| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/21547/И |
| Дугаар | 197/ШШ2026/00002 |
| Огноо | 2025-12-22 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 197/ШШ2026/00002
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, *******, ******* тоотод оршин суух, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, *******,*******, ******* хаягт байрлах, ******* /*******/-д холбогдох,
5,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь Таван огтортгуй ХХК-ийн гүйцэтгэх захирал тай 2022 оны 07 сарын 18-ны өдөр Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ- г өөрөө буулгагч SHAANXI SX3251 маркийн 4911 УБИ улсын дугаартай авто Машинтайгаар Хөвсгөл аймгийн Хатгал сум дахь түрээслэгч талын ажлын талбайд Түрээсээр ажиллахаар тохиролцон гэрээг байгуулсан билээ. Тус гэрээнд заасны дагуу түрээслэгч тал нь мар бүрийн түрээсийн төлбөрт 9,000,000 есөн сая/ төгрөгийг сар болгоны эхэнд шилжүүлхээр харилцан тохиролцож шилжүүлдэг байсан. Түрээсийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж дууссан ажлын хөлс нийт 21,150,000 сая төгрөг болсон. Тус төлбөрөөс 15,250,000 төгрөгийг дансаараа хүлээн авсан бөгөөд үлдэгдэл төлбөр 5,250,000 /таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөг дутуу төлсөн ба 2022 оноос хойш удаа дараа шаардахад удахгүй төлнө, маргааш, дараа долоо Хоногт, дараа сард төлнө зэргээг өнөөдрийг хүртэл хуурсаар нэг ч төлөлт хийгээгүй байх тул тус 2022 оны 07 сарын 18-ны өдрийн Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний Үлдэгдэл төлбөр болох 5,250,000 мянган төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.. гэжээ.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд ийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох, 5,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянагдаж байгаа билээ. *******-ийн захирал миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 5,250,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь, *******-д холбогдуулан 5,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэгч ийн 5,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 758, 758.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ийн 5,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 49,475 төгрөг, улсын орлогоос 49,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* /РД:*******/-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,950 төгрөгөөс үлдэх 49,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР