| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/01667/И |
| Дугаар | 309/ШШ2025/01506 |
| Огноо | 2025-12-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 309/ШШ2025/01506
20 12 02 309/ШШ20/01368
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******ын *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ын ******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Байрны үнээс өөрт болон хүүхдүүдэд ногдох 95 000 000 төгрөг гаргуулах” тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Х.*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:*******
Хариуцагч: ******* /цахим/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* бид хоёр 2019 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2020 оны 12 сарын 12-нд хүү ******* оны 12 сарын 21-нд охин ******* нар төрсөн. Таарч тохирохгүй байсаар 2024 оны 5 сараас тусдаа амьдарсан. Тэр үед хүүхэд өвдөөд эмнэлэгт хэвтэж байхад цоожны голыг сольсон байсан болохоор гэртээ орж чадахгүй болсон. Би 20 оны 05 сарын 27-нд хүүхдүүдээ асрамжиндаа авч тэтгэлэг төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан. Тэр үед хамтын амьдралын явцад бий болсон -р байрны тоотын байрыг эрхбиш ярилцаад өөрөө энд амьдрахгүй болсон учир үр хүүхэддээ үлдээнэ биз бусад төлбөр тооцоог ярилцаж болох байх гэсэн боловч тохирч үр хүүхдээ гэсэн сэтгэл гаргаагүй. Бид хамт амьдарч байхдаа өөрийн гэсэн орон гэртэй болж үр хүүхэдтэйгээ жаргалтай сайхан амьдрах талаар олон зүйл төлөвлөж ярилцаж би жирэмсэн байхад Ганзориг энхийг саиулах ажиллагаанд явж ирж байрны урьдчилгааны мөнгө хийж ирээд -р байрны тоотын 3 өрөө 41 мкв талбай бүхийг байрыг 75 000 000 төгрөгт тооцож авч, нөхөр байрны 30 хувь болох 22.5 сая төгрөгийг төлж 52.5 сая төгрөгөөр ипотекийн зээл авч байсан. Одоо энэ байрыг өөр хүнд түрээсэлж байгаа. Би хүүхдүүдтэйгээ өөрөө байр түрээсэлж амьдардаг.Хоёр бага насны хүүхэдтэй, амьдарч байгаа байр маань хүйтэн, байнга ханиад хүрдэг. Уг байрыг хамтын амьдралын явцад бий болсон хамтран өмчлөх орон сууц мөн болохыг тогтоолгох хүсэлтэй байна. Учир нь нөхөр ажил хийж хөрөнгийн эх үүсвэрийг бий болгосон ч би тэр хооронд 2 хүүхэд төрүүлж, өсгөж ажиллах боломжгүй байсан. Гэвч амьдралдаа нэмэр болох гэж аилдаа орж цалин мөнгөөрөө гэр бүлийн бүхий л хэрэгцээ байрны ашиглалтын зардал, үр хүүхдийн хоол хүнс зэрэг бүхий л хэрэгцээнд цалингаа зарцуулж, нөхөр зээлээ төлдөг байсан. Тиймээс хамтын амьдралд зориулсан хамтын хүчээр төлбөр мөнгө, амьдрал үр хүүхдээ авч явахад зориулагдсан хөрөнгө юм. Уг байрыг одоогийн зах зээлийн ханшаар үнэлбэл 130 000 000 төгрөг болно. Хүүхдүүд болон өөрт ноогдох хэсгийг гаргуулах хүсэлттэй байна. Энэ байрыг надад болон хүүхдүүдийг эрх ашгийг төлөө үлдээхийг хүсч байна. Гэвч ******* ноогдох хувь хөрөнгө байх ёстой гэж үзэж байна. Иймд байрны үнийн ¾ хувийг буюу 95 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч нь ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 2011 оноос дорнод аймгийн 327 дугаар ангид ажиллаж байхдаа цалингаа хуримтлуулж мөнгө хэрэгтэй найдвартай хүнд бага зэргийн хүүтэй зээлүүлэх зэргээр нэмэлт орлого олдог байсан. Хүүхдүүдийн маань эмээ буюу хадам ээж хааяа надад найдвартай мөнгө зээлдэг буцааж өгөх хүмүүс олж өгөх зэргээр бие биенээ таньдаг болсон юм. Тэр үеэс хүүхдүүдийнхээ ээжтэй танилцаж 2019 оноос гэрээр нь орж гарч цаашид хамтдаа сайхан амьдрахаар болж удалгүй бие давхар болсон. 2020 онд энхийг сахиулах ажиллагаанд явсан, явж ирсэн мөнгөөрөө буюу 22 500 000 төгрөгийг байрны урьдчилгаанд өгч 9 сая төгрөгөөр өөрөө засвар хийж 52 500 000 төгрөгийн Голомт банкнаас зээл авч -р байрны тоотыг 75 сая төгрөгөөр хупалдан авсан. Энэ байрыг худалдан авахад нэхэмжлэгч талаас ямарч мөнгө төгрөг гаргаагүй, би өөрийн хүч хөдөлмөрийн үр шимээр олж авсан миний хуваарьт хөрөнгө юм. Одоогийн байдлаар цалингаасаа сар бүр 326 000 төгрөгийг энэ байрны зээлэнд төлдөг. Нэхэмжлэгч бид хоёр гэр бүлээ батлуулж байгаагүй. Энхийг сахиулах ажиллагаанд явах үед хүү маань төрж шүүх хурлаар орж байж хүүгээ өөрөөрөө овоглосон. ...Бид таарч тохирохгүй болсон тул тусдаа амьдарч байгаа ба шүүхээр орж хүүхдүүддээ тэтгэлэгээ төлдөг. Нэхэмжлэгч нь тухайн үед чиний байраар дутахгүй гэх мэт хандлага гаргаж байсан ба анхан шатны шүүхийн шийдвэрт хэн хэн нь давж заалдаагүй. Одоо бол хүүхдүүдтэй минь уулзуулдаггүй миний дугаарыг блоколсо. Би энэ байрыг хуваахыг хүсэхгүй байна. Албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй, энэ байрыг авахад зөвхөн миний хөдөлмөрийн үр шимээр худалдан авсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг хэрэгт ирүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар/хм 4-р тал/, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20 оны 05 сарын 27-ны өдрийн 309/ШШ20/00611 дугаартай шийдвэр /хм-ийн 5-7-р тал/, Худалдах, худалдан авах гэрээ /хм-ийн 8-р тал/, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг байр тооттод байршилтай Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хм-ийн 9-р тал/, Орон сууцны зээлийн гэрээ /хм-ийн 10-16-р/, Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний лавлагаа /хм 17, 18-р тал/, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн засаг даргын 20 оны 09 сарын 30-ны өдрийн 460 дугаартай Тодорхойлолт /хм 19-р тал/, Дансны хуулга, Орон сууц хөлсөлх гэрээ, Орон сууцны захиалгын гэрээ зэрэг болно.
4. Хариуцагч хариу тайлбар, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Орон сууцны зээлийн гэрээ зэрэг баримт ирүүлсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Б.******* холбогдуулан орон сууцнаас өөрт болон хүүхдүүдэд ноогдох 95 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.
Хариуцагч маргаан бүхий орон сууцыг өөрийн хуваарьт хөрөнгө тул нэхэмжлэлийг шаардлагы эс зөвшөөрч маргадаг.
Шүүхээс хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:
Нэхэмжлэгч Х.*******, хариуцагч ******* нар нь 2019 оноос эхлэн хамтран амьдарч гэр бүлийн харилцаатай болж тэдний дундаас 2020 оны 12 сарын 21-нд хүү *******, 2024 оны 08 дугаар сарын 16-нд охин ******* нар төрсөн ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй болох нь хэрэгт цугларсан баримтууд болон шүүх хуралдаанд гаргаж буй зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ маргаан бүхий орон сууц болох -р байрны тоотоын 3 өрөө орон сууцыг хамтран амьдарч байх хугацаанд бий болсон хөрөнгө тул өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэг 95 000 000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлдог.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хамтран амьдарч байсан үйл баримт тогтоогдож байх боловч тэдний хооронд Иргэний хуульд заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.
Учир нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, мөн хуулийн 3.1.2-т “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг; 3.1.3-т “гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг хэлнэ гэж тус тус хуульчилсан.
Гэтэл нэхэмжлэгч Х.*******, хариуцагч ******* нар нь хуульд зааснаар гэрлэлтээ буүртгүүлээгүй тул гэр бүл, гэрлэгчид гэж үзэх боломжгүй тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгө гэж маргаан бүхий орон сууцыг үзэх үндэслэлгүй юм.
Харин тэдний хооронд Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасан дундын өмч үүссэн байх боломжтой юм. Тухайлбал Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж, мөн хуулийн 108.8-д Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тус тус хуульчилсан.
Тухайлбал дундын өмчлөлийн хувьд тухайн эд хөрөнгийг үүсгэн байгуулахад буюу орон сууцыг худалдан авахад оруулсан хөрөнгийн хэмжээгээр нэхэмжлэгч шаардах эрхтэй боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй болно. Маргаан бүхий орон сууц нь хариуцагч Б.Ганзригийн өмчлөлийнх болох нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан ба маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь хариуцагч ******* гэж бүртгэгдсэн байх тул маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэж үндэслэлгүй байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох үүрэгтэй гэж заасан ба нэхэмжлэгч Х.******* нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад оруулсан хувь хэмжээгээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар нэхэмжлэгч Х.*******ийн хариуцагч *******оос 95 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 632 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ