| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 316/2025/01004/И |
| Дугаар | 316/ШШ2025/00707 |
| Огноо | 2025-09-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 316/ШШ2025/00707
| 2025 оны 09 сарын 09 өдөр | Дугаар 316/ШШ2025/00707 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан д*******ж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б******* Ж******* хүсэлттэй,
1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхангай ХК-д саальчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Ж*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ж******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Б.Ж******* миний бие Зүүнбүрэн сумын Баянхангай ХХК-д саальчнаар 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажилд орж, 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус байгууллагад ажиллаж байсан юм гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ж******* нь 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхангай ХК-д саальчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс хүсэлтийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч Б.Ж******* нь 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхангай ХК-д саальчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч 1986 оны 3 дугаар сарын 20-ны өдөр олгосон 107526 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 1992.02.01. Баянхангай ХК-Ний бод бригадад саальчнаар авч ажиллуулав, 1944.12.31. Нийгмийн даатгалын дэвтэр хөтлөх болсонтой холбогдуулж хаав гэсэн бичвэр, гэрч С.Энхж******* ...Би 1979 оноос эхэлж ажилласан. Ер нь багаасаа л ажилладаг байсан. Ж******* хувьд 1980 оноос 1994 он хүртэл ажиллаж байсан. Бригад хувьчлагдтал л хамт ажилласан гэсэн мэдүүлэг, гэрч Д.Хишигсүрэнгийн ...Асуулт:Б.Ж*******тай хамт ажиллаж байсан уу?. Хариулт: 1992 оны 02 дугаар сараас 1996 оныг дуустал Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Баянхангай компанид ажиллаж байсан гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2. Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэжээ.
Иймд нэхэмжлэгч Б.Ж*******ыг 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхангай ХК-д саальчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б******* Ж******* /РД:*********/-ийг 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхангай ХК-д саальчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН