Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 316/шш2025/00725

 

 

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 316/ШШ2025/00725

Сэлэнгэ аймаг

Хэргийг хялбаршуулсан журмаар

шийдвэрлэх тухай

/тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг/

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын а*******ан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан би нэхэмжлэгч С******* п******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлт*******, хариуцагч Э.Э*******-Э******* холбогдох 786,375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт******* танилцаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч С******* п******* ББСБ ХХК-ийн нь хариуцагч Э.Э*******-Э******* холбогдуулан 786,375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А******* нь хариуцагч Э.Э*******-Э******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 09 сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ 75 дугаар зүйлийн 75.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 758 дугаар зүйлийн 758.1Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

2. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,423 төгрөгийн тал хувь болох 11,711.5 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагчаас тал хувь болох 11,711.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйт******* байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч С******* П******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлт*******, хариуцагч Э*******баяр овогтой Э*******-Э******* /РД:*********/-д холбогдох 786,375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,423 төгрөгийн тал хувь болох 11,711.5 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагчаас тал хувь болох 11,711.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Зохигчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар а*******ан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН