2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/10512

 

 

 

2025 12 08 192/ШШ2025/10512

  

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, шүүгч В.Амартүвшин, Ц.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Д.С нэхэмжлэлтэй Г.Зхолбогдох гэм хорын хохиролд 12,636,133 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Д. 12,636,133 төгрөг нэхэмжилснээс 6,636,133 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 6,000,000 төгрөгийг хариуцагч Г.Зтөлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөг тус тус төлж барагдуулахаар, зохигч үнийн дүн болон төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 217,128 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г. 110,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.С олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид тогтоолд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ   Д.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД    В.АМАРТҮВШИН

Ц.ОЮУНБИЛЭГ