Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/30

 

 

*******, *******-*******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Манлай, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            үүгдэгч *******ийн өмгөөлөгч *******, .*******

            үүгдэгч *******-*******, түүний өмгөөлөгч

Нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ЦТ/62 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******-*******, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******, *******-*******, *******, *******, ******* нарт холбогдох 2418001170348 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Улсын иргэн, тоотод оршин суух бүртгэлтэй.

Улсын иргэн,  тоотод оршин суух бүртгэлтэй.

Улсын иргэн, тоотод оршин суух бүртгэлтэй.

Монгол Улсын иргэн,  тоотод суух бүртгэлтэй.

Улсын иргэн,  тоотод оршин суух бүртгэлтэй.

үүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр гэх газар - улсын дугаартай Хюндай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан нь зам тээврийн осол гаргасан гэх үйлдлийг хуулиар хүлээсэн үүргээ зориуд мэдүүлэлгүйгээр гэмт хэрэг, зөрчлийн бүртгэлд оруулж мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүй, зөрчил гаргасан жолоочид хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөл боломжийг бүрдүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж т давуу байдал бий болгосон буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1 дэх хэсэг,

-2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зөрчлийн 1718 дугаартай гомдол, мэдээллийг шалгах явцдаа цагдаа зохицуулагч, дэд ахлагч *******-*******тэй бүлэглэн зөрчил гаргагч *******ыг баривчлах шийтгэлээс чөлөөлөх зорилгоор түүний төрсөн эгч *******ийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан, зөрчлийн материалыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснийхээ хариуд *******, *******, ******* нараас 1,000,000 төгрөгийн хахууль авсан буюу нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

шүүгдэгч *******-******* нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зөрчлийн 18 дугаартай гомдол, мэдээллийг шалгасан Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч дэслэгч *******тэй бүлэглэн зөрчил гаргагч *******ыг баривчлах шийтгэлээс чөлөөлөх зорилгоор түүний төрсөн эгч *******ийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан мэтээр хуурамч баримт бүрдүүлэх талаар урьдчилан үгсэн тохиролцож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан, зөрчлийн материалыг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлснийхээ хариуд *******, *******, ******* нараас 1,000,000 төгрөгийн хахууль авсан буюу нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь заасан зөрчлийг үйлдэж улмаар баривчлах шийтгэлээс зайлсхийх зорилгоор 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын гадна *******, ******* нартай бүлэглэн зохицуулагч дэслэгч , цагдаа зохицуулагч, дэд ахлагч *******-******* нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 1,000,000 төгрөгийн хахууль өгсөн буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь заасан зөрчилд холбогдсон өөрийн төрсөн дүү болох *******ыг баривчлах шийтгэлээс зайлсхийлгэх зорилгоор 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын гадна *******, ******* нартай бүлэглэн зохицуулагч дэслэгч *******, цагдаа зохицуулагч дэд ахлагч *******-******* нарт албаны чиг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 1,000,000 төгрөгийн хахууль өгсөн буюу бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь заасан зөрчилд холбогдсон *******ыг баривчлах шийтгэлээс зайлсхийлгэх зорилгоор 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын гадна *******, ******* нартай бүлэглэн зохицуулагч дэслэгч *******, цагдаа зохицуулагч дэд ахлагч *******-******* нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 1,000,000 төгрөгийн хахууль өгсөн буюу бусдад давуу байдал бий болгохын тулд бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, *******- үйлдлийг 22.4 дүгээр зүйлийн 1, *******, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт овогт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж,

үүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 заасан “эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч овогт - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч овогт *******, овогт , овогт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

үүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч *******- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 (нэг) жилийн хугацаатай хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.7 дахь хэсгийг журамлан 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарыг тус бүр нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож, зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож солихыг анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-*******д оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй үлдсэн 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******, *******, *******, ******* нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, *******-*******д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

үүгдэгч *******, *******-*******, *******, *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдний хувийн эд зүйл, бичиг баримт хурааж битүүмжилж ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

ийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******, *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг болон Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, *******-*******д авсан хувийн баталгаа гаргах, Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх авч, хорих ялын хугацааг мөн өдрөөс эхлэн тоолж,

ийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

ийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******, *******-*******, *******, *******, ******* нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй шийдвэрлэжээ.

үүгдэгч *******-******* давж заалдах гомдолдоо:

...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэнд хөнгөн мэт боловч мөрдөн шалгах ажиллагаа үнэн зөв бодитой явуулсан бол хорих ял эдлэхгүй байх нөхцөл байдал байсныг ял шийтгэгдсэн хойно ойлгож байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож гомдлыг дэлгэрэнгүй тайлбарлана ... гэжээ.

үүгдэгч *******- өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

1... *******- үйлдлийг зүйлчилсэн гэмт хэргийн зүйлчлэл түүнийг үйлдсэн гэмт хэргийн бодит байдалд нийцээгүй буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан ...” гэж заасан.

Гэтэл *******-******* нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийсэн этгээд биш. *******-*******д албаны чиг үүргээ хэрэгжүүлэх тэр эрх мэдэл нь байгаагүй буюу зөрчил гаргагчид шийтгэл оногдуулах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй, харин энэхүү эрх хэмжээ өөр этгээдэд *******т олгогдсон байсан.

2. Бусдад хахууль өгсөн гэх *******, *******, ******* нарын шүүхийн хэлэлцүүлэг болон яллагдагчаар өгсөн мэдүүлгээр хахуульд өгсөн мөнгийг шийтгэл оногдуулсан эрх бүхий этгээд болох *******т өгөөрэй гэж *******-*******эр дамжуулсан болох нь тогтоогддог. Харин *******-******* нь *******т өгнө гэж амлаж авчхаад өгөөгүй өөрийнхөө хэрэгцээнд зориулаад дуусгасан гэдэг нь мөн тогтоогддог. Энэ нөхцөл байдлыг мөн *******ийн сэжигтнээр өгсөн, яллагдагчаар өгсөн, болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн бүх мэдүүлэг давхар нотолдог. Өөрөөр хэлбэл *******-******* бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн байна. Хэргийн дээрх нөхцөл байдлаас үзэхэд *******- үйлдэл нь “... бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт шинжийг бүрэн агуулж байхад хахууль авах гэмт хэрэг гэж зүйлчилсэн нь үндэслэлгүй байна.

Иймд *******- үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01-р сарын 31-ний өдрийн 2025/ЦТ/62 дугаар шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******- өмгөөлөгч саналдаа:

*******-******* нь тухайн мөнгийг *******т өгнө гэж амлаж авчхаад өөрийнхөө хэрэгцээнд зарцуулсан талаар мэдүүлсэн байдаг. *******-******* нь 1 сая төгрөг авсан үйлдэл нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон  итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Иймд шүүгдэгч *******- дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлүүлэхийн бол шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд торгуулийн ял оногдуулах, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаахын бол шүүгдэгч нь 60 хоногийн хугацаанд цагдан хоригдсон байгаа. Уушгины гол судас өрөвссөн гэх үндсэн оноштой. Байнгын эмнэлгийн хяналтад байдаг. Өрөвссөн судас нь задрахын бол амь нас эрсдэх магадлалтай. Дээрх нөхцөл байдлыг нь харгалзан үзээд түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******-******* саналдаа:

1 сая төгрөгийг хүлээн авсан нь үнэн. 3 хүний тээврийн хэрэгслийн эрхийг хасах, хасахгүй талаарх шийдвэрийг гаргах эрх бүхий албан тушаалтан би биш байхад ял халдаасанд гомдолтой байна. Манай аав харвасан, асаргаанд байдаг. Би эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа нөхцөл байдлыг минь харгалзан үзнэ үү гэв.

        Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* саналдаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын гэм буруугийн дүгнэлт болон хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байгаа гэв.

        Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ийн өмгөөлөгч .******* саналдаа:

үүгдэгч *******ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, мөрдөн байцаалт болон анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ийн үйлдлийг хянан шийдвэрлэж, шүүхийн зүгээс гаргасан шийтгэх тогтоолыг *******ийн хувьд хууль ёсны буюу үндэслэл бүхий гарсан гэж давж заалдах гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхийн шүүгч шийтгэх тогтоол танилцуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг мөнгөн авсан буюу хахууль авсан нь тогтоогдохгүй байна. Гэхдээ *******д давуу байдал бий болгосон гэх үйлдэл хэвээр гэж тайлбарласан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тогтоолоор хэрэгсэхгүй болгуулахад хуульд харшлахгүй гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Зөрчил гаргасан хүнийг тогтоосон атлаа солиод өөр бичиг баримтаар эрхийг нь хасаж, торгох шийтгэл оногдуулаарай гэдгийг өөрийнхөө санаачилгаар *******т танилцуулаад холбог зуучилж байгаа нь давуу байдлыг бий болгож байгаа үйлдлийг анхан шатны шүүхээс дүгнэснийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Хэн нэгнийг хуураад зохиомол байдлыг бий болгоод *******- зүгээс идэвхтэй үйлдэл гаргаад бусдын эд хөрөнгийн эрхэд хохирол учруулсан, энэ үйлдлийн улмаас эд хөрөнгөөр хохирсон талаарх ямар нэгэн хүн, хуулийн этгээд байхгүй гэж харж байгаа. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч *******-*******, өмгөөлөгч нарын гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад шүүгдэгч *******, *******-*******, *******, *******, ******* нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “үүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, .7 дугаар зүйлийн 1 “үүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ”, 2. шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараахь зүйлийг тусгана. 2.1 гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал, 2.2 шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, 2.3-д “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг үгүйсгэсэн үндэслэл”-ийг тусгахаар хуульчилсан байна.  

Прокуророос шүүгдэгч *******ийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр гэх газар - улсын дугаартай Хюндай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан нь зам тээврийн осол гаргасан гэх үйлдлийг хуулиар хүлээсэн үүргээ зориуд мэдүүлэлгүйгээр гэмт хэрэг, зөрчлийн бүртгэлд оруулж мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүй, зөрчил гаргасан жолоочид хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөл боломжийг бүрдүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж т давуу байдал бий болгосон буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1 дэх хэсэг,

-2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зөрчлийн 1718 дугаартай гомдол, мэдээллийг шалгах явцдаа цагдаа зохицуулагч, дэд ахлагч *******-*******тэй бүлэглэн зөрчил гаргагч *******ыг баривчлах шийтгэлээс чөлөөлөх зорилгоор түүний төрсөн эгч *******ийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан, зөрчлийн материалыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснийхээ хариуд *******, *******, ******* нараас 1,000,000 төгрөгийн хахууль авсан буюу нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч ******* нь “ын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2 тооны адуу мөргөж зам тээврийн осол гаргасан зөрчлийг тоо бүртгэлд оруулаагүй, зөрчил шалгах ажиллагаа явуулалгүй, цагдаагийн ерөнхий жижүүрт “мөргүүлсэн адуу нь босоод явсан байна. Зөвлөгөө өгөв” гэж худал мэдээллээр гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээллийг хаасан, мөн зөрчил шалгах ажиллагааны явцад зөрчил үйлдсэн этгээд нь ******* гэдгийг мэдсээр байж, түүний хууль бус хүсэлтийг хүлээн зөвшөөрч *******д шийтгэл оногдуулсан нь албан үүрэг, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, *******ьд хуульд заасан шийтгэл оногдуулахгүй давуу байдал олгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.  

үүгдэгч *******-*******тэй бүлэглэн *******, *******, ******* нараас 1.000.000 төгрөг авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.7 дугаар зүйлийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль авсан” гэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байна. Учир нь ...дан ганц шүүгдэгч *******- өгсөн зөрүүтэй мэдүүлгээр “******* нь *******, *******, ******* нараас 1000000 төгрөг авсан” гэх үйл баримт нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэж, энэхүү үйлдлийг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлж зүйлчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэжээ.

үүхээс хэргийн үйл баримтын хүрээнд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэл, яллах болох өмгөөлөх талуудын дүгнэлт, саналын үндэслэл болсон баримтуудаас аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох, аль нь үгүйсгэгдсэн тухай хуульзүйн үндэслэлтэйгээр дүгнэсний эцэст шүүгдэгчийн гэм буруутай эсхүл гэм буруугүй болохыг тогтоох учиртай.

үүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч *******ийн холбогдсон гэмт хэргийн талаар хуульзүйн дүгнэлт хийж гэм буруутайд тооцоогүй атлаа тогтоолын тогтоох хэсэгт түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Мөн шүүгдэгч *******-*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хасаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж хэт ерөнхий байдлаар дүгнэсэн гэж үзэхээр байна. Учир нь: шүүгдэгч *******-******* нь мөрдөн байцаалтын үе шатнаас эхлэн тогтворгүй мэдүүлэг өгсөн, хахууль авах гэмт хэрэг үйлдээгүй, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар өөрөө болон өмгөөлөгч нарын хамтаар маргаж байхад шүүх хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******-*******, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгов.

үүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ЦТ/62 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******-*******, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг болон Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******-*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

3. үүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ҮҮГЧ                                      Ц.АМАРАРГАЛ

          ҮҮГЧИД                                                    Б.МАНЛАЙБААТАР

                                                                                         З.ТӨМӨРХҮҮ