Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 354

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, С.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

иргэдийн төлөөлөгч М.Лхагва-Эрдэнэ,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,

шүүгдэгч И.С, А.Э, Б.Т, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Мандал,

шүүгдэгч С.Б түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н М,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт И.С,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт

хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.Б,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт А.Э, Б овогт Б.Т нарт холбогдох эрүүгийн 1706 0193 10322 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Н М,

2. Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл  оршин суух тодорхой хаяггүй,улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт И.С

3. Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , оршин суух тодорхой хаяггүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт С.Б, /

4. Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ш овогт А.Э, /

5. Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл  тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, Б овогт Б.Т,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.М нь:  

1. Д.Ч, Б.Г нартай бүлэглэн 2014 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 15  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 129 дүгээр цэцэрлэгийн хашаан дотор насанд хүрээгүй хохирогч Т.Жаргалангийн Таке маркийн 80.000 төгрөгийн гар утсыг амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэн хумсны хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглан айлган сүрдүүлж дээрэмдсэн,

2. Д.Чтэй бүлэглэн 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 122 дугаар цэцэрлэгийн хашаанд насанд хүрээгүй хохирогч Б.Ангарагийн хар өнгийн 300.000 төгрөгийн үнэ бүхий Корекс загварын унадаг дугуй, насанд хүрээгүй хохирогч Г.Тийн цагаан өнгийн 300.000 төгрөгийн үнэ бүхий Корекс загварын унадаг дугуйг булааж унаж зугтаан 600.000 төгрөгний хохирол учруулсан,

3. Н.М нь ганцаараа 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Ногоон хотхоны 72 дугаар байрны 9 давхарт насанд хүрээгүй хохирогч Б.Быг айлган сүрдүүлж, хүч хэрэглэн хар өнгийн иштэй хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж 600.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс 5 маркийн гар утас дээрэмдсэн,

4. Н.М нь ганцаараа 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 7 дугаар байранд байрлах Солонгос барааны дэлгүүрийн худалдагч иргэн Н.Сын 100.000 төгрөгийн үнэ бүхий түрүүвч, түрүүвчинд байсан бэлэн 190.000 төгрөг, 31 ам.доллар буюу 61.789, нийт 351.789 төгрөг хулгайлсан,

5. Б.Ц, Э.Т нартай бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын Юнителийн салбараас иргэн Б.Чгийн 580.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг нөүт 4 маркийн гар утас хулгайлсан,

6. Б.Цтай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сонгиохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Боса худалдааны төвийн В1 давхарт байрлах иргэн Д.Сийн бэлэн хувцас, гоо сайханы лангуунаас бэлэн 290.000 төгрөг, 130.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Нөүт 1 маркийн гар утас хулгайлж нийт 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. Н.М нь ганцаараа 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 11 дүгээр байрны 06 тоот подвалын өрөөнөөс иргэн О.Цын эзэмшлийн 300.000 төгрөгийн үнэ бүхий Делл маркийн зөөврийн компьютер хулгайлсан,

8. Д.Ч, н.Х нартай бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Элбэг хүнсний дэлгүүрийн худалдагч иргэн Б.Агийн түрүүвчтэй бэлэн 280.000 төгрөг, 40,000 төгрөгний үнэ бүхий түрүүвч хулгайж нийт 320.000 төгргөний хохирол учруулсан,

9. Н.М нь ганцаараа 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын тоглоомын заалны лангуунаас иргэн Б.Ггийн Айфон 6 плас загварын 600.000 төгрөгийн гар утас хулгайлсан,

10. Н.М нь ганцаараа 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Баатар тайж ХХК-ний байранд иргэн Ц.Цэдэндашийн ажилуулдаг Дорнод аймгаас ирдэг каргоны салхивчаар нэвтрэн орж Мобиком, Юнител, Скайтелийн 280.000 төгрөгийн нэгжний карт, бэлэн 50.000 төгрөг буюу нийт 330.000 төгрөгний эд зүйл хулгайлсан,

11. О.Б, Н.Х, Э.Т нартай бүлэглэн давтан үйлдлээр 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор худалдааны төвд байрлах Тиат эмнэлгийн албаны өрөөнөөс иргэн С.Тын 500.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси Эс 6 загварын гар утас хулгайлсан,

12. Б.Тэмүүлэнтэй бүлэглэн, давтан үйлдлээр 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Гэгээнтэн хотхоны 3 дугаар давхарт байрлах хүүхдийн тоглоомын тасагт үйлчлүүлж байсан иргэн Л.Эгийн  халааснаас 900.000 төгрөгийн үнэ бүхий Айфон 6 загварын гар утас хулгайлсан,

13. Н.А, С.Б нартай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 80а байранд үйл ажиллагаа явуулдаг Тулга-Ази хүнсний дэлгүүрийн худалдагч Г.Цгийн 600.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Жи 7 загварын гар утас хулгайлсан,

14. Н.А, С.Б тай бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гэгээнтэн цогцолбор хотхоны 3 давхарт байх хүүхдийн тоглоомын төвд үйлчлүүлж байсан иргэн Ө.Мы халааснаас 2.100.000 төгрөгийн үнэ бүхий Айфон 7 маркийн гар утас хулгайлсан гэмт хэргүүд,

 

2. Яллагдагч И.С нь:

         1. Н.Атай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Грийн март хүнсний дэлгүүрийн кассан дээрээс иргэн Н.Ггийн 700.000 төгрөгний үнэлгээ бүхий Айфоне 6 голд гар утсыг хулгайлсан,

2. Н.Атай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 23-10а тоотод байрлах Одонт хүнсний дэлгүүрийн худалдагдагч Б.Оы 800.000 төгрөгийн нэгжийн картууд хулгайлсан,

3. Н.Атай бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19-р байр 9-р орцны Номин эмийн сангийн лангуун дээрээс иргэн Д.Цийн Айфон 6 эс пласс гар утасыг хулгайлан 1.950.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Н.Атай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай супермаркетаас иргэн П.Нын Айфоне 6 гар утсыг хулгайлан 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

 

3. Яллагдагч С.Б нь:

1. Б.Хтай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо иргэн Л.Адьяагийн Зөөлөн эгшиг дэлгүүрээс бэлэн 300.000 төгрөг хулгайлсан,

2. Н.А, Н.М нартай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо 80а байрны Тулга Ази дэлгүүрээс иргэн Г.Цгийн самсунг Ж7 гар утсыг хулгайлан 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Б.Хтай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 12 дугаар байрны Солонгос гоо сайхны барааны дэлгүүрээс иргэн Х.Мөнгөнтуяагийн 400.000 төгрөгийн үнэ бүхий Нөүт 4 маркийн гар утас, 300.000 вонн буюу 632.700 төгрөг нийт 932.700 төгрөг хулгайлсан,

4. Н.Атай бүлэглэн 2014 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто тауны эмийн сангаас иргэн Ц.Баасансүрэнгийн Эс 6 Эджи гар утасыг хулгайлан 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. Б.Х, Х нартай бүлэглэн 2017 оны  01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах "1998" Солонгос барааны дэлгүүрийн лангуун дээр байсан иргэн Э.Энхмаагийн Жи 5 маркийн гар утас хулгайлан 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. Н.А, Б.Х нартай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө 09 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах иргэн Т.Аюулгүй-Жаргалын эзэмшлийн Жумбо дэлгүүрээс орлогын 1.340.000 төгрөг хулгайлсан,

7. Б.Хтай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо Тумбааш төвийн 2 давхарт иргэн Ч.Янжиндолгорын түрээслэн ажиллуулдаг лангуун дээрээс самсунг Жи 7 макийн гар утсыг хулгайлан 432.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Б.Хтай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Зээлийн 27-2 тоотод байрлах Чандмань хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс иргэн О.Баярцэцэгийн Айфон 5 маркийн гар утсыг хулгайлан 432.000 төгрөгний хохирол учруулсан,

9. Б.Хтай бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “GMG” худалдааны төвийн гурил будааны лангуун дээрээс иргэн Б.Сайрангүлийн Самсунг Эс 4 маркийн гар утас хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. Б.Хтай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 287 дугаар хороо, Сансарын 2 дугаар байрны 4 тоотод байх иргэн Д.Отгонпүрэвийн Өлгийбуян дэлгүүрээс Таб 3 маркийн гар утас хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. Б.Хтай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хороолол Нандин ломбарднаас иргэн Р.Өнөржаргалын Самсунг Эс 3 маркийн гар утсыг хулгайлан 870.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. Б.Хтай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Бамбаахай ломбардны 2 давхарын үсчний газраас иргэн Б.Өнөржаргал Самсунг Нөүт 4 маркийн гар утсыг хулгайлан 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. Б.Хтай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Малчны 1-58 тоотод байх Арвай дэлгүүрээс иргэн Ш.Чимэдбальдирын Самсунг Галакси Нөүт 2 маркийн гар утсыг хулгайлан 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. Б.Хтай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо 51-30а тоотод байрлах иргэн Б.Рэнцэнцогийн ажиллуулдаг Баялаг тост дэлгүүрээс 1.011.400 төгрөгийн хүнсний бараа, иргэн Б.Тэгшжаргалын Аксент маркийн 2.800.000 төгрөгийн машин хулгайлж нийт 3.811.400 төгрөгийн хохирол учруулсан,

15. Н.А, Н.М нартай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Гэгээнтэн цогцолбор хотхоны 3 давхарт байх хүүхдийн тоглоомын төвд иргэн Ө.Мы халааснаас Айфон 7 маркийн гар утсыг хулгайлан 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

16.  Б.Хтай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Хүрэнбулаг ХХК-ний үйлчилгээний төвийн Хаймарт дэлгүүрийн лангуунаас иргэн С.Батжаргалын эзэмшлийн Самсунг Эс 6 эдж загварын 350.000 төгрөгийн гар утас хулгайлсан,

 

4. Яллагдагч А.Э нь:

1. А.Е, Х.Г, Э.Т нартай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангай хотхоны 501 дүгээр байранд үйл ажиллагаа эрхлэн явуулдаг Сэрүүлэг авто сургуулиас иргэн М.Майцэцэгийн цүнхтэй бэлэн 500.000 төгрөг, 95.000 төгрөгийн үнэ бүхий түрийвч, бөгж зэрэг эд зүйл хулгайлж 595.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. А.Е, Б.Т нартай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний орой 19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 9 дүгээр байрны хойд талд ална шүү гэж айлган сүрдүүлж иргэн Г.Бүджуузааны Самсунг Эс 5 гар утас, иргэн М.Бат-Эрдэний Нокиа 2322с гар утас, бэлэн 30.000 төгрөг зэргийг нь айлган сүрдүүлэн дээрэмдэж 238.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Э.Т, А.Е, Б.Ж нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 35 дугаар байранд байрлах үсчний газраас иргэн Ж.Оюуны бэлэн 210.000 төгрөг, мөнгөн ээмэг зэргийг хулгайлан нийт 260.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Э.Т, О.Б нартай 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Монгол Караокений ард иргэн М.Төрбат, О.Сүнгэрэл нарыг ална шүү гэж гарт байх сорвио үзүүлж сүрдүүлэн хохирогч М.Төрбатын Самсунг Эс 3, хохирогч О.Сүнэгэрэлийн Самсунг Нөүт 2 маркийн гар утсыг айлган сүрдүүлэн дээрэмдэн авч 950.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. Н.А, О.Х нартай бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Кастл плаза төвийн дотор үйл ажиллагаа эрхлэн явуулдаг иргэн Д.Тэгшжаргалын эзэмшлийн Самсунг Жи 7 загварын гар утас хулгайлаж 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. Н.А, н.А нартай бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Нарантуяагийн үйл ажиллагаа явуулдаг Бэст богда хүнсний дэлгүүрийн лангуунаас бэлэн 1.100.000 төгрөг хулгайлсан,

7. Н.А, А нартай бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг Дархан их дэлгүүрийн 315 тоот лангуун дээрээс иргэн Б.Тогоогийн Самсунг Эс 7 загварын гар утас хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

5. Яллагдагч Э.Т нь:

1. А.Е, А.Э нартай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний орой 19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 9 дүгээр байрны хойд талд иргэн Г.Бүджуузааны самсунг эс 5 гар утас, иргэн М.Бат-Эрдэнийн Нокиа 2322с гар утас, бэлэн 30.000 төгрөг зэргийг нь айлган сүрдүүлэн дээрэмдсэн,

2. Н.М, О.Б, Х, Э.Т нартай бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор худалдааны төвд байрлах Тиат эмнэлгийн албан өрөөнөөс иргэн С.Тын Самсунг Галакси Эс 6 гар утсыг хулгайлан 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 онд Б.Быг дээрэмдсэн гэх хэрэгт намайг хутга барьсан гэсэн. Би тухайн үед хутга бариагүй. Бусад хэргийн хувьд зөв байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч А.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Сэрүүлэг” авто сургуулиас цүнх авсан үйлдлийг би мэдээгүй. Мөнгө төгрөгнөөс нь хэрэглээгүй. Намайг А.Е, Х.Г, Э.Т нартай бүлэглэн хулгайлсан гэж байна. Би энэ хэргийг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй. Байцаалтад нь гарын үсэг зурж байгаагүй. Намайг гадаа зогсож байхад “...такси бариарай” гэж хэлсэн. Такси бариад Зурагтын ойролцоо очиж зогсоод надад 40.000 төгрөг өгсөн. Тэгээд намайг хаяад явсан. Энэ гэмт хэргийн талаар юу ч мэдээгүй. Мөн Налайх дүүрэг “Бэст богда” хүнсний дэлгүүрээс мөнгө хулгайлсан гэх үйлдэлд дэлгүүрээс авсан мөнгө 200 гаруй мянган төгрөг байсан. Тэгэхэд яллах дүгнэлтэд 1.100.000 төгрөг хулгайлсан гэсэн байна. ”Дархан” их дэлгүүрээс хулгайлсан Эс-7 гар утсыг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Дэлгэц нь хагарсан байсан. Үнэлгээ буруу хийгдсэн байх. Мөн Д.Тэгшжаргал гэж хүнээс хулгайлсан Самсунг Жи-7 загварын гар утсыг 620.000 төгрөгөөр үнэлсэн байсан ба уг хэргийг Н.А, О.Х нартай хамт үйлдсэн байхад хохирлыг хуваахгүйгээр зөвхөн над дээр тооцсон байсан. Бусад үйлдлийг хүлээн зевшөөрч байна гэв.

Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө мэдүүлсэн зүйл үнэн зөв. Яллах дүгнэлтэд дурдсан 15 удаагийн хулгайн үйлдэл үнэн зөв байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Б.Хтай бүлэглэн Сонгинохайрхан дүүрэг дэх ”Содон” хороолол ”Нандин” ломбарднаас Самсунг Эс-3 хулгайлсан үйлдэлд хамт яваагүй. Намайг хамт явсан гэж байна. Мөн уг утсыг 870.000 төгрөгөөр үнэлсэн байсан гэж бичсэн байсан гэв.  

Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Дэнжийн мянгаас хулгайлсан Самсунг галакси Эс-6 маркын гар утас хулгайлсан үйлдэлд оролцоогүй. Тэмүүлэн, Мөнхбат, Х, Бат-Амгалан нартай Дэнжийн мянгад явж байгаад Х бид хоёр дэлгүүр орж архи аваад гараад ирэхэд Тэмүүлэн, Мөнхбат, Х, Бат-Амгалан нар таксинд суугаад явъя гэж хэлсэн. Х бид 2 дэлгүүр орж архи аваад гарч ирэхэд гудамжны үзүүрт такситай байсан. Тэгээд “Сансар”-т очиж Тэмүүлэн бууж хүнтэй уулзаж, бид нар “Шархад”-нд очиж Шархаданд намайг хаяж явсан. Би уг хулгайн үйлдэлд оролцоогүй. Дээрмийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч И.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө мэдүүлсэн зүйл үнэн зөв байна. Би 4 удаагийн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч Т.Жаргалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөнхбат гэж харуулсан хүүхэд нь миний урд талд зогсоод хумсны хутга гаргаж ирээд үхмээр байна уу гээд айлгаад байсан хүүхэд байна. Ч болон Ганбат нар нь ард зогсож байсан бөгөөд Мөнхбат нь нөгөө хоёрыгоо намайг нэгж гэж хэлсэн. Тэгээд Ч, Ганбат нар нь миний халаасыг нэгжээд утсыг маань авсан.” гэх мэдүүлэг /1 хх 87-91 дүгээр хуудас/,

Гэрч О.Эрдэмийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талбай дээр хөл бөмбөг тоглож байтал гурван том хүүхэд хүрч ирээд хамгийн том биетэй хүүхэд нь манай дүүг та нар зодсон байна гэж хэлээд бид нарыг дагуулаад хашааны буланд байрлах бутан дунд аваачаад дундаж биетэй хүүхэд нь та нар утасаа гаргаж ир гээд Жаргаланг нэгжхэд халааснаас гар утас болон хумсны хутганы хуурай хэсэг гарч ирсэн. Ингээд дундаж биетэй хүүхэд нь Жаргаланд уг хутгаа тулгаад бид нарыг гутлаа тайл гэхээр нь бид нар өмсөж байсан гуталнуудаа тайлахад үдээсээр нь хооронд нь зангидаад бут руу шидээд та нар хорь тоолсоны дараа явж болно. Утсаа орой 20 цагт ирж аваарай гэж хэлэхээр нь бид нар хорь тоолчихоод бутнаас гарахад тэр хүүхдүүд байхгүй байсан...” гэх мэдүүлэг. /1 хх 93 дугаар хуудас/,

Гэрч Б.Маын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр би өөрийн хамтрагч болох жолооч цагдаа ахлагч Мөнхбаяртай хамт Сүлд 115 дугаартай чиглэлд алаг тэрэгтэй хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм, тэгтэл Сүлд 10-с дүүг маань дээрэмдсэн хүүхдүүд явж байна гэсэн дуудлага ирсэн дагуу очиж шалгахад Дашням овогтой Чингис гэж хүүхэд байсныг саатуулан Сүлд 10-т хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг. /1 хх 94 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 80.000 төгрөг /1хх 92 хуудас/,

Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1 хх 84-86 дугаар хуудас/,

Хохирогч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2014 оны 08 дугаар сарын 12-ны өглөө 09 цаг өнгөрөөгөөд дугуйгаа аваад гэрээсээ гарсан. Найз Төгөлдөрийн хамт байрныхаа хажуу талын 84 сургуулийн хашаан дотор дугуйгаа унаад тоглож байсан чинь 13-16 насны хоёр хүүхэд ирээд манай дүүг хоёр хүүхэд зодсон байна, зодсоныг нь манай аав буюу цэцэрлэгийн манаач харсан байна, та хоёрыг мөн эсэхийг аавтайгаа нүүрэлдүүлнэ, хэрэв мөн бол аавтай минь учраа олоорой, биш бол явж болно гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр дугуйгаа унаад тэр хоёр хүүхдийг дагаад 122 цэцэрлэгийн баруун талд ирсэн, тэгснээ манай аав дэлгүүр орсон юм шиг байна, түр зуур хүлээчих гэж хэлээд байж байснаа, тэр хавьд ял бид нарыг харсан камер байсан ба тэрнээс хоохон холдож байснаа бид хоёр та хоёрын дугуйг чинь авна, та хоёр гутлаа тайл гутлыг чинь авахгүй хол шидчихээд явна, 1 цагийн дараа хүрээд ирье гээд унадаг дугуйнуудыг минь унаад зугтаагаад яваад өгсөн. Бид хоёр тэндээ хоёр цаг хүлээгээд ирэхгүй болохоор 14 цагийн үед гэртээ орсон...” гэх мэдүүлэг. /1 хх 152-156 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 146-147 дугаар хуудас/,

Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1 хх 148-150 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 300.000 төгрөг /1 хх 157 дугаар хуудас/,

Хохирогч Г.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би цагаан өнгийн Корекс нэртэй 7 араатай дугуйтай бөгөөд уг дугуйг 320.000 төгрөгөөр аав худалдаж авч өгсөн. Найз Ангараг бид хоёрын дугуйг тэр хоёр хүүхэд булааж аваад унаад зугтаасан. Хоёулаа саравчтай малгайтай, нэг нь ногоон өнгөтэй цамцтай байсан...” гэх мэдүүлэг. /1 хх 160-164 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 300.000 төгрөг /1 хх 165 дугаар хуудас/,

Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намхан биетэй /Мөнхбат/ хутгаа нэг гартаа барьж байгаад миний халаасыг нэг гараараа нэгжиж байгаад баруун талын халаасанд байсан гар утсыг авснаа хутгаа далд хийгээд гутлаа тайл гэхээр нь пүүзээ тайлсан чинь хооронд нь үд гэж хэлэхээр нь үдээсийг нь үдсэн чинь надаас авсан гар утсаар ярьж байгаад доошоо гүйгээд явчихсан. Гамсунг Галакси Эс 5 маркын гар утас алдсан. Гар утсаа олж авсан...” гэх мэдүүлэг. /1 хх 214-220 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх 209-210 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 211 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 600.000 төгрөг /1 хх 222 дугаар хуудас/,

Гэрч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэртээ ороод машинд өөрийн эзэмшилийн Самсунг Эс 5 маркын гар утсаа машинд үлдээснээ санаад эхлээд нөхөр рүүгээ авчираарай гэж хэлээд хүү Буянтогтохыг /11 настай/ машинаас ээжийнхээ гар утсыг аваад ир гэж хэлээд гаргасан. Хаалга чанга чанга нүдээд байхаар нь онгойлготол хоёр гартаа пүүзээ барьчихсан таны гар утсыг дээрэмдүүлчихлээ гэж хэлээд орж ирсэн...” гэх мэдүүлэг. /1 хх 224 дүгээр хуудас/,

Хохирогч Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Солонгос бэлэн хувцасны дэлгүүртээ байж байтал гаднаас үл таних хоёр хүүхэд орж ирээд нэг нь хувцас өмсөж үзээд байсан, харин нөгөө хүүхэд нь гутал өмсөж үзэж миний анхаарлыг сарниулж байгаад нэг нь лангуун дээр байсан цүнхнээс түрүүвч авах шиг болсон. Тэгэхээр нь би чи миний цүнх рүү гараа явуулчихсан уу гээд асуутал үгүй гэснээ гараад гүйсэн. Миний түрүүвчинд 190.000 төгрөг, 31 ам.доллар байсан. Түрүүвчээ 210.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг. /2 хх 99-102 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 351.783 төгрөг /2 хх 103-104 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Самсунг Галакси Нөт 4 маркын гар утсыг шинээр нь 580.000 төгрөгөөр худалдан авсан. 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 12 цаг 30 минутын үед ажил дээрээ байхдаа лангууны арын тавиурт гар утсаа тавьчихаад 00 өрөө орчихоод гарч ирэхэд миний утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг. /2 хх 132-134 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 580.000 төгрөг /2 хх 135 дугаар хуудас/,

Хохирогч Д.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 18 цаг 20 минутийн үед ажил дээрээ 7 настай хүүхэдтэйгээ байж байгаад манай хүүхэд хажуугийн лангууны хүүхдүүдтэй тоглоод би лангуунаасаа гараад цаад талд байрлах оёдлын газрын эгчтэй юм яриад зогсож байхад манай лангуу руу хоёр залуу орсон. Би цаанаас хүрээд ирэхэд нэг цэнхэр үстэй залуу нь урдаас гарч ирээд танай хажуу талын лангуунууд чинь онгойгоогүй юм уу гэж асуусан. Энэ үед манай лангуунаас нэг цагаан эрээн хувцастай залуу гараад гүйчихсэн. Тэгэхээр нь би тэр цэнхэр үстэй залууг нь барьж аваад лангуун дээгүүрээ орлогын мөнгө байсан газар руу харахад миний мөнгө байхгүй байсан...” гэх мэдүүлэг. /2 хх 189-194 дүгээр хуудас/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 хх 175-178 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 420.000 төгрөг /2 хх 195-196 дугаар хуудас/,

Хохирогч О.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 03 дугаар сарын 06-ны орой 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 05 дугаар хороо, 11 байрны 4 орцны 06 тоотод байрлах ажлын байрандаа ирэхэд хаалганы цоожийг эвдэж хулгай орсон байсан. Тэгээд эд зүйлээ бүртгэж үзэхэд миний хэрэглэдэг Делл маркын зөөврийн компьютер алдагдсан байсан. 2009 онд 1.200.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг. /3 хх 13-16 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 хх 1-6 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 300.000 төгрөг /3 хх 17 дугаар хуудас/,

Гэрч Д.Мөнгөншагайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хайрхан 113 чиглэлд цагдаагийн ахмад Батпүрэвийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 18:05 цагт Хайрхан 10-аас Чингэлтэй дүүргийн 05 дугаар хороо, 11 байрны 4 орцны подвальд хулгай орсон байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Батпүрэвийн хамт очиход дуудлага өгсөн гэх эмэгтэй би энэ цоожоор хаалга түгжсэн юм гэж хэлээд цагаан өнгийн цоожийг надад өгсөн. Тэр үед цоожноос барихад миний гарын мөр үлдсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг. /3 хх 18-19 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 25-ны орой 19:20 цагийн үед сууж байхад гаднаас үл таних 3 хүн орж ирээд бор өнгөтэй үсний будаг байгаа юу гэж асуугаад би байхгүй гэж хэлсэн чинь гурвуулаа гараад явсан. Удалгүй 3 минутын дараа дахин тэр гурав гаднаас орж ирээд шар өнгийн үсний будаг байгаа юу гэж асуухаар үзүүлэх гээд хоёр хүнтэй нь яриад байж байтал нэг залуу нь гадагшаа гараад гүйсэн, тэр залуугийн араас надтай юм ярьж байсан хоёр залуу гараад гүйсэн. Тэгээд би хажуугийн дэлгүүр ороод Ганзориг гэх ахад хэлсэн. Тэр гурван залуу 16-19 насны орчим харахад 10 жилийн хүүхэд мэт, нэг нь улаан өнгийн куртиктэй, духаа хүрсэн урт үстэй, хар өнгийн ноосон малгайтай, нөгөө хоёр залуучуудыг сайн харж чадаагүй. Нийтдээ 320.000 төгрөг алдагдсан, би тэр гурван залууг орж ирэхээс өмнө орлогоо тоолж үзэж байсан юм...” гэх мэдүүлэг. /3 хх 91-94 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх 87-90 дүгээр хуудас/,

Гэрч Э.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 25-ны орой 20 цагийн орчимд Амарсанаа нь гаднаас их сандарсан байдалтай гүйж орж ирээд хайрцагтай мөнгө аваад зугтаачихлаа гэхээр нь би гараад л урагшаа гүйсэн. Тэр үед нилээд харанхуй болчихсон байсан болохоор хүмүүсийн царай харагдахааргүй байсан...” гэх мэдүүлэг. /3 хх 95-96 дугаар хуудас/,

Хохирогч Б.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017.01.06-ны өдөр 15:30 цагийн үед би ажлын байран дээрээ байж байгаад 00 өрөө орох гээд гарах хооронд тэкэн дээр байдаг цоожтой шкафан дотор өөрийн Айфоне 6 плюс маркын гар утсаа хийчихээд цоожлоод гараад явсан ба буцаад ороод ирэхэд түгжээтэй байсан шүүгээ нь онгорхой гар утас алга болсон байсан. 2016.08.26-ны өдөр 730.000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг. /3 хх 136-137 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 600.000 төгрөг /3 хх 138 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017.02.16-ны орой 20 цагийн үед каргогоо хаагаад хаалга үүдээ цоожлоод цонхоо хаагаад гарсан ба 2017.02.17-ны өдөр 09 цагийн үед ирж каргогоо нээх гэхэд цонхны жижиг салхивч дотогш онгойсон хаалга онгорхой байсан. Эд зүйлээ орж бүртгэж үзэхэд Юнителийн болон Скайтель, Мобикомын 280.000 төгрөгийн нэгж, бэлнээр 50.000 төгрөг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг. /3 хх 172-173 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 хх 162-165 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх 171 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн ¹01/245 дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн 1, 3, 4, 5, 6, 7 гэж дугаарласан 6 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан гарын мөр Нэргүйн Мөнхбатын баруун гарын эрхий хурууны хээтэй, 5 гэж дугаарласан гарын мөр Нэргүйн Мөнхбатын зүүн гарын эрхий хурууны хээтэй тохирч байна” гэжээ /3 хх 175-176 дугаар хуудас/,

Хохирогч С.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн орчимд эмчилгээний өрөөнд байж байхад гаднаас 14-16 орчим насны 5 хүүхэд орж ирээд 3 нь үзүүлнэ гээд 2 нь гараад явсан. Тэгээд тэр гурван хүүхдийг би үзлэгийн өрөө рүү дагуулаад орсон нэг нь араас нь орж ирсэн. Тэр гурван хүүхэд надад бэлгийн замын халдварт өвчин авчихлаа шээж чадахгүй идээ гоожоод байна гэсэн. Тийм бол шинжилгээ өгнө гэсэн чинь мөнгө олж ирэх ёстой юм байна гээд гурвуулаа гараад явсан. Тэр гурван хүүхдүүдийг гараад явсны дараа өөрийнхөө эд зүйлсийг эмхэлж цэгцлээд гэр рүүгээ харих гэхэд миний гар утас байхгүй байсан. Тухайн үед би гар утсаа эмчилгээний өрөөнд орны толгой дээр тавьчихсан байсан. Тэдгээр хүүхдүүд л анхаарал сарниулж байгаад авчихсан байсан...” гэх мэдүүлэг. /3 хх 225-226 дугаар хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх 223 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 500.000 төгрөг /3 хх 227 дугаар хуудас/,

Хохирогч Л.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн орчим хүүхдийн тогтоолын төв дээд халааснаасаа Айфон 6 маркын гар утсаа алдсан...” гэх мэдүүлэг. /4 хх 9-10 дугаар хуудас/,

Гэрч Г.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Лхамхүлэмж ломбард ажиллуулахад өдөрт 20-30 орчим хүн үйлчлүүлдэг. Ямар хүн тавьж байгааг сайтар шалгаж, бичиг баримтыг нь тулгаж барьцаанд эд зүйл авдаг. Манайхаар хааяа орж ирэн үйлчлүүлдэг Энхтайван гэдэг залуу Айфон 6 маркын гар утас нийт 350.000 төгрөгөөр барьцаанд тавиад одоо болтол аваагүй байгаа...” гэх мэдүүлэг. /4 хх 12 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4 хх 5-6 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4 хх 8 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 900.000 төгрөг /4 хх 11 дүгээр хуудас/,

Хохирогч Г.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 17-ны орой 22:30 цагийн орчим 18-20 насны 3 хүүхэд орж ирээд хоёр нь бичиг хэргийн тасаг дээр очиж янз бүрийн юм асууж лавлаад байсан. Харин нөгөө хүүхэд нь хүнсний тасагт гоймон гэх мэт зүйл асууж байгаад удалгүй гараад явсан. Гарсных нь дараа байж байгаад гар утсаа хайтал миний гар утас байхгүй байсан. Дэлгүүрийн камерыг шүүж үзэхэд орж ирсэн гурван хүүхдийн арай өндөр биерхүү цэнхэр малгайтай, улаан эрээн куртктэй хүүхэд хулгайлж авч гарсан байсан...” гэх мэдүүлэг. /4 хх 84-85 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4 хх 81-83 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 600.000 төгрөг /4 хх 86 дугаар хуудас/,

Хохирогч Ө.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гэгээнтэн цогцолбор хотхоны 3 давтарт байрлах хүүхдийн тоглоомын төв дотор өөрийн хоёр хүүхдээ тоглуулаад байж байх үедээ халааснаас Айфон 7 плас гар утсаа хулгайд алдсан. 17 насны үеийн дөрвөн хүүхэд байсан...” гэх мэдүүлэг. /4 хх 119-121 дүгээр хуудас/,

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4 хх 116-118 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 2.100.000 төгрөг /4 хх 122 дугаар хуудас/,

Хохирогч П.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016.08.03-ны өдөр би БГД-ийн 1 хороо, Алтай хотхоны 8 байрны гадна байрлах Алтай супермаркет дээрээ байж байтал үл таних хоёр эрэгтэй хүүхэд орж ирсэн. Цэвэрлэж байтал кассны хажууд байсан миний гар утсыг аваад гарсан байсан. Саарал өнгийн Айфон 6 маркын гар утас байсан. 19-20 орчим насны хоёр эрэгтэй хүүхэд байсан. Би өөрийнхөө утсыг буцаан авч хохирлоо барагдуулсан...” гэх мэдүүлэг. /4 хх 182-187 дугаар хуудас/,

Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /4 хх 179-181 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 400.000 төгрөг /4 хх 188 дугаар хуудас/,

Хохирогч Д.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 17:30-18:30 цагийн хооронд Номин эмийн сан дотор ажлаа хийж байхад гаднаас 22-25 орчим насны 3 залуу орж ирээд нэг нь би бэлгийн замын халдварт өвчин авчихлаа тарган тариа байна уу гэж асуухаар нь би байна гэсэн чинь тэр залуу та надад тариад өгөөч гэхээр нь тарьж байхад хоёр залуу нь лангууны ард зогсож байгаад ширээн доор тавьсан байсан Айфон 6 эс пласс голд өнгөтэй гар утсыг хулгай хийсэн. Тэгээд тэр залуу тариагаа тариулчихаад тэр гурав хамтдаа эмийн сангаас хурдан гараад явсан. Би гараад явсны дараа 5 орчим минутын дараа гар утсаар ярих гээд гар утас тавьсан газраа харсан чинь алга болсон байсан. Мобикомын салбар дээрээс 24 сарын хугацаатай 1.950.000 төгрөгөөр зээлж авсан шинэ гар утас байсан...” гэх мэдүүлэг. /4 хх 234-242 дугаар хуудас/,

Гэрч Ц.Үын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 13-ны орой 19 цагийн орчим гар утас худалдааны төвд сууж байхад гаднаас хоёр залуу орж ирээд гар утас худалдаж авах уу гээд айфон пласс маркын гар утасыг харуулахаар нь кодтой юм уу авахгүй гэсэн чинь тэр хоёр залуу авчих энэ гар утас ямар нэгэн асуудал байхгүй та хямдхан ч хамаагүй авчих гээд гуйгаад байхаар нь сэлбэгэнд 250.000 төгрөгөөр авсан. Маргааш нь ажил дээрээ байж байхад нэг залуу кодтой гар утас байна уу худалдаж авна гээд асуугаад ороод ирэхээр нь уг гар утсыг 330.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг. /4 хх 244-246 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4 хх 227-228 дугаар хуудас/,

Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /4 хх 231-233 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 1.950.000 төгрөг /4 хх 243 дугаар хуудас/,

Хохирогч Н.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Грийн март хүнсний дэлгүүрийн кассан дээр зогсож байгаад өөрийн гар утсыг кассын ширээн дээр ил тавьсан байсан. Хоёр эрэгтэй хүүхэд орж ирээд явж байгаад нэг эрэгтэй хүүхэд аваад гарч байгаа нь хяналтын камерт бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг. /5 хх 27-29 дүгээр хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /5 хх 25 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 700.000 төгрөг /5 хх 30 дугаар хуудас/,

Хохирогч Б.Оы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр намайг Одонт хүсний дэлгүүртээ худалдагчаар ажиллаж байхад өдрийн 11 цагийн орчим хүн амьтан байхгүй байхад 18 орчим насны 2 хүүхэд дэлгүүрт орж ирээд эгчээ мөнгөө гэртээ мартсан байна, явад аваад ирье гэж хэлээд гараад явсан. Тухайн үедээ би тэр хүүхдүүдийг лангууны араас нэгж авсныг мэдээгүй ба 12 цаг өнгөрч байхад нэг хүн манайхаас нэгж авах гэхээр нь би нэгж хийсэн байсан газраа үзэхэд алга болсон байсан. Камерын бичлэгээ үзэхэд тэр хоёр хүүхэд юм авна гэж миний анхаарлыг сарниулж байгаад лангууны араас нэгж хулгайлж авсан байсан. Юнител, Скайтел, Жимобайл, Мобиком, Кевико гээд нийлээд л яг 800.000 орчим байсан...” гэх мэдүүлэг. /5 хх 64-68 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5 хх 58-59 дугаар хуудас/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /5 хх 60 дугаар хуудас/,

Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /5 хх 62-63 дугаар хуудас/,

Хохирогч Г.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 04-ний орой 16:35 цагийн орчим би ажил дээрээ сууж байтал гаднаас нэг өндөр шар царайтай залуу орж ирээд араас нь арай намхан нуруутай урт хар үстэй залуу орж ирээд элсэлт авч байгаа юу гэж асуугаад тэр хавиар жаахан явсан. Эхлээд орж ирсэн өндөр шар царайтай залуу гарч яваад хэсэг байж байгаад эргээд орж ирэхдээ 2 залуугийн хамт орж ирсэн. Тэр 4 залуу хоорондоо юм яриад байсан. Тэгж байгаад нэг нэгээрээ гарч явцгаасан. Тэд нарыг гарсаны дараа би гарах гээд хувцасны өлгүүрнээс хувцасаа авч өмсөөд цүнхээ хартал алга болсон байсан. Уг камерт 5 залуу бичигдсэн байсан ба 5 залуугийн 4 залуу нь манай байгууллага дотор орсон байсан. Түрүүвчин дотор албаны 500.000 төгрөг, Хаан банкны виза карт, навчин хэлбэртэй монетон бөгж, унжсан цэцгэн хэлбэртэй монетон ээмэг 1 ширхэг зэрэг эд зүйл байсан. Уг түрүүвчийг 2015 онд бэлгэнд ирж байсан...” гэх мэдүүлэг. /5 хх 135-138 дугаар хуудас/,

Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /5 хх 132-134 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 595.000 төгрөг /5 хх 139 дүгээр хуудас/,

Хохирогч М.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 24-ний орой 19 цагийн үед найзууд болох Буджүүзаан, Сэрчиндорж нарын хамтаар Сүхбаатар дүүргийн зүүн талаар явж байтал нэг хүүхэд хойноос дагаж явж байгаад хөөе гээд дуудсан. Тэгээд та нар манай дүүг зодсон уу гэж асуухаар нь үгүй гэтэл та нар байж бай манай дүү ирж байгаа гээд бид гурвыг 9 байрны хойд талын булан руу дагуулаад явсан. Нарийхан гудамжны үзүүрт нь дахин хоёр хүүхэд гарч ирээд гурвуулаа болоод бид гурвыг дагуулж яваад та нар ямар утас барьдаг юм утас байна уу гээд бидний халаасыг нэгжээд миний халаасанд байсан Нокиа саарал өнгийн товчлууртай утас, 8.000 төгрөгийг аваад манай найз Буджүүзааны халааснаас Самсунг Эс 5 маркын гар утсыг аваад та нар наанаа сууж бай гэж хэлээд цаашаагаа зугтаагаад явсан. Би гар утсаа бол олоод авсан, 8.000 төгрөгөө аваагүй..” гэх мэдүүлэг. /5 хх 186-189 дүгээр хуудас/,

Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5 хх 182-183 дугаар хуудас/,

Хохирогч Г.Буджүүзааны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017.01.24-ний 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн баруун талаар найзууд Бат-Эрдэнэ, Ширчиндорж нарын хамтаар явж байсан. Тэгтэл нэг залуу араас дагаж явж байхаар нь бид гурав урдаа гартал цагаан өнгийн маск зүүсэн намхан, хар өнгийн юудэнтэй малгайтай цамцтай нэг ах бид гурав дээр ирээд манай дүүг зодсон хүүхдүүд мөн үү гэхээр нь үгүй ахаа бид гурав сая айлаас гарч ирж байна гэтэл одоо манай дүүтэй уулзчих гээд бид гурвыг дагуулаад Америк элчингийн баруун талын нарийн гудамаар дагуулаад явсан ба гудамжны төгсгөлд дахиад хоёр эрэгтэй хүлээж байсан. Бид гурвыг буланд шахаж зогсоод нэгжээд миний халааснаас гарч ирсэн Самсунг Галакси Эс 5 маркын гар утсыг аваад одоо энэ утас минийх болсон за юу гээд манай хоёр найзын халааснаас гарч ирсэн утас, мөнгө зэргийг аваад биднийг суулгаад наанаа сууж бай гэж хэлээд цаашаа зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг. /5 хх 190-192 дугаар хуудас/,

Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5 хх 180-181 дүгээр хуудас/,

Хэргийн газрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 хх 171-172 дугаар хуудас/,

Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /5 хх 184-185 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 238.000 төгрөг /5 хх 193 дугаар хуудас/,

Гэрч Т.Сэрчиндоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 24-ний 19 цагийн орчимд найзууд болох Бат-Эрдэнэ, Буджүүзаан нартай уулзаад Сүхбаатар дүүргийн 7 хороо, 11 хороололд байдаг Тайванбаатар гээд найз руугаа явж байсан. Тэгтэл бид гурвын хойноос нэг хүн дагаад байхаар тэр хүнд зам тавьж өгөөд урдаа гаргах гэтэл хажуугаар гарахдаа муухай хараад өнгөрсөн. Нарийн гудам дуусах гэж байхад хөөе гэж дуудаад бид нар нэг хүн хайж байгаа юм, та нар манай дүүг зодсон хүн мөн байх аа гэж хэлээд бид гурвыг дагуулаад 9 байрны зүүн хойд булан руу явсан. Гудамжны эргэдэг хэсэгт дахиж хоёр хүүхэд нэмэгдээд та нарт мөнгө байна уу ямар утас барьдаг вэ гээд бид гурвын халаасыг ухаад Бат-Эрдэний Нокиа гар утас, 8.000 төгрөг болон Буджүүзааны Самсунг Эс 5 маркын гар утас аваад 9 байрны дунд хэсэгт суулгаад 10 минут босож болохгүй гэж хэлээд цаашаагаа зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг. /5 хх 195 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Оюуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажил дээрээ байхад минь 16 цагийн үед гаднаас үл таних 10 жилийн гэмээр 4 эрэгтэй хүүхэд орж ирсэн. Тэгээд өндөр биетэй цагаан цамцтай хүүхэд нь үсээ угаалгах гэж байгаад үнэтэй байна гээд үсээ угаалгалгй тэд бүгдээрээ манай ажлын байрнаас гарч явсан. Үүнээс хойш нэг цагийн дараа хүний үс засаад хариулт мөнгө өгөх гэтэл миний түрийвч олдоогүй. Би ажлын байрандаа цонхны хажууд өөрийнхөө гар цүнхийг тавьсан байсан. Гэтэл дотор нь байсан улаан өнгийн хэтэвч, биетээр 210.000 төгрөг, мөнгөн ээмэг, иргэний үнэмлэх, Хаан банкны карт зэргийг алдсан. Алдсан мөнгөн ээмэг, 210.000 төгрөг зэрэг эд зүйлээ олж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг. /6 хх 6-9 дүгээр хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /6 хх 2 дугаар хуудас/,

Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /6 хх 4-5 дугаар хуудас/,

Эд зүлийн үнэлгээ 50.000 төгрөг /6 хх 10 дугаар хуудас/,

Хохирогч О.Сүнгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 16 цаг болох гэж байхад ангийн хүүхэд Төрбатын хамтаар компьютер тогтоомын газраас гараад харих гээд Мэргэжилтний 20 автобусны буудал руу явж байсан. Тэгтэл араас 3 хүүхэд гарч ирсэн. Энхсүх гэдэг ах өөрийн гар дээрхи сорвио үзүүлээд намайг дагаад яв, зугтах гэж оролдоод орилж хашгирвал ална шүү гэж хэлсэн. Ингээд бид хоёрыг дагуулаад Монгол караокены хажуугаар яваад нэг буланд аваачсан. Миний биеийг нэгжиж байгаад утсыг маань олчихсон. Тэгснээ 10 минутын дараа хөдлөөрэй, гар утсаа алга болгочихсон гэж хэлээрэй, цагдаад хэлбэл ална шүү гэж хэлчихээд гүйчихсэн. Би Самсунг Галакси Нөүт 2 маркын гар утас барьдаг юм...” гэх мэдүүлэг. /6 хх 76-77, 107 дугаар хуудас/,

Хохирогч М.Төрбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 16 цаг болох гэж байхад ангийн хүүхэд Төрбатын хамтаар компьютер тогтоомын газраас гараад харих гээд Мэргэжилтний 20 автобусны буудал руу явж байсан. Тэгтэл араас 3 хүүхэд гарч ирсэн. Энхсүх гэдэг ах өөрийн гар дээрхи сорвио үзүүлээд намайг дагаад яв, зугтах гэж оролдоод орилж хашгирвал ална шүү гэж хэлсэн. Ингээд бид хоёрыг дагуулаад Монгол караокены хажуугаар яваад нэг буланд аваачсан. Миний биеийг нэгжиж байгаад утсыг маань олчихсон. Тэгснээ 10 минутын дараа хөдлөөрэй, гар утсаа алга болгочихсон гэж хэлээрэй, цагдаад хэлбэл ална шүү гэж хэлчихээд гүйчихсэн. Би Самсунг Галакси Эс 3 маркын гар утас барьдаг юм...” гэх мэдүүлэг. /6 хх 78-80 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /6 хх 75 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /6 хх 50-53 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 950.000 төгрөг /6 хх 81 дүгээр хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /6 хх 106 дугаар хуудас/,

Хохирогч Д.Тэгшжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017.02.09-ний өдөр 18-19 цагийн үед би өөрийн ажиллуулдаг Кастел плаза төвийн 2 давхарт байдаг дэлгүүр дээрээ байж байсан. Тэгтэл үл таних 3 залуу орж ирээд найз охиндоо юм авах гэсэн юм энийг үзье тэрийг үзье гэж байгаад гэнэт аргаад ирье гэж хэлээд буцаагаад гараад явсан. Тэгээд би лангуун дотор байсан Самсунг Жи 7 гар утсаа үзэхэд алга болчихсон байсан. 25-28 орчим насны 3 залуу байсан...” гэх мэдүүлэг. /6 хх 139-143 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 620.000 төгрөг /6 хх 144 дүгээр хуудас/,

Хохирогч Ш.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 03 дугаар сарын 13-ны орой 19 цаг өнгөрч байх үед манай Бес богда дэлгүүрийн худалдагч Нандин-Эрдэнэ нь утсаар яриад АПУ ХХК-д өгөх ёстой орлогын мөнгийг алдчихлаа гэж ярьсан. Би хулгай орсон цагаас хойш тооллого хийж үзсэн чинь дэлгүүрийн бараа зарсан орлогын мөнгө болох нийт 1.137.000 төгрөг хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг. /6 хх 189-191 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /6 хх 175-178 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /6 хх 187 дугаар хуудас/,

Гэрч Б.Нандин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Бес богда дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байх үед орой 19 цаг болж байх үед 20-22 орчим насны 3 залуу орж ирээд гар хүзүү хавьдаа шивээстэй залуу нь надаас Болор архины талаар асууж байгаад хоёр залуу нь намайг дагуулаад гэр ахуйн барааны хэсэгт авч очиод байх үед нэг залуу нь лангууны хажууд үлдсэн байсан. Нөгөө залуучууд авах бараа байхгүй байна гээд гараад явсан. Тавиад чихэр хийдэг шилэн хаалгатай тавиур дээр цаасан хайрцагтай мөнгөний хажууд тоолоод давхарлаж тавьсан байсан 810.000 төгрөг, хажууд нь байсан тэр өдрийн орлогын мөнгө болох 290.000 төгрөг, нийт 1.100.000 төгрөгийг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг. /6 хх 192-194 дүгээр хуудас/,

Бараа материалын тооцоо /6 хх 208-234 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Тогоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн үед Дархан их дэлгүүрийн 315 тоот лангуун дээрээ бэлэн хувцас зараад зогсож байхад саарал малгайтай залуу орж ирээд эмэгтэй хүний цамц асуугаад гарсан. Тэгээд би ширээн дээрээ байсан утас руугаа харсан чинь миний утас байхгүй байхлаар нь би нөгөө залууг авчихсан байх гээд дангуунаасаа гарахад саарал малгайтай залуутай цуг явж байсан залуу шатаар бууж байсан би араас нь хөөе утас өгөөч утас авчихлаа гээд орилоод араас нь хөөсөн боловч зугтаагаад гараад явсан. Самсунг Галакси 7 маркын гар утас одоо 1 сая төгрөг байгаа. Сүүлд камер шүүгээд үзэхэд саарал өнгийн саравчтай малгайтай залуу нь хоёр найзтайгаа цуг явж байсан...” гэх мэдүүлэг. /7 хх 11 дүгээр хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /7 хх 5-6 дугаар хуудас/,

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /7 хх 7-8 дугаар хуудас/,

Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн жагсаалт /7 хх 15 дугаар хуудас/,

Хохирогч Л.Адъяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхант 1-5-58 тоотод байх дэлгүүр дээрээ сууж байтал шар үстэй, шар царайтай, цэнхэр өнгийн хүрэм өмссөн, саарал пудволктой 165-170 см өндөртэй, туранхай, бас хар үстэй, өтгөн хар хөмсөгтэй, хар хүрэмтэй, цэнхэр жинсэн өмдтэй 165-170 см өндөртэй 2 залуу орж ирээд хар үстэй залуу нь юм худадаж авна үзье гээд намайг зөөлгүүлээд тавиулаад байсан. Тэгээд тэр залуу үсний будаг авна гээд хэлсэн. Тэгээд намайг эргэж харах хооронд лангуун доор байсан цаасан хайрцаганд хийсэн 300.000 төгрөгийг аваад явсаныг нөгөө 2 залууг явсаных нь дараа мэдсэн...” гэх мэдүүлэг. /7 хх 68-71 дүгээр хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 хх 56-62 дугаар хуудас/,

Хохирогч Х.Мөнгөнтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 23-ны орой 19 цагийн орчимд би БГД, 5 хороо, 12а байрны өргөтгөлд түрээслэн ажиллуулдаг дэлгүүртээ кассан дээр сууж байтал гаднаас 20 орчим насны 3 залуу орж ирсэн. Тэгээд бараа сонирхож байгаад тайлбарлаад өгөөч гэж хэлэрээр нь би кассаа орхиод гараад лангууны хэсэг рүү очиж тэр 3 залууд тайлбарлаж өгөөд байж байхад 1 шөвгөр бор банди нь намайг касснаас гарсны дараа зөрж ирээд кассны ширээн дээр байсан гар утас, 300.000 вонтой хамт хулгайлаад аваад явсан байсан. Үлдсэн 2 залуу нь гараад явцгаасан...” гэх мэдүүлэг. /7 хх 106-108 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /7 хх 99-101 дүгээр хуудас/,

Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /7 хх 104-105 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 400.000 төгрөг /7 хх 109 дүгээр хуудас/,

Кассын орлогын ордер /10 хх 19 дүгээр хуудас/,

Хохирогч Ц.Баасансүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 05-ны орой 17:03 цагийн орчим БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эмийн санд ажиллаж байгаа лангууны араас саарал өнгийн Самсунг Эс 6 эджи маркын гар утас алдсан...” гэх мэдүүлэг. /7 хх 150-153 дугаар хуудас/,

Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /7 хх 148-149 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 620.000 төгрөг /7 хх 154 дүгээр хуудас/,

Хохирогч Э.Энхмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр би дэлгүүртээ худалдагч хийгээд зогсож байхад манай дэлгүүрт 16:10 цагийн орчимд 3 банди малгай авна гээд орж ирсэн тэр гурав цамц өмсөөд малгай үзэж байгаад гараад явсан. Гараад явсаны дараа би текний хажууд тавьсан байсан өөрийн эзэмшилийн Жи 5 маркын гар утсаа үзсэн чинь алга болчихсон байсан. Камерын бичлэгээ үзэхэд нэг банди нь аваад гарч байгаа харагдсан. Нэг барди нь гар утас авч байхад нөгөө хэд нь бид нарыг саатуулаад байсан...” гэх мэдүүлэг. /7 хх 167-169 дүгээр хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /7 хх 164 дүгээр хуудас/,

Гэрч А.Цацралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах 1998 Солонгос барааны дэлгүүр нэртэй газар худалдагчаар ажиллаж байхад 16-19 насны 3 банди 16 цагийн орчим орж ирсэн. Тэр гурав орж ирээд хувцас үзээд байсан ба тэрүүгээр хувцас үзүүлж байхад том газмер байна уу гэх мэтээр бид нарыг дагуулж бараа энэ тэр зүйлийг гаргуулж үзэж байгаад л гараад явчихсан. Гараад явсаны дараа хамт ажилладаг Энхмаа эгчийн текний хажуу талд байсан гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг. /7 хх 170 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 500.000 төгрөг /7 хх 172 дугаар хуудас/,

Хохирогч Т.Аюулгүйжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Жумбо дэлгүүрт нөхөр Баярдалайгийн хамтаар дэлгүүрээ нээчихээд би камер дээр суугаад дэлгүүрт үйлчлүүлэгч байхгүй нөхөр 00 өрөө орчихсон байх үед гаднаас үл таних 3 залуу орж ирээд хоёр залуу нь дэлгүүрт байхгүй эд зүйлсийг асуугаад анхаарал сарниулж байх үед нэг залуу нь кассны хажууд зогсож байгаад гадагшаа гарсан, үлдсэн хоёр залуу нь юм авах гэж касс дээр авч ирсэнээ мөнгөгүй бололтой гараад явсан. Тухайн 3 залууг гараад явсаны дараа би кассны доор байсан орлогын мөнгө тушаахаар бэлдсэн байсан 1.340.000 төгрөгөө үзтэл байхгүй байсан...” гэх мэдүүлэг. /7 хх 224-227 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /7 хх 216-218 дугаар хуудас/,

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /7 хх 221-222 дугаар хуудас/,

Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /7 хх 228-230 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Янжиндолгорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Он, сар, өдрийг нь санахгүй байна СХД-н 7 хорооны нутаг дэвсгэрт байдаг Тумбааш худалдааны төвийн 2 давхарт байрлах лангуун дээр байж байтал өдөр 13 цагийн үед үл таних хоёр банди орж ирээд лак үзье гэхээр нь авч өгтөл түүний дэргэд зогсож байсан банди гараад явчихсан. Тэр үед нөгөө будаг үзэж байсан банди танайх карт унших уу гэж асуусан. Тэгэхлээр нь манайх карт уншихгүй, доор 1 давхарт АТМ машин байгаа гэж хэлтэл нөгөө банди доошоо буугаад явчихсан. Тэр хоёр банди буцаж орж ирээгүй. Тэгтэл манай хүү орж ирээд утсаа өгч бай гэж хэлэхээр нь лангууны дэргэд байрлах ширээ рүү очоод утсаа авч өгөх гэтэл утас байхгүй болчихсон байсан. Миний алдсан гар утас Самсунг жи 7 загварын шаргал өнгийн гар утас байсан...” гэх мэдүүлэг. /8 хх 17-19 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 432.000 төгрөг /8 хх 20 дугаар хуудас/,

Хохирогч О.Баярцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 16:10 цагийн үед Чандмань ХХК нэртэй хүнсний дэлгүүрт худалдагч хийгээд байж байтал гаднаас 18 орчим насны хоёр эрэгтэй орж ирсэн. Нэг залуу нь надаас наборны үнэ асуугаад дагуулж явсан. Харин тэр үед хамт орж ирсэн нэг залуу нь миний сууж байсан дангууны дэргэд үлдсэн. Нөгөө хоёр залуу гэнэт өөр хүнсний дэлгүүр орохоор манай дэлгүүрээс гарсан. Тэрнээс хойш худалдаа хийж зогсоож байгаад 2 цаг орчмын дараа сууж байсан газрынхаа хажуу талын цонхны тавцан дээр тавьчихсан байсан Айфон 5 маркын гар утас алга болсныг мэдсэн...” гэх мэдүүлэг. /8 хх 58-60 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 250.000 төгрөг /8 хх 62 дугаар хуудас/,

Хохирогч Б.Сайрангүлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 цагийн үед би гурил, будааны лангуун дээрээ ганцаараа зогсоод худалдаа хийгээд байж байтал 18 орчим насны 2 банди орж ирсэн. Юм худалдаж авах гээд байсан банди гэнэт утсаар яриад ээж өөр газраас худалдан авсан байна, эдгээр зүйлүүдээ буцаая гэж хэлээд гараад явсан. Тэр хоёр бандийг явсаны дараа 30-40 орчим минутын дараа лангуун дээрх хүнсний зүйлүүдээ янзалж байгаад лангууны ард тавьсан Самсунг Эс 4 маркын гар утас алга болсныг мэдсэн...” гэх мэдүүлэг. /8 хх 85-87 дугаар хуудас/,

Гэрч Ж.Досжаны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр СХД-н 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төв дотор байдаг манай эхнэрийн Самсунг Эс 4 загварын гар утсыг нэг залуу нь хулгай хийсэн байсан. Харин энэ үед нөгөө нэг залуу нь эхнэрийн анхаарлыг өөр тийш нь сарниулсан байсан...” гэх мэдүүлэг. /8 хх 88 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 350.000 төгрөг /8 хх 90 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Отгонпүрэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өлгийн Буян нэртэй хүнсний дэлгүүрт худалдагч хийгээд зогсож байтал өдөр 14-15 цагийн үед хоёр эрэгтэй ирсэн. Тэр хоёр эрэгтэй манай дэлгүүрээс хүнсний зүйл худалдан авахаар бичүүлэн торон дотор хийлгэж байснаа гэнэт гараад картаа аваад ирье гэж хэлээд кассан дээр тортой зүйлүүдээ үлдээчихээд гарсан. 2-3 цагийн дараа утасны төлбөр төлөх гээд лангууны тавиур дээр цэнэглэж байсан гар утсаа авах гээд хайтал алба болчихсон байсан. Миний гар утас хар өнгөтэй Таб 3 маркын утас байсан...” гэх мэдүүлэг. /8 хх 102-104 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 600.000 төгрөг /8 хх 105 дугаар хуудас/,

Гэрч Д.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын дундуур байсан санаж байна. Тэр өдөр би гадуур ажилтай явж байгаад өөрийн эзэмшлийн Өлгийн буян хишиг нэртэй дэлгүүртээ иртэл манай хадам дүү Д.Отгонпүрэв Таб 3 маркын тавлитаа хулгайд алдчихлаа гээд зогсож байсан...” гэх мэдүүлэг. /8 хх 106 дугаар хуудас/,

Хохирогч Р.Өнөржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Нандин нэртэй ломбарданд ажлаа хийгээд байж байгаад өдөр 13 цагийн үед өдрийн цайндаа орохоор ламбарднаасаа гарсан. Би гарах үедээ хүн орж гарах зориулалттай жижиг хаалгаа цоожоор нь түгжээд гарсан. Өдрийн цайгаа уучихаад 13:30 цагийн үед ломбард руу эргэж ороод үйлчлүүлэгчийн текний тавцан доор байрлах компьютерийн дэлгэц налуулаад цэнэглэж тавьсан байсан Самсунг Эс 3 маркын хөх саарал өнгийн гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг. /8 хх 116-118 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 870.000 төгрөг /8 хх 119 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Өнөржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 19 цаг болж байсан бөгөөд манай үсчин эгч хэсэг зуур унтаж амрахаар хэвтэж байсан. Харин нөгөө ажилтан маань сандал дээр суугаад утсаар ярьж байсан. Харин тэр үед би цай уусан аягаа цэвэрлэх гээд тогоон дотор ус хийгээд нойлын өрөөнөөс гартал надтай зөрөөд 18-20 орчим насны 2 хүүхэд үсчний газраас гарч явсан. Тэр үед би энэ хоёр банди үсээ будуулах гэж орж ирсэн юм уу гээд үсчин эгчээс асуутал урдаас энэ хоёр сонин сонин юм асуугаад байсан утас чинь хаана байгаа юм бэ гэж надаас асуусан. Миний алдагдсан гар утас Нөт 2 маркын гар утас байсан...” гэх мэдүүлэг. /8 хх 134-135 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 350.000 төгрөг /8 хх 136 дугаар хуудас/,

Хохирогч Ш.Чимэдбальдирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байсан санагдаж байна. Арвай хүнсний дэлгүүрт сууж байтал өдөр 14-15 цагийн хооронд 17-18 орчим насны 2 залуу орж ирээд хүнсний зүйл худалдаж авъя гээд төрөл бүрийн зүйл авчруулсан. Тэгээд авчирсан зүйлүүдийг тооны машин дээр бодоод нийт тооцоог нь гаргатал нэг залуу нь би банкны картаа мартчихсан байна гээд дэлгүүрээс хамт гарсан. 10 орчим минутын дараа шилэн лангууны доор байсан Самсунг Нөт 2 маркын гар утас алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг. /8 хх 153-155 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 320.000 төгрөг /8 хх 156 дугаар хуудас/,

Гэрч Д.Шагдарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр санагдаж байна. 13-14 цагийн үед Арвай нэртэй хүнсний дэлгүүрийн лангуун доороос манай охины гар утас хулгайд алдагчихсан байсан. Хяналтын камерыг охидуудын хамтаар шүүж үзтэл 20 орчим насны 2 залуу худалдагчаар хүнсний зүйл зөөлгөж байгаад нэг залуу нь худалдагчийн анхаарлыг сарниулаад юм асууж байх хооронд нөгөө залуу нь дэлгүүрийн шилэн лангуун доор байсан манай охины гар утсыг хулгай хийж байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг. /8 хх 159 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Рэнцэнцогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дэлгүүрээ нээгээд ажиллаж байгаад орой 23:30 цагийн үед дэлгүүрээ хаасан юм. 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө 07:40 цагийн үед манай садангийн эгч Гантөмөр над руу залгаад дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлэхээр нь би очтол мнай дэлгүүрийн хаалганы хажуу зүүн талын цонхны сараалжин хамгаалалт төрмийг нь гадагш нь сугалж хөшиж онгойлгоод салхивчны жижиг поорчигийг нь түлхэж орсон байсан. Дотогш ороод үзтэл хамаг юм эмх замбараагүй байдалтай болсон байсан...” гэх мэдүүлэг. /8 хх 186-188 дугаар хуудас/,

Хохирогч Б.Тэгшжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...76-22 УНУ улсын дугаартай автомашинаа худалдаж аваад одоо нэрээ шилжүүлж аваагүй байгаа. 2017 оны 01 дүгээр сарын 30-ны шөнө 02 цагийн үед буугаад өөрийн хадам аав Дагвасүрэнгийн гэр болох СХД-н 4-р хороо, Их нарангийн 2-33б тоот хашааны үүдэнд өөрийн тээврийн хэрэгслээ байрлуулж тавиад орж хоносон. Би машинаа тавихдаа хаалгыг нь цоожлоод цонхнуудаа хаагаад шалгаж орсон ба өглөө нь 07 цаг өнгөрч байхад манай хадам ээж Соёлцэцэг над руу залгаад машинаа яасан юм бэ гэрийн үүдэнд тавиагүй юм уу гэж хэлэхээр нь гараад хартал миний машин байхгүй байсан. Тэгээд би өөрийн машинаа үдээш хойш нь журмын хашаанаас бүрэн бүтэн хүлээж авсан...” гэх мэдүүлэг. /8 хх 189-190 дүгээр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /8 хх 172-176 дугаар хуудас/,

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /8 хх 177-180 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /8 хх 181 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /8 хх 191-193 дугаар хуудас/,

Хохирогч С.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12 цаг болж байхад Хай Март супермаркет дотор байрлах танил эмээгийн лангуун дээр ирээд барааг нь байрлуулж лангууг нь янзалж туслаж байсан. Тухайн үед гаднаас өндөр нам нуруутай хоёр хүүхэд орж ирээд цүнх үзье гэснээ удалгүй гараад явчихсан. Явсаны дараа нь үзэхэд лангуун дээр ажил хийж байхдаа тавьсан байсан гар утас маань алга болсоныг мэдсэн...” гэх мэдүүлэг. /8 хх 246-248 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /8 хх 245 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /9 хх 222, 229, 234, 238, 245 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /9 хх 223, 230, 235, 239, 246 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Н.М нь: 

1. Д.Ч, Б.Г нартай бүлэглэн 2014 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 15  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 129 дүгээр цэцэрлэгийн хашаан дотор насанд хүрээгүй хохирогч Т.Жаргалангийн Таке маркийн 80.000 төгрөгийн гар утсыг амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэн хумсны хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглан айлган сүрдүүлж дээрэмдсэн,

2. Д.Чтэй бүлэглэн 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 122 дугаар цэцэрлэгийн хашаанд насанд хүрээгүй хохирогч Б.Ангарагийн хар өнгийн 300.000 төгрөгийн үнэ бүхий Корекс загварын унадаг дугуй, насанд хүрээгүй хохирогч Г.Тийн цагаан өнгийн 300.000 төгрөгийн үнэ бүхий Корекс загварын унадаг дугуйг булааж унаж зугтаан 600.000 төгрөгний хохирол учруулсан,

3. Н.М нь ганцаараа 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Ногоон хотхоны 72 дугаар байрны 9 давхарт насанд хүрээгүй хохирогч Б.Быг айлган сүрдүүлж, хүч хэрэглэн хар өнгийн иштэй хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж 600.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс 5 маркийн гар утас дээрэмдсэн,

4. Н.М нь ганцаараа 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 7 дугаар байранд байрлах Солонгос барааны дэлгүүрийн худалдагч иргэн Н.Сын 100.000 төгрөгийн үнэ бүхий түрүүвч, түрүүвчинд байсан бэлэн 190.000 төгрөг, 31 ам.доллар буюу 61.789, нийт 351.789 төгрөг хулгайлсан,

5. Б.Ц, Э.Т нартай бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын Юнителийн салбараас иргэн Б.Чгийн 580.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг нөүт 4 маркийн гар утас хулгайлсан,

6. Б.Цтай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сонгиохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Боса худалдааны төвийн В1 давхарт байрлах иргэн Д.Сарангэрлийн бэлэн хувцас, гоо сайханы лангуунаас бэлэн 290.000 төгрөг, 130.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Нөүт 1 маркийн гар утас хулгайлж нийт 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. Н.М нь ганцаараа 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 11 дүгээр байрны 06 тоот подвалын өрөөнөөс иргэн О.Цын эзэмшлийн 300.000 төгрөгийн үнэ бүхий Делл маркийн зөөврийн компьютер хулгайлсан,

8. Д.Ч, н.Х нартай бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Элбэг хүнсний дэлгүүрийн худалдагч иргэн Б.Агийн түрүүвчтэй бэлэн 280.000 төгрөг, 40,000 төгрөгний үнэ бүхий түрүүвч хулгайж нийт 320.000 төгргөний хохирол учруулсан,

9. Н.М нь ганцаараа 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын тоглоомын зааланы лангуунаас иргэн Б.Ггийн Айфон 6 плас загварын 600.000 төгрөгийн гар утас хулгайлсан,

10. Н.М нь ганцаараа 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Баатар тайж ХХК-ний байранд иргэн Ц.Цэдэндашийн ажилуулдаг Дорнод аймгаас ирдэг каргоны салхивчаар нэвтрэн орж Мобиком, Юнител, Скайтелийн 280.000 төгрөгийн нэгжний карт, бэлэн 50.000 төгрөг буюу нийт 330.000 төгрөгний эд зүйл хулгайлсан,

11. О.Б, Н.Х, Э.Т нартай бүлэглэн давтан үйлдлээр 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор худалдааны төвд байрлах Тиат эмнэлгийн албаны өрөөнөөс иргэн С.Тын 500.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси Эс 6 загварын гар утас хулгайлсан,

12. Б.Тэмүүлэнтэй бүлэглэн, давтан үйлдлээр 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Гэгээнтэн хотхоны 3 дугаар давхарт байрлах хүүхдийн тоглоомын тасагт үйлчлүүлж байсан иргэн Л.Эгийн  халааснаас 900.000 төгрөгийн үнэ бүхий Айфон 6 загварын гар утас хулгайлсан,

13. Н.А, С.Б нартай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 80а байранд үйл ажиллагаа явуулдаг Тулга-Ази хүнсний дэлгүүрийн худалдагч Г.Цгийн 600.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Жи 7 загварын гар утас хулгайлсан,

14. Н.А, С.Бтай бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гэгээнтэн цогцолбор хотхоны 3 давхарт байх хүүхдийн тоглоомын төвд үйлчлүүлж байсан иргэн Ө.Мы халааснаас 2.100.000 төгрөгийн үнэ бүхий Айфон 7 маркийн гар утас хулгайлсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн дээрхи нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй хэдий ч хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа болно.

Харин дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдээгүй гэх боловч энэ нь хохирогч Т.Жаргалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөнхбат гэж харуулсан хүүхэд нь миний урд талд зогсоод хумсны хутга гаргаж ирээд үхмээр байна уу гээд айлгаад байсан хүүхэд байна. Ч болон Ганбат нар нь ард зогсож байсан бөгөөд Мөнхбат нь нөгөө хоёрыгоо намайг нэгж гэж хэлсэн. Тэгээд Ч, Ганбат нар нь миний халаасыг нэгжээд утсыг маань авсан” гэх мэдүүлэг /1 хх 87-91 дүгээр хуудас/,

Гэрч О.Эрдэмийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талбай дээр хөл бөмбөг тоглож байтал гурван том хүүхэд хүрч ирээд хамгийн том биетэй хүүхэд нь манай дүүг та нар зодсон байна гэж хэлээд бид нарыг дагуулаад хашааны буланд байрлах бутан дунд аваачаад дундаж биетэй хүүхэд нь та нар утасаа гаргаж ир гээд Жаргаланг нэгжхэд халааснаас гар утас болон хумсны хутганы хуурай хэсэг гарч ирсэн. Ингээд дундаж биетэй хүүхэд нь Жаргаланд уг хутгаа тулгаад бид нарыг гутлаа тайл гэхээр нь бид нар өмсөж байсан гуталнуудаа тайлахад үдээсээр нь хооронд нь зангидаад бут руу шидээд та нар хорь тоолсоны дараа явж болно. Утсаа орой 20 цагт ирж аваарай гэж хэлэхээр нь бид нар хорь тоолчихоод бутнаас гарахад тэр хүүхдүүд байхгүй байсан...” гэх мэдүүлэг. /1 хх 93 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Буянтогтохын “Өмднийхөө баруун талын кармаанд хийсэн байсан ээжийн гар утсыг авснаа хутгаа хураагаад эвхээд кармаалсан. Тэр үед өндөр банди нь шатаар доош гүйсэн. Мөнхбат гэж харуулж байгаа нь намайг дагуулж яваад хутга тулган дээрэмдсэн. Ч гэж харуулж байгаа нь нөгөөдөхдөө хутгыг нь өгчихөөд шууд шатаар буугаад явчихсан тэр үед намхан биетэй нь /Мөнхбат/ хутгаа нэг гартаа барьж байгаад миний халаасыг нэг гараараа нэгжиж байгаад баруун талын халаасанд байсан гар утсыг авсанаа гаргаж бариад байсан хутгаа далд хийгээд гутлаа тайл гэсэн” мэдүүлэг /1 хавтас 126-127/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч Н.М нь Чтэй бүлэглэн 2014 оны 8 сарын 12-ны өдөр насанд хүрээгүй хохирогч  Б.Ангарагийн 300.000 төгрөгний үнэ бүхий уналаг дугуйг булаасан болох нь хэргийн 1 хавтас 152-156 дугаар хуудас дахь хохирогчийн мэдүүлэг, хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1 хх 148-150 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээ 300.000 төгрөг /1 хх 157 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байгаа боловч түүний 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны  25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл болж байна. Шүүхээс шүүгдэгч Н.Мын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов. Учир нь 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулиар хулгайлах болон дээрэмдэх гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээ багассан боловч 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтаах, эсхүл хэрэг тус бүрд нь оногдуулсан ялыг хамгийн хүнд ялтай зүйлийн дээд хэмжээний дотор бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоохоор заасан байдаг бол 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоохоор заасан байна. Тухайлбал 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийг хэрэглэвэл шүүгдэгчид ашигтай байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2. Шүүгдэгч И.С нь:

         1. Н.Атай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Грийн март хүнсний дэлгүүрийн кассан дээрээс иргэн Н.Ггийн 700.000 төгрөгний үнэлгээ бүхий Айфоне 6 голд гар утсыг хулгайлсан,

2. Н.Атай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 23-10а тоотод байрлах Одонт хүнсний дэлгүүрийн худалдагдагч Б.Оы 800.000 төгрөгийн нэгжийн картууд хулгайлсан,

3. Н.Атай бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19-р байр 9-р орцны Номин эмийн сангийн лангуун дээрээс иргэн Д.Цийн Айфон 6 эс пласс гар утасыг хулгайлан 1.950.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Н.Атай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай супермаркетаас иргэн П.Нын Айфоне 6 гар утсыг хулгайлан 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжлэн судалсан гэрч хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар давхар нотлогдож байгаа болно. Шүүгдэгч И.Сийн дээрхи гэм буруутай үйлдлийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

3. Шүүгдэгч С.Б нь:

1. Б.Хтай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо иргэн Л.Адьяагийн Зөөлөн эгшиг дэлгүүрээс бэлэн 300.000 төгрөг хулгайлсан,

2. Н.А, Н.М нартай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо 80а байрны Тулга Ази дэлгүүрээс иргэн Г.Цгийн самсунг Ж7 гар утсыг хулгайлан 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Б.Хтай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 12 дугаар байрны Солонгос гоо сайхны барааны дэлгүүрээс иргэн Х.Мөнгөнтуяагийн 400.000 төгрөгийн үнэ бүхий Нөүт 4 маркийн гар утас, 300.000 вонн буюу 632.700 төгрөг нийт 932.700 төгрөг хулгайлсан,

4. Н.Атай бүлэглэн 2014 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто тауны эмийн сангаас иргэн Ц.Баасансүрэнгийн Эс 6 Эджи гар утасыг хулгайлан 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. Б.Х, Х нартай бүлэглэн 2017 оны  01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах "1998" Солонгос барааны дэлгүүрийн лангуун дээр байсан иргэн Э.Энхмаагийн Жи 5 маркийн гар утас хулгайлан 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. Н.А, Б.Х нартай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө 09 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах иргэн Т.Аюулгүй-Жаргалын эзэмшлийн Жумбо дэлгүүрээс орлогын 1.340.000 төгрөг хулгайлсан,

7. Б.Хтай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо Тумбааш төвийн 2 давхарт иргэн Ч.Янжиндолгорын түрээслэн ажиллуулдаг лангуун дээрээс самсунг Жи 7 макийн гар утсыг хулгайлан 432.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Б.Хтай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Зээлийн 27-2 тоотод байрлах Чандмань хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс иргэн О.Баярцэцэгийн Айфон 5 маркийн гар утсыг хулгайлан 432.000 төгрөгний хохирол учруулсан,

9. Б.Хтай бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “GMG” худалдааны төвийн гурил будааны лангуун дээрээс иргэн Б.Сайрангүлийн Самсунг Эс 4 маркийн гар утас хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. Б.Хтай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 2 дугаар байрны 4 тоотод байх иргэн Д.Отгонпүрэвийн Өлгийбуян дэлгүүрээс Таб 3 маркийн гар утас хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. Б.Хтай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хороолол Нандин ломбаарднаас иргэн Р.Өнөржаргалын Самсунг Эс 3 маркийн гар утсыг хулгайлан 870.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. Б.Хтай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Бамбаахай ломбардны 2 давхарын үсчний газраас иргэн Б.Өнөржаргал Самсунг Нөүт 4 маркийн гар утсыг хулгайлан 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. Б.Хтай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Малчны 1-58 тоотод байх Арвай дэлгүүрээс иргэн Ш.Чимэдбальдирын Самсунг Галакси Нөүт 2 маркийн гар утсыг хулгайлан 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. Б.Хтай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо 51-30а тоотод байрлах иргэн Б.Рэнцэнцогийн ажилуудаг Баялаг тост дэлгүүрээс 1.011.400 төгрөгийн хүнсний бараа, иргэн Б.Тэгшжаргалын Аксент маркийн 2.800.000 төгрөгийн машин хулгайлж нийт 3.811.400 төгрөгийн хохирол учруулсан,

15. Н.Анхлхагва, Н.М нартай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Гэгээнтэн цогцолбор хотхоны 3 давхарт байх хүүхдийн тоглоомын төвд иргэн Ө.Мы халааснаас Айфон 7 маркийн гар утсыг хулгайлан 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

16.  Б.Хтай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Хүрэнбулаг ХХК-ний үйлчилгээний төвийн Хаймарт дэлгүүрийн лангуунаас иргэн С.Батжаргалын эзэмшлийн Самсунг Эс 6 эджэ загварын 350.000 төгрөгийн гар утас хулгайлсан хулгайлсан буюу 16 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон үззхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Шүүгдэгч С.Б нь 15 удаагийн хулгайн үйлдлээ хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, Содон хороолол Нандин ломбарднаас гар утас хулгайлсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдүүлж байгаа боловч түүний мэдүүлэг нь хохирогч Р.Өнөржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Нандин нэртэй ломбарданд ажлаа хийгээд байж байгаад өдөр 13 цагийн үед өдрийн цайндаа орохоор ломбарднаасаа гарсан. Би гарах үедээ хүн орж гарах зориулалттай жижиг хаалгаа цоожоор нь түгжээд гарсан. Өдрийн цайгаа уучихаад 13:30 цагийн үед ломбард руу эргэж ороод үйлчлүүлэгчийн текний тавцан доор байрлах компьютерийн дэлгэц налуулаад цэнэглэж тавьсан байсан Самсунг Эс 3 маркын хөх саарал өнгийн гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг. /8 хх 116-118 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 870.000 төгрөг /8 хх 119 дүгээр хуудас/ зэргээс няцаагдаж байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Бын дээрхи 16 удаагийн хулгайн үйлдлүүдийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэжээ. Шүүгдэгчийн дээрхи хулгайлах гэмт хэргийн 16 үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хангасан үргэлжилсэн нэг гэмт хэрэг байна. Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон хүндрүүлэх нөхцөл байдал нь 2002 оны Эрүүгийн хуульд байгаагүй бөгөөд 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд хүндрүүлэх бүрэлдэхүүнд оруулсан байх тул С.Бын 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс өмнө үйлдсэн гэмт хэргүүдийг энэ хуульд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх үндэслэлгүй юм. С.Бын хулгайлах гэмт хэргийн 15 үйлдэл нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн байх бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулиар хорих ялын доод хэмжээ нь 2 жил, дээд хэмжээ нь 5 жил, 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулиар оногдуулж болох ялын доод хэмжээ 2 жил дээд хэмжээ нь 8 жил болж оногдуулж болох ялын дээд хэмжээ нь их болсон байх боловч 2002 оны Эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж үйлдсэн тохиолдолд хүндрүүлэхээр заасныг 2015 оны хуулиас хассан бөгөөд Б.Хтай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Хүрэнбулаг ХХК-ний үйлчилгээний төвийн Хаймарт дэлгүүрийн лангуунаас иргэн С.Батжаргалын эзэмшлийн Самсунг Эс 6 эдж загварын 350.000 төгрөгийн гар утас хулгайлсан үйлдэл нь 2017 оны 07 дугаар сарын 01-ээс хойш үйлдэгдсэн байх тул шүүгдэгчид ашигтай байдлыг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв. Шүүгдэгч С.Б нь Анхлхагва, О.Хатанбаатар нартай бүлэглэн Д.Тэгшжаргалын 620.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хулгайлсан тул хохирлыг хувь тэнцүүлэн, 206.000 төгрөгийг С.Баас гаргуулан олгохоор шийдэв.

4. Шүүгдэгч А.Э нь:

1. А.Е, Х.Г, Э.Т нартай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангай хотхоны 501 дүгээр байранд үйл ажиллагаа эрхлэн явуулдаг Сэрүүлэг авто сургуулиас иргэн М.Майцэцэгийн цүнхтэй бэлэн 500.000 төгрөг, 95.000 төгрөгийн үнэ бүхий түрийвч, бөгж зэрэг эд зүйл хулгайлж 595.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. А.Е, Б.Т нартай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний орой 19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 9 дүгээр байрны хойд талд ална шүү гэж айлган сүрдүүлж иргэн Г.Бүджуузааны Самсунг Эс 5 гар утас, иргэн М.Бат-Эрдэний Нокиа 2322с гар утас, бэлэн 30.000 төгрөг зэргийг нь айлган сүрдүүлэн дээрэмдэж 238.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Э.Т, А.Е, Б.Ж нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 35 дугаар байранд байрлах үсчний газраас иргэн Ж.Оюуны бэлэн 210.000 төгрөг, мөнгөн ээмэг зэргийг хулгайлан нийт 260.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Э.Т, О.Б нартай 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Монгол Караокений ард иргэн М.Төрбат, О.Сүнгэрэл нарыг ална шүү гэж гарт байх сорвио үзүүлж сүрдүүлэн хохирогч М.Төрбатын Самсунг Эс 3, хохирогч О.Сүнэгэрэлийн Самсунг Нөүт 2 маркийн гар утсыг айлган сүрдүүлэн дээрэмдэн авч 950.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. Н.А, О.Х нартай бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Кастл плаза төвийн дотор үйл ажиллагаа эрхлэн явуулдаг иргэн Д.Тэгшжаргалын эзэмшлийн Самсунг Жи 7 загварын гар утас хулгайлаж 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. Н.А, н.А нартай бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Нарантуяагийн үйл ажиллагаа явуулдаг Бэст богда хүнсний дэлгүүрийн лангуунаас бэлэн 1.100.000 төгрөг хулгайлсан,

7. Н.А, А нартай бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг Дархан их дэлгүүрийн 315 тоот лангуун дээрээс иргэн Б.Тогоогийн Самсунг Эс 7 загварын гар утас хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч гэрч нарын мэдүүлэг,шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Шүүгдэгч А.Э нь “Сэрүүлэг” авто сургуулиас цүнх авсан үйлдлийг би мэдээгүй. Мөнгө төгрөгнөөс нь хэрэглээгүй. Намайг А.Е, Х.Г, Э.Т нартай бүлэглэн хулгайлсан гэж байна. Би энэ хэргийг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй. Байцаалтад нь гарын үсэг зурж байгаагүй. Намайг гадаа зогсож байхад “...такси бариарай” гэж хэлсэн. Такси бариад Зурагтын ойролцоо очиж зогсоод надад 40.000 төгрөг өгсөн. Тэгээд намайг хаяад явсан. Энэ гэмт хэргийн талаар юу ч мэдээгүй гэж мэдүүлж байгаа боловч энэ мэдүүлэг нь хохирогч Г.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 04-ний орой 16:35 цагийн орчим би ажил дээрээ сууж байтал гаднаас нэг өндөр шар царайтай залуу орж ирээд араас нь арай намхан нуруутай урт хар үстэй залуу орж ирээд элсэлт авч байгаа юу гэж асуугаад тэр хавиар жаахан явсан. Эхлээд орж ирсэн өндөр шар царайтай залуу гарч яваад хэсэг байж байгаад эргээд орж ирэхдээ 2 залуугийн хамт орж ирсэн. Тэр 4 залуу хоорондоо юм яриад байсан. Тэгж байгаад нэг нэгээрээ гарч явцгаасан. Тэд нарыг гарсаны дараа би гарах гээд хувцасны өлгүүрнээс хувцасаа авч өмсөөд цүнхээ хартал алга болсон байсан. Уг камерт 5 залуу бичигдсэн байсан ба 5 залуугийн 4 залуу нь манай байгууллага дотор орсон байсан. Түрүүвчин дотор албаны 500.000 төгрөг, Хаан банкны виза карт, навчин хэлбэртэй монетон бөгж, унжсан цэцгэн хэлбэртэй монетон ээмэг 1 ширхэг зэрэг эд зүйл байсан. Уг түрүүвчийг 2015 онд бэлгэнд ирж байсан...” гэх мэдүүлэг. /5 хх 135-138 дугаар хуудас/,

Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /5 хх 132-134 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 595.000 төгрөг /5 хх 139 дүгээр хуудас/ зэргээр няцаагдаж байгаа бөгөөд камерын бичлэгт 5 залуу байсан гэсэн мэдүүлэг болон хулгайлсан эд зүйлсээс 40.000 төгрөгийг авсан зэргээр үзэхэд шүүгдэгчийн гэм буруутай тогтоогдож байна гэж үзэв.

 Мөн Налайх дүүрэг “Бэст богда” хүнсний дэлгүүрээс мөнгө хулгайлсан гэх үйлдэлд дэлгүүрээс авсан мөнгө 200 гаруй мянган төгрөг байсан. Тэгэхэд яллах дүгнэлтэд 1.100.000 төгрөг хулгайлсан гэсэн байна. ”Дархан” их дэлгүүрээс хулгайлсан Эс-7 гар утсыг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Дэлгэц нь хагарсан байсан. Үнэлгээ буруу хийгдсэн байх. Мөн Д.Тэгшжаргал гэж хүнээс хулгайлсан Самсунг Жи-7 загварын гар утсыг 620.000 төгрөгөөр үнэлсэн байсан ба уг хэргийг Н.А, О.Х нартай хамт үйлдсэн байхад хохирлыг хуваахгүйгээр зөвхөн над дээр тооцсон байсан. Бусад үйлдлийг хүлээн зевшөөрч байна гэж мэдүүлсэн боловч Хохирогч Ш.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 03 дугаар сарын 13-ны орой 19 цаг өнгөрч байх үед манай Бес богда дэлгүүрийн худалдагч Нандин-Эрдэнэ нь утсаар яриад АПУ ХХК-д өгөх ёстой орлогын мөнгийг алдчихлаа гэж ярьсан. Би хулгай орсон цагаас хойш тооллого хийж үзсэн чинь дэлгүүрийн бараа зарсан орлогын мөнгө болох нийт 1.137.000 төгрөг хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг. /6 хх 189-191 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /6 хх 175-178 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /6 хх 187 дугаар хуудас/,

Гэрч Б.Нандин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Бест богда дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байх үед орой 19 цаг болж байх үед 20-22 орчим насны 3 залуу орж ирээд гар хүзүү хавьдаа шивээстэй залуу нь надаас Болор архины талаар асууж байгаад хоёр залуу нь намайг дагуулаад гэр ахуйн барааны хэсэгт авч очоод байх үед нэг залуу нь лангууны хажууд үлдсэн байсан. Нөгөө залуучууд авах бараа байхгүй байна гээд гараад явсан. Тавиад чихэр хийдэг шилэн хаалгатай тавиур дээр цаасан хайрцагтай мөнгөний хажууд тоолоод давхарлаж тавьсан байсан 810.000 төгрөг, хажууд нь байсан тэр өдрийн орлогын мөнгө болох 290.000 төгрөг, нийт 1.100.000 төгрөгийг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг. /6 хх 192-194 дүгээр хуудас/,

Бараа материалын тооцоо /6 хх 208-234 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Тогоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн үед Дархан их дэлгүүрийн 315 тоот лангуун дээрээ бэлэн хувцас зараад зогсож байхад саарал малгайтай залуу орж ирээд эмэгтэй хүний цамц асуугаад гарсан. Тэгээд би ширээн дээрээ байсан утас руугаа харсан чинь миний утас байхгүй байхлаар нь би нөгөө залууг авчихсан байх гээд лангуунаасаа гарахад саарал малгайтай залуутай цуг явж байсан залуу шатаар бууж байсан би араас нь хөөе утас өгөөч, утас авчихлаа гээд орилоод араас нь хөөсөн боловч зугтаагаад гараад явсан. Самсунг Галакси 7 маркын гар утас одоо 1 сая төгрөг байгаа. Сүүлд камер шүүгээд үзэхэд саарал өнгийн саравчтай малгайтай залуу нь хоёр найзтайгаа цуг явж байсан...” гэх мэдүүлэг. /7 хх 11 дүгээр хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /7 хх 5-6 дугаар хуудас/,

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /7 хх 7-8 дугаар хуудас/,

Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн жагсаалт /7 хх 15 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Эийн үйлдсэн гэмт хэргүүд хангалттай нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч А.Э нь 2 удаагийн дээрмийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа бөгөөд түүний гэм буруутай болох нь бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа болно.

2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын доод хэмжээ 2 жил дээд хэмжээ 5 жил байсан бол 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг оногдуулж болох ялын доод хэмжээ 2 жил ,дээд хэмжээ 8 жил болж ихэссэн байх тул 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Эийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ээд холбогдох үйлдлийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.

5. Шүүгдэгч Э.Т нь:

1. А.Е, А.Э нартай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний орой 19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 9 дүгээр байрны хойд талд иргэн Г.Бүджуузааны самсунг эс 5 гар утас, иргэн М.Бат-Эрдэний Нокиа 2322с гар утас, бэлэн 8.000 төгрөг зэргийг нь айлган сүрдүүлэн дээрэмдсэн,

2. Н.М, О.Б, Х, Э.Т нартай бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор худалдааны төвд байрлах Тиат эмнэлгийн албан өрөөнөөс иргэн С.Тын Самсунг Галакси Эс 6 гар утсыг хулгайлан 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргүүдэд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч Н.М, О.Б, Х, Э.Т нартай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байна. Үүнд: Хохирогч С.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн орчимд эмчилгээний өрөөнд байж байхад гаднаас 14-16 орчим насны 5 хүүхэд орж ирээд 3 нь үзүүлнэ гээд 2 нь гараад явсан. Тэгээд тэр гурван хүүхдийг би үзлэгийн өрөө рүү дагуулаад орсон нэг нь араас нь орж ирсэн. Тэр гурван хүүхэд надад бэлгийн замын халдварт өвчин авчихлаа шээж чадахгүй идээ гоожоод байна гэсэн. Тийм бол шинжилгээ өгнө гэсэн чинь мөнгө олж ирэх ёстой юм байна гээд гурвуулаа гараад явсан. Тэр гурван хүүхдүүдийг гараад явсны дараа өөрийнхөө эд зүйлсийг эмхэлж цэгцлээд гэр рүүгээ харих гэхэд миний гар утас байхгүй байсан. Тухайн үед би гар утсаа эмчилгээний өрөөнд орны толгой дээр тавьчихсан байсан. Тэдгээр хүүхдүүд л анхаарал сарниулж байгаад авчихсан байсан...” гэх мэдүүлэг. /3 хх 225-226 дугаар хуудас/. Хохирогчийн мэдүүлгээс дүгнэхэд 5 хүүхэд орж ирээд 2 хүүхэд нь гараад явсан, …3 хүүхдийг гараад явсаны дараа миний утас байхгүй байсан гэж мэдүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М нь уг хулгайн үйлдлийг үйлдэхэд Тэмүүжин байгаагүй талаар мэдүүлж байгаа байдал болон хэргийн 10 дугаар хавтас 26 хуудас дахь Э.Тэмүүлэнгийн мэдүүлэгт “…Тиат эмнэлэгийн байрнаас Самсунг Галакси гар утсыг Н.М бид 2 хүн саатуулаад Бат-Амгалан авсан бөгөөд Хатанбаатар, Тэмүүжин нар эмнэлэгт орж ирээгүй гадаа байсан гэх мэдүүлгүүдээр шүүгдэгчийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн мэдүүлсэн нь нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Тэмүүжинд 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт болгон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан оногдуулж болох хорих ялын доод хэмжээ 5, дээд хэмжээ 10 жил байсан бол 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ 2 жил, дээд хэмжээ 8 жил болж ялын доод болон дээд хэмжээ багассан байна. Иймд Б.Тэмүүжинд холбогдох үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон эрүүгийн хариуцлага хүлээлгэж, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Прокурорын яллах дүгнэлтэд /25 хуудас/ Б.Тэмүүжинг Э.Тэмүүжин гэж бичсэн, Тэмүүжин нь А.Есөн-Эрдэнэ, А.Э нартай бүлэглэн …М.Бат-Эрдэнийн Нокиа 2322с гар утас, бэлэн 30.000 төгрөгийг айлган сүрдүүлж дээрэмдсэн гэж бичсэн боловч хэргийн 5 дугаар хавтас, 188-189 дүгээр хуудас дахь хохирогч М.Бат-Эрдэнийн мэдүүлэгт 30.000 төгрөгийн үнэтэй гар утас, 8000 төгрөгөө дээрэмдүүлсэн, гар утсаа буцаан авсан, 8.000 төгрөгөө буцаан аваагүй байгаа талаар мэдүүлжээ. Иймд 8.000 төгрөгийг Б.Тэмүүжинд оногдох хэсэгт болох 2.700 төгрөгийг гаргуулж хохирогч М.Бат-Эрдэнэд олгох нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч Н.М, И.С, С.Б, А.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нар нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Хохирогч Б.Б гар утсаа авсан /1 хх 209-210 дугаар хуудас/, хохирогч Л.Э нь гар утсаа авсан /4 хх 8 дугаар хуудас/, хохирогч Д.Ц гар утсаа авсан /4 хх 227-228 дугаар хуудас/, хохирогч Б.О нь 13.000 төгрөгийн нэгжээ буцаан авсан /5 хх 58-59 дугаар хуудас/, хохирогч Г.Мтэй утсаар ярьсан тэмдэглэлд “5 хүүхдээс 3 нь буюу Гансүх, Жавхланбаяр, Тэмүүлэн нар тус бүр 119.000 төгрөг өгсөн үлдсэн 2 нь хохирол барагдуулаагүй” гэсэн байх тул А.Эээс 119.000 төгрөг гаргуулах, хохирогч Г.Буджүүзаан гар утсаа буцаан авсан /5 хх 180-181 дүгээр хуудас/, хохирогч М.Бат-Эрдэнэ гар утсаа буцаан авсан /5 хх 182-183 дугаар хуудас/, хохирогч М.Төрбат, О.Сүнгэрэл нар гар утсаа буцаан авсан /6 хх 81 дүгээр хуудас/, хохирогч Б.Рэнцэнцог нь эд зүйлээ буцаан авсан /8 хх 181 дүгээр хуудас/, хохирогч С.Батжаргал нь гар утсаа буцаан авсан /8 хх 245 дугаар хуудас/, хохирогч Б.Тэгшжаргал автомашинаа буцаан авсан /8 хх 189-190 дүгээр хуудас/, хохирогч П.Нандинжаргал нь гар утсаа бусаан авсан тухай мэдүүлэг /4 хх 187 дугаар хуудас/, хохирогч Ө.Мтай утсаар ярьсан тэмдэглэлд “хохирол барагдсан” гэсэн болон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч О.Баярцэцэгийн гар утасны үнэлгээ нь 250.000 төгрөг байх тул хохирлыг тооцсон болно.

 Иргэний хуульд зааснаар Н.Маас нийт 3.443.453 төгрөг гаргуулж, хохирогч Тугчин овогт Тамираагийн Жаргалан /РД:УД04270810/-д 26.670 төгрөг, Аруулад овогт Баатарцогтын Ангараг /РД:УЦ04212795/-т 150.000 төгрөг, Занги овогт Ганбаатарын Төгөлдөр /РД:УК05062813/-т 150.000 төгрөг, хохирогч Баяжих овогт Нямжавын Сосорбарам /РД:ШЖ55041802/-д 351.783 төгрөг, хохирогч Боржигон овогт Бямбасүрэнгийн Чойдогбавуу /РД:АЮ90092175/-д 193.330 төгрөг, хохирогч Тайж овогт Дагдансамбуугийн Сарангэрэл /РД:ИЦ83120201/-д 210.000 төгрөг, хохирогч Отго овогт Отгонбаярын Цэрэндулам /РД:ЙФ82111001/-д 300.000 төгрөг, хохирогч Онход овогт Баттөрийн Амарсанаа /РД:РЭ94100303/-д 106.670 төгрөг, хохирогч Харчуу овогт Батжаргалын Гэрэлмаа /РД:МЛ92053022/-д 600.000 төгрөг, хохирогч Чоно долоо овогт Цонхын Цэрэндаш /РД:УС56103017/-д 330.000 төгрөг, хохирогч Мэргэн овогт Сүхбаатарын Түмэнбаяр /РД:ЧИ71080661/-т 125.000 төгрөг, хохирогч Дайчин тайж овогт Ганзоригийн Цэрмаа /РД:ДЮ80040305/-д 200.000 төгрөг, хохирогч Бичээч овогт Өлзийбаярын Мөнгөнсарнай /РД:ХЕ79102206/-д 700.000 төгрөг, С.Баас нийт 4.116.69 төгрөг гаргуулж, хохирогч Дайчин тайж овогт Ганзоригийн Цэрмаа /РД:ДЮ80040305/-д 200.000 төгрөг, хохирогч Бичээч овогт Өлзийбаярын Мөнгөнсарнай /РД:ХЕ79102206/-д 700.000 төгрөг, хохирогч Ухаа тайж овогт Лаалийн Адъяа /РД:КЮ53112565/-д 150.000 төгрөг, хохирогч Музан овогт Халзанхүүгийн Мөнгөнтуяа /РД:ШВ74083106/-д 466.350 төгрөг, хохирогч Боржигон овогт Цэрэнбандийн Баасансүрэн /РД:ВЮ84113000/-д 310.000 төгрөг, хохирогч Түмэн овогт Энхтайвны Энхмаа /РД:ЗФ88081701/-д 166.670 төгрөг, хохирогч Лүүдэн овогт Төмөрбаатарын Аюулгүйжаргал /РД:ЙЙ89070507/-д 446.670 төгрөг, хохирогч Жалайр овогт Чанцалсүрэнгийн Янжиндолгор /РД:ДЭ79031842/-т 216.000 төгрөг, Зуутраг овогт Олонбаярын Баярцэцэг /РД:УП97022321/-т 216.000 төгрөг, хохирогч Харахас овогт Багдалын Сайрангүл /РД:БЮ85111903/-д 175.000 төгрөг, хохирогч Зуутраг овогт Дүгэрсүрэнгийн Отгонпүрэв /РД:ОИ95021802/-т 300.000 төгрөг, хохирогч Харчин овогт Рэнцэнжүгдэрийн Өнөржаргал /РД:ЧЕ74080402/-д 435.000 төгрөг, хохирогч Дархад овогт Баасанжавын Өнөржаргал /РД:КЕ83053106/-д 175.000 төгрөг, хохирогч Ванчинсүрэн овогт Шагдарсүрэнгийн Чимэдбальдир /РД:ИЭ82061062/-т 160.000 төгрөг, И.Сөөс нийт 743.500 төгрөг гаргуулж, Олхон овогт Нямдагвын Гэрлээ /РД:ПГ83060801/-д 350.000 төгрөг, Далай овогт Батбаярын Оюун /РД:ЧС72090409/-д 393.500 төгрөг, А.Эээс нийт 1.093.340 төгрөг гаргуулж, хохирогч Цагаан гэрнүүд овогт Ганбаатарын Майцэцэг /РД:ХП87050167/-т 119.000 төгрөг, хохирогч Буурлууд овогт Мягмардоржийн Бат-Эрдэнэ /РД:УК00251351/-д 2.670 төгрөг, хохирогч Боржигон овогт Жамсранхорлоогийн Оюун /РД:ЧА80071600/-д 65.000 төгрөг, хохирогч Дархчууд овогт Дамдины Тэгшжаргал /РД:ХЖ67101663/-д 206.670 төгрөг, хохирогч Мэнд овогт Ширнэнгийн Нарантуяа /РД:УЕ81031668/-д 366.670 төгрөг, хохирогч Эзэнг овогт Баяраагийн Тогоо /РД:КИ80021307/-д 333.330 төгрөг, Б.Тэмүүжинээс 2.670 төгрөг гаргуулж хохирогч Буурлууд овогт Мягмардоржийн Бат-Эрдэнэ /РД:УК00251351/-д тус тус олгож буюу хувь тэнцүүлэн гаргуулж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч нарт ногдох эд хөрөнгөтэй болох нь тогтоогдохгүй байх тул тэдэнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулаагүй болно.

            Шүүгдэгч С.Б нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор 6 сарын хорих ялаар шийтгүүлж уг хорих ялаа эдэлж дуусан байх тул түүний эдэлсэн 6 сарын хорих ялаас илүү хугацаагаар цагдан хоригдсон 147 хоногийг, Н.Мын цагдан хоригдсон 271 хоногийг, А.Эийн цагдан хоригдсон 154 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг ДиВиДиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.