Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 316/шш2025/00769

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 316/ШШ2025/00769

Сэлэнгэ аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 Нэхэмжлэгч: Д******* З******* хүсэлттэй,

 

Сүхбаатар Мод боловсруулах комбинат, Ар хөвч ХХК-д 1989 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл суурь машинчаар ажиллаж байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

 

Нэхэмжлэгч Д.З*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.З******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Миний бие анх 1987 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мод боловсруулах комбинатын фанерын цехэд захлахын суурь машинчаар ажилд орсон. 1987 оны 10 дугаар сараас 1989 оны 10 сар хүртэл хугацаат цэргийн алба хааж 1989 оны 12 дугаар сард хуучин ажилдаа эргэж орсон. Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 1992 оны 28 дугаар тогтоолоор тус үйлдвэр нь 2 компани болон хувьчлагдаж манай цех Сэлэнгэ ХК-д харьяалагдсан бөгөөд фанерын цехдээ тасралтгүй ажиллаж байгаад 1993 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ар хөвч ХК-руу шилжин ажилласан. Өм хувьчлалаар Сэлэнгэ ХК болоход боловсон хүчний буруугаас биднийг Мод боловсруулах комбинатаас халсан болон шинээр Сэлэнгэ компанид ажилд авсан тушаал болон холбогдох баримт байхгүй тул шүүхэд хандсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.З******* нь Сүхбаатар Мод боловсруулах комбинат, Ар хөвч ХХК-д 1989 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл суурь машинчаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс хүсэлтийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Д.З******* нь Сүхбаатар Мод боловсруулах комбинат, Ар хөвч ХХК-д 1989 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл суурь машинчаар ажиллаж байсан болох нь Сүхбаатар Мод боловсруулах комбинат захиргааны 1987 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 316 дугаартай Ажил авах тухай тушаалын 4. Д******* З******* гэсэн бичвэр, 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 489 дугаартай Ажилд авах тухай тушаалын 3. Д******* З******* с/машинч гэсэн бичвэр, 1990 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 391 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын 14. Д******* З*******. Үндсэн хоног 15, албан тушаалын нэмэгдэл 3, бүгд 18 хоног гэсэн бичвэр, Ар хөвч компанийн ерөнхий захирлын 1993 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 205 дугаартай Ажилд авах тухай тушаалын Д.З******* нарын мөн хүсэлтийг харгалзан сувиллын уурын зуухын галчаар тус тус авч ажиллуулсугай гэсэн бичвэр, гэрч Г.Ганцэцэг, Д.Батбаяр нарын энэ талаар нотолж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2. Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэжээ.

 

Иймд нэхэмжлэгч Д.З*******ийг Сүхбаатар Мод боловсруулах комбинат, Ар хөвч ХХК-д 1989 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл суурь машинчаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Д******* З******* /РД:***********/-ийг Сүхбаатар Мод боловсруулах комбинат, Ар хөвч ХХК-д 1989 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл суурь машинчаар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН