| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00424/и |
| Дугаар | 150/шш2025/00369 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 150/шш2025/00369
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Улаанбаатар хот, ****дүүрэг, ***-р хороо, ****тоотод байрлах ****ХХК /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***аймгийн **** сум, * дугаар баг, ****тоотод оршин суух, ****/РД:Х****/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,968,425.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч ****нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр ДА-БЗГ/2023-87033 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,820,450 / хоёр сая найман зуун хорин мянга дөрвөн зуун тавин / төгрөгийн зээлийг нэг сарын 2,98% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч ****нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 865 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар мэдэгдэж байсан боловч 2025 оны 10-р сарын 14-ны өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч ****байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4 мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 3,968,425.34 /гурван сая есөн зуун жаран найман мянга дөрвөн зуун хорин таван төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч****” ХХК нь хариуцагч ****холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,968,425.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хариуцагч ****** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч *****миний бие ******ХХК-иас нэхэмжилсэн 3,968,425.34 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа ба уг мөнгийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 468,425.34 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “... ХХК-ийн нэхэмжлэлтэй ******холбогдох хэрэгт хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаржуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү…” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.
Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч *****ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ****холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,968,425.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *****ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,445 төгрөгийн 39,222.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 39,222.5 төгрөгийг хариуцагч*****, улсын орлогоос 39,222.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ****лизинг” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*****ХХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 3,968,425.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч *****нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 468,425.34 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *****ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,445 төгрөгийн 39,222.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 39,222.5 төгрөгийг хариуцагч*****, улсын орлогоос 39,222.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *****ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА