2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/10424

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/10424

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* овогт ******* ******* /РД:*******/, ******* ******* овогт ******* ******* /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5. дахь хэсэгт заасныг баримтлан **** оны ** дүгээр сарын ***-ны өдөр төрсөн охин Ө. , **** оны ** сарын **-ны өдөр төрсөн хүү Ө. нарыг эх Э. *******ийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2. дахь хэсэгт баримтлан **** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн охин Ө. , **** оны ** сарын **-ны өдөр төрсөн хүү Ө. нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Б. *******аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2. дахь хэсэгт заасныг баримтлан хамтран өмчлөх дундын өмч хөрөнгөд тооцогдох 33,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №19/11-02 дугаартай Орон сууц худалдан авах гэрээ-ний дагуу шаардах эрхийг Б. *******т үлдээж, хариуцагч Б. ******* нь хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 2,100,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, орон сууцны үнэ 22,000,000 төгрөгийг 2026 оны 12 сарын 31-ний өдрийн дотор тус тус нэхэмжлэгч Б. *******т төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталсугай.

 

5.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 4,750,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан татгалзсан болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,750 төгрөг хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б. *******аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Б. *******ээс 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА