| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2017/0567/Э |
| Дугаар | 169,484 |
| Огноо | 2018-05-07 |
| Зүйл хэсэг | 10.1.2, |
| Улсын яллагч | П.Нархажид |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 169,484
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
иргэдийн төлөөлөгч В.Марууш,
улсын яллагч П.Нархажид,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг,
гэрч Д.Б,
шинжээч Ц.Ганболд, Б.Гантуяа, С.Одонгэрэл, Э.Амгалан, С.Энхтунгалаг,
шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Ж.Яринпил,
шүүгдэгч Ч.С, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,
шүүгдэгч Г.Л, түүний өмгөөлөгч Н.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бийн Л, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Г.Л, З овогт Чи.С нарт холбогдох эрүүгийн 2015 25000 1712 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ сурч байсан, ам бүл , тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Т.Бийн Л
2. Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ сурч байсан, ам бүл , эцэг, эх, ах нарын хамт тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, З овогт Чи.С
3. Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл , , Баянтүмэн сум, Цагаан дэрс 1 багт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Г.Л
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Л нь 2015 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 44 тоотод согтуугаар онц харгис хэрцгий аргаар хохирогч А.Эыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж 62 удаа хутгалж санаатай алсан, 2015 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 18а байрны 44 тоотод согтуугаар хохирогч Ч.Сын толгойн хуйх, хүзүүний ар, зүүн мөрөнд хутгалж хөнгөн зэргийн гэмтэл учруулж хутга барьж хөөж алахыг завдсан, мөн 2015 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 04 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 57 тоотод хутга, заазуур барьж дайран орж иргэн Г.Гийг алахыг завдсан,
шүүгдэгч Ч.С нь 2015 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 44 тоотод Б.Л нь А.Эыг 62 удаа хутгалснаас их хэмжээний цус алдан эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч А.Э нас барсан,
шүүгдэгч Г.Л нь 2015 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 44 тоотод Б.Л нь А.Эыг 62 удаа хутгалснаас их хэмжээний цус алдан эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч А.Э нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би шүүхэд гаргах тайлбараа бичээд ирсэн гээд 3 хуудас тайлбар уншиж танилцуулав. Үүнээс: “...Хэргийг шалгаж эхлэх үеэс л ойлгомжгүй зүйлүүд гарсан байдаг. 2015 оны 2 дугаар сарын 18-ны үүрээр хохирогч гэх Ганзоригийн эхнэр Номин-Эрдэнийн дуудлагаар 6 давхар буюу 57 тоотод 04 цаг 30 минутад дуудлагын 2 цагдаа ирсэн. Хавтаст хэргийг өглөө 44 тоотод 08 цаг 15 минутад эхэлж 11 цаг 25 минутад дуусгасан. Хохирогчийн гэр буюу 57 тоотод үзлэгийг 11 цаг 05 минутад эхэлж 11 цаг 45 минутад дуусгав гэж тус тус тэмдэглэл хөтлөн байгалийн гэрэлд авсан хэргийг газрын зураг хавтаст хэрэгт орсон байна. Үүнээс өмнө Цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газар ирээгүй мэт хавтаст хэрэгт харуулсан байна. Гэтэл Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн тэмдэглэлд 25 кадр зураг, тэмдэглэл 19, справка 2 бүгд хавтаст хэрэгт байдаггүй. Үүрээр авсан хэргийн газрын зургийг хавтаст хэрэгт оруулахгүй байх ямар шалтгаан байсан бэ. Үүн дээр тодорхой хариулт шаардаж байна. ...Намайг Цагдаагийн газарт аваачсаны дараа биеийн үзлэгийн өмнө хуванцар савыг тайрч дотор нь хутга заазуурыг хийчихсэн, шар өнгийн скочоор ороосон байдалтай байсан. Гэтэл 57 тоотод хийсэн үзлэгийн тэмдэглэлд Ганзоригийн мэдүүлсэнээр хутга заазуурын ажлын хэсгийг заалган зургаар бэхжүүлж эд мөрийн баримтаар хураан авсан байдаг. Хутга заазуур маш их цустай байна. Гэтэл миний гар болон хумснаас цус илрээгүй. Хутга заазуурнаас хурууны хээ илрээгүй, гэрт болон биед ямар ч цусан толбо ул мөр үлдээгүй. Ганзоригийн мэдүүлэгт баруун гараараа зүүн гар руу цохиж хутга заазуурыг унагаан гэдэг боловч хутга заазуур өөр хоорондоо 15 см зайд зэрэгцэн гэрэл зургаар баталгаажсан байдаг зэргээс харахад хутгыг 57 тоотод байрлуулж тавьж зургийг нь даран эд мөрийн баримтаар хураасан болох нь харагддаг. ...Г.Лгийн гарын алга цустай байсныг “цагдаа хохирогчийг өргө гэсэн, тэгэхэд цус болсон байх гэж мэдүүлсэнээр шалгалгүй орхисон. Ингэснээр хэргийн газар байсан хөнгөн зэргийн согтолттой ах дүүс хэргийн ул мөрийг балласан цус нөжтэй байсан, эмнэлэг цагдаа дуудахаас татгалзаж хохирогчийг үхэлд хүргэсэн байдлууд, энэ 2 хүний унтаагүй сэрүүн байсан нь цус тоссон сав, ОО-ийн өрөөний арчигдсан байдал үгсэн тохирч худал мэдүүлж байгаа гээд олон зүйл илчлэгдэнэ гэж үзэж байна” гэв.
Шүүгдэгч Ч.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Урьд өгсөн мэдүүлгүүд дээр нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүгдэгч Г.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Урьд өгсөн мэдүүлэгүүд байгаа. Нэмж ярих зүйлгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Онц хүнд гэмт хэргийг хурдан шийдэж өгөөч гэсэн хүсэлт тавимаар байна. Шүүгдэгчийн мэдүүлж байгаа байдал, хэргийг дахин шалгуулъя гэж байгааг ойлгоход хэцүү байна. 3 жилийн хугацаанд хангалттай шалгагдаж байгаа гэж үзэж байна. Цагдаа, шүүхийн шинжилгээний хүрээлэн, прокурор дахин шалгагдсан хэргийг шийдээд өгөх боломж байна уу гэж хүсч байна. Онц хэрцгийгээр хүүхдийг минь тамлаж алсан, миний хувьд байн байн ирээд шүүх хуралд энэ талаар сонсож байх хэцүү байна. Лгийн хувьд ял чинь бага байгаа шүү, ялаа үүрээд аятайхан гарчихаач гэж хэлмээр байна. Би амийг амиар гэж хэлмээр байна. Миний хүүг дэндүү зэрлэгээр хөнөөсөн. Хүнийг алж болно гэхдээ зэрлэгээр хөнөөж болохгүй. Хүүгийн минь араас буян хийгээд нэг мод ч гэсэн суулгачихаач. Миний хүүхэд дэндүү зөөлөн хүн байсан. Би өөрт нь хэлдэг байсан. Чи зөөлөн байж эмч болж яах юм гэж гуйдаг байсан. Бид нар ч гэсэн зөөлөн хандаад юм хэлэхгүй байгаа. Арай дэндүү байна гэв.
Шүүгдэгч Б.Лгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Эын гэрт хүн байхгүй байсан болохоор сүүлийн 8 хоног С, Э бид хэд хамт байсан. 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Лс гэх Сын хамаатан болох залуу ирсэн, найз нь Дорнод явна гээд гараад ирлээ, зардлаараа ууя гэсэн. Тэгээд дөрвүүлээ 22 цаг 30 минут болж байхад архи, пиво ууж эхэлсэн. Бид нар 1 шил архиа дуусгаад, пиво ууж байхад би тасарсан, тэгээд нэг сэрэхэд ариун цэврийн өрөөн дотор зогсож байсан. Эын цээж толгой хэсэг нь цус болчихсон газар хэвтэж байсан, тэгээд би байрнаас гараад дээшээ билүү доошоо шатаар буугаад танихгүй айлд ороод би хутга барьчихсан байсан. Яагаад хутга барьчихсан байснаа санахгүй байна. Тэгээд нэг мэдэхэд би нэг залуугийн доор орчихсон байснаа, нэг мэдэхэд цагдаагийн машинд суугаад явж байсан. Би Этой муудалцсан эсэхээ санахгүй байна, архи дөнгөж ууж эхэлж байхад Э яаж найзлаж эхэлсэн тухайгаа ярьж байсан. Тэгээд би зөвхөн ууж идэх дээрээ найз биш биз дээ гэхэд чи юу яриад байгаа юм бэ гээд миний баруун хацар руу нэг алгадсан, тэр үед би алгадах бол байж болно, зүгээр ээ хөгшөөн гэж хэлээд өнгөрсөн. Тэрнээс хойш бид хоёр муудалцаагүй байхаа. Э бид хоёр өмнө нь 2014 оны 11 дүгээр сард байх Эын нөүтбүүкийг ломбарданд манай нэг найз тавьчихсан юм, тэрийг нь авахад би мөнгө нэмэрлэх ёстой байсан, тэр мөнгөө өгөх хугацаандаа өгч чадаагүй хэд хоног хэтрүүлээд өгсөн. Үүнээс болоод Э бид хоёр үл ойлголцсон. Дараа нь би мөнгийг нь өгөөд учир зүйгээ олсон, өөр бид хоёрын хооронд ямар нэгэн асуудал байхгүй, тэгээд ч би Этой тийм дотно найз биш.” гэх мэдүүлэг. /1 хавтас 226-236 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ч.Сын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би найз Эыгоо бусдад алагдсан хэрэг гарах үед эмнэлгийн тусламж үзүүлээгүй хэрэгт сэрдэгдэж байгаа. Би тухайн үед шоконд орсон, биеийн байдал таагүй байсан, архи гараагүй, цус их алдсан байсан. Үүнээс болж л эмнэлэг, цагдаад мэдэгдэлгүй удсан. Тухайн үед бол эрүүлээр сэтгэх боломжгүй байсан.” гэх мэдүүлэг. /1 хавтас 238-243, 2 хавтас 212-214 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Г.Лгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би болсон хэргийн талаар тэр болгон санахгүй байна. Тэр өдөр хэн нэгэн намайг сэрээсэн. Хэн сэрээснийг би мэдээгүй, миний ард С байсан, тэгээд угаалгын өрөө рүү харахад Э нуруугаараа хана налаастай, хөлөө жийгээстэй хэвтэж байсан, амьд байсан, надад ямар нэгэн үг хэлээд байсан, суусан газарт нь цус урссан харагдаж байсан, өөр зүйл анзаараагүй. Хаанаас нь цус гарч байсныг нь анзаараагүй, тэгээд би хутга гэж бодоогүй, зодолдсон юм байна гэж бодоод том өрөөнд орж хэвтсэн. Миний ухаан орж гараад байсан, би их согтуу, архи гараагүй байсан. Тэгээд дин дун сонсоход С хүнтэй утсаар яриад байсан, юу яриад байгааг нь сонсоогүй, дараа нь бас эмнэлэг дуудаад байр руугаа явах замыг нь заагаад байсан. Тэгээд байж байхад цагдаа нар ирсэн. Би хөл дээрээ тогтож чадахгүй байсан, цагдаа нар гараад явсан. Тэр үед би Сыг хутгалуулсныг мэдээгүй байсан. Тэгээд цагдаа нар гараад явсны дараа би буцаад хэвтсэн, тэгээд байж байгаад цагдаа нар ирээд, би арай сэргэсэн, тэр үед С, Э хоёрыг хутгалуулсан гэж мэдсэн. Би биедээ ямар нэгэн гэмтэл аваагүй.” гэх мэдүүлэг. /1 хавтас 244-249 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ггийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 02 дугаар сарын 18-ны өглөө нэг дугаараас залгаад та биеэ бариарай Э өнгөрчлөө гэсэн. Хүүгээ оюутан болоход Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14-р хороолол, 18а байрны 44 тоотыг авч өгсөн. Ганцаараа амьдардаг. Манай хүү их зөөлөн, уярамтгай зан ааштай хүүхэд, дэндүү зөөлөн хүний өмнөөс юм хэлдэггүй хүүхэд байсан. Дүүдээ ч үг хэлдэггүй, хааяа дүүгээ загнаач гэхээр юм хэлдэггүй хүүхэд байсан, сурлагаараа ч сайн байсан. Анагаахад олон хүүхдүүд өрсөлдөхөд 13 дугаар байранд орсон. Би их гомдолтой байна, оршуулгын зардал 14.051.216 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг. /1 хавтас 49-51 дугаар хуудас/,
Гэрч Д.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дорнодод унтаж байхад С залгаад би бараг үхлээ, баяртай гэсэн яасан юм бэ, юу яриад байгаа юм бэ гэхэд Л намайг хутгалсан гэж хэлсэн. Би салгаад Л руу залгахад холбогдохгүй байсан. Би Э руу залгахад С утсыг нь авсан. Этой яръя гэхэд бас хутгалуулсан хэвтэж байна гэсэн. Би Лтэй яръя гэхэд гараад явчихсан гэсэн. Тэгэхээр нь би түргэн дуудах гээд дугаарыг нь мэдэхгүй болохоор У руу залгаад болсон явдлын талаар хэлсэн. Би Сыг 103 залга гэтэл С үгүй гэхээр нь тэгүүл би өөрөө залгалаа гэхэд за за би залгая гэсэн. Тэгээд утсаа салгаад 103 руу залгаад асуухад тэдний хаяг дээр дуудлага ирсэн байна гэсэн. Дуудлага дуудчихаад эргээд л холбогдсон, түргэн иртэл битгий утсаа салга гээд яриад байсан, тэгэхэд С жижиг өрөөнөөс гараад 00-ын хаалга онгойлгосон чинь Эоос цус гарчихсан, Л хутга бариад зогсож байсан, тэгснээ над руу дайраад тэгэхээр нь би зугтаагаад жижиг өрөөнд ороод хаалгаа түгжсэн. Тэгээд эргээд гараад ирэхэд нам гүм Э 00 өрөөнд хэвтэж байсан гэж ярьсан. Өөрийгөө болохоор намайг хэзээ хутгалсныг мэдэхгүй байна гэж байсан, ингэж ярьж байхад Э ёолоод байгаа сонсогдсон, тэгэхээр нь чи очиж үзээд хаанаа хутгалуулсан байна, үзээд боолдоо гэж хэлсэн. С нүд бүрэлзээд юм харахгүй байна гэсэн. Тэгж байтал цагдаа Лг бариад ороод ирлээ гэсэн.” гэх мэдүүлэг. /1 хавтас 70 дугаар хуудас/,
Гэрч Б.Н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би нөхөртэйгэээ унтаж байхад 04 цаг 15 минутанд хүн хаалга нүдээд байсан, би нөхрөө сэрээгээд Оршихоо гээд манай нөхрийн дүү байж магадгүй гэж бодоод чи дурандаа харж байгаад нээгээрэй гэсэн, нөхөр босоод хэн бэ гэхэд би байна гэж байсан, тэгээд би 00 өрөө рүү бие засах гээд орсон, тэр үед бос суу гэсэн дуу гараад бас манай нөхрийн айж сандарсан дуу гарч байсан. Миний сонссоноор “би бол аймаар шүү, миний араас орж ирэх хүн бүр аймаар, чамайг би яаж алах уу, нэг нэгээр чинь хэрчиж алах уу” гэж асуусан. Тэгээд би гараад ирэхэд миний зүүн талд 2 гартаа хутга барьчихсан, гарын шуу зэрэг нь цус болчихсон 22 орчим настай залуу байх шиг байсан. Тэгээд намайг буцаад ор гэсэн, би ороод хаалгаа түгжсэн. Тэгээд ер нь юм хэлээд инээгээд байсан. Тэгээд сүүлд манай нөхөр Номио гараачээ гэж орилсон, намайг гарахад нөгөө залууг буйдан дээр унагаагаад дарчихсан байсан. Би утсаа авах гэтэл том өрөө хол байсан болохоор гарч гүйгээд манаачийн байр руу очиж 102 руу залгахад 05.01 минут болж байсан. Тэгээд цагдаа ирээд манай нөхөртэй цуг тэр залууг дарсан. Би маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг. /1 хавтас 67-69 дүгээр хуудас/,
Гэрч Э.Угийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 02 дугаар сарын 18-ны өглөө унтаж байхад 04 цаг 20 минутын орчим Бямбаханд над руу залгаад нөгөө хэд чинь залгаад Эрдэмээ, Саа хоёр хутгалуулсан. Саа үхэх гээд байна гээд юм яриад байна, Эрдэмээ цаана нь орилоод байна, чи нэг ярьдаа, Л тэр хоёрыг хутгалсан гэнээ гэсэн. Би тэгээд зөрүүлээд С руу залгахад тодорхой юм яриагүй салгачихсан.” гэх мэдүүлэг. /1 хавтас 71 дүгээр хуудас/,
Гэрч Л.Гын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг зогсоолын манаач хийдэг. 18-ны шөнө 04 цагийн үед гуталгүй, хөл нүцгэн, эрээн халаадтай 20 гаран насны эмэгтэй уйлчихсан, нэлээн сандарсан байдалтай, ахаа та цагдаа дуудаад өг, манайд заазуур барьсан хүн орж ирчихээд манай нөхрийг алах гээд байна. Та манай гэр рүү ороод өг гэхээр нь би юу гэж орж байдаг юм бэ гээд утсаа өгсөн. Тэр цагдаа дуудаад 20-иод минутын дараа цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг. /1 хавтас 72-73 дугаар хуудас/,
Гэрч Д.Мн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Дуудлага аваад 3 минутын дотор очсон. Уг байрны 57 тоот хаалганд дуудлага өгсөн гэх эмэгтэй манаачийн байранд хүлээж байсан. Тэгээд цуг ороход хаалга нь онгорхой, ороход нэг залууг байрны эзэн залуу дараад хэвтэж байсан. Доор нь байсан залуу намайг алчих гээд уйлагнаад байж байсан. Тэгээд тэр залууг босгоод ирэхэд гарын салаа, үзүүр хэсэг нь цус болсон байсан. Тэр залууг анх харахад жоохон мэдрэл муутай хүн шиг харагдаж байсан. Би коридороор гитар тоглоод явж байсан, манай найзууд хаана байна гэж байсан. Чи хаана архи уусан гэхэд 44 тоот гэсэн. Би тэр залууг доошоо цагдаатай буулгаад а/а Базаррагчааг ороод үзээдэх гэхэд хүн хутгалуулсан байна гэсэн, тэгээд би доошоо буусан. Тэгэхэд хаалга нь онгорхой, 00 өрөөнд хүн хутгалуулсан, ухаангүй байсан. Хүзүүндээ хутгалуулсан нэг залуу байсан. Тэр залуу манай найзыг хутгалчихаад, над руу дайраад байхаар нь жижиг өрөөнд ороод хаалга түгжсэн гэж ярьж байсан. Цаад өрөөнд байсан залуу юу болсон бэ, манай найз хаана байгаа юм бэ гээд байсан. Тэр хоёроос архи үнэртэж байсан. Тухайн үед өөр хүн байгаа эсэх талаар юм яриагүй. Анх очиход талийгаач амьд тийчлээд хачин авиа гаргаад байсан. Угаалгын өрөө бүхэлдээ цус болчихсон байсан. Хэн нэгэн санаатайгаар арчсан гэсэн ул мөр ажиглагдаагүй” гэх мэдүүлэг. /1 хавтас 84 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 02 дугаар сарын 18-ны өглөө үүрээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 18а байрны 44 тоотод хүн хутгалуулсан байна гэсэн дуудлага ирсэн. Намайг ирэхэд цагдаа нэг хүн нь гайгүй, нэг хүн нь амьсгалахгүй байна гэсэн. Ороход нэг залуу хүзүүгээ бариад зогсож байсан, угаалгын өрөөнд нэг залуу ухаангүй, суултуур түшээд суусан байдалтай байсан. Тэгээд үзэхэд зүрхний судас цохилт мэдэгдэхгүй, чагнуураар чагнахад зүрхний цохилт мэдэгдэх төдий байсан. Тэгээд эмнэлэг рүү авч яваад үзэхэд нас барсан байсан. Нөгөө залууг нь БХХСА-ны нэгдсэн эмнэлэгт хүргээд орхисон.” гэх мэдүүлэг. /2 хавтас 185-186 дугаар хуудас/,
Гэрч Г.Лгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Бид дөрөв 0.75 литрийн архи 2 шил, 2 литрийн гурван том пиво авч ирсэнийг хувааж ууцгаасан. Тэгээд нилээн удаан суусан байх, би уусан архиндаа нилээн согтоод жижиг өрөөний орон дээр унтсан. Л намайг сэрээхэд С миний хажууд унтаж байсан. Л чи Эыг очиж хараарай гэж хэлэхээр нь очиж хартал 00 өрөөнд Э хаалганы хажууд хөлөө жийсэн байдалтай, хана налаад сууж байсан ба доогуураа нил цус болчихсон байсан. Би тэр үед Л, Э хоёрыг зодолдсон байх гэж бодоод том өрөөнд ороод буцаад унтсан. Тэгээд унтаж байхад цагдаа ирэхээр нь сэрээд болсон явдлын талаар мэдсэн. С дуудлага өгсөн, хүзүү хэсэгтээ шархтай, цус гарсан байсан. Бид архи ууж сууж байхад ямар нэгэн маргаан болоогүй, уг асуудал намайг унтсан хойно болсон байх гэж бодож байна. Эыг Л хутгалсан байх гэж бодож байна, Лгээс өөр хүн тэнд байгаагүй байсан болохоор тэгж бодож байна.” гэх мэдүүлэг. /1 хавтас 64-66, 4 хавтас 164 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн ¹385 дугаар “Хүзүү, цээж, зүүн мөр бугалга, баруун сарвуу, нурууны олон тооны хатгагдаж зүсэгдсэн шарх, зурагдлууд, зүүн гүрээний артери, венийн тасралт. Цээжний зүүн хөндий нэвтэрч, зүүн уушигны дээд дэлбэнг гэмтээсэн шарх. Цээжний хөндий дэх цусан хуралт. Дээр гэмтлүүд нь 7-оос доошгүй урттай, 2.5 см өргөнтэй ир үзүүртэй зүйлийн олон удаагийн /62/ үйлдлээр үүсгэгдсэн байна. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй. Цус нь 1-р бүлэг байна. Талийгаач нь гүрээний артери, венийн зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдаж нас баржээ” гэх дүгнэлт, /1 хавтас 92-94 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн ¹2035 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн А.Эын гэх цусанд 1.5 промилли, ходоодны шингэнд 5.5 промилли спиртийн алкоголь тус тус илэрч байна” гэх дүгнэлт, /1 хавтас 97 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн ¹2036 дугаар “А.Эын гэх шингэн цус Оαβ/I/ бүлгийн харъяалалтай байна” гэх дүгнэлт, /1 хавтас 98 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹3122 дугаар “Б.Лгийн биед зүүн сарвууны 2-р хуруунд өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хурц зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...гэмтлийн зэрэг тогтоогдохгүй” гэх дүгнэлт, /1 хавтас 100 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹3136 дугаар “Ч.Сын биед толгойн хуйх, хүзүүний ар, зүүн мөрөнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ...хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /1 хавтас 104 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн ¹1987 дугаар “Г.Л, Ч.С нарын гэх цус нь АВО-н системээр О/I/ бүлгийн цус байна. Б.Лгийн гэх цус нь АВО-н системээр В/III/, бүлгийн цус байна” гэх дүгнэлт /1 хавтас 108 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹1986 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн Ганбаатар овогтой Лсгийн гэх цусанд 0.7% спиртийн агууламж илрэв. Цусанд илэрсэн 0.7 % нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.
Шинжилгээнд ирүүлсэн Бовогтой Лгийн гэх цусанд 1.1% спиртийн агууламж илрэв. Цусанд илэрсэн 1.1% нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.
Шинжилгээнд ирүүлсэн Чимэд овогт Сын гэх цусанд спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт /1 хавтас 109-110 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн ¹3281 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн ханцуйгүй ногоон өнгийн футболк, саарал өнгийн дотуур өмдөн дээр цус илэрсэн. Уг ханцуйгүй ногоон өнгийн футболк, саарал өнгийн дотуур өмдөн дээр илэрсэн цус нь А.Эын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Ханцуйгүй ногоон өнгийн футболд, саарал өнгийн дотуур өмдөн дээр илэрсэн цус нь Ч.С, Г.Л нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна” гэх дүгнэлт /1 хавтас 112 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн ¹965 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн ногоон ханцуйгүй цамцанд хатуу үзүүртэй зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн шинэ гогогдсон уранхай, татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзарсан шинэ уранхай байна, үүссэн уранхайг шинжилгээнд ирүүлсэн заазуураар үүсгээгүй” гэх дүгнэлт /1 хавтас 115 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹1985 дугаар “Хутга, заазуур дээр цус илэрсэн. Энэ нь О/I/ бүлгийн харъяалалтай хүний цус байна” гэх дүгнэлт /1 хавтас 128 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн ¹3444 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн №95 хивс гэсэн арчдас дээр илэрсэн цус нь Ч.Сын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна, Б.Э, Г.Л нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна” гэх дүгнэлт, /1 хавтас 152 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн ¹2014 дугаар “Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх орны бүтээлэгт цус илэрсэн. Уг цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна” гэх дүгнэлт, /1 хавтас 157 дугаар хуудас/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №551 дугаар “Б.Л нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг үйлдэх үедээ эмгэг согтолт хэмээх түр солиорлын байдалтай байсан, хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан, одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай” гэх дүгнэлт, /2 хавтас 190-191 дүгээр хуудас/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №672 дугаар дүгнэлт, /2 хавтас 216-218 дугаар хуудас/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №23 дугаар “Ч.С нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байгаагүй. Одоо сэтгэцийн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай. Хүзүү толгой хэсэгтээ хэд хэдэн удаа хутгалуулсан байдаг боловч уг гэмтлийг хэзээ хэн учруулсаныг санахгүй байгаа нь архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас ойгүйдэлт согтолтонд орсны шинж юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь ой тогтоолт муутгах, болсон явдлыг санахгүй байхад нөлөөлнө. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний дараа унтаж босч ирээд өнгөрсөн явдлаа буюу архи ууж байх үеийн хэсэг хугацааны үйл явдлыг эргэн санахгүй байх нь сэтгэцийн түр зуурын өөрчлөлт мөн. Дээрхи нөхцөл байдал нь архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд бий болно. Дээрхи нөхцөл байдал буюу болсон явдлаа хэсэгчлэн санахгүй байх нь Ч.Ст бий болох боломжтой” гэх дүгнэлт /3 хавтас 166-167 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн ¹512 дугаар “Хар өнгийн бариултай хутга, хар өнгийн бариултай заазуур, ¹91 дугаартай 1,5 мл улаан хүрэн өнгийн толбонд илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь А.Эрдэмномын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт /3 хавтас 190-191 дүгээр хуудас/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Г.Л нь сэтгэцийн ямар нэг өвчингүй ба хэрэг хариуцах чадвартай байна. Г.Лд хийсэн ШШҮХ-н химийн шинжээч Б.Цогбаярын 205-02-18-ны өдөр хийсэн дугаар 1986 тай шинжилгээний дүгнэлтэнд Г.Лгийн цусанд 0,70/00 спиртийн агууламж илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. Гэвч шинжээч Б.Цогбаярыг байцаасан байцаалтанд С, Лс, Л нарын цусан дахь этилийн спиртийн хэмжээ нь цус өгсөн үеийн хэмжээ бөгөөд хэрэг гарах үед ямар хэмжээний согтолттой байсныг нөхөн тогтоох боломжгүй гэснийг үндэслэж согтолтын зэргийг тухайн үеийн согтолттой тодорхойлох боломж муутай байна. Г.Л нар нь энгийн согтолттой байсан учир согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед ой тогтоолт муудах болсон явдлыг санахгүй байх боломжтой. Архи согтуурах ундаа хэрэглэсний дараа унтаж босож ирээд өнгөрсөн явдлаа буюу архи ууж байх үеийн хэсэг хугацааний үйл явдлыг эргэн санахгүй байх нь согтуурлын энгийн согтуурлын үед гарч болох шинж юм. Дээрхи нөхцөл байдал нь энгийн согтолтын үед гарч болно. Дээрхи нөхцөл байдал буюу болсон явдлаа хэсэгчилэн санахгүй байх нь Г.Лд согтууруулах ундаа хэрэглэж энгийн согтолтонд орсон үед үүссэн болно” гэх дүгнэлт, /3 хавтас 195-197 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн ¹1989 дугаар “Хохирогч А.Эын гэх цагаан цэнхэр өнгийн ванны алчуур, улаан алаг эрээн орны бүтээлэг, ногоон өнгийн дотоож, хар өнгийн бэлтгэлийн өмдөнд биологийн ул мөр илэрсэн. Илэрсэн биологийн зүйл нь цус мөн байна. Уг цус нь О /I/ бүлгийн харъяалалтай байна” гэх дүгнэлт /1 хавтас 123 дугаар хуудас/,
Шинжээч Б.Ламчины мөрдөн байцаалтанд өгсөн: “…Хохирогч Эын ходоодны шингэнд илэрсэн 5.5 промиль нь согтолтын зэрэг тогтооход хамаарахгүй, зөвхөн цусан дахь 1.5 промиль гэснээр тодорхойлно. 1.5 промиль нь дунд зэргийн согтолтонд орно…” гэх мэдүүлэг. /1 хавтас 88-89 дүгээр хуудас/,
Шинжээч Б.Цогбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “…Хэрэв С ямар нэгэн эм уусан, тарианы зүйл хэрэглэсэн бол цусан дахь спиртийн агууламж буурах байсан. Ер нь бол энэ дүгнэлтэнд дурьдсан спиртийн агууламж нь цус авсан үеийн цаг үеийн байдлыг харуулна. Цусан дахь этилийн спирт ууснаасаа хойш байнга л хөлс, шээс бусад байдлаар гадагшилж байдаг ба хэдэн цаг хүний биед байх вэ гэдэг нь тухайн хүний биеийн онцлог, идэж уусан зүйл, нас хүйс, архины хэрэглээ зэргээс шалтгаалан янз бүр байна. Яг тэдэн цаг хүний цусанд хадгалагдана гэсэн зүйл байхгүй. Сын хувьд архи дарс өмнө нь хэрэглэсэн байж ч болно, архи дарс хэрэглэсэн хугацаанаас хойш олон цаг архи хэрэглээгүй, ус ундаа хэрэглэсэн, биеийн онцлогоос нь хамаарч цусан дахь этилийн спирт нь цусыг нь авах үед бүрэн гадагшилсан байж болно. С, Лс, Л нарын цусан дахь этилийн спиртийн цус өгсөн үеийн хэмжээ бөгөөд хэрэг гарах үед ямар хэмжээний согтолттой байсныг нөхөн тогтоох боломжгүй…” гэх мэдүүлэг. /1 хавтас 89-90 дүгээр хуудас/,
Шинжээч Ц.Бямбадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…Би №2008 дугаартай дүгнэлтийг гаргасан, уг шинжилгээнд ирүүлсэн тамхины ишнүүдэд шинжилгээ хийсэн ба дахин ДНХ-ны шинжилгээ хийх боломжгүй, яагаад гэвэл шинжилгээнд авсан тамхины ишний хэсэг шинжилгээнд зарцуулагдаад дууссан. 3 ширхэг тамхины иш шинжилгээнд ирүүлсэн ба гурвуулангаас нь шүлс илэрсэн харин нэгээс нь л А2 бүлэг тогтоосон нөгөө хоёроос нь бүлэг тогтоох боломжгүй байсан. Учир нь тамхины ишний бохирдол ихтэй, урвал явагдаагүй юм. Шинэ хуучныг нь тогтоох боломжгүй. Тамхины ишин дээр явагдсан урвал нь А2 дугаар бүлэг илэрсэн. Тэгэхдээ уг тамхины ишнүүд бохирдол ихтэй байсан.” гэх мэдүүлэг. /2 хавтас 187-188 дугаар хуудас/,
Шинжээч Ц.Ганболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “…Хэргийн байдлаас харахад хамгийн багаар тооцоход гэмтэл авснаас хойш 30-40 минут амьд байх боломжтой байсан. Хохирогч цус алдаж байгаа газраа дарах, эсвэл юмаар боох зэргээр цус алдалтыг сааруулбал дээрхи хугацаанд амьд байгаад байх боломжтой. Энэ гэмтлийг авсан даруйдаа үхэхгүй хэсэг хугацаанд байна. Энэ нь цус алдалтыг хэр багасгаснаас шалтгаална. Цаг алдалгүй эмнэлэгийн тусламж авсан бол амьд үлдэх боломжтой.” гэх мэдүүлэг. /1 хавтас 85 дугаар хуудас/,
Хохирлын баримт /2 хавтас 81-154 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1 хавтас 44-48 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /1 хавтас 17, 42, 47 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хавтас 18, 43, 48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Л нь 2015 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 44 тоотод согтуугаар, онц харгис хэрцгий аргаар, хохирогч А.Эыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж 62 удаа хутгалж санаатай алсан, 2015 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 18а байрны 44 тоотод согтуугаар хохирогч Ч.Сын толгойн хуйх, хүзүүний ар, зүүн мөрөнд хутгалж хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хутга барьж хөөж алахыг завдсан, мөн 2015 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 04 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 57 тоотод хутга, заазуур барьж дайран орж иргэн Г.Гийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ “…хэргийг шалгаж эхлэх үеэс л ойлгомжгүй зүйлүүд гарсан байдаг. 2015 оны 2 дугаар сарын 18-ны үүрээр хохирогч гэх Ганзоригийн эхнэр Номин-Эрдэнийн дуудлагаар 6 давхар буюу 57 тоотод 04 цаг 30 минутад дуудлагын 2 цагдаа ирсэн. Хавтаст хэргийг өглөө 44 тоотод 08 цаг 15 минутад эхэлж 11 цаг 25 минутад дуусгасан. Хохирогчийн гэр буюу 57 тоотод үзлэгийг 11 цаг 05 минутад эхэлж 11 цаг 45 минутад дуусгав гэж тус тус тэмдэглэл хөтлөн байгалийн гэрэлд авсан хэргийг газрын зураг хавтаст хэрэгт орсон байна. Үүнээс өмнө Цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газар ирээгүй мэт хавтаст хэрэгт харуулсан байна. Гэтэл Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн тэмдэглэлд 25 кадр зураг, тэмдэглэл 19, справка 2 бүгд хавтаст хэрэгт байдаггүй. Үүрээр авсан хэргийн газрын зургийг хавтаст хэрэгт оруулахгүй байх ямар шалтгаан байсан бэ. Үүн дээр тодорхой хариулт шаардаж байна” гэжээ.
Хэргийн 7 дугаар хуудсанд 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс иргэн Б.Номин-Эрдэнээс “манай гэрт заазуур барьсан хүн ороод ирлээ “гэж утсаар мэдээлсэн мэдээллийг хүлээн авч хэрэг учралын газар буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 18а байр, 44 болон 57 тоотуудад хэргийн газрын үзлэг хийж гэрэл зургуудийг хэрэгт хавсаргасан /хэргийн 1 хавтас 7-26 хуудас/ байх бөгөөд эдгээр нотлох баримтуудад тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бөгөөд албан үүргээ гүйцэтгэсэн Цагдаагийн албан хаагч нарыг шүүгдэгч Б.Лг хүнд гэмт хэрэгт холбогдуулан хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн Б.Лгийн мэдүүлэгт “Намайг Цагдаагийн газарт аваачсаны дараа биеийн үзлэгийн өмнө хуванцар савыг тайрч дотор нь хутга заазуурыг хийчихсэн, шар өнгийн скочоор ороосон байдалтай байсан. Гэтэл 57 тоотод хийсэн үзлэгийн тэмдэглэлд Ганзоригын мэдүүлсэнээр хутга заазуурын ажлын хэсгийг заалган зургаар бэхжүүлж эд мөрийн баримтаар хураан авсан байдаг. Хутга заазуур маш их цустай байна. Гэтэл миний гар болон хумснаас цус илрээгүй. Хутга заазуурнаас хурууны хээ илрээгүй, гэрт болон биед ямар ч цусан толбо ул мөр үлдээгүй. Ганзоригийн мэдүүлэгт баруун гараараа зүүн гар руу цохиж хутга заазуурыг унагаан гэдэг боловч хутга заазуур өөр хоорондоо 15 см зайд зэрэгцэн гэрэл зургаар баталгаажсан байдаг зэргээс харахад хутгыг 57 тоотод байрлуулж тавьж зургийг нь даран эд мөрийн баримтаар хураасан болох нь харагддаг” гэжээ.
Б.Номин-эрдэнээс гэмт хэргийн талаархи мэдээлэлд “манай гэрт заазуур барьсан хүн орж ирлээ” гэсэн байх бөгөөд хууль сануулан авсан мэдүүлэгт гэрч Б.Номин-Эрдэнэ “...Тэгээд би гараад ирэхэд миний зүүн талд 2 гартаа хутга барьчихсан, гарын шуу зэрэг нь цус болчихсон 22 орчим настай залуу байх шиг байсан”, Гэрч Л.Гын мөрдөн байцаалтанд өгсөн: “...манайд заазуур барьсан хүн орж ирчихээд манай нөхрийг алах гээд байна. Та манай гэр рүү ороод өг гэхээр нь би юу гэж орж байдаг юм бэ гээд утсаа өгсөн”, хохирогч Г.Ганзоригийн мэдүүлсэн /1 хавтас 54 хуудас/ “…хөл нүцгэн, баруун гартаа хар иштэй жижиг хутга, зүүн гартаа хар өнгийн иштэй, скочоор ороочихсон заазуур барьчихсан 20 орчим настай залуу шууд гэрт орж ирээд…” гэжээ. Хэргийн 25 дугаар хуудасны ар тал болон 26 хуудаснуудад хутга заазуурын гэрэл зургийг хавсарган хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэлд тусган /1 хавтас 20 хуудас/ эд мөрийн баримтаар хураан авчээ. Эдгээрээс дүгнэхэд хэн нэгэн зориудаар хутга заазуурыг 44 тоотоос 57 тоот буюу хохирогч Ганзоригийн гэрт цус болгон авч ирж байрлуулан зургийг нь дарсан, хэргийн газрын үзлэг хийсэн гэх үндэслэл байхгүй байна.
Хэргийн газрын үзлэгээр 57 тоот буюу хохирогч Г.Ганзоригийн гэрээс хураан авсан хутга заазуурыг шинжлэхэд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹1985 дугаар “Хутга, заазуур дээр цус илэрсэн. Энэ нь О/I/ бүлгийн харъяалалтай хүний цус байна” гэх дүгнэлт /1 хавтас 128 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн ¹512 дугаар “Хар өнгийн бариултай хутга, хар өнгийн бариултай заазуур, ¹91 дугаартай 1,5 мл улаан хүрэн өнгийн толбонд илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь А.Эрдэмномын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэсэн дүгнэлт /3 хавтас 190-191 дүгээр хуудас/ гарсан байна. Хутга заазуур маш их цустай байхад Ганзоригийн гэрийн буйдан бусад эд зүйлээс цус илрээгүй учир хэргийг мөрдөн байцаалтанд буцааж шалгуулах нь зүйтэй гэх шүүгдэгчийн өмгөөлөгч Яринпилын хүсэлт, хутга заазуур маш их цустай байна, гэтэл миний гар болон хумснаас цус илрээгүй гэх Б.Лгийн мэдүүлэг зэрэг нь үндэслэлгүй байна.Хэргийг газрын үзлэгээр хурааж авсан хутга, заазуураас дээрх шинжээчийн дүгнэлтээр цус илэрсэн бөгөөд гэрэл зургаас үзэхэд хутга заазуурын цус хатсан байдалтай байна. Энэ нь Ганзоригийн буйдан болон бусад эд зүйлийг цус болгох ёстой гэж үзэх боломжгүй юм.
Мөн Б.Лгийн биед 7 цаг 35 минутаас үзлэг хийсэн бөгөөд түүний гар,хумснаас цус илрээгүй боловч түүний өмсөж байсан хувцаснаас Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн ¹3281 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн ханцуйгүй ногоон өнгийн футболк, саарал өнгийн дотуур өмдөн дээр цус илэрсэн. Уг ханцуйгүй ногоон өнгийн футболк, саарал өнгийн дотуур өмдөн дээр илэрсэн цус нь А.Эын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Ханцуйгүй ногоон өнгийн футболд, саарал өнгийн дотуур өмдөн дээр илэрсэн цус нь Ч.С, Г.Л нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна” гэсэн дүгнэлт /1 хавтас 112 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн ¹965 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн ногоон ханцуйгүй цамцанд хатуу үзүүртэй зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн шинэ гогогдсон уранхай, татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзарсан шинэ уранхай байна, үүссэн уранхайг шинжилгээнд ирүүлсэн заазуураар үүсгээгүй” гэсэн /1 хавтас 115 дугаар хуудас/ дүгнэлтүүдээр амь хохирогч А.Эын цус илэрсэн болох нь хангалттай нотлогдож байна.
“…Г.Лгийн гарын алга цустай байсныг “цагдаа хохирогчийг өргө гэсэн, тэгэхэд цус болсон байх гэж мэдүүлсэнээр шалгалгүй орхисон. Ингэснээр хэргийн газар байсан хөнгөн зэргийн согтолттой ах дүүс хэргийн ул мөрийг балласан цус нөжтэй байсан, эмнэлэг цагдаа дуудахаас татгалзаж хохирогчийг үхэлд хүргэсэн байдлууд, энэ 2 хүний унтаагүй сэрүүн байсан нь цус тоссон сав, ОО-ийн өрөөний арчигдсан байдал үгсэн тохирч худал мэдүүлж байгаа гээд олон зүйл илчлэгдэнэ гэж үзэж байна” гэж Б.Л мэдүүлсэн байна. Гэрч Ц.Нямдоржийн 2 хавтас 185 хуудас дахь мэдүүлэгт “Би цагдаад энэ хүн бараг найдваргүй гэж хэлсэн, тэгэхэд тэр цагдаа залуу хүүхэд байна авч яваад үзий гэсэн, тэгээд бид насилкан дээр аваад гарсан”, гэрч Д.Мөнхтулгын 1 хавтас 84 хуудас дахь мэдүүлэгт “…Бид нар 4 цаг 30 минутад хэргийн газарт ирсэн, эмнэлэг 5 цаг 15 минут орчимд ирээд угаалгын өрөөнд хэвтэж байсан залууг үзээд ер нь найдваргүй болсон байна гээд нэг удаа тариа хийсэн. Тэгээд эмнэлэг рүү аваад явсан гэж мэдүүлсэн бөгөөд амь хохирогчид эмнэлэгийн тусламж үзүүлэхийн тулд тэнд байгаа өргөж туслалцаа үзүүлэх боломжтой нэгнээс туслалцаа авсан эмч, цагдаа нарын буруутай гэж үзэх боломжгүй юм. Мөн хэргийн газрын үзлэгийн зургаас харахад ариун цэврийн өрөөн дэх цусыг хэргийн ул мөрийг арилгахын тулд орчиж цэвэрлэх гэсэн байдал харагдахгүй байгаа бөгөөд амь хохирогч нь хутгалагдсан дороо нас бараагүй, амьд байсан бөгөөд, уг цус алдалтаас хөл, гар, биеэ хөдөлгөх үед арчсан ул мөр түүний эргэн тойронд үүссэн байх боломжтой болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн шинжээч эмч Ц.Ганболд, Б.Гантуяа, гэрч Д.Мөнхтулгын мэдүүлэгт “…Анх очиход талийгаач амьд тийчлээд хачин авиа гаргаад байсан. Угаалгын өрөө бүхэлдээ цус болчихсон байсан. Хэн нэгэн санаатайгаар арчсан гэсэн ул мөр ажиглагдаагүй.” гэх /1 хавтас 84 дүгээр хуудас/ ариун цэврийн өрөөг цэвэрлэсэн гэх байдал тогтоогдохгүй байна.
Мөн гэрч Д.Б мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлэхдээ: “...2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дорнодод унтаж байхад С залгаад би бараг үхлээ, баяртай гэсэн яасан юм бэ, юу яриад байгаа юм бэ гэхэд Л намайг хутгалсан гэж хэлсэн. Би салгаад Л руу залгахад холбогдохгүй байсан. Би Э руу залгахад С утсыг нь авсан. Этой яръя гэхэд бас хутгалуулсан хэвтэж байна гэсэн. Би Лтэй яръя гэхэд гараад явчихсан гэсэн. Тэгэхээр нь би түргэн дуудах гээд дугаарыг нь мэдэхгүй болохоор У руу залгаад болсон явдлын талаар хэлсэн гэх мэдүүлэг, гэрч Э.Угийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Эрдэмээ, Саа хоёр хутгалуулсан. Саа үхэх гээд байна гээд юм яриад байна, Эрдэмээ цаана нь орилоод байна, чи нэг ярьдаа, Л тэр хоёрыг хутгалсан гэнээ гэсэн.” гэх /1 хавтас 71 дүгээр хуудас/ зэрэг гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар шүүгдэгч Б.Лгийн үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг санаатай алсан болон алахыг завдсан гэм буруутай нь нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байна.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн ¹2035 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн А.Эын гэх цусанд 1.5 промилли, ходоодны шингэнд 5.5 промилли спиртийн алкоголь тус тус илэрч байна” гэх дүгнэлт /1 хавтас 97 дугаар хуудас/ гэсэн дүгнэлт гарсан хэдий ч хохирогч нь шүүгдэгч Б.Лгийн эсрэг ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй биедээ маш олон тооны шарх гэмтэл авсанаас дүгнэхэд түүнийг биеэ хамгаалах чадваргүй байсан гэж дүгнэлээ.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын №551 дүгнэлтэд “Б.Л нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг үйлдэх үедээ эмгэг согтолт хэмээх түр солиорлын байдалтай байсан, хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан, одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай” гэх дүгнэлт, 672 дугаартай дүгнэлтэд “Л сэтгэцийн эмгэг өвчинтэй гэдгийг нотлох баримт үгүй,гэмт хэрэг үйлдэх үедээ ойгүйдэлт тогтолттой байсан учир өөрийн үйлдэл эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинэ чанарыг ухамсарлах, үйл ажиллагааг удирдан жолоодох чадваргүй байсан байна. 551-р дүгнэлтэд эмгэг согтолт гэсэн нь үндэслэлгүй, эрүүгийн хэрэг хариуцах чадвартай гэжээ. Дээрхи дүгнэлтүүдэээр Б.Л нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй болох нь тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдлын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүйд тооцно” гэжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт 672 дугаар дүгнэлтийг гаргасан шинжээч С.Дашпэлжээ, С.Одонгэрэл, Э.Амгалан, С.Энхтунгалаг нар нь оролцож Б.Лг хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон бөгөөд Б.Л нь сэтгэцийн өвчингүй, оюун ухааны хомсдолгүй байх нь нотлогдож байх тул түүнийг хэрэг хариуцах чадвартай гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Лг 2015 оны 3 сарын 3-ны өдөр яллагдагчаар татах тогтоол үйлдэн байцаалт авах гэсэн боловч шүүгдэгч нь өмгөөлөгч авах эрхээ эдлэн өмгөөлөгчтэй байцаалт өгнө гэснээр байцаалт аваагүй, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй, одоо байцаалт өгөхгүй гэснээр байцаалт аваагүйгээс шүүгдэгчийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна.
Шүүгдэгч Ч.С, Г.Л нар нь 2015 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 44 тоотод Б.Л А.Эыг 62 удаа хутгалснаас их хэмжээний цус алдан, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч А.Эрдэнэном нас барсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Б.Л хүнийг санаатай алсан болон алахыг завдсан гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд С, Лхагвасүрэн нар нь архи ууж согтуурсаны улмаас хүнд зэргийн согтолттой, орчин тойрондоо болж байгаа үйлд явдлыг ойлгож, дүгнэлт өгөх чадваргүй байсан нь тухайн үед насанд хүрээгүй байсан хохирогч Сын мэдүүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд С.С нь өөрөө Б.Лгийн алахыг завдсан гэмт хэргийн хохирогч болж хутганы шарх гэмтэл авсан бөгөөд хэрэг гарах үед амь хохирогч А.Эд тусламж үзүүлэх боломжгүй нөхцөл байдалд байсан нь тогтоогдож байна. Түүнчлэн А.Э нь шүүгдэгч Б.Лгийн 62 удаа хутгалсан санаатай үйлдлийн улмаас цочмог цус алдаж нас барсан, Ч.С, Г.Л нар түүнд яаралтай тусламж үзүүлээгүйгээс амь нас хохирсон гэх үндэслэлгүй байна. Иймд Ч.С, Г.Л нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгах нь зүйтэй байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдож тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г нь оршуулгын зардалд 14.011.216 төгрөг нэхэмжилсэн нь хэргийн 2 дугаар хавтас 54-154 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Мөн “сайхан хүүгийн минь амь насыг хохироочихоод өдий хүртэл хэргээ шударгаар хүлээж чадахгүй шүүх хурлыг удаа дараа хойшлуулж хохирогч намайг Дорнод аймгаас олон удаа шүүх хуралд дуудан ирүүлж хохирсон дээр хохироосоор байгаад туйлын гомдолтой байна” гээд сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөг нэхэмжилсэнийг шүүх тус тус Б.Лгээс гаргуулахаар шийдвэрлэлээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г нь “2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр өөрийн том хүү А.Эыг алдаж, 2015 оны 3 дугаар сарын 4-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсоноос хойш 3 жил гаран хугацаанд мөрдөн байцаалтын болон удаа дараагийн шүүх хуралдаануудад хүүгийнхээ бусдад онц харгис хэрцгийгээр алагдсан болохыг дахин дахин сонсож, ариун цэврийн өрөөндөө амь тавин тийчилж байсан тухай сонсох бүрд шаналж сэтгэл санааны хувьд маш хүнд байна” гэх нэхэмжлэл үндэслэлтэй, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээх үүрэггүй хэдий ч хүний амь нас хохирсонд харамсаж байгаа байдал харагдахгүй байгаа болон гэм хорын хохиролтой холбогдуулан төлбөр төлөөгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д 50.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс дээш хэмжээг их хэмжээний хохиролд тооцохоор заасантай жишиж сэтгэл санааны хохирлыг тооцсон болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаан шатны хаалганаас 16 см зайд шалан дээр наалдсан толбоноос шинжилгээнд авсан дээж, 44 тоот хаалганаас 54 см, хаалганы зүүн талын хананаас 148 см зайд шалан дээр наалдсан улаан хүрэн толбоноос шинжилгээнд авсан дээж, хөндлөн долгион хээтэй ул бүхий хүрэн эмжээртэй шаргал өнгийн хос тавчик, парламент тамхины иш 3 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд, цэнхэр өнгийн 23 гэсэн бичигтэй фудволк, ногоон өнгийн фудволк, саарал 1 оймс 1 хос, ногоон өнгийн асаагуур, Зоос 1 ширхэг, Сархад архины шил 2 ширхэг, Цагаан өнгийн фудволк, хар өнгийн өмд, цусаар бохирлогдсон орны бүтээлэг, биеийн гарын алчуур 1 ширхэг, Три медведъя пиво 1 ширхэг, Три медведъя пивоны сав 1 ширхэг, хохмой дүрс товойлгон сийлсэн металл тоногтой хүрэн ширэн бугуйвч, хүрэн өнгийн шахмал бариултай 23.5 см урт, ажлын хэсгийн өргөн нь 6.5 см заазуур, хивсэн дээрх толбоноос ¹95 гэж дугаарлан дээж авсан, Шар өнгийн углааш хос, Нийт 19 см урттай, үүнээс бариул нь 10см, ажлын хэсэг нь 9 см хутга 1 ширхэг, Нийт 29 см урттай, ажлын 17 см, бариул нь 12 см заазуур, Ногоон өнгийн хүний зурагтай фудволк 1 ширхэг, Саарал өнгийн дотуур өмд, Ч.Сын үс хумсны дээж, Б.Лгийн үс хумсны дээж, Г.Лгийн үсний дээж, Диск 1 ширхэг, Гар утас андройд Аникол 1 ширхэг, Сим карт 2 ширхэг, Хар өнгийн савхин үүрдэг цүнх 1 ширхэг, Савхин куртик 1 ширхэг, Хар өнгийн саравчтай малгай 1ширхэг, Хүрэн өнгийн гутал 1 хос үдээстэй, Саарал өнгийн хөндлөн судалтай фудволк 1 ширхэг, Улаан өнгийн ноосон цахилгаантай цамц 1 ширхэг, гурвалжин захтай хар хөх ноосон цамц 1 ширхэг, 3 канттай хар биеийн тамирын өмд 1 ширхэг, Саарал малгайтай жилетек 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгаж, цагаан өнгийн гар утас блэкберри 1 ширхэгийг Б.Лд буцаан олгож,
гэрч Б.Н фейсбүүк хаягаар холбогдож, дуу дүрс бичлэгийг бэхжүүлж авсан, улаан өнгийн ДВД 1 ширхэгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Л нь 2015 оны 2 сарын 15-ны өдрөөс 2017 оны 7 сарын 17 хүртэл, 2017 оны 9 сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон 1103 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.