2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/08651

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан би,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон           

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.И******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Т.С*******, С.Б*******нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20 269 030.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 20 269 030.42 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 20 269 030.42 төгрөгийг 2025 оны 11-р сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг, 2025 оны 12-р сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг, 2026 оны 01-р сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг, 2026 оны 02-р сарын 25-ны өдөр 5 269 030.42 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259 296 төгрөгийн 129 648 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 129 648 төгрөг, хариуцагчаас 129 648 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.                       

 

 

 

 

ШҮҮГЧ                                Д.ХУЛАН