| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0425/Э |
| Дугаар | 610 |
| Огноо | 2018-04-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 610
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунчимэг,
улсын яллагч Б.Эрдэнэбаатар,
шүүгдэгч М.Я нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт М н Я д холбогдох эрүүгийн 1706 0075 70506 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ажилтай, ам бүл хамт Баянзүрх дүүрэг тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Т овогт М Я
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч М.Я нь Баянзүрх дүүргийн тоотод 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр эхнэр Ч.Б г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Я нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.
Хохирогч Ч.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 04 цагийн үед манай нөхөр М.Я гэртээ согтуу орж ирсэн. Тэгээд дуудаж сэрээгээд ус ууж, хоол идмээр байна гэхэд чи хэдэн цагт ирчихээд хүнээс хоол унд нэхээд байгаа юм, би чадахгүй гэсэн. Тэгсэн нөхөр хойд өрөөнд унтаж байсан хоёр хүүгээ дуудаад ус аваад ир гэхээр нь би “чи хар шөнөөр яах гэж хүүхэд дуудаад байгаа юм, хүүхэд унтуулаач” гэж хэлсэн. Тэгсэн нөхөр “чи хоёр хүүхэддээ надаар үг хэлүүлдэггүй, би эцэг нь юм байгаа юм биз дээ. Би та нарыг тэжээх гэж зовж байгааг мэдэж байгаа юм уу” гээд намайг татаад орноос унагаахаар нь би түүнийг хойшоо нь түлхтэл ширээний өнцөг нуруугаараа мөргөөд газар уначихсан. Тэгсэн нөхөр “чи одоо бүр намайг барьж авч зодох нь ээ” гээд газарт байсан хүүгийн өмдний тэлээг аваад миний хоёр гарын бугалга, хөлний зузаан гуя, эрээн булчин зэрэг газарт ороолгосон. Уг тэлээ нь их урт байсан болохоор нэг ороолгоход хөл, гар, биеийг бүтэн ороож байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 21-24 дүгээр хуудас/,
Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 12 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн ¹9125 дүгнэлтэд “Ч.Б д хоёр бугалга, зүүн дал, гуя, эрээн булчин, баруун өвдөгөнд цус хуралт тогтоогдлоо. …хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 31 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 34 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 87 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч М.Я нь Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 3 дугаар хэсэг, 38 дугаар гудамж 1414 тоотод 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр эхнэр Ч.Б г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч М.Я д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ч.Б нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч М.Я д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Я нь цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөр үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.