| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2202000000357 |
| Дугаар | 2025/ДШМ/279 |
| Огноо | 2025-02-26 |
| Зүйл хэсэг | 22.4.4., 22.5.1., |
| Улсын яллагч | Б.Ууганбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2025/ДШМ/279
2025 02 26 2025/ДШМ/279
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ууганбаяр,
шүүгдэгч Ж.П, түүний өмгөөлөгч Ө.Алтангадас, А.Ариунаа,
шүүгдэгч З.Ү-н өмгөөлөгч Д.Төмөрбаатар,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/773 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.П, түүний өмгөөлөгч Ө.Алтангадас, А.Ариунаа, шүүгдэгч З.Ү-н өмгөөлөгч Д.Төмөрбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ж.П, З.Ү нарт холбогдох 2202 00000 0357 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Т овгийн Ж-н П, .... оны .. дугаар сарын ..-ний өдөр ...... төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “..........” ..-ийн .......... ажиллаж байсан, одоо .............. ХХК-д дотоод хяналтын ажилтан хийж байгаа, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ................. тоотод оршин суух, /РД: ............/;
-Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 386 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар төрийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хорих ял оногдуулсныг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 141 дүгээр магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
2. Б овгийн З-н Ү, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ............ ........... төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, вагоны инженер мэргэжилтэй, ..................... ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ...................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ...................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........../;
Шүүгдэгч Ж.П нь .......... ................ буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” гэсэн заалтыг, мөн хуулийн 7.1.7 дахь хэсэг “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэсэн заалтыг,
.............. даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-407 дугаартай тушаалаар батлагдсан Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1-т заасан “...үйл ажиллагааны хяналт шалгалт хийж ...ажилтан албан хаагчдын сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хяналт тавьж ...илэрсэн зөрчил дутагдлыг цаашид хэрхэн арилгах барагдуулах талаар санал боловсруулж Замын удирдлагад танилцуулан үр дүнг авч хэлэлцүүлэн шийдвэр гаргуулах ...” гэсэн заалтыг, мөн дүрмийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “Дотоод аудит, хяналт шалгалтын үйл ажиллагаа нь хууль дээдлэх, хараат бус, ил тод, бие даасан, гадны нөлөөнд үл автах ...хяналт шалгалт, аудитын дүнг шударга оновчтой үнэн зөв тайлагнах, багаар ажиллах зарчмыг баримтална” гэснийг, мөн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А-404 дугаартай тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 13 дугаар зүйлийн 13.2.4-т заасан “Хувьдаа материаллаг болон бусад ашиг хонжоо олох зорилгоор Нийгэмлэгийн нэр болон ажил үүргийн эрх мэдэл, давуу талаа ашиглахгүй байх”, 13.3.1-т заасан “Бусад ажилтны үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, хууль бус үүрэг даалгавар өгөх”, 13.3.4-т заасан “Ашиг сонирхлын зөрчилтэй үед тухайн асуудлаар шийдвэр гаргах, гаргахад оролцох, албаны нэр барих зэргээр ажил үүргийн эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, авлига, хээл хахууль авах, бусдад давуу байдал олгох...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж,
хахууль өгөгч З.Ү-н “34 хоног ажил тасалсан зөрчлийг хамгаалж, түүний ажлын байрыг хадгалж үлдэх гэсэн” хүсэлтийг гүйцэтгүүлэх зорилгоор 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “..........” ХНН-ийн удирдах газрын хурлын А зааланд болсон аудит, хяналтын албанаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байрлах ...... дахь вагон засварын депогийн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн болон хүний нөөцийн шалгалтын актанд тусгагдсан зөрчлүүдийг хэлэлцсэн хуралдаанд оролцон ......... аймгийн .......... сумын нутаг дэвсгэрт байрлах ........ ачааны вагон депогийн хангамжийн инженер ажилтай З.Ү-г 2016 оны 04 сард 2, 05 сард 6 хоног, 06 сард 4 хоног, 07 сард 9 хоног, 10 сард 4 хоног, 12 сард 3 хоног, 2017 оны 02 сард 6 хоног, нийт 34 хоног ажил тасалсан байхад ажлын байрны тодорхойлолт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлж ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах саналыг .............ХНН-н даргад танилцуулж шийдвэр гаргуулаагүйн хариуд,
мөн үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөгч З.Ү-н “......................... удирдах газрын байран дотор ........ вагон засварын депод уурын зуухны лаборант ажилтай Г.Т-н тухайн газартаа “албан тушаал дэвшиж механик болгох” гэсэн хүсэлтийг гүйцэлдүүлэх зорилгоор гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж буюу Зүүн хараагийн вагон засварын депод уурын зуухны лаборант ажилтай Г.Т-н тухайн газартаа албан тушаал дэвшиж механик болон ажиллах тухай 2021 оны 11 дүгээр сарын 12-ны хүсэлтийг ашигтай байдлаар шийдвэрлүүлэхээр ................. Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Х.А-р .......... дахь ачааны вагон засварын депогийн дарга Э.Э-д албан бусаар уламжлуулсны хариуд,
мөн үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөгч З.Ү-н “А.А-н уг орон сууцыг ...............-ын харьяа ......... дахь халаалтын 3 дугаар зуухнаас халаалт авах техникийн нөхцөл олгуулах тухай” гэсэн хүсэлтийг гүйцэтгүүлэх зорилгоор .........-н 3 дугаар зуухны техникийн нөхцөл олгох зөвшөөрөл хариуцсан Ш.М-с нь “А-ний техникийн нөхцөл олгох асуудал юу болж байна, яаж байна” гэх зэргээр асуулга тавих зэргээр хахууль өгөгч З.Ү-н хууль бус хүсэлтүүдийг гүйцэлдүүлж, түүнд давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тул хахууль өгөгч З.Ү-с 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд 39.055.525 төгрөгийг өөрийн болон бусдын дансаар дамжуулан хахууль авсан,
шүүгдэгч З.Ү нь “өөрийн ажлын байрыг хадгалж үлдэх”, “З.........-н вагон засварын депод уурын зуухны лаборант ажилтай Г.Т-н тухайн газартаа албан тушаал дэвшиж механик болгуулах”, “иргэн А.А-н орон сууцыг ..................-н харьяа .......... дахь халаалтын 3 дугаар зуухнаас халаалт авах зорилгоор техникийн нөхцөл олгуулах” гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор .......................-ийн Дотоод аудит, хяналтын албаны орлогч даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажилладаг Ж.П-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 39.055.525 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Ж.П-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, З.Ү-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.П-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч З.Ү-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Ж.П-г нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ү-г нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ж.П-н шүүхийн зөвшөөрөлгүйгээр сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг буюу /2x15=30.000/ төгрөгийг хасаж, түүний эдлэх ялыг 11.970.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П-т оногдуулсан 12.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг, шүүгдэгч З.Ү-д оногдуулсан 4.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тус тус даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П, З.Ү нар нь тус тус торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тус тус сануулж, шүүгдэгч Ж.П нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 39.055.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын хохирлын барьцааны данс болох Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг мөнгийг гаргуулан Улсын орлого болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжийн дансны мэдээлэл бүхий Хаан банкнаас ирүүлсэн 2 ширхэг сидиг хэрэгт үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие нийтийн албан тушаалтан биш байсан бөгөөд тухайн үед УБТЗ ХНН-д эрхэлж байсан албан тушаалууд нь байгууллагын дотогшоо чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, хөрөнгө санхүүгийн захиран зарцуулах болон гэрээ хэлцэл байгуулах эрхгүй, зохион байгуулалтын жижиг нэгж байсан. Авлигын эсрэг хуулийн 4.1.3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан биш болох нь Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйл, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар тус тус үгүйсгэгдэж байна. Шийтгэх тогтоолд дурдагдсан намайг буруутгасан дүрэм журмууд нь миний ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарьт хамааралгүй, ажлаас халах, сахилгын арга хэмжээ авах эрх мэдэл бүхий албан тушаалтан би биш, орон сууцыг дулааны шугам сүлжээнд холбоход зөвшөөрөл өгөх эрх мэдэл байхгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд албаны орлогч дарга байсан ба ажлаас халах эсвэл сахилгын арга хэмжээ авах саналыг хүргүүлдэггүй, зөвхөн хийсэн ажлын тайлангаа өөрийн шууд харьяалах албаны дарга болох Д.Болдод танилцуулах журамтай байсан. З.Ү бид 2 найз нөхдийн холбоотой бөгөөд намайг ажилгүй байсан болон УБТЗ-аас өөр байгууллагад ажиллаж байх хугацаанд хахуульд өгсөн гэх мөнгөний ихэнхийг өгч авалцаад явж байсан нь хэрэгт авагдсан дансны хуулга, бусад баримтуудаар нотлогддог. Бид өөр хоорондоо мөнгө шилжүүлж, З.Ү авто машины дугуй болон паркетин шал гэх мэт эд зүйлүүдийг надад захиж, би түүнийг нь Улаанбаатар хотоос авч явуулж байсан мөнгийг хүртэл хахууль өгсөн авсан гэж үзсэнд гомдолтой байна. .......... вагон депогийн хангамжийн инженер З.Ү-г 34 хоног ажил тасалж, ажлаас халагдах сахилгын зөрчил гаргасан байхад ажлаас халуулахгүйгээр эрхэлж буй албан тушаалдаа үлдэх эсэх асуудлыг эрх бүхий албан тушаалтан буюу .......... вагон депогийн дарга шийдэх асуудал бөгөөд уг зөрчилд нь 2 сарын хугацаатай цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан байх бөгөөд уг асуудалд намайг нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй юм. ... Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын 2019 оны 8 дугаар сарын 29-нд А/404 тоот тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-аар зохицуулагддаг бөгөөд уг журмын 6-д “Ажилтныг ажилд авах, ажлаас чөлөөлөх”, 14-д “Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага”-ын талаар, 6.1 дэх хэсэгт “Сул гарсан орон тоонд тухайн ажлын байрны шаардлага хангасан, сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг Замын даргын тушаалаар эсвэл эрх олгосны дагуу алба, салбар нэгжийн даргын тушаалаар ажилд авна.”, 6.2-д “Иргэнийг ажилд авахдаа сонгон шалгаруулах журмын дагуу тухайн ажлын байранд тавигдах шаардлагад нийцүүлэн мэдлэг, боловсрол, мэргэжил, туршлага, мэргэжлийн ур чадварыг харгалзан шийднэ.”, 14.1-д “Ажилтан хөдөлмөрийн тухай хууль болон Төмөр замын тээврийн тухай хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан Төмөр замын ажилтны сахилгын тусгай журам, Төмөр замын нийтлэг багц дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, бусад холбогдох дүрэм, журам, зааврыг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүрэг, удирдах ажилтны өгсөн үүрэг даалгавар, тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд зөрчлийн шинж байдал, хор уршиг, үр дагавар зэргийг харгалзан үзэж сахилгын шийтгэлийг эрх бүхий ажилтны шийдвэрээр оногдуулна” гэжээ. Г.Т гэх хүнийг ..........вагон депогийн Уурын зуухны лаборант ажлаас өөр албан тушаалд томилуулах хүсэлтийг түүнд ашигтай байдлаар шийдвэрлүүлэх үйлдлийг би биш, харин гэрчээр тогтоогдон байцаагдсан Х.А гэх хүн УБТЗ ХНН-ийн Хөдлөх бүрэлдэхүүний засвар ашиглалт хариуцсан орлогч даргаар ажиллаж байхдаа Э гэх ........ вагон депогийн даргад нөлөөлж томилуулсан байж болох нь түүний мэдүүлэг /5хх 195-196/, мөн гэрч З.Ү-н мэдүүлгүүдээр миний бие Г.Т-г албан тушаалд томилуулахад эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулж оролцсон, З.Ү-д сахилгын арга хэмжээ авалгүй ажилд нь үлдээсэн болох нь нотлогдохгүй байна. Ү-н танил А.А-н ...... аймгийн ....... суманд оршин суух орон сууцыг ....-ын мэдлийн дулааны шугамд холбох техникийн нөхцөл олгуулах хүсэлтийг түүнд ашигтайгаар шийдвэрлүүлсний хариуд З.Ү-с Хаан банкны өөрийн эзэмшлийн 554018.... тоот дансаар болон бэлнээр 39.055.525 төгрөгийг шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон гэх үйлдэлд ч гэмт хэрэг гэж үзэхэд учир дутагдалтай байна. Энэ нь гэрч Ц.А-н “... би Н гэх даргатай уулзаад хүсэлтээ өгсөн, хариу өнөөдрийг хүртэл ирээгүй байна гэсэн чинь “13 айлын инженерийн шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэх талаар сумын удирдлагуудтай ярилцаж шийдвэрлээд явж байна, танд утсаар хариу өгөх байх” гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сард техникийн нөхцөл гарсан гэж хэлсэн байсан. ... Би Ү-тай 2021 оны 6 дугаар сард таараад инженерийн шугам сүлжээ, дулааны шугамын техникийн нөхцөл гаргуулахаар өргөдлөө 3-р сард өгсөн одоо болтол хариу байхгүй байна, чимээгүй болчихлоо гэж хэлсэн чинь та Н гэх хүнтэй олж уулзаа, энэ мэддэг л гэж хэлсэн, үүнийх нь дагуу хоёр ч удаа очоод уулзаж чадаагүй.” гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Н-н “... Гэхдээ ганц А гэдэг хүний асуудлаар биш, 20 гаруй хүний асуудал байсан. Тэгээд Н дарга “аль болох боломжит хувилбараар нь шийдье” гэсэн. Үүнээс өмнө Ж.П нь А-н техникийн нөхцөл олгох талаар надаас асууж байсан, гарсан уу, юу болж байна гэдэг байсан. Эхний удаад нь буцаагаад явуулсан. Дараагийн удаад нь орон нутгаас бичиг ирсэн байсан учир техникийн нөхцөлийг нь өгсөн. ... Би түүнд сайн хүн болох гээд журмаараа болсон юмыг болгочихлоо шүү гэж хариу хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар А.А-н хувийн орон сууцыг зохих журмын дагуу дулааны шугамд холбосон байна. Энэ асуудалд миний бие эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглаагүй, ашиглах боломжгүй байсан нь тогтоогдож байна. Нийслэлийн прокурорын газраас надад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд зааснаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж З.Ү гэмт хэрэг үйлдэхэд оролцсон эсэхийг шалгуулахаар шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулсан. Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулсан нь тогтоогдохгүй байхад хахууль авсан гэж хүндрүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж хувийнхаа зүгээс үзэж байна. Эрхэлж байгаа ажил албан тушаалтай холбогдуулж хахууль өгөх, авах гэмт хэрэг үйлдэгдэх бөгөөд бусдад давуу байдал олгох эрх мэдэл байхгүй, шийдвэр гаргах боломжгүй байхад бусдаас хахууль авсан гэж үзэх боломжгүй. Шүүх хуралдааныг хойшлуулах захирамждаа миний үйлдлийг хахууль авсан гэж хүндрүүлэхээр дурдаагүй. Гэтэл Нийслэлийн прокурорын газраас З.Ү-г надад хахууль өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, намайг З.Ү-с хахууль авсан гэж ял өөрчлөн сонсгож ял шийтгэсэнд маш их гомдолтой байна. Учир иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ж.П-н өмгөөлөгч Ө.Алтангадас давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруугийн шүүх хуралдаанд эрүүгийн 2202000000357 дугаартай хэргийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгуулж, шүүгдэгч Ж.П-г цагаатгуулах” байр сууринаас оролцож, ... нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан.
Шүүхийн хэлэлцүүлэг дээр шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй, гэм буруугүй болохыг хангалттай нотолж, тогтоосон болно. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/773 дугаартай шийтгэх тогтоолд дээр дурдагдсан нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэл огт тусгагдаагүй байна. Шүүгдэгч Ж.П нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс Гадаадын хөрөнгө оруулалттай ээээээээ хувь нийлүүлсэн нийгэмлэг .............ХХК-ийн Дотоод аудит, хяналтын албаны дарга, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс .............ХНН-ийн Дотоод аудит, хяналтын албаны Дотоод хяналтын хэлтсийн дарга, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс .............ХНН-ийн Дотоод аудит, хяналтын албаны орлогч дарга бөгөөд Дотоод хяналтын хэлтсийн дарга, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл .............ХНН-ийн Дотоод аудит, хяналтын албаны орлогч даргаар тус тус томилогдон ажилласан. Шүүгдэгч Ж.П нь ...... ............-ын даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б-1-416 дугаартай Ж.П-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар .............ХХК-ийн Дотоод аудит, хяналтын албаны даргын үүрэгт ажлаас халагдаж, ............-н даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б-1-322 дугаартай Ж.П-г шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн авах тухай тушаалаар .............ХНН-ийн Дотоод аудит, хяналтын албаны Дотоод хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон. Шүүгдэгч Ж.П-н эрхэлж байсан Гадаадын хөрөнгө оруулалттай .............................ХХК-ийн Дотоод аудит, хяналтын албаны дарга, Дотоод аудит, хяналтын албаны орлогч даргын тус тус албан тушаалууд нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжоор тодорхойлогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Нийтийн албан тушаалтан”-д хамаарахгүй, шүүгдэгч Ж.П нь “Нийтийн албан тушаалтан”-ыг эрхэлж байгаагүй болно. ... Улсын Их Хурлаас 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Монгол Улсын хуулиар соёрхон батлан, Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2005 оны 43 (424) дугаарт хэвлүүлж, хууль ёсны болгосон Авлигын эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д “Төрийн албан тушаалтан” гэж (i) оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран; оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсон бөгөөд тэрхүү оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээг үзүүлдэг хүнийг; Оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид “төрийн албан тушаалтан” гэж тодорхойлсон хүнийг тус тус хэлнэ. Харин энэхүү конвенцын II бүлэгт заасан зарим тодорхой арга хэмжээний зорилгоор “төрийн албан тушаалтан” гэж оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсон бөгөөд тэрхүү оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг хэлж болно” гэж заасан. Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/773 дугаартай шийтгэх тогтоолд тусгагдсан “Нийтийн албан тушаалтан” гэх нэр томьёо дээр дурдагдсан Авлигын эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцод огт байхгүй болно. Нийслэлийн прокурорын газар, Авлигатай тэмцэх газрын нэр бүхий албан тушаалтнуудын үгсэн хуйвалдах байдлаар Монгол Улсын Үндсэн хуулиар зөвхөн Улсын Их Хуралд олгогдсон бүрэн эрхэд шууд халдан, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан Авлигын эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын зүйл, хэсэг, заалт, нэр томьёонд дур мэдэн хууль бусаар оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэглэн Ж.П-г заавал гэмт хэрэгтэн болгох гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг шууд агуулсан үйлдлийг өдүүлсэнд туйлын ихээр харамсдаг. ... Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын эрх бүхий албан тушаалтны 2006 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр “.................”-ыг гадаадын хөрөнгө оруулалттай, ашгийн төлөөх хязгаарлагдмал хариуцлагатай компаниар бүртгэж, регистрийн 2076675 дугаарыг олгосон. ... ----------------г гадаадын хөрөнгө оруулалттай, ашгийн төлөөх хязгаарлагдмал хариуцлагатай компаниар бүртгэж, регистрийн 2076675 дугаарыг олгосон Улсын бүртгэгчийн шийдвэр буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын захиргааны акт нь өнөөдрийг хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр, хэвээр байна. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэг, Гадаадын хөрөнгө оруулалттай .............. .............ХХК-ийн дүрэмд тус тус Гадаадын хөрөнгө оруулалттай ............. .............ХХК-ийн Дотоод аудит, хяналтын албаны дарга, Дотоод аудит, хяналтын албаны орлогч даргын тус тус албан тушаалуудыг компанийн эрх бүхий албан тушаалд тооцсон огт заалт байхгүй болно. Эрүүгийн 2202000000357 дугаартай хэрэгт тусгагдаж, хавсаргагдсан Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 03/1139 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичигт “.............” нийгэмлэгийг байгуулах Оросын Холбооны Улсын засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурснаар 1949 онд хоёр улсын Засгийн газрын хувь нийлүүлсэн хөрөнгөөр байгуулагдсан бөгөөд талууд хувь тэнцүү эзэмшдэг, үйл ажиллагаа нь хувьцаат компанийн хэлбэрээр зохион байгуулагддаг ашгийн төлөөх байгууллага тул Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34 дахь заалтад заасан төрийн болон төсвийн байгууллага гэсэн ангилалд хамаардаггүй. “..........” нийгэмлэгийн Дотоод аудит, хяналтын албаны дарга, орлогч даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хууль (2002 оны)-ийн 6,7,8,9 дүгээр зүйлд заасан, Төрийн албаны тухай хууль (2017 оны)-ийн 11,12,13,14 дүгээр зүйлд заасан төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, төрөлд хамаарахгүй” гэсэн болно. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/773 дугаартай шийтгэх тогтоолд Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.П нь ....................-ийн Дотоод аудит, хяналтын албаны орлогч даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.7 дахь хэсгийг, ................-н даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-407 дугаартай тушаалаар батлагдсан Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1-т заасан заалтыг, мөн дүрмийн 3 дахь хэсгийн 3.1-т заасныг, мөн “Хөдөлмөрийн дотоод журам"-ын 13 дугаар зүйлийн 13.2.4, 13.3.1, 13.3.4-т заасан заалтуудыг тус тус зөрчиж, хахууль өгөгч З.Ү-н “34 хоног ажил тасалсан зөрчлийг хамгаалж түүний ажлын байрыг хадгалж үлдэх гэсэн” хүсэлтийг гүйцэтгүүлэх зорилгоор 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “...................” ХНН-ийн удирдах газрын хурлын А зааланд болсон аудит, хяналтын албанаас ............ аймгийн ........... сумын нутаг дэвсгэрт байрлах Зүүн хараа дахь вагон засварын депогийн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн болон хүний нөөцийн шалгалтын актад тусгагдсан зөрчлүүдийг хэлэлцсэн хуралдаанд оролцон ............. аймгийн ............ сумын нутаг дэвсгэрт байрлах ..............н ачааны вагон депогийн хангамжийн инженер ажилтай З.Ү-г нийт 34 хоног ажил тасалсан байхад ажлын байрны тодорхойлолт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлж ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах саналыг .............ХНН-ийн даргад танилцуулж шийдвэр гаргуулаагүйн хариуд, мөн үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөгч З.Ү-н “..................” ХНН-ийн удирдах газрын байран дотор ..........-н вагон засварын депод уурын зуухны лаборант ажилтай Г.Т-н тухайн газартаа албан тушаал дэвшиж механик болгох” гэсэн хүсэлтийг гүйцэлдүүлэх зорилгоор гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж буюу Зүүн хараагийн вагон засварын депод уурын зуухны лаборант ажилтай Г.Т-н тухайн газартаа албан тушаал дэвшиж механик болон ажиллах тухай 2021 оны 11 дүгээр сарын 12-ны хүсэлтийг ашигтай байдлаар шийдвэрлүүлэхээр ..........ын Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Х.А-р Зүүн хараа дахь ачааны вагон засварын депогийн дарга Э.Э-д албан бусаар уламжлуулсны хариуд, мөн үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөгч З.Ү-н “А.А-н уг орон сууцыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг .............-н харьяа .......... дахь халаалтын 3 дугаар зуухнаас халаалт авах техникийн нөхцөл олгуулах тухай” гэсэн хүсэлтийг гүйцэтгүүлэх зорилгоор ..........гийн 3 дугаар зуухны техникийн нөхцөл олгох зөвшөөрөл хариуцсан Ш.М-с нь “А-ний техникийн нөхцөл олгох асуудал юу болж байна, яаж байна” гэх зэргээр асуулга тавих зэргээр хахууль өгөгч З.Ү-н хууль бус хүсэлтүүдийг гүйцэлдүүлж түүнд давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тул хахууль өгөгч З.Ү-с 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд 39.055.525 төгрөгийг өөрийн болон бусдын дансаар дамжуулан хахууль авсан, ...гэмт хэргийн нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэв” гэсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол... “ гэж заасан. ..........-н даргын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б-89 дугаартай дүрэм батлах тухай тушаалаар .............ХХН-ийн Дотоод аудит, хяналтын албаны дүрэм батлагдаж, мөрдөгдсөнөөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/773 дугаартай шийтгэх тогтоолын дээр дурдагдсан хэсэгт тусгагдсан ................-н 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-407 дугаартай тушаал, уг тушаалаар батлагдсан Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дүрэм хүчингүй болсон. ... Шүүгдэгч Ж.П нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 400.000 /дөрвөн зуун дөчин мянган/ төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 350.000 төгрөг, нийт 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөгийг яллагдагч З.Ү-с авах үедээ ...............-с халагдсан байсан. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад ...... дахь ачааны вагон засварын депогийн хангамжийн инженер З.З-т нь 34 хоног ажил таслаагүй, түүнийг ажил олгогч нь ..............-н дарга биш, ...... дахь ачааны вагон засварын депогийн дарга Б.А байсан бөгөөд тэрээр хангамжийн инженер З.Ү-д сахилгын шийтгэл хүлээлгэх эрх бүхий албан тушаалтан, хэрэв .................-ын дарга З.Ү-д сахилгын шийтгэл ногдуулсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд шууд тооцогдоно, ..................-н даргын шийдвэрээр ............-н Дотоод аудит, хяналтын албаны даргаар ажиллаж байсан Ж.П нь ...........-н Удирдах газрын А танхимд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр болсон хурлыг удирдаж, асуудал шийдвэрлэхэд саналыг эрхтэйгээр оролцсон, Ж.П нь хуралдаанд оролцогчдын гаргасан шийдвэрийг өөрчлөх эрхгүй, ...............-н даргаар З.Ү-г ажлаас халуулах шийдвэрийг гаргуулах ямар ч эрхгүй, Г.Т нь ......... дахь ачааны вагон засварын депогийн уурын зуухны механикаар зохих үндэслэл, журмын дагуу сонгогдож, томилогдсон, А.А-н орон сууцыг холбосон дулааны шугам нь ........... дахь ачааны вагон засварын депод хамааралгүй, ........... аймгийн ........ сумын Орон нутгийн өмчид М э ХК-ийн өмчлөлийн, яллагдагч З.Ү-с шүүгдэгч Ж.П-т өгсөн мөнгө хахууль биш, Г.Т, А.А нар нь З.Ү-р дамжуулан Ж.П-т хахууль өгсөн гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар нотолж, тогтоогоогүй зэргийг хангалттай нотолж, тогтоосон болно. Шүүгдэгч Ж.П-т холбогдуулсан “...үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан... “ гэх гэмт хэрэг нь бүрэн, эргэлзээгүйгээр нотлогдож, тогтоогдоогүй, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж огт байгүй болно. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн шүүгч Д.Ренченхорол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтойгоор зөрчсөн үйл ажиллагааг явуулсан бөгөөд тэр талаар өмгөөлөгч Ө.Алтангадасын 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б-1/24-057, Б-1 /24-073, Б-1/24-080 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичгүүдэд тодорхой тусгасан. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/773 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.П-г цагаатгаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ж.П-н өмгөөлөгч А.Ариунаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд Ж.П-г нийтийн албан тушаалтан буюу ..............-н Дотоод аудит хяналт шалгалтын албаны орлогч даргаар ажиллаж байхдаа албан үүрэг бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.7 дахь хэсэг, УБТЗ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-407 тоот тушаалаар батлагдсан “Дотоод хяналт шалгалтын албаны дүрэм”-ийн 2.1, 3.1 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчиж .......... вагон депогийн хангамжийн инженер З.Ү-н 34 хоног ажил тасалж ажлаас халагдах сахилгын зөрчил гаргасан байхад ажлаас халуулахгүйгээр эрхэлж буй албан тушаалдаа үлдэх З.Ү-н танил Г.Т-г .......... вагон депогийн уурын зуухны лаборант ажлаас өөр албан тушаалд томилуулах хүсэлтийг түүнд ашигтай байдлаар шийдвэрлүүлэх, З.Ү-н танил гэх А.А-н ...... аймгийн ..........суманд оршин суух орон сууцыг .......-ын мэдлийн дулааны шугамд холбох техникийн нөхцөл олгох зөвшөөрөл олгуулах хүсэлтийг түүнд ашигтайгаар шийдвэрлүүлсний хариуд З.Ү-с 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд 39.055.525 төгрөгийг шилжүүлэн авсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан. Ж.П-н эрхэлж байсан албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4.1.3 дахь хэсэгт зааснаар “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” биш болох нь Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйл, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар үгүйсгэгдэж байна. Ж.П нь эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд түүний ажлын байрны зорилго, ажлын байрны тодорхойлолтод дурдсанаар “Хөдөлмөрийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зорчигч үйлчлүүлэгчдээ тав тухтай, түргэн шуурхай найдвартай үйлчилгээг хүргэх, нийгэмлэгийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх”, ажлын байрны зорилго нь “Дотоод хяналт шалгалтыг удирдан зохион байгуулж явуулах, албан хэрэг хөтлөлтийг удирдан зохион байгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах” гэсэн байна. Шийтгэх тогтоолд дурдагдсан зөрчсөн гэх дүрэм журам нь Ж.П-н ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарьт хамааралгүй. Ажлаас халах, сахилгын арга хэмжээ авах эрх мэдэл бүхий албан тушаалтан биш, орон сууцыг дулааны шугам сүлжээнд холбоход зөвшөөрөл өгөх эрх мэдэл байхгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд албаны орлогч дарга байсан ба ажлаас халах эсвэл сахилгын арга хэмжээ авах саналыг хүргүүлдэггүй, зөвхөн хийсэн ажлын тайлангаа өөрийн шууд харьяалах албаны дарга болох Д.Б-д танилцуулах журамтай байсан байна. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд “Хавтас хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Ж.П, 3.Ү нар нь хэрэг явдлаас өмнө бие биенээ танихгүй, мэддэггүй болох нь мэдүүлэг бусад баримтаар тогтоогдсон бөгөөд мөнгө өгч авах зээлэх, бусад харилцаа үүсээгүй байхад албаны чиг үүргээ ашиглаж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлүүд хийж шууд болон бусдаар дамжуулан мөнгө эд зүйл авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлигын хэргийн шинжийг хангаж байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Ж.П, З.Ү нар найз нөхдийн холбоотой, түүний ажилгүй байсан хугацаанд буюу 2017 оны 9 дүгээр сарын 01-ээс 2018 оны 10 дугаар сарын 09-нийг хүртэл хугацаанд хахуульд өгсөн гэх мөнгөний ихэнхийг өгч авалцаад явж байсан нь хэрэгт авагдсан дансны хуулга, бусад баримтуудаар нотлогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн нь “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсвэл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсвэл хийхийн тулд хахууль авсан байхыг шаарддаг. ......... вагон депогийн хангамжийн инженер З.Ү-г 34 хоног ажил тасалж, ажлаас халагдах сахилгын зөрчил гаргасан байхад ажлаас халуулахгүйгээр эрхэлж буй албан тушаалдаа үлдэх эсэх асуудлыг эрх бүхий албан тушаалтан буюу ....... вагон депогийн дарга шийдэх асуудал бөгөөд уг зөрчилд нь 2 сарын хугацаатай цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан байх бөгөөд уг асуудалд Ж.П-г нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь ......... вагон депогийн дарга байсан Б.А нь өөрийн эрх үүргийн хүрээнд 2017 оны 5 дугаар сарын 15-нд З.Ү-д ажил тасалсан гэсэн үндэслэлээр үндсэн цалинг 1 сарын хугацаагаар цалингийн 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан байх бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр .......... вагон депод ..-ын дотоод хяналт шалгалт аудитын хэлтсээс О.Б-р ахлуулсан М, О, Б гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтыг хийж гүйцэтгэн 2017 оны 5 дугаар сарын 25-нд удирдах зөвлөлийн 21 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл уг шалгалтын дүнг хэлэлцсэн хурлыг Ж.П дэг сахиулж оролцсон. Хуралд оролцсон албан тушаалтнууд З.Ү-д сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлтэй бөгөөд дахин арга хэмжээ авах шаардлагагүй гэж дүгнэсэн нь хурлын тэмдэглэлийн хуулбараас харагдана. /8хх 31/ ............-ын дарга Д.Ж-н 2019 оны 8 дугаар сарын 29-нд А/404 тоот тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-аар зохицуулагддаг бөгөөд уг журмын 6-д “Ажилтныг ажилд авах, ажлаас чөлөөлөх”, 14-д “Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага”-ын талаар заасан байх ба 6.1 дэх хэсэгт зааснаар сул гарсан орон тоонд тухайн ажлын байрны шаардлага хангасан, сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг Замын даргын тушаалаар эсвэл эрх олгосны дагуу алба, салбар нэгжийн даргын тушаалаар ажилд авна. 6.2 Иргэнийг ажилд авахдаа сонгон шалгаруулах журмын дагуу тухайн ажлын байранд тавигдах шаардлагад нийцүүлэн мэдлэг, боловсрол, мэргэжил, туршлага, мэргэжлийн ур чадварыг харгалзан шийднэ. 14.1 Ажилтан хөдөлмөрийн тухай хууль болон Төмөр замын тээврийн тухай хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан Төмөр замын ажилтны сахилгын тусгай журам, Төмөр замын нийтлэг багц дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, бусад холбогдох дүрэм, журам, зааврыг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүрэг, удирдах ажилтны өгсөн үүрэг даалгавар, тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд зөрчлийн шинж байдал, хор уршиг, үр дагавар зэргийг харгалзан үзэж сахилгын шийтгэлийг эрх бүхий ажилтны шийдвэрээр ногдуулна гэжээ. Г.Т гэх хүнийг ..........вагон депогийн Уурын зуухны лаборант ажлаас өөр албан тушаалд томилуулах хүсэлтийг түүнд ашигтай байдлаар шийдвэрлүүлэх үйлдлийг Ж.П биш харин гэрчээр тогтоогдон байцаагдсан Х.А гэх хүн ........-ийн Хөдлөх бүрэлдэхүүний засвар ашиглалт хариуцсан орлогч даргаар ажиллаж байхдаа Эт гэх ..........вагон депогийн даргад нөлөөлж томилуулсан байж болох нь түүний “Зүүн-Хараад томилолтоор ажиллаж байхдаа Э-тай уулзаад Г.Т-н асуудал юу болж байна, томилох боломжтой юм уу гэхэд Э нөгөө хүн нь тэтгэвэртээ гараагүй байна, болох байлгүй дээ гэсэн.” мэдүүлэг /5 хх 195-196/ Мөн гэрч З.Ү-н “Тэгээд А даргаас Т-н өргөдөл дээр энэ хүнийг дэмжиж өгнө үү гэж цохолт хийгээд ..........вагон депогийн даргад өгөхөд Э дарга энэ бичиг хэрэггүй, явдаг шугамаар явуулж сонгон шалгаруулалтаа явуулна гээд хүний нөөц Б, ерөнхий инженер Л, цалин хөлсний инженер Б орлогч нягтлан бодогч Б, тэтгэвэрт гарч байгаа механик М нар сонгон шалгаруулалт хийгээд Т-г сонгосон” гэсэн мэдүүлгүүдээр Ж.П Г.Т-г албан тушаалд томилуулахад эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулж оролцсон, З.Ү-д сахилгын арга хэмжээ авалгүй ажилд нь үлдээсэн болох нь нотлогдохгүй байна. Ү-н танил гэх А.А-н .....аймгийн ......... суманд оршин суух орон сууцыг .............-ын мэдлийн дулааны шугамд холбох техникийн нөхцөл олгуулах хүсэлтийг түүнд ашигтайгаар шийдвэрлүүлсний хариуд З.Ү-с Хаан банкны өөрийн эзэмшлийн 554018... тоот дансаар болон бэлнээр 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд 39.055.525 төгрөгийг шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон гэх үйлдэлд ч гэмт хэрэг гэж үзэхэд учир дутагдалтай байна. З.Ү-с ямар нэгэн шалтгаанаар л мөнгө авсан байх гэсэн хардлагаар Ж.П-т ямар ч хамааралгүй асуудлыг түүний гэмт үйлдэл мэтээр ял шийтгэж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ нь гэрч Ц.А-н “Миний хүү А.А-н нэр дээр бүртгэлтэй ...... сумын 6-р баг ....... 3-326 тоотод байх хувийн орон сууцыг Төмөр замын Барилга орон сууцны 1-р ангид өгч тэндээсээ .....-ын газар явуулсан гэсэн. Тэгээд 2021 оны 9 дүгээр сард ...........-с дарга нар ирсэн байхаар нь би Н гэх даргатай уулзаад хүсэлтээ өгсөн. Хариу өнөөдрийг хүртэл ирээгүй байна гэсэн чинь 13 айлын инженерийн шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэх талаар сумын удирдлагуудтай ярилцаж шийдвэрлээд явж байна. Танд утсаар хариу өгөх байх гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сард техникийн нөхцөл гарсан гэж хэлсэн байсан. Би барилга орон сууцны 1-р ангийн инженер Ганжигүүрээс асуухад бүрдүүлэх материалын жагсаалт авсан ба хүсэлтээ өгсний дараа ........ дахь ачааны вагон засварын депод ажилладаг Ү-с асуухад “Н гэдэг дарга мэддэг, энэ хүнтэй очиж уулзахгүй юу гэж хэлж байсан. Би Ү-тай 2021 оны 6 дугаар сард таараад инженерийн шугам сүлжээ, дулааны шугамын техникийн нөхцөл гаргуулахаар өргөдлөө 3-р сард өгсөн одоо болтол хариу байхгүй байна. Чимээгүй болчихлоо” гэж хэлсэн чинь “та Н гэх хүнтэй олж уулзаа, энэ мэддэг л гэж хэлсэн, үүнийх нь дагуу хоёр ч удаа очоод уулзаж чадаагүй.” гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Н-н “Н дарга надад хэлэхдээ сумын засаг дарга нь ирж уулзалт хийе гэсэн гээд бид нар томилолтоор очиж уулзсан. Гэхдээ ганц А гэдэг хүний асуудлаар биш, 20 гаруй хүний асуудал байсан. Тэгээд Н дарга аль болох боломжит хувилбараар нь шийдье гэсэн. Үүнээс өмнө Ж.П нь А-н техникийн нөхцөл олгох талаар надаас асууж байсан, гарсан уу, юу болж байна гэдэг байсан. Эхний удаад нь буцаагаад явуулсан. Дараагийн удаад нь орон нутгаас бичиг ирсэн байсан учир техникийн нөхцөлийг нь өгсөн. ...Би түүнд сайн хүн болох гээд журмаараа болсон юмыг болгочихлоо шүү гэж хариу хэлсэн” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар А.А-н хувийн орон сууцыг зохих журмын дагуу дулааны шугамд холбосон байна. Энэ асуудалд яллагдагч Ж.П ч эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглаагүй, ашиглах боломжгүй байсан нь тогтоогдож байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар Нийслэлийн прокурорын газраас Ж.П-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд зааснаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, З.Ү гэмт хэрэг үйлдэхэд оролцсон эсэхийг шалгуулахаар шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулсан. Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулсан нь тогтоогдохгүй байхад хахууль авсан гэж хүндрүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрхэлж байгаа ажил албан тушаалтай холбогдуулж л хахууль өгөх, авах гэмт хэрэг үйлдэгдэх бөгөөд бусдад давуу байдал олгох эрх мэдэл байхгүй, шийдвэр гаргах боломжгүй байхад бусдаас хахууль авсан гэж үзэх боломжгүй юм. Шүүх хуралдааныг хойшлуулах захирамждаа Ж.П-н үйлдлийг хахууль авсан гэж хүндрүүлэхээр дурдаагүй. Нийслэлийн прокурорын газраас З.Ү-г Ж.П-т хахууль өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, Ж.П-г З.Ү-с хахууль авсан гэж ял өөрчлөн сонсгож байгаа нь ойлгомжгүй. Хэрэв үнэхээр Ж.П-г бусад албан тушаалтнуудад нөлөөлж шийдвэр гаргуулсан гэж үзсэн бол энэ нь 2017 оны 5 дугаар сарын 11-нд хүчингүйд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг буюу “Албаны эрх нөлөөг урвуулан ашигласан” гэмт хэрэг болох юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүгч хүлээж авснаас 15 хоногийн дотор ялагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэж, 33.2 дугаар зүйлд зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн захирамж гаргахаар заасан. Гэтэл З.Ү-г шүүхэд шилжүүлэлгүй гэм буруугийн асуудлыг хэлэлцэж ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлд зааснаар зөвхөн шүүгдэгч шүүх хуралдаанд оролцох ёстой билээ. Улсын Дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 48 тоот тогтоолд “Прокурорын яллах дүгнэлт, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны хэмжээ хязгаар тодорхойлогдох бөгөөд эдгээрт дурдаагүй хэрэг, хүний талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ямар нэгэн ажиллагаа явуулах эрхгүй билээ” гэсэн байх бөгөөд шүүгдэгч, яллагдагч нарыг нэгтгэн гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлж байгаа нь ойлгомжгүй байна. Дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч З.Ү-н өмгөөлөгч Д.Төмөрбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршиж байгаа ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн этгээдэд ял оногдуулах, хөнгөрүүлэх, чөлөөлөх болон гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй, гэм буруугүй нь тогтоогдсон хүнийг цагаатгах бусад байдлаар эрх зүйн хөнгөлөлт үзүүлэх нь шинэ Эрүүгийн хуульд суурь зарчим болж тусгагдсан билээ. Хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоогоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, яллагдагчийг шүүхэд шилжүүлэхгүйгээр гэм буруугийн шүүх хуралд оролцуулж гэм буруутай тооцож, ял оногдуулсан, хэрэг бүртгэлийн шатанд гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч З.Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь Улсын дээд шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолоор “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсэн тухай хуулийн 16.3, 16.5 дугаар зүйлүүдийг тайлбарласан тайлбарыг үндэслэн нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй байх гэснийг, мөн шийтгэх тогтоолын 36 дугаар талд “шүүхээс гэм буруутай гэж үзсэн үйл баримтын талаар “... шүүгдэгч З.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж, хууль зүйн дүгнэлт хийв...” гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, 4.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарах шийдвэр бүхэн, түүний дотор шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэсэн байх ёстой суурь зарчмыг баримтлах ба шүүгдэгчийн гэм буруу нь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдоогүй бол таамаглалд үндэслэж түүнийг гэм буруутай гэж үзэж болохгүй юм. Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад З.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, үйлдэл нэг бүрийг хөдөлбөргүй нотлох баримтаар тогтоогоогүй байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэнэ гэж заасан ба шүүгдэгч З.Ү-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдохгүй байх ба хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар миний үйлчлүүлэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт хамааралгүй буюу гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдож байна. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан хахууль өгөх гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж нь гэмт этгээд өөртөө болон бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдлыг бий болгох зорилгоор албан тушаалтанд эд зүйл эдийн бус баялаг тэдгээрийн өмчлөх эрхийг нь шилжүүлсэн, төлбөргүй эсхүл хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлсэн эдгээрийг амласан санал болгох аргаар түүний албан үүрэг бүрэн эрх албан тушаалын байдлын хувьд гүйцэтгэх боломжтой үйлдлийг өөрийн хувийн ашиг сонирхлын хувьд хийлгэсэн буюу татгалзуулсан нөхцөл байдлыг хэлнэ гэж тусгасан. Яллах дүгнэлтэд тусгагдсан шүүгдэгч З.Ү-г буруутгаж байгаа дараах үйлдлүүд нь: З.Ү-г 34 хоног ажил тасалсан зөрчлийг хамгаалж түүний ажлын байрыг хадгалж үлдэх гэсэн хүсэлтийг гүйцэлдүүлэх зорилгоор З.Ү-г 2016.04 сард 2 хоног, 05 сард 6 хоног, 06 сард 4 хоног, 07 сард 9 хоног, 10 сард 4 хоног, 12 сард 3 хоног, 2017 оны 02 сард 6 хоног, нийт 34 хоног ажил тасалсан байхад албаны чиг үүргээ хэрэгжүүлж ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах саналыг ...-ын даргад танилцуулж шийдвэр гаргуулаагүйн хариуд, энэхүү шалгалтыг удирдах газраас аудитын албаны дарга Болдсайхан ахалж ирсэн байна. Албанаас ..........гийн вагон депогийн даргын надад авсан 2 сар 20 хувь цалингаас хасах шийтгэл оногдуулсан сахилгын шийтгэлийг хэдээр үлдээж шийдвэрлэсэн. Энэ давхар сахилгын арга хэмжээ авахгүй байх хуулийн шаардлагад нийцсэн шийдвэр гарсан байна. Үргэлжилсэн үйлдлээр ..........гийн уурын зуухны депогийн лаборант ажилтай Г.Т-г тухайн газартаа албан тушаал дэвшиж механик болон ажиллах тухай 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хүсэлтийг гүйцэлдүүлэх зорилгоор Х.А-р дамжуулан ..........гийн депогийн дарга Э.Э-д албан бусаар уламжилсны хариуд, депогийн дарга өөрөө тушаал гаргаж авах эрх нь олгогдсон байгаа ба уурын зуухны механикийн албан тушаалд ажиллаж байсан хүн нь тэтгэвэрт гарч сул орон тоо гарсан байсан байна. Зүүн хараагийн депогийн дарга Э нь Т-г дэмжсэн бичиг нь хэрэггүй, сонгон шалгаруулалтаа явуулж оруулж ир гэж хүний нөөц Б, ерөнхий инженер Б, М нар сонгон шалгаруулалт хийгээд Т-г сонгосон байна. А.А-н уг орон сууцны ......... ...-ын харьяа .......... дахь халаалтын 3-р зуухны техникийн нөхцөл олуулах тухай хүсэлтийг гүйцэлдүүлэх зорилгоор Ш.М-с А-н техникийн нөхцөл олгох асуудал юу болж байна. /гэрч М орон нутгийн байгуулгатай ярьж шийдвэрлэх ёстой гэсэн тул сумын засаг даргатай очиж уулзаж, А-н асуудлаар биш, 20 гаруй хүний асуудал байсан. Эхний удаа буцаасан, дараагийн удаад орон нутгаас бичиг ирсэн тул техникийн нөхцөлийг олгосон. Би сайн хүн болох гээд журмаараа болсон юмыг болгочихсон шүү гээд хэлчихсэн юм/ гэх зэргээр тогтоогдохгүй болно. Иймд шүүгдэгч З.Ү-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтууд нь түүний гэм бурууг хөдөлбөргүй нотолж чадаагүй, прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмын дагуу шүүгдэгч З.Ү-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Ж.П, З.Ү нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөгч, прокуророос хууль бус ажиллагаа явуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж, хэрэгт нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлсэн, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авсан үйл баримт тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хахууль авах, өгөх гэмт хэргийн шинжийг тодорхойлсон бөгөөд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан”-д энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэж заасан. Монгол-Оросын хамтарсан “..........” ХННийгэмлэгийн 50 хувийн хувьцааг Монгол Улсын Зам, тээврийн яам, 50 хувийн хувьцааг Оросын Холбооны Улсын Зам, тээврийн яам эзэмшдэг талаарх баримтууд хэрэгт авагдсан. ... “.........” ХНН нь гадаадын хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд мөн гэж үзэх үндэслэлтэй. Монгол-Оросын хамтарсан “..........” ХНН-н даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А247 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан албан тушаалын 5.1-д зааснаар тус компанийн эрх бүхий албан тушаалтан Ж.П-н эрхэлж байсан албан тушаал компанийн эрх бүхий албан тушаалтанд хамаардаг. Эдгээр нотлох баримтуудыг үндэслэн Ж.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан нийтлэг шаардлага буюу нийтийн албан тушаалтан мөн гэж үзсэн. ... “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдаагүй, нийтийн албан тушаалтан гэдэг нэр томьёо хууль зүйн салбарт орж ирээгүй байсан учраас тус конвенцыг орчуулахдаа төрийн албан хаагч гэж орчуулсан гэж” Авлигатай тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтнууд гэрчийн мэдүүлэг өгсөн. Монгол Улсын нэгдэн орсон Авлигын эсрэг конвенцын Нэгдсэн Үндэсний байгууллагын нэр томьёоны орчуулга буруу, гэрээнд байгаа public official гэдэг нэр томьёо төрийн албан тушаалтанд хамаарна, нийтийн албан тушаалтанд хамаарахгүй гэж маргавал Олон Улсын Венийн конвенцид зааснаар “гэрээний холбогдох нэр томьёо эргэлзээтэй бол гэрээ соёрхон батлагдсан хэлээр” ойлгоно гэсний дагуу public official гэдгийг нийтийн албан тушаалтан гэж ойлгох нь зүйтэй. Тиймээс Авлигын эсрэг Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенц, Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу нийтийн албан тушаалтан гэж ойлгож, хэрэглэх боломжтой байна. ... Анхан шатны шүүх хуралдаанд прокуророос дотоод аудит, хяналт шалгалтын албаны “дотоод хяналт шалгалт зохион байгуулах” тухай 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А501, 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А89, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А500, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А500 дугаар журмуудыг шинжлэн судлуулсан. ... 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ажлын байрны тодорхойлолтууд хавтаст хэрэгт авагдсан. Өмгөөлөгч ажлын байрны тодорхойлолтоос зөвхөн өөрт ашигтай, холбогдох заалтуудыг уншсан атлаа Ж.П-г нийтийн албан тушаалтны хүрээнд ямар үндсэн чиг үүрэг, бүрэн эрхтэй байсныг орхигдуулж байна. Ажлын байрны тодорхойлолтод зааснаар “хоёрдугаар үндсэн зорилгын хүрээнд “..........” ХНН-ийн харьяа нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудитын дүгнэлт хийх ажлыг замын даргын баталсан дотоод аудит, хяналтын албаны дүрэм, дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам, бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, хяналт тавьж, үр дүнг тогтоосон хугацаанд замын даргад танилцуулах, “..........” ХНН-ийн харьяа нэгж, байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд баталсан удирдамжийн дагуу шалгалтыг явуулж, илэрсэн зөрчил, дутагдал тэдгээрийн шалтгааныг олж тогтоох, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний бодлогын хувилбар, дүгнэлт, санал, зөвлөмжөөр дэмжинэ” гэж байгаа. Өмгөөлөгч сая энэ үүргийг уншаагүй, мөн дээрээс нь зөвлөмж гаргасан гэж байна. Хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй. Дотоод аудит, хяналтын албаны зорилго нь “..........” ХНН-ийн харьяа алба, хэлтэс, салбар нэгжүүдийн болон албан тушаалтнуудын үйл ажиллагаанд санхүүгийн болон үйл ажиллагааны хяналт шалгалт хийж, эрсдэлийг тооцож, тогтоох, дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх, ажилтны ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хяналт тавьж, санхүүгийн дотоод хяналтын систем болон илэрсэн зөрчил, дутагдлыг цаашид хэрхэн арилгах, барагдуулах талаар санал боловсруулж, удирдлагад танилцуулах үр дүнг авч хэлэлцүүлэн шийдвэр гаргуулах, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, холбогдох стандарт, бодлого, дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг хангуулахад оршино” гэсэн зорилтын хүрээнд 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хууль бус үйлдлийг илрүүлсэн “..........” ХНН-т учирсан хохирол барагдуулах зорилгоор акт тогтоон замын даргад танилцуулах үүрэг нь журам болон ажлын байрны тодорхойлолтод заасан. Ажлын байрны тодорхойлолт сая дурдсан үүргийг хэрэгжүүлэхээс гадна хязгаарласан зохицуулалтууд байгаа. Мөн журмын 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “ажил үүргээ гүйцэтгэх үедээ шалгуулж байгаа байгууллага, албан тушаалтнаар дайлуулах, бэлэг, хөнгөлөлт эдлэх, шан харамж, авлига авах, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох”, 7 дугаар зүйлийн 7.3.3 дахь хэсэгт “зөрчил дутагдлыг нуун дарагдуулж, бусадтай үгсэн хуйвалдахыг хориглоно” гэж заасан. Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.3.1-т “бусад ажилтны үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, хууль бус үүрэг даалгавар өгөх”, 13 дугаар зүйлийн 13.3.4-т “ашиг сонирхлын зөрчилтэй үед тухайн асуудлаар шийдвэр гаргахад оролцох, ажил үүргийн эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, авлига, хээл хахууль авах, бусдад давуу байдал олгох” гэж тодорхойлсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хахууль өгөгчийн ашиг сонирхлыг тухайн албан тушаалтан гүйцэтгүүлэхэд чиглэсэн ямар үйлдэл хийсэн, албаны чиг үүрэгт нийцсэн эсэх талаар хэрэгт дараах нотлох баримтууд тусгагдсан. 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тайланд Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажилладаг З.Ү 34 хоног ажил тасалсан зөрчил тогтоогдсон. Сая өмгөөлөгч Ө.Алтангадас, Д.Төмөрбаатар нар З.Ү-г эвдрэл, гэмтэлтэй холбоотойгоор шаардлагатай тоног, төхөөрөмжийг худалдан авах журмаар Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу явж байсан гэсэн нь үндэслэлгүй. Хэрэгт цугларсан нотлох баримт буюу эрх бүхий албан тушаалтнаас “З.Ү чөлөө, зөвшөөрөл авч байгаагүй. Тэр дундаа гадаад улсад томилолтоор ажиллах тохиолдолд “..........” ХНН-с зөвшөөрөл авч явдаг” зохицуулалттай гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл 34 хоног ажил тасалсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хурал хэлэлцэхээс өмнө шүүгдэгч Ж.П нь З.Ү-тэй “чи ээжээр минь арай яриулсангүй, их олон хүнээр яриуллаа шүү, хуралдаа оръё” гэж ажлын байрыг нь авч үлдэх, ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхэд чиглэсэн идэвхтэй үйлдэл гаргасан. Дээрх хуралд ажлын байрны тодорхойлолтод заагдсан 34 хоног ажил тасалсан асуудлын шалтгаан, нөхцөлийг тодруулах, дэлгэрэнгүй мэдээлэл хийж, сахилгын арга хэмжээ авсан тушаалыг хүчингүй болгох асуудлыг хуралдаанд танилцуулаагүй гэж дүгнэсэн. Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар 34 хоног ажил тасалсан зөрчилд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дангаар цуцлах сахилгын шийтгэл оногдуулах боломжтой. Хөдөлмөрийн дотоод журмыг хэрэгжүүлээгүй асуудлыг өмгөөлөгч нар өөрт ашигтай байдлаар няцаан, үгүйсгэж ярьж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн дээрх шалгалтын дүнг хэлэлцсэнээс хойш хахууль өгөгч, авагчийн ашиг сонирхлын зөрчил юугаар илэрхийлэгддэг вэ гэхээр З.Ү-тэй харилцаа үүсгэж, “хөгшөөн ийшээ мөнгө хийгээч” гэх зэргээр мөнгө шилжүүлж, авч байсан. Ж.П, З.Ү нар өмнө нь бие биеийгээ танихгүй, мэддэггүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоно. Хуралдаан дууссанаас хойш Ж.П мөнгө асууж мессеж бичиж байсан нь гар утсанд хийсэн үзлэгээр тогтоогддог. Энэ баримтууд нь 3 дугаар хавтаст хэргийн 120 дугаар хуудаст авагдсан. Мөн хөдөлмөрийн дотоод журамд заасан чиг үүрэг, хориглосон хэм хэмжээг зөрчиж, өөрийн ажлын байрны тодорхойлолтод хамааралгүй, ..........гийн вагон депогийн уурын зуухны лаборант ажилтай Г.Т-г тухайн газарт албан тушаал дэвшиж, механикч болох тухай 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хүсэлтийг ашигтай байдлаар шийдвэрлүүлэхээр Монгол-Оросын хамтарсан “..........” ХНН-н хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга н.А-р .......... дахь ачаа, бараа, засварын депогийн дарга н.Э-д албан бичиг хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, Ж.П нь З.Ү-н ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор “манай хамаатны хүүхэд, сайн ажилладаг хүн байгаа юм, та надад туслаад энэ хүүхдийн өргөдлийн дагуу тушаал дэвшүүлэх тал дээр анхаарч өгөөч” гэх зэргээр удаа дараа “..........” ХНН-н хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч даргад хүсэлт тавьж, улмаар Зүүн хараа дахь ачаа, бараа, засварын депогийн дарга н.Э дэмжиж ажиллах утга бүхий албан бичгийг хүргүүлсэн. Ж.П удаа дараа өөрт хамааралгүй, албан тушаалтанд нөлөөлөхийг хориглосон хэм хэмжээг зөрчсөн, идэвхтэй үйлдэл хийсэн. А.А-н техникийн нөхцөлийг “..........” ХНН олгох боломжгүй, хамааралгүй бөгөөд орон нутагт хамааралтай асуудал гэдэг тайлбар гаргаж байна. Энэ талаар н.А-ын мэдүүлэг, “..........” ХНН-ийн барилга орон сууцны албаны 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн албан бичиг, техникийн нөхцөл олгох журам хэрэгт авагдсан. “..........” ХНН иргэдээс ирүүлсэн хүсэлтийг ямар үндэслэлээр, өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрхэн шийдвэрлэдэг талаар нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхад үүнийг няцаан үгүйсгэхгүйгээр зөвхөн нөлөөлсөн асуудлыг ярьж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.П-н үйлдэл авлига авах гэмт хэргийн шинжтэй, мөн З.Ү-г хамтран оролцсон эсэхийг шалгуулахаар шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулсан захирамж гарсан. Прокурорын зүгээс тус шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Ж.П-н зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, З.Ү-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлтийг дахин үйлдсэн. Өмгөөлөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч З.Ү-г шүүхэд шилжүүлэх ажиллагаа хийгээгүй, гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж ярьж байна. Анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд яллагдагч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж, хамтран оролцогч байгаа эсэхийг тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлсэн. Хахууль авах, хахууль өгөх гэмт хэргийн онцлог нь хахууль авагч, өгөгч хоёрын харилцан нэгдэл, хууль бус ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх, хууль бус үйлдэл байдаг. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд энэ ажиллагаа хийгдсэн. Шүүх өмгөөлөгч Д.Төмөрбаатарын эрхийг хязгаарласан гэх гомдлыг хэлэлцэж, гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. ... Прокуророос З.Ү-н мэдүүлгийг дүгнэхдээ “З.Ү-н мэдүүлэгт дурдагдсан үйл баримт ажлын байрны тодорхойлолт, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, бусад гэрч нарын мэдүүлгээр давхардан тогтоогдсон” гэж дүгнэсэн. ... З.Ү-н данснаас 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 7.945.000 төгрөг, Ж.П-н хамаарал бүхий этгээдүүдийн харилцсан зурвас /чат/-т хоорондоо мэдээлэл өгч, шилжүүлсэн, нэхэмжлэл явуулж байсан асуудал нь 13.150.255 төгрөгийг, бэлнээр 14.960.000 төгрөгийг хоёр удаагийн үйлдлээр, 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 5.150 ам.доллар буюу тухайн үеийн валютын ханшаар 14.960.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сард Тэнгис кино театрын орчимд 3.000.000 төгрөгийг хүргүүлж өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Мөрдөгчөөс хуульд заасан журмын дагуу нотлох баримтуудад үзлэг хийсэн. ... Хөдөлмөрийн дотоод журмыг тухайн байгууллагад ажиллаж байгаа бол даган биелүүлэх үүрэгтэй. 3 хоног биш 34 хоног ажил тасалсан үйлдэлд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагааны журам, эрх бүхий этгээдээс гаргаж буй шийдвэрийн хэлбэр, бүтцийг хуульчлан баталгаажуулсан байдаг билээ.
Энэхүү хуульчлагдсан журам, хэлбэрийг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл нь юм.
Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан.
Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн, мөн хуульд заасан шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, үндэслэлтэй болж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” үндэслэлд хамаарч байна. Тухайлбал,
1. Шүүгдэгч З.Ү-н хувьд: Нийслэлийн прокурорын газраас Ж.П-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 33А дугаартай прокурорын яллах дүгнэлт /11 хх 118-141/ үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1587 дугаартай захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, улмаар 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж, шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл өөрчлөх, уг хэргийн гэрч З.Ү-г хэрэгт хамтран оролцсон, бүлэглэн гүйцэтгэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн яллах дүгнэлт үйлдэх нь зүйтэй гэж үзэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хэлэлцэхийг 60 хоногийн хугацаагаар хойшлуулсан байна.
Улмаар З.Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 145 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах /12 хх 206/ прокурорын тогтоол гаргаж, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Ж.П, З.Ү нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд буцаан хүргүүлжээ.
Прокуророос З.Ү-г анх гэмт хэрэгт яллаагүй буюу яллах дүгнэлт үйлдэж ирээгүй байтал гэм буруугийн шүүх хуралдаанаас зарим асуудлыг тодруулах зорилгоор прокурорт даалгах замаар З.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж улмаар анхан шатны шүүх З.Ү-г яллагдагчаар шүүхэд шилжүүлэх ажиллагаа хийгээгүй атлаа хэргийг эцэслэн шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг прокурор, шүүх ноцтой зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “... тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж тодорхой заасан бөгөөд хуулийн энэхүү зохицуулалтаар зөвхөн прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэн ангилагдсан болон шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлсэн Ж.П-н хувьд л Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тодорхой үндэслэлээр даалгавар бичигдэх ёстой байсан.
Тиймээс З.Ү-н хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүхий л эрх зөрчигдсөн гэж үзэх ба прокуророос анхнаасаа З.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллаагүй, яллах дүгнэлт үйлдээгүй нь З.Ү-д холбогдох хэргийн бодит байдлыг нотлоогүй гэж үзэх үндэслэл болно.
Хэрэв хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд З.Ү-г гэмт хэрэгт яллах шинж, үндэслэл бүхий гэж үзвэл мөрдөгч, прокуророос хэргийн бодит байдлыг тогтоох болон бусад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагаа бүрэн хийгдсэн байх учиртай.
Прокурорын яллах дүгнэлт, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны хэмжээ хязгаар тодорхойлогдох бөгөөд эдгээрт дурдагдаагүй хэрэг, хүний талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх, ямар нэгэн ажиллагаа явуулах эрхгүй гэж үзнэ.
2. Шүүгдэгч Ж.П-н тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдон тогтоогдоогүй байна.
Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал...” буюу гэмт хэрэг гарсан цаг хугацаа тодорхойгүй байхаас гадна хэргийн үйл баримтыг хэт ерөнхий байдлаар тодорхойлсон бөгөөд прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэв.
Тодруулбал, прокурорын яллах дүгнэлтэд Ж.П-г хахууль өгөгч З.Ү-н “А.А-н уг орон сууцыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг ..........ын харьяа .......... дахь халаалтын 3 дугаар зуухнаас халаалт авах техникийн нөхцөл олгуулах тухай” гэсэн хүсэлтийг гүйцэтгүүлэх зорилгоор З.Ү-н хууль бус хүсэлтүүдийг гүйцэлдүүлж, хахууль авсан гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн болох нь тодорхойгүй, мөн Ж.П-н үйлдэл тус бүрт хахууль өгөгч З.Ү-с авсан хахуулийн хэмжээг ялган зааглаж бичээгүй зэрэг нь учир дутагдалтай болжээ.
Мөн шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн агуулга, үйл баримтын талаар прокурорын яллах дүгнэлтэд тусгахдаа нэг үйлдлийг олон дахин нуршиж, гэмт хэрэгт хамтран оролцсон шинжийг буруу тодорхойлж, ойлгомжтой бус байдлаар бичсэнийг анхан шатны шүүх мөн адил хуулбарлан дурдсан байгаа нь хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг шүүх өөрөө тогтоох, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгоход энгийн хялбар бичигдсэн байх шаардлагад нийцээгүй байгааг цаашид анхаарах нь зүйтэйг тэмдэглэж байна.
Дээрх үндэслэлүүдээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/773 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Ж.П-т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч З.Ү-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн ба давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/773 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Ж.П-т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч З.Ү-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ М.АЛДАР