| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0486/Э |
| Дугаар | 682 |
| Огноо | 2018-04-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 682
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч О.Багшбаяр,
өсвөр насны шүүгдэгч Т.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Х,
өсвөр насны шүүгдэгч Э.З, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Х,
өсвөр насны шүүгдэгч М.М, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхзул, тэдгээрийн өмгөөлөгч Б.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Т Т, Н овогт Э З, Б овогт М М нарт холбогдох эрүүгийн 1806 0224 40483 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 20 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Т Т
2. Монгол Улсын иргэн, 20 оны 00 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар дүүргийн тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Н овогт Э З
3. Монгол Улсын иргэн, 20 оны 00 дүгээр сарын 00-ний өдөртөрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүрэг оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт М М
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Өсвөр насны шүүгдэгч Т.Т, Э.З, М.М нар бүлэглэн /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Zues” нэртэй интернет тоглоомын газарт үйлчлүүлж байсан иргэн Д.Тгийн 531.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 6 маркын гар утсыг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч Т.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.
Өсвөр насны шүүгдэгч Э.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.
Өсвөр насны шүүгдэгч М.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.
Хохирогч Д.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ZUEs ПС тоглоомын газарт 09:00 цагийн орчим ороод ширээгээ дэрлээд унтаж байхад 09:40 цагийн орчим сэрэхэд гар утас байхгүй хамт тоглож байсан найзууд болох Билэгсайхан, Ганбат, Лхагва-Очир, Сүхбат нарыг шалгаад байхгүй байхаар нь доод давхарт байх камерыг нь шүүж үзэхэд миний нэг танихгүй хүүхэд авч байсан. Хар өнгийн бомбер өмссөн, улаан өнгийн пүүз, цагаан малтайтай 15 орчим насны хүүхэд байсан. Ингээд тэр хүүхэд хоёр хүүхэдтэй нийлээд гараад явж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 6-10 дугаар хуудас/,
Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 03-ны өглөө 10 цаг өнгөрч байхад манай интернэт тоглоомын газраар үйлчлүүлж байсан Д.Т гэх залуу миний тоглож байсан компьютерийн хажууд байсан гар утас алга болчихлоо гэж хэлэхээр нь би хяналтын камераа шүүж үзэхэд 14-15 орчим насны үл таних гурван хүүхэд манай тоглоомын газрын вип өрөөнүүдээр шагайж явж байгаад 5 дугаартай вип өрөөний 3 дугаартай компьютер дээр сууж байсан Д.Тгийн гар утсыг хулгайлан аваад шууд манай интернет тоглоомын газраас гараад явж байсан ба тухайн үед Д.Т нь сандал дээрээ унтаж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 25-27 дугаар хуудас/,
Гэрч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 10 цагийн үед Монтелын гадаа зогсож байхад 16-17 орчим насны үл таних гурван хүүхэд цагаан саарал өнгийн Айфоне 6 маркын гар утас барьчихсан зарах гэж байгаа бололтой ченж нараас асуугаад яваад байсан. Тэгээд асуухад гадаа байгаа хүмүүс 30.000 төгрөгөөр авна гээд байна, бид гурав 40.000 төгрөгөөр зарах бодолтой байна гэж хэлсэн. Би тухайн гар утсыг нь авч үзэхэд кодтой байхаар нь таагаад 000000 гэж хийхэд дэлгэцний түгжээ нь тайлагдсан бөгөөд үүнийг харсан нэг хүүхэд нь код нь тайлагдчихлаа бид нар зарахаа болилоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би утасных нь зураг руу нь орж эзнийх нь зургийг өөрийнх нь утсан дээрээ аваад эзнийг нь дуудаад гар утсыг нь өгчихье эсвэл та нар цагдаад өгөөд шагналыг нь аваач гэж хэлэхэд тэр гурван хүүхэд за та 40.000 төгрөгөөр ав гэж хэлэхээр нь би 40.000 төгрөгөөр худалдаж авсан. Ингээд би тухайн гар утсыг асаахад сим карт нь нууц дугаар нэхэхээр нь 0000 гэж хийхэд түгжээ нь нээгдсэн ба удалгүй танихгүй дугаараас дуудлага ирэхээр нь авахад эгчээ та наад гар утсаа яаж авсан юм бэ наад гар утас чинь миний гар утас байгаа юм, би интернэт тоглоомын газраас алдчихсан гэж хэлэхээр би тэр залууд хандаж чи шагналаа өгөөд утсаа ав, би 40.000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 22-24 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 38-39 дүгээр хуудас/,
Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 4-5 дугаар хуудас/,
Нас тоолсон тэмдэглэл /хэргийн 48, 58, 68 дугаар хуудас/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 48, 57, 67 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 50, 59, 69 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Өсвөр насны шүүгдэгч Т.Т, Э.З, М.М нар бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Zues” нэртэй интернет тоглоомын газарт үйлчлүүлж байсан иргэн Д.Тгийн 531.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 6 маркын гар утсыг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Өсвөр насны шүүгдэгч Т.Т, Э.З, М.М нарт прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Өсвөр насны шүүгдэгч Т.Т, Э.З, М.М нарт холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх өсвөр насны шүүгдэгч Т.Т, Э.З, М.М нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч Т.Т, Э.З, М.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.