Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 795

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа

улсын яллагч Ж.Энхжаргал,

хохирогч Б.У, 

шүүгдэгч Э.Д түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Э.Д д холбогдох эрүүгийн 1803 0018 50146 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиарай хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбийн 26 гудамж, 654 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Э.Д,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Д нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны орой 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төвийн арын замд Ниссан Теана маркын 00-00 УБН улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Уг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Хөлний нарийн яс хугаралтай, нурууны доод үеэр цүлхийлттэй, хүзүү гэмтэлтэй гэсэн. Удаан суухаар нуруу хөшдөг, ажил дээр бүс зүүж байгаа. Эмчилгээний төлбөр нэхэмжилсэн, Үүн дээр нэмээд ажилгүй байсан хугацааны хоёр сарын цалингаа нэхэмжилнэ. Ажлын газрын тодорхойлолт өгсөн. Би “Хаан” банкинд борлуулалт үйлчилгээний ажилтанаар ажилладаг гэв.

 Хохирогч Б.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 2 сарын 28-ны орой 19 цагийн үед ажлаа тараад гэр рүүгээ автобусаар яваад Баянзүрх дүүргийн Чулуун овооны буудал дээр буугаад тэндээсээ явган хүний гарцаар урдаасаа хойшоо чиглэлд ганцаараа алхаад гарч байтал машин ирээд л мөргөсөн. Тэгээд ухаан алдаад эмнэлэгийн машин дотор сэргэсэн. Уул нь явган хүний гарцаар гарч байхдаа эхний зам буюу баруунаас зүүн тийш гарчихсан дараагийн зүүнээс баруун тийш явах замыг гарахдаа зам руу хартал тухайн автомашин ойролцоогоор 20 орчим метрийн зайд явахаар нь амжаад гарчихна гэж бодоод гарч байтал машин ирээд мөргөсөн. Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн, өвдөг хэсэгт хугаралтай гэсэн. Мөн тархиндаа шинжилгээ өгсөн байгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 18-20 дугаар хуудас/,

Иргэний хариуцагч Б.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ниссан Теана маркын 2332 УНБ улсын дугаартай автомашин нь миний нэр дээр байдаг боловч гэр бүлийн дундын хэрэгцээний машин юм. Машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Осол болсоноос хойш манай гэр бүлийн зүгээс хохирогчтой байнга холбоотой байгаа. Хохирогчийн эмчилгээний зардлыг төлж байгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 33-34 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн шинжээчийн ¹3203 дүгнэлтэд “Г.Ун биед баруун шилбэний тахилзуур ясны дээд булууны хугарал, тархины эдийн цэгчилсэн цус харвалт, бүсэлхийн 5, ууцны 1 дүгээр нугаламын түвшины жийргэвч мөгөөрсний урагдал, цүлхийлт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шуу, баруун тохойд цус хуралт, зүүн гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл тохоо зүйлийн үйлчлэрээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хэргийн 37 дугаар хуудас/,

Мөрдөгчийн 50 дугаартай магадлагаанд: …Э.Д нь Замын Хөдөлгөөний дүрмийн 2.3 “жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах. Тээврийн хэрэгслийн ажлын тормосны систем жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн ар талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үедээ тээдрийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол буюу засварын газарт очно, явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна…” гэжээ. /хэргийн 46 дугаар хуудас/,

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн №17/9652 дүгнэлт. /хэргийн 42-45 дугаар хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-10 дугаар хуудас/,

Бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 12 дугаар хуудас/,

Жолооч болон явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хэргийн 14-15 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 22-29 дүгээр хуудас/,

Өвчний түүх /хэргийн 70-80 дугаар хуудас/,

Хохирол төлсөн баримт /хэргийн 88 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 64 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Д нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны орой 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төвийн арын замд Ниссан Теана маркын 00-00 УБН улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Уг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.Шүүгдэгч Э.Дын нь гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэггүй хэдий ч дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн мэдүүлж байгаа бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч Э.Дд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Э.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Хохирогч нь гэм хорын хохиролд 2.114.385 төгрөгийг нэхэмжилсэнээс шүүгдэгч нь 280.000 төгрөгийг төлсөн байх тул хохирлоос хасч, 1.834.385 төгрөгийг иргэний хариуцагч Б.Уранчимэгээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ. Хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн боловч үүнтэй холбоотой нотлох баримтаа ирүүлээгүй /нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажилгүй байсан болохоо нотлох баримт, нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэмж авсан эсэх/ зэрэг нотлох баримтуудыг ирүүлээгүй байх тул нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Д цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.