| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0645/Э |
| Дугаар | 839 |
| Огноо | 2018-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 839
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
улсын яллагч Э.Оюунтунгалаг,
шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Алаг адуун овогт Төртогтохын Энхтөрд холбогдох эрүүгийн 1806 0126 70721 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлдэг, ам бүл тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, А овогт Т Э
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Т.Э нь 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ М.Ариунтулгатай маргалдаж, улмаар М.Ариунтулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.
Хохирогч М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр би найз Энхболдын гэрт 22 цагийн үед очиход Энхболд ахынхаа хамт байсан. Ойрд уулзаагүй гээд бид нар нэг шил архи задалж уусан. 23 цаг өнгөрч байхад гаднаас танихгүй 3 залуу орж ирсэн. Бид нар хамт уугаад танилцаад юм яриад суусан. Тэр 3 залуу гарч яваад эргэж орж ирээд нэг нь надаас хэвтэвчээ асуугаад алга болчиж гэхээр нь би аваагүй гэж хэлээд уурласан. Бид хоёр маргалдаж байх явцад тэр залуу намайг цохисон, би газар унасан. Би тухайн үед их согтуу байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 16-17, 21-23 дугаар хуудас/,
Гэрч М.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эийн куртикнийх нь хажуу тал нь урагдчихсан хэтэвч алга байна гэж хэлсэн. Бид нар явсан замаараа явж хайж үзсэн. Буцаж архи уусан айлдаа очиж хэтэвч алга болсон байна гэж Э асуухад тэр ах нар юу гэж авахав дээ, замдаа хаяа л биз, замаараа хай гэж хэлэхэд нь замаараа үзэж байгаад ирлээ гэж хэлэхэд тэгвэл яаж мэдэхэв дээ гэж хэлсэн. Нэг ах Этэй маргалдаад авсан, аваагүй хулгайч гэж хэллээ гэж мэтээр маргалдаж байгаад Э тэр ахыг цохиод авсан. Тэр ах зөрүүлээд цохисон. Хоорондоо зодолдохоор нь би очиж салгасан. Тэр ахын толгойноос цус гарч байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 24-26 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн ¹2252 дүгнэлтэд “М.А биед дух, баруун нүдний дээд доод зовхины гадна булан, хацарт шарх, дагзны зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. …хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 33 дугаар хуудас/,
Хохирол төлсөн баримт /хэргийн 51 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 45 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Т.Э нь 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ М.Ариунтулгатай маргалдаж, улмаар М.Ариунтулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Т.Эд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Т.Эд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.