Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 751

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Р.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А овогт Р М д холбогдох эрүүгийн 1806 0144 90614 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрсөн, 47 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, А овогт Р М

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Р.М нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тамирын найзууд цэцэрлэгийн гадна байсан иргэн Р.Мгийн хар өнгийн цүнхтэй эд зүйлийг авч гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Р.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Р.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 01-ний орой 18 цаг болж байхад өөрийнхөө машинаас цэцэрлэг рүү хүнсний бүтээгдэхүүн зөөж оруулсан юм. Тэгсэн манай 6 настай ач Мягмарсэргэлэн, Дөлгөөн нар миний өрөөнөөс хар өнгийн цүнх авч гараад цэцэрлэгийн гаднах хаалганы хажууд өөрсдийнхөө 2 ширхэг цүнхтэй хамт тавиад үлдээсэн байсан. Тэгээд би машинаасаа цэцэрлэг рүү зөөж байсан юмаа дуусгаад хойд хаалгаараа гараад ач нараасаа цүнхээ асуутал манай хоёр ач таны цүнхийг цэцэрлэгийн үүдэнд үлдээсэн гэсэн. Цүнх үлдээсэн газар нь очтол миний цүнх болон ач нарын хоёр ширхэг хичээлийн хэрэгсэлтэй цүнх байхгүй болчихсон байсан ба хоёр ачийнхаа цүнхийг олж авсан. Мөнхтуяа миний хохирлыг барагдуулж надад 300.000 төгрөг бэлнээр өгсөн, мөн дээрээс нь нэмж охины эмийг нь авч өгсөн, надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 6-8, 27 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 12-13 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 17 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 16 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Р.М нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тамирын найзууд цэцэрлэгийн гадна байсан иргэн Р.Мгийн хар өнгийн цүнхтэй эд зүйлийг авч гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Р.Мд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Р.Мд холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Р.Мд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Р.М нь миний хохирлыг барагдуулсан, 300.000 төгрөг бэлнээр, мөн дээрээс нь охины эмийг нь авч өгсөн тул гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Р.М нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.