний баруун гарыг бариад хойш мушгихаар нь би гараа угз татаад авсан, бид хоёр заамдалцаад маргалдаад байж байхад эхнэр гарч ирсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 19-22 дугаар хуудас/,

Хохирогч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018.01.01-ний өглөө би Баянзүрх дүүргийн 25-р хороо, Натур худалдааны төвийн замд Приус 20 маркын 67-57 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслээ тавиад урд талын машинд байж байхад миний машин руу 3 хүн ирээд 1 хүн нь машинд суусан. Би гараад очиход нөгөө хоёр хүн нь хэлэхдээ энэ хүнийг Халдвартад хүргээд өгчих гэж хэлсэн, тэгэхээр нь би таксинд суусан хүнээс танд мөнгө байгаа юу гэж асуухад байгаа гэж хэлсэн. Тэгээд явж байтал тэр хүн надаас нэгж байна уу гэхээр нь байхгүй гэж хэлсэн, тэгтэл утас байна уу гэхээр нь байхгүй гэж хэлсэн. Тэр хүн чи ингэж үйлчилдэг юм уу гэж уурлаад ширүүн дуугаар хэлсэн. Явж байгаад 14-р хороо, 71 байрны гадна очиход тэр хүн мөнгөө дэлгүүр, эсвэл гэр рүү дагаж ороод ав гэж хэлсэн. Машинаас буухад чи эр хүн мөн үү гээд миний өмд рүү гараа явуулахаар нь та яагаад байгаа юм гэж хэлэхэд миний зүүн талын нүд рүү нэг удаа гараараа цохисон. Тухайн үед би цагдаа дуудах гэсэн боловч утас залгаж болохгүй байсан бөгөөд тэр ах чи гэрээс ороод мөнгөө ав гэхээр нь орц руу нь дагаж орсон. Нөгөө хүний хамтаар 70 байрны орц руу ороод лифт рүү ороход тухайн хүн миний нүүр, ам толгой руу цохисон, 15 давхарт очоод коридорт гарахад тэр хүн мөн миний толгой, биеийн бусад хэсэг рүү цохисон...” гэх мэдүүлэг. /хэргийн 29-32 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 04ий өдрийн шинжээчийн ¹951 дүгнэлтэд “Гэрэлсүхийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, дагзны хуйх, зүүн сарвуу, зүүн гарын 3, 4-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зүүн нүдний алимны салстын цус хуралт, 1 шүдний эмтрэл бүхий гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 45 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹1005 дүгнэлтэд “Т.Э ын биед баруун сарвууны 5-р хурууны шөрмөсний тасрал, баруун сарвууны 5-р хурууны 3-р шивнүүрийн цуурал, баруун сарвууны 1-р хурууны 2-р үений хагас мултрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 49 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 24, 33 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 41-42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Т.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Гийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Г.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Т.Э ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Т.Эт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, шүүгдэгч Г.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Т.Эт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, Г.Г д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Т.Э, Г.Г нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Э, Г.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.