| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 316/2025/01046/И |
| Дугаар | 316/ШШ2025/00738 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 316/ШШ2025/00738
| 2025 оны 09 сарын 15 өдөр | Дугаар 316/ШШ2025/00738 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны В танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т******* б******* ХК-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.М******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.М******* нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 18/2075 тоот зээлийн гэрээг байгуулан нийт 570,000 төгрөгийн кредит картын зээлийг 24 сарын хугацаатай жилийн бэлэн бус гүйлгээ 24 хувь, бэлэн гүйлгээ 36 хувийн хүүтэйгээр, зээлийн гэрээний 2.8-д заасан төлб******* хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэй авсан бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээний 5.2.1, 5.2.12 дахь заалтыг зөрчиж зээлийн гэрээний 2.8 дахь заалт болох зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй холбоо барьж хугацаа өгсөн ч харилцан тохиролцсон хугацаандаа зээлээ төлөхгүй хүндрэл учруулсаар байна. Хариуцагч Д.М******* нь иргэний бүртгэлтэй хаягтаа оршин суухгүй байгаа тул эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоолгохоор шүүхэд хандсан гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* б******* ХК нь мөнгө гаргуулах нэхэмжлэл гаргахад хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.М*******н оршин хаягийг тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
1. Хэрэгт авагдсан Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 148/ШШ2023/00575 дугаартай шүүхийн шийдвэр, Чингэлтэй дүүргийн иргэний анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 182/ШЗ2023/14990 дугаартай шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар Б.М******* нь оршин суугаа хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.М******* эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтад Б.М******* утас ****** гэсэн мэдээлэл тусгагджээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг т******* сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т******* б******* ХК-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ********* регистрийн дугаартай Даржаагийн М******* эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.М******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг зааснаар Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН