Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 150/шш2025/00370

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                            

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

Нэхэмжлэгч: ***** аймгийн ***** сумын ** дугаар багт оршин суух, *****/РД:***/-ийн нэхэмжлэлтэй,       

Хариуцагч: ****аймгийн ****сумын ** дүгээр баг****д холбогдох,

7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч ***** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие ****миний эхнэр *****нараас 2022 оны 12 дугаар сарын 22-нд **** банкнаас 18 сая төгрөг малчны зээлээр гаргуулж авсан.Эргэн төлөх хугацаанд зээлээ төлж барагдуулна гэсэн. Ингээд цаг хугацаа өнгөрч 2023 оны 03 дугаар сард миний бие ******** хамтаар зээл авах шаардлагатай болсон учир ****банкны зээлээ төлөөрэй дүү ах эгч хоёр нь 10 сая төгрөг зээлж авмаар байна гэж хэлэв. **** за тэгье гээд 10 сая төгрөг гаргаж өгсөн. Ямар нэгэн барьцааны гэрээ үйлдэж гарын үсэг зуруулаагүй болно. Миний бие ****10 сая төгрөгийн хүүг төлөх хугацаа бүхэнд гар утсаар асууж тогтмол хоног хэтрүүлэхгүй төлж дуусгасан. Харин ****төлж чадахгүй өдий хүргэлээ. Хүнээс дүү минь мөнгө зээлээд банкаа дараад өгөөч гэж хавар зун намаржин гуйлаа. Дандаа янз бүрээр хуурсаар байсан хадлан өвс муу тэжээл будаагаа авмаар байна гэж хэлсэн сүүлдээ банканд 7 сая байна ах эгч хоёр нь 3 сая олж өгье миний дүү 4 сая олчих банкныхаа өрнөөс салцгаая гэж хүртэл гуйж үзсэн бүтээж өгсөнгүй хөдөө хэдэн малаа онд сайн оруулахын тулд Төрийн банкнаас малчны зээл авмаар байдаг. Иймд ********* үлдээсэн 7 сая төгрөгөө дарж банкийг чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна.  Иймд *****7 сая төгрөг гаргуулж банкийг чөлөөлүүлж өгнө үү. ******** банкны захирал учир манай гэр бүл итгэсэн болно... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ****нь хариуцагч ****холбогдуулан 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

Хариуцагч ****нь 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч *****миний бие *****7,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг дараах хуваарийн дагуу төлөх хүсэлтэй байна.

2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг,

2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг,

2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөгийг төлж барагдуулна...” гэх тайлбарыг гаргасан.

Нэхэмжлэгч ****нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Нэхэмжлэгч ****миний бие хариуцагч *****хариу тайлбартай танилцлаа. ****нь 7,000,000 төгрөгийг 3 хувааж төлнө гэсэн тайлбар өгсөн байна. Миний бие төлөх хуваарийг зөвшөөрч байгаа ба төлөөгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэх журмаар шүүхэд хандах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

Иймд нэхэмжлэгч ******нэхэмжлэлтэй хариуцагч ****холбогдох 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *****улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөгийн 63,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 63,475 төгрөгийг хариуцагч*****, улсын орлогоос 63,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *****олгох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч *****нэхэмжлэлтэй 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч *****нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *****улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөгийн 63,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 63,475 төгрөгийг хариуцагч*****, улсын орлогоос 63,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ***** олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

          

              ШҮҮГЧ                      Г.АЛГИРМАА