Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 316/шш2025/00770

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 316/ШШ2025/00770

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Б******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 Нэхэмжлэгч: Н******* Ц******* хүсэлттэй,

 

1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймаг дахь Барилга угсралтын контор, Сэлэнгэ пүүс, Соёмбо, Жаргалант, Жаргалант өв компанид цахилгаанчин, бригадын даргаар ажиллаж байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

 

Нэхэмжлэгч Н.Ц*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Ц******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Миний бие Зөвлөлт холбоот улсад сургууль төгсөж 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Барилга угсралтын конторт цахилгаанчнаар томилогдон ажилд орсон. Ингээд 1987-1989 онд цэргийн алба хааж, 1989 оны 11 дүгээр сард цэргээс халагдаж ирээд Барилга угсралтын контортоо цахилгааны бригадад цахилгаанчнаар эргэн ажилласан. 1990 онд улс оронд өрнөсөн өөрчлөн байгуулалтын дагуу барилгын байгууллагад өөрчлөлт шинэчлэлт орж 1992 онд Сэлэнгэ пүүс, 1993 онд Соёмбо ХХК, 1994 онд Жаргалант ХХК, 1995 онд Жаргалант өв ХХК болон нэр нь өөрчлөгдсөн бөгөөд энэ хугацаанд миний бие цахилгаанчин, бригадын дарга зэрэг ажлуудыг хийж байсан болно. Тухайн цаг үе, улс орны нөхцөл байдал, хууль эрх зүйн хүрээнд манай байгууллага бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж нэр солигдох үйл явц олон удаа өрнөсөн учир миний ажилд орсон гарсан тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Ц******* нь 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймаг дахь Барилга угсралтын контор, Сэлэнгэ пүүс, Соёмбо, Жаргалант, Жаргалант өв компанид цахилгаанчин, бригадын даргаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс хүсэлтийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Н.Ц******* нь 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймаг дахь Барилга угсралтын контор, Сэлэнгэ пүүс, Соёмбо, Жаргалант, Жаргалант өв компанид цахилгаанчин, бригадын даргаар ажиллаж байсан болох нь Сэлэнгэ аймаг дахь Барилга угсралтын конторын даргын 1986 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 141 дугаартай ТМС төгсөгчид болон цэргээс ирэгсэдийг ажилд авах тухай тушаалын ЗХУ-д барилгын ТМС төгсөж ирсэн Нийдаа овогтой Ц*******ийг 1986 оны 07-р сарын 20-ноос..цахилгаанчинаар... авч ажиллуулсугай гэсэн бичвэр, 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 379 дугаартай Ажилд томилох тухай тушаалын Н.Ц*******ийг 11-р сарын 4-өөс цахилгааны бригдад цахилгаанчинаар...томилон ажиллуулсугай гэсэн бичвэр, нэхэмжлэгчид 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдөр олгосон 176014 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн бичилтүүд, нэхэмжлэгчид олгосон 1996 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 773 дугаартай Хүндэт жуух бичиг, 1996 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Баярын бичиг, гэрч С.Т*******, Ё.Э*******, Г.Б******* нарын энэ талаар нотолж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2. Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэжээ.

 

Иймд нэхэмжлэгч Н.Ц*******ийг 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймаг дахь Барилга угсралтын контор, Сэлэнгэ пүүс, Соёмбо, Жаргалант, Жаргалант өв компанид цахилгаанчин, бригадын даргаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Н******* Ц******* /РД:********/-ийг 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймаг дахь Барилга угсралтын контор, Сэлэнгэ пүүс, Соёмбо, Жаргалант, Жаргалант өв компанид цахилгаанчин, бригадын даргаар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН