Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 599

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

улсын яллагч Э.Гэрэлмаа,

хохирогч М.М, О.Н,

шүүгдэгч М.О, Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн И овогт М н О, Х Б Э нарт холбогдох эрүүгийн 1706 0339 60676 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, И овогт М н О

2. Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрсөн,  настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, МУБИС-ийн харъяа ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багш ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х ванжил Б Э,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч М.О нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шархадны 50-740 тоотод М.Мөнхжаргалыг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шархадны 50-740 тоотод О.Нандин-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь умайн доргилт, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид нар гэртээ хариад амарч байхад манай том эгч шөнө 01 цагийн үед над руу “...М ирээд агсам тавиад байна, миний үснээс зулгаагаад манай охиныг бас зодчихлоо, чи хүрээд ир” гэж хэлсэн. Намайг очиход эгч өөдөөс гарч ирээд “...цагдаа дуудсан байгаа, чи цагдаа аваад хүрээд ир” гэж хэлсэн. Цагдаа аваад ороход манай дүү орон дээр нуруу нь татсан босч чадахгүй хэвтэж байхад М хөлөөрөө жийгээд байсан. Би “чи болиоч” гэхэд М намайг өшиглөхөөр нь би алгадсан гэв.

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: М манай найз л даа. Өмнө нь хамтран амьдардаг хүн нь зоддог байсан учир найзыгаа хүргэж өгөхөөр хамт очиж, хаалгаа онгойлгож өгөхгүй болохоор гэрт нь оруулж өгөхөөр хамт орсон. Найзтайгаа хамт гэрт ороход болдог зүйл болдгоороо болсон. Би Н гэж охиныг санаатай цохиогүй. Н мэдүүлэгтээ “намайг түлхэж, цохиж унагасан” гэсэн байсан. Ах нь “манай дүүг үсдэж аваад доош нь дараад цохисон” гэж мэдүүлсэн байна. Ээж нь мөн “манай охиныг түлхсэн” гэж байгаа. Гурвуулаа өөр өөр зүйл хэлдэг. Би энэ хүүхдэд огт хүрээгүй, цохисон бол ах нь намайг цохих байсан. Би ахад нь цохиулаад хэсэг манараад унасан байсан боловч энэ талаар хэлээгүй. Би энэ охиныг цохисон байсан бол энд эсэн мэнд байж байх уу үгүй гэдэг асуудал гарах байсан. Худал хэлсэн байна. Би М.Нийг барьж аваад үсдээгүй. Ээж нь дайраад байхаар нь ээжтэй нь түлхэлцэх үед энэ охин өртөж түлхэгдсэн зүйл болсон байж болно гэв.

Хохирогч О.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манайд Э, М хоёр ирсэн. Манай ахынх манай хажууд байдаг юм. Би гэртээ унтаж байхад гадаа дуу чимээ гараад байхаар нь юу болоод байгаа юм гэхэд “ахынд агсам тавьсан байна” гэхээр нь хувцасаа өмсөөд ороход хэрүүл маргаан болж байсан. “Та хоёр боль, яв” гэхэд миний үгийг авахгүй зууралдаад байсан. Манай ээж О, Э хоёр маргалдсан байсан. Э, М хоёрыг “яв” гэхэд согтуу миний үгэнд орохгүй байсан. Цагдаа дуудсан байгаа гэж хэлсэн. Манай ээж, Э хоёр муудалцаж байхад би голоор нь ороход “чамайг би сургаж өгнөө “гээд намайг өсгийтэй гутлаараа өшиглөж унагаасан. Би унахдаа хөлдөөгч мөргөж унасан. Би савж унасан, миний зүүн талын чих рүү алгадсан. Тухайн үедээ манарсан. Одоо гомдол санал байхгүй. Хохиролд 93.000 төгрөг авсан. Би чихээ “МЖЖ” эмнэлэгт үзүүлэхэд зүүн талын хэнгэрэг цоорсон, сонсгол нэг шатаар буурсан байна гэж хэлсэн. Би цохиулсаныхаа маргааш нь шинжээч эмч Долгормаад үзүүлэхэд “намайг цохиулсан газруудаа хэл” гэсэн. Би шинжээчийн дүгнэлттэй танилцахад зөвхөн умайн хүзүү цус алдсан гэсэн байсан. Чихний талаар бичээгүй байсан. Гэхдээ одоо санал хүсэлт алга байна, гомдолгүй гэв.

Хохирогч М.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Э бид хоёр Бын гэрт очсон. Хаалга нь түгжээтэй байхаар нь Э хаалгыг чанга нүдэхэд О эгч “яагаад хаалга чанга нүдээд байна” гэхэд нь “уучлаарай, би байна” гэж хэлээд гэр рүү орсон. Намайг гэрт оронгуут О эгч араас орж ирээд “та хоёрыг цагдаад өгнө” гэж хоорондоо муудалцаад би “бид хоёр явчихъя, уучлаарай, найзыгаа аваад явлаа” гэхэд “үгүй, та хоёрыг заавал цагдаад өгнө” гэж цагдаа дуудсан. Тэр хооронд О эгч Э хоёр маргасан. Би Бт хандаж “хэрүүл хийгээд хэрэггүй, бид хоёр явъя” гэхэд энэ хоёр зууралдаад байсан. Н гаднаас орж ирээд ээжийгээ “боль” гэж хэлээд ээжийгээ татах хооронд Нандинцэцэгийг Э сандал дээр гараад зогссон байхдаа “надаас холд” гэж түлхэхэд Б босч ирээд Эыг түлхэж унагасан. Би “миний найзыг зодлоо” гэж Бтой муудалцсан. Оюундэлгэр эгч цагдаа дагуулж орж ирсэн. Би Оюундэлгэр эгчийг өшиглөснөө санахгүй байна. Миний чихний хэнгэрэг цоорсон. Хувийн эмнэлэгт 35.000 төгрөгөөр үзүүлсэн. Даруйхан нөхүүл гэж хэлсэн. Би нөхүүлээгүй байгаа. Би толгойдоо их доргилт авсан, уг явдлаас хойш толгой их өвддөг болсон. Өөр гомдол санал байхгүй гэв.

Хохирогч М.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Э, Б, түүний эхнэртэй караоке орж пиво уусан. Тэнд дуулж байгаад шөнө 22 цагийн үед гарсан чинь намайг тэд хүргэж өгнө гээд хамт таксинд суугаад Баянзүрх дүүргийн 9 хороо, Шархад 550-740 тоотод хүргүүлсэн. Хаалга түгжээтэй байсан чинь найз Э хаалга цохихоор нь хэрэггүй гэж хэлээд Б руу утсаар ярьсан чинь тэр үед эгч О хэн бэ, яах гээд байгаа юм бэ гэж хэлээд гарч ирээд хаалга онгойлгож өгөхөөр нь гэртээ ороход араас дагаад орж ирсэн. Намайг найзтайгаа согтуу гэртээ орсон чинь Бын эгч О, Эыг хөөгөөд намайг явуулахгүй байснаас болж анх маргаан үүссэн. Өмнө бид нар хоорондоо ялихгүй гэр бүлийн асуудлаас болж маргалддаг байсан. 35.000 төгрөгөөр шинжилгээ хийлгэж үзүүлсэн, толгой өвдөөд байхаар нь 5.000 төгрөгийн эм авч уусан...” гэх мэдүүлэг. /хэргийн 17-19 дүгээр хуудас/,

Хохирогч О.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М эгч Б ах босож чадахгүй орон дээр хэвтэж байхад нь нуруу хэсэг рүү цохисон чинь ээж боль гээд салгасан чинь ээжийн үснээс зулгаахаар нь тавиулах гээд би очсон чинь Э нь намайг түлхээд газар унагаахаар нь яаж байгаа юм бэ гэхэд чамд хамаагүй гичий минь гэх мэтээр доромжилсон. Мөн миний гэдэс рүү тийрч унагаагаад зүүн талын чих рүү өшиглөж, толгой руу хоёр удаа гараараа алгадсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хаалга нээж өгөөд М, Э хоёр орж ирсэн ба М надад хандаж та гуай хүн ирж байхад тосож чадахгүй байна, сонин пизда вэ гэж хэлээд баруун нүд орчимд гараараа 3 удаа цохисон. Тэр үед эгч О гаднаас орж ирээд чи өвчтэй байгаа хүнийг болиоч гэхэд битгий хуц, солиор, гичий минь гэж хэлээд эгчийг үсдэж, дараад нүүрэн тус газарт 1-2 удаа цохиж, уруулнаас цус гаргасан...” гэх мэдүүлэг. /хэргийн 25 дугаар хуудас/,

Гэрч М.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Э, М хоёр согтуу хашааны хаалга нүдээд байхаар нь хаалга тайлж өгөөд дүүгийн гэрт тэр хоёртой хамт ороход Б орон дээр хэвтэж байсан чинь М дүүтэй хэрэлдэж, дүүг цохиж аваад байхаар нь наадах чинь нуруу муутай боль гэхэд танд хамаагүй гээд миний үснээс зулгааж, намайг цохиж маажсан. Тэр үед охин Нандинцэцэг орж ирсэн чинь Э нь чамайг сургаж өгнө гээд түлхэж, өшиглөж унагаасан. М миний үснээс зулгааж, орон дээр дарсан учир би юу болсныг сайн анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 73 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн ¹14288 дүгнэлтэд “М.Мын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун нуя, зүүн шилбэнд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 29 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн ¹14043 дүгнэлтэд “М.Нийн биед умайн доргилт, зүүн өвдөгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 36 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 42, 44 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 47, 83 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч М.О нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шархадны 50-740 тоотод М.Мөнхжаргалыг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шархадны тоотод О.Нийг зодож эрүүл мэндэд нь умайн доргилт, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.О, Б.Э нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч М.О, Б.Э нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нар нь хохирогч М.Мд 40.000 төгрөг, хохирогч О.Нт 90.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.О, Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.