Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 696

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

улсын яллагч Э.Гэрэлмаа,

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт А.Бд холбогдох эрүүгийн 1806 0276 30536 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1900 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилтай, хамт Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, С овогт А.Б,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр тоот нийтийн байранд оршин суух иргэн Б.О сууцны хаалгыг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч ТСЛ маркын 42 инчийн зурагтыг хууль бусаар авч 577.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч А.Бн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ээж Оын хамт нийтийн байранд амьдардаг ба 2018 оны 03 дугаар сарын 22-ны өглөө ээж маань Дорноговь аймаг руу ажлаар явсан байсан юм. Ингээд би гэртээ ганцаараа байх хугацаандаа яаралтай мөнгөний хэрэг болоод мөнгө олдохгүй болохоор нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед хажуу айлынхаа хаалганы цоожийг эвдэн орж өрөөнд нь байсан 42 инчийн ТСЛ маркын зурагтыг удирдлагын хамт хулгайлан авч гараад Чулуун овооны тойрог дээрээс такси бариад Цайзын Боса худалдааны төвийн хойд талд байрлах ломбарданд өөрийн бичиг баримтаараа 350.000 төгрөгийн барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 39-41 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нөхөр Ганбаяр Өмнөговь аймагт Оюу толгойд ажилтай явсан байсан учраас би гэртээ ганцаараа байж байгаад өглөө 08 цаг 40 минутанд ажилдаа явахаар гарсан ба гэрээ түгжээд орхисон. Ингээд орой 20 цагт гэртээ иртэл өрөөний хаалганы цоож эвдэрсэн байсан ба өрөөнөөс 43 инчийн ТСЛ маркын зурагт удирдлагын хамт алга болсон байсан. Зурагтаа олж авсан тул одоо ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч М.Шын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2015 оны 06 сараас эхлэн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингүүн жигүүр барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байна. 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ажил дээрээ байж байхад 17 цагийн үед байхаа Амарбаясгалангийн Баярмагнай /РД:ЖВ95071212/ гэгч нь 42 инчийн ТСЛ маркын Лед зурагт удирдлагын хамт авч ирээд 400.000 төгрөгийн барьцаанд тавих гэсэн юм гэхээр нь 350.000 төгрөгнөөс дээш авахгүй гэсэн чинь зөвшөөрөөд 350.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Ингээд 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр барьцааны хугацаа дуусахад сунгалт хийж хүү 35.000 төгрөгийг миний Хаан банкны дансаар шилжүүлсэн. Зурагтыг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Цагдаагийн байгууллагаас ирж хураан авсан ба хохирол 350.000 төгрөгийг гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 31-33 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2-6 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 23-24 дүгээр хуудас/,

Барьцаат зээлийн үйлчилгээний хуудас /хэргийн 25 дугаар хуудас/,

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 30, 43 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 36-37 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 26 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Чулуутын АОС-ын 1-1896 тоот нийтийн байранд оршин суух иргэн Б.О сууцны хаалгыг эвдлэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч ТСЛ маркын 42 инчийн зурагтыг хууль бусаар авч 577.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч А.Бд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч Б.О нь “зурагтаа олж авсан тул надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлэг өгсөн, мөн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч М.Шинэбаярт хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 30 дугаар хуудас/ зэргээр шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Шүүх шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.