| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00717/И |
| Дугаар | 310/ШШ2025/00754 |
| Огноо | 2025-12-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 310/ШШ2025/00754
| 2025 оны 12 сарын 18 өдөр | Дугаар 310/ШШ2025/00754 | аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг би ******* хот, ******* дүүрэг, ******* сайд *******ын гудамж ******* банкны төв байр ******* *******, ******* тоотод байрлах, ******* банк ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй, аймгийн сумын -р баг, тоотод оршин суух, овогт ын //-д холбогдох 1355904.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/2025/00717/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн овогтой нь ******* банкны салбараас 2024 оны 10 сарын 15-ны өдөр 2010121222 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулан 20800000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 10 сарын 15-ны өдөр зээлдэгч ******* банкан дахь 5004733339 тоот дансанд 20800000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
******* банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч бүртгэлтэй утсаа салгаж 2025 оны 09 сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 33 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 1355904.81, улсын тэмдэгтийн хураамж 22229.52 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* банкнаас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.
Дараах байдлаар төлж барагдуулна. Үүнд: 2025 оны 12 сард 1000000 төгрөг, 202 оны 1-5 сард 400000 төгрөг, 202 оны -9 сард 1200000 төгрөг, 202 оны 10-11 сард 1952000 төгрөг, 202 оны 12 сард 1951905 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь Б.гээс 1355904.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох 1355904.81 төгрөгийг 2025 оны 12 сард 1000000 төгрөг, 202 оны 1-5 сард 400000 төгрөг, 202 оны -9 сард 1200000 төгрөг, 202 оны 10-11 сард 1952000 төгрөг, 202 оны 12 сард 1951905 төгрөгөөр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22229.52 төгрөгөөс 113115 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 113115 төгрөгийг, хариуцагчаас 113115 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 751 дүгээр зүйлийн 751.1, 751.1.1, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хариуцагч овогт ын // нь ******* банк ХК /РД:/-д 1355904.81 /арван гурван сая зургаан зуун тавин таван мянга есөн зуун дөрвөн төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөгийг 2025 оны 12 сард 1000000 /нэг сая/ төгрөг, 202 оны 1-5 сард тус бүр 400000 /дөрвөн зуун мянган/ төгрөг, 202 оны -9 сард тус бүр 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг, 202 оны 10-11 сард тус бүр 1952000 /нэг сая есөн зуун тавин хоёр мянган/ төгрөг, 202 оны 12 сард 1951905 /нэг сая есөн зуун тавин нэгэн мянга есөн зуун таван/ төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22229.52 /хоёр зуун хорин зургаан мянга хоёр зуун хорин есөн төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгөөс төсвийн орлогод 113115 /нэг зуун арван гурван мянга нэг зуун арван таван/ төгрөгийг хэвээр үлдээж, төсвийн орлогоос 113115 /нэг зуун арван гурван мянга нэг зуун арван таван/ төгрөгийг, хариуцагч Б.гээс 113115 /нэг зуун арван гурван мянга нэг зуун арван таван/төгрөгийг тус тус гаргуулан ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ