| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00767/И |
| Дугаар | 310/ШШ2025/00752 |
| Огноо | 2025-12-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 310/ШШ2025/00752
| 2025 оны 12 сарын 18 өдөр | Дугаар 310/ШШ2025/00752 | ******* аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг би ******* банк ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй, ******* аймгийн ******* сумын *******-р баг, *******ын ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн /РД:/-т холбогдох 317340*******1.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/2025/00767/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч А. нь 2024 оны 06 сарын 27-ны өдөр ******* банк ХК-тай ЗГ520516654******* тоот зээл болон барьцааны зээлийн гэрээ байгуулж 30000000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлж авсан болно.
Хариуцагч А. нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасан зээл төлөх үүргээ 2025 оны 04 сарын 07-ны өдрөөс эхлэн зөрчиж, 2025 оны 0******* сарын 25-ны өдрийг хүртэл хэтрүүлж, үндсэн зээлийн үлдэгдэл 2645466*******.58 төгрөг, хүү 5080450.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 188*******71.46 төгрөг, нийт зээл хаах дүнгээр 317240*******1.27 төгрөг болсон байна.
Банкны зүгээс зээлдэгч А.ыг зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж мэдэгдэх хуудас гардуулж, утсаар холбогдсон боловч зөрчлөө арилгахгүй өдийг хүрсэн байна.
Хариуцагч А.тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2026 оны 12 сарын 05-ны өдөр дуусах боловч зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байх тул банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, шүүхэд хандаж байна. Иймд А.аас нийт 317340*******1.27 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2024 оны 06 сарын 27-нд Өмнөговь аймаг дахь ******* банкны салбараас 30000000 төгрөгийг зээлж авсан. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулах болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь А.аас 317340*******1.27 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлага болох 317340*******1.27 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316620 төгрөгөөс 158310 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, 158310 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагчаас 158310 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* овогт *******гийн /РД:/ нь ******* банк ХК /РД:/-д 317340*******1.27 /гучин нэгэн мянга долоон зуун гучин дөрвөн мянга ерэн нэгэн төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 316620 /гурван зуун арван зургаан мянга зургаан зуун хорин/ төгрөгөөс 158310 /нэг зуун тавин найман мянга гурван зуун арван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 158310 /нэг зуун тавин найман мянга гурван зуун арван/ төгрөгийг, хариуцагч А.аас 158310 /нэг зуун тавин найман мянга гурван зуун арван/ төгрөгийг тус тус гаргуулан ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ