Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 583

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунчимэг,

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бичигт Лувсандагвын Баясахад холбогдох эрүүгийн 1806 0076 80359 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , Сүхбаатар дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, Б-т Л-ын Б

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Стай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Н.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө 9 цагийн үед Мын гэрт ороход Мтай хамт ажилладаг Гантөмөр, Мядагмаа гэх хоёр хүн байсан. Бид нар мөнгө нийлүүлж 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво нэг савыг авч Гантөмөр, Мядагмаа бид гурав хувааж уусан. Тэгээд Мын гэрт байсан тал шилтэй 0.5 литрийн Хараа нэртэй архийг хувааж ууцгаасан. Тэгээд Гантөмөр нь дахиад нэг найзыгаа дуудсан ба тэр найз нь ирэхдээ 0.75 литрийн Хараа нэртэй архи нэг шилийг авч ирсэн. Архи ууж байхад М ажилдаа явлаа гээд гараад явсан, би архиндаа согтоод унтаад өгсөн байна лээ. Унтаж байтал М ирчихсэн миний нүүрийг алчуураар арчаад байсан. Би босоод харахад намайг зодчихсон байсан. Намайг хэн зодсон талаар асуухад нөгөө хамт архи ууж байсан Гантөмөрийн найз Б гэх залуу нь ямар нэгэн шалтгаангүйгээр намайг зодсон юм байна лээ...” гэх мэдүүлэг. /хэргийн 6-8, 16-18 дугаар хуудас/,

Гэрч А.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Гантөмөр бид хоёр Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, нийтийн байранд байдаг Мын гэрт нь очиж архи ууж хоносон. Маргааш нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө сэрэхэд Мын ах нь гэх хохирогч Сугар ирсэн унтаж байсан. Гантөмөр бид хоёр шараа тайлж үлдсэн жоохон архийг уусан. М ажилтай байсан учраас уугаагүй ажилдаа явсан. 11 цагийн үед Гантөмөр найз Быг дуудаж нэг шил архи, ундаа бэлэн хоол авчирсан. Бид гурав архи ууж байгаад Гантөмөр тасраад унтсан. Тэгтэл Б унтаж байсан хохирогчийн дээрээс гараараа нүүрэнд нь цохиод байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 24-25 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн ¹1343 дүгнэлтэд “Н.С ын биед тархи доргилт, хоёр нүдний алим, баруун зовхи, зүүн чихэнд цус хуралт, баруун хацар, зүүн чих, духанд зулгаралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. …хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 31 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 35 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Стай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Л.Б д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Л.Б д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Л.Б д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Иргэний хуульд зааснаар Л.Баас 300.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Ст олгохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.