| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0657/Э |
| Дугаар | 859 |
| Огноо | 2018-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 859
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.М даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
улсын яллагч Б.Ганбулган,
шүүгдэгч П.Ө, Г.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт П Ө, Б овогт Г Ө нарт холбогдох эрүүгийн 1806 0283 70741 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г Ө
2. Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт П Ө
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Г.Ө нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн тоот хашаанд иргэн О.Нийн нүүрэн тус газар нь гараараа 1 удаа, толгойн тус газар нь төмрөөр 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч П.Ө 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн тоот хашаанд иргэн Э.Тийн толгойн тус газар нь хүрзний иш модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүгдэгч Г.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.
Хохирогч О.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 26-ны орой 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 21 гудамжинд Г, Төрмөнх бид гурав Гын гэрт орох гээд хашааных нь үүдэнд зогсож байтал хажуугаар миний танил болох Ө өнгөрөх шиг болсон. Би Жагаа юу байна гэж асуутал юу ч хариулалгүй өнгөрөөд явчихсан. Тэгээд өнгөрч яваад өөрийн гэрийн хашааны үүдэнд очоод намайг дуудсан. Би яваад очтол Ө биш ах Ө нь байсан байна лээ. Ө намайг хашаа руугаа дагуулж ороод энэ банди нар нийлж зодох нээ гэж орилоод тэдний гэрээс Ө, А бас нэг бор залуу гарч ирсэн. Ө нь намайг заамдаад миний уруул руу мөргөөд намайг доош нь дараад бид хоёр зууралдаад байж байтал Төрмөнх хашааны гаднаас орж ирж харагдсан, нэг харсан чинь толгойгоо бариад доошоо унаж байгаа харагдсан, хэн юугаар цохисныг нь би харж чадаагүй. Удалгүй миний толгойн тус газар хатуу юмаар цохисон, хэн нь юугаар цохисон болохыг мэдэж чадаагүй. Миний ухаан балартаад, нэг ухаан орсон чинь Төрмөнхийн толгойн дээр нь даавуу тавьчихсан, Төрмөнх хашаа налаад суучихсан байдалтай байсан. Миний толгойн дээр бас даавуу тавьчихсан би явган суучихсан байсан. Төрмөнх бид хоёрын толгойноос нилээн их цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 12-17 дугаар хуудас/,
Хохирогч Э.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн үед Г бид хоёр тамхи татаад юм яриад зогсож байхад Гын эгч, эгчийнх нь нөхөр Болдсайхан, Гын эхнэр Г нар хашаан дотроос гарч ирсэн. Бид нар юм яриад зогсож байтал Н Гын хашааны хаалганаас ертөнцийн зүгээр баруун тийш урд талынх нь хашааны хоёр дахь хаалганы гадна хүмүүс орилолдсон. Тэгтэл Гын эхнэр Нийг зодоод байна шдээ гэж хашгирсан, би гүйгээд очсон, Г хашааныхаа үүдэнд үлдсэн. Би гүйгээд очсон чинь Н Ө, А бас нэг хүн байсан ба тэд нар зууралдсан байсан. Очоод Нийг салгаж авах гээд нэгийг нь түлхээд Нийг салгах гээд бариад авах гэсэн чинь ар талаас толгой руу хоёр удаа цохисон, тухайн үедээ юугаар цохисныг мэдээгүй, ухаан алдаж унасан. Ухаан орсон чинь би Гын хашааны үүдэнд цустайгаа холилдсон сууж байсан. Тэнд Г, түүний эхнэр Г, Н, түүний эхнэр М, баз хүргэн Д нар байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 18-23 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн ¹4188 дүгнэлтэд “О.Нийн биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. …хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 41 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹4180 дүгнэлтэд “Э.Тийн биед дух, дагзны хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо…” гэжээ /хэргийн 43 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, хураан авсан тэмдэглэл /хэргийн 8-11 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 45, 50 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 44, 49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Г.Ө нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 21-1309 тоот хашаанд иргэн О.Нийн нүүрэн тус газар нь гараараа 1 удаа, толгойн тус газар нь төмрөөр 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч П.Ө 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 21-1309 тоот хашаанд иргэн Э.Тийн толгойн тус газар нь хүрзний иш модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч П.Ө, Г.Ө нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч П.Ө, Г.Ө нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 40.6 см урттай, 3 см диаметртэй том 1 ширхэг, 78.5 см урттай, 3.5 см диаметртэй төмөр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Ө, Г.Ө нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.