Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 543

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч, хохирогч Б.Г, Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н.М нарт холбогдох эрүүгийн 1706 0370 90226 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, ажилгүй, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б.Г,

2. Монгол Улсын иргэн, 1900 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэгтоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Н.М,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.М нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ХӨСҮТ-ийн хашаанд Б.Гыг “гадаа бие зассан” гэх шалтгаанаас үүдэн хамгаалагч М.Атэй маргалдаж байхад нь цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Г нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ХӨСҮТ-ийн хашаанд М.А, Н.М нарыг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Н.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Б.Гын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө мэдүүлсэн зүйл үнэн зөв учир дахин мэдүүлэг өгөхгүй, гомдол санал байхгүй гэв.

Хохирогч Н.Мын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө мэдүүлсэн зүйл үнэн зөв учир дахин мэдүүлэг өгөхгүй, гомдол санал байхгүй гэв.

Хохирогч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр найз Гансүхтэй хамт Да хүрээ зах дээр нэг шил архи хувааж уучихаад Гансүхийн 13 хороололд байдаг гэрт нь очин дахин нэг шил 0.5 литрийн архи хувааж уучихаад 20 цагийн орчимд Гансүхийн гэрээс гарч такси барихаар доош зам дагуу алхаж байгаад нэг мэдсэн халдвартын эмнэлгийн хойхон талд ирчихсэн байсан. Би бие засмаар санагдаад халдвартын эмнэлгийн хашаанд хойд хаалгаар нь орон хашаа руу шээж байтал нэг жижиг биетэй залуухан Алтангэрэл гэх хамгаалагч ирээд намайг шээлээ гэж доромжилж маргалдаж зүгээ олохгүй урагшаагаа явах гэтэл явуулахгүй хоргоогоод гавлах гэхээр нь би эсэргүүцэж ноцолдож байтал нэг мэдсэн харуулын байран дээр ирчихсэн байсан. Харуулын байрны гадаа ирэхэд 35 орчим насны М гэх хамгаалагч байсан ба тэр хоёр намайг хамгаалагчийн байранд оруулсан би маргалдаж Мтай харилцан цохилцох болсон. Намайг Мтай ноцолдож байхад миний цавь хэсэг рүү Алтангэрэл цахилгаан бороохойгоор цохиход нь би газарт унаж гавлуулсан, хэн нь гавласныг би мэдэхгүй байна. Намайг гавалчихсан байхад М гэх хамгаалагч нь миний толгой, баруун гар руу өшиглөсөн. Эмчилгээнд 600.000 төгрөг гарсан, баримт байхгүй. Алтангэрэл, М нараас нийт 650.000 төгрөг авсан. Тухайн үед миний Самсунг маркын гар утасны дэлгэц гэмтсэн байсан, би төлүүлсэн. Энэ нь 650.000 төгрөгөндөө багтсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 16, 19-26, 37-40 дүгээр хуудас/,

Хохирогч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 18-ны бямба гарагт би Алтангэрэлийн хамт ХӨСҮТ-д хамгаалах үүрэгтэйгээр ажиллаж хонож байсан. Алтангэрэл объектуудаа тойроод ирье гэж гарчихаад 23 цаг өнгөрч байхад эргэж ирсэнээ согтуу хүн хашаан дотор шээж байхаар нь шаардлага тавьтал өөдөөс хэрэлдэж шаардлага биелүүлэхгүй намайг цохисон, гаргаж чадахгүй байна, хоёулаа хамт гаръя гэхээр нь би хамт гартал явган хүний замаар нэг согтуу хүн бидний урдаас ирж байхаар нь тосож уулзан хашаанаас гарахыг шаардтал та нар юу юм бэ, би хаана явах та нарт хамаагүй ийм гөлөгнүүдийг би үзээгүй гэх мэтээр харааж хэл амаар доромжлоод байхаар нь та ингэж болохгүй шдээ гэтэл баруун гараа далайж миний зүүн хацар тус газар алгадахаар нь би заамдаж автал миний нүүрний зүүн нүд орчим баруун гараараа цохихоор нь эргүүлэн баруун гараараа нүүрнийх нь зүүн хэсэгт нь 2-3 удаа цохисон. Тэр залуу бас надтай зууралцаж байхдаа миний нүүр рүү цохиж бид хоёр харилцан цохилцон ноцолдож улмаар газар унаж бас нэгнийгээ цохиж байх хооронд Алтангэрэл бид хоёрыг салгахаар нь би зугтаж харуулын байр руу гүйсэн ба  удалгүй Алтангэрэл нөгөө залууг гавалчихлаа гээд дагуулаад ороод ирсэн. Тэр залуу агсараад дуугүй байхгүй байхаар нь би цахилгаан бороохой дуугаргаж баруун гарын булчинд, зүүн хөлийн гадна гуя хэсэгт хоёр удаа цахилгаан бороохойгоор цохиулаад дуугүй суух болсон...” гэх мэдүүлэг. /хэргийн 13-15, 17 дугаар хуудас/,

Хохирогч М.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр ХӨСҮТ-д хамгаалагчийн үүргээр М ахын хамт хонож ажиллаж байхад 22 цагт хашааны хойд хаалгаа түгжээд буцаж байтал замд нэг согтуу хүн таарсан ба хойгуур гарахгүй байгаа юм уу гэхээр нь би хойд хаалга түгжчихсэн байгаа та урд хаалгаар гарна уу гэсэн ба тэр хүн миний хэлсний дагуу урд хаалга руу буцаад эргээд явсан. Би араас нь дагаад явсан чинь тэр хүн манай захиргааны байр руу бие засаад зогсож байсан. Би тэр хүнд албан байгууллагын байр руу шээж болохгүй шүү дээ гэтэл чи юу юм гээд над руу уурлахаар нь та одоо боль гэтэл би шээж байна гээд зогсоод байсан болохоор нь би куртканаас нь татан чангаатал чи муу юу юм бэ гээд миний зүүн шанаа руу нэг удаа цохиж дахин баруун шанаа руу угсруулан цохиод баруун гараараа заамдаж зүүн гараараа цохих гээд далайхаар нь би гарнаас нь барьж аваад хүн албан үүргээ гүйцэтгэж байхад та яагаад байгаа юм бэ гэтэл чам шиг харуул гэж юу байдаг юм гээд хэл амаар доромжилсан. Бид хоёр хэсэг нэгийгээ заамдаж зогсож байгаад салж би түүнд гарах хаалга зааж дагуулан явтал тэр хүн миний заасан замаар бус захиргааны урдуур тойрон буцаад хойш яваад өгөхөөр нь би дийлэхгүй юм байна гэж бодоод М ах дээр очин болсон явдлыг хэлж М ахыг дагуулан гартал тэр хүн урд талаас гарч ирж байхаар нь би түрүүлж гүйн очтол тэр хүн намайг заамдаж ах нь чамайг хачин болгох уу гээд заамдтал М ах ирж шаардлага тавьж байтал яагаад цохиж байгаа юм гэтэл тэр хүн чи муу юу юм гээд ахыг алгадахаар нь ах уурлаж зүүн гарын тохой хэсэг рүү өшиглөж зүүн хацар руу нь гараараа нэг цохиж барилцан авсан. Тэр хоёр барьцалдсан хойноо нэг нэгийгээ дарж цээж нүүр хэсгүүд рүү хэд хэдэн удаа цохих шиг болсон би салгах гээд дийлээгүй ба нэг эрэгтэй хүн ойр хавиас гарч ирэн юу болоод байна боль гээд би тэр согтуу хүнийг барьж цаанаас ирсэн ах М ахыг барьж салгаад би цагдаа дуудсан. Зодооныг хамт салгасан ах явсаны дараа М ах согтуу хүнтэй хэрэлдэж байснаа дахин хоёр биенийгээ заамдаж ноцолдож байсан, тухайн согтуу хүн хоёр удаа мөсөн дээр хальтирч унахад би М ахыг салгасан. Тэр хоёр дахин барилцаад согтуу хүн газарт унахад би ерөөсөө дийлэхгүй юм байна гээд гавалсан. Тэр согтуу хүн М ах руу орилоод байхаар нь М ах уурлаж цахилгаан бороохойгоор баруун талын гуя хэсэг рүү нь цахилгаан бороохойгоо хий дугаргаж айлгаж байсан. М ах бид хоёр мөнгөө нийлүүлж тухайн согтуу байсан ахад 650.00 төгрөг эмчилгээний зардал гэж өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 10-12, 18, 153-154 дүгээр хуудас/,

Гэрч П.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шинэ жилээс өмнө сар өдрөө мэдэхгүй байна. Манай эгч Мөнхтуяа нэг орой залгаад 22-23 цагийн орчим байх Болдоо ах руугаа залга даа, утсаа авдаггүй гэхээр нь би Г ахын дугаар руу нь залгаад та хаана байгаа юм гэхэд ах нь халдвартын энд байна, чи битгий утсаа салгаарай гэхээр нь яав юу болов гэхэд юм хэлэхгүй цаана нь хүмүүс дуугараад байсан. Нилээн цаана сонсогдоод хүргэн ах Г та нар арайч дээ, зүгээр эр хүн шиг ярьчих, та нар больчооч гээд байсан. Түжигнээд байгаа ч юм шиг зарим үг нь сонсогдохгүй, 15-16 орчим минут болоод утас нь өөрөө тасарсан. Утас нь энэ байна гэж эрэгтэй хүн дуугарч байсан. Тэгэхээр нь би эгч рүү залгаад болсон асуудлыг хэлж, халдвартын тэнд байна гэнээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 102-103 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн ¹14448 дүгнэлтэд “М.Аийн биед эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн бага араа шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 55 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн ¹14446 дүгнэлтэд “Н.Мын биед баруун нүдний зовхи, дух, хамарт цус хуралт, хамар цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 59 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 21ий өдрийн шинжээчийн ¹14438 дүгнэлтэд “Б.Гын биед тархи доргилт, хамар, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын эрхий хурууны ясны цууралт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын дунд хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 62 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 85, 86 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 91, 92 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Н.М нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ХӨСҮТ-ийн хашаанд Б.Гыг “гадаа бие зассан” гэх шалтгаанаас үүдэн хамгаалагч М.Атэй маргалдаж байхад нь цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Г нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ХӨСҮТ-ийн хашаанд М.А, Н.М нарыг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Год прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Н.Мт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Б.ГН.М нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.ГН.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.