| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0534/Э |
| Дугаар | 731 |
| Огноо | 2018-04-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 731
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
улсын яллагч Б.Ганбулган,
шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Авга овогт Жамъяндоржийн Аод холбогдох эрүүгийн 1806 0084 20563 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ажилгүй, ам бүл Баянзүрх дүүрэг, дугаар хороо, оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, А овогт Ж А
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ж.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн дугаар хороо, тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.Б ийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.
Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018.01.13-ны өдөр би ажлын хүмүүс болох Н, Б хоёртой гэртээ шөнийн 00 цагт очиход манай нөхөр Ж.А гэртээ байхгүй хажуу талын айлд архи уугаад сууж байхаар нь би “манай ажлын хүмүүс гэрт ирчихсэн байна, гэртээ ор” гэж хэлээд дагуулж гэртээ ороод би ажлын хүмүүс ирсэн гээд 0.5 шилтэй Улаанбаатар архи авч өгсөн. Тэгтэл Ж.А би 0.5 шилтэй архи уухгүй гээд агсраад байсан. Манай хөрш болох Ч, Ч хоёр согтуу орж ирсэн, тэгээд л нэг мэдэхэд хэрүүл маргаан болсон. Тэгсэн чинь манай ажлын эмэгтэй Н “би явлаа” гэж хэлээд гэрээс гарахдаа манай нөхөр Ж.Аын мөр рүү нь цохих гэж байгаад хацар руу нь цохиод гэрээс гарсан чинь Ж.А чи намайг зодуулах гэж ажлын хүмүүсээ авчирсан юм уу гээд миний нүүр рүү гараараа олон удаа цохисон, би гэрээс зугтаж гарах гэхэд хувцаснаас татаад дахиж цохиод байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 10-13 дугаар хуудас/,
Гэрч Б.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018.01.13-ны өдөр намайг гэртээ байхад манай төрсөн охин Б.Б зодуулсан байдалтай нүд нь хөхөрч, дух, шанаа нь хавдсан орж ирэхээр нь юу болсон талаар асуухад А зодсон гэхээр нь би шууд Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр авчирсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 38-39 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹1488 дүгнэлтэд “Б.Бийн биед 2 нүдний зовхинд хаван, цус хуралт, духанд хаван баруун нүдний ухархайн доод хана болон хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. …хөнгөн зэргийн гэмтэл болно” гэжээ /хэргийн 21 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 24 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ж.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн задгай тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.Бийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Ж.А д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Ж.А д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.