Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/29

 

 

*******, *******, “ *******” ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Дархан- аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч З.хүү, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

Шүүгдэгч *******, *******, “ *******” *******-ийн өмгөөлөгч  *******

Нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нарыг оролцуулан

Дархан- аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалангийн даргалж хийсэн шүүх хуралдааны 05 оны 0 дүгээр сарын 4-ний өдрийн 05/ШЦТ/9 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******, *******, “ *******” ******* нарт холбогдох 05 дугаартай эрүүгийн хэргийг 05 оны 0 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

. Шүүгдэгч хуулийн этгээд:

Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагдсан шийдвэрийн огноо, дугаар: 0 оны 03 сарын 8-ны өдрийн 0 дугаартай компанийн дүрмийн дагуу үүсгэн байгуулагдсан,

Гэрчилгээ, регистрийн дугаар: регистр дугаартай, ******* улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай,

Төрөл: Компани,

Үйл ажиллагааны чиглэл: жимс, жимсгэнэ тариалах, ойн нөхөн сэргээлт, арчлах хамгаалах, гадаад дотоод худалдаа,

(******* дугаартай аймгийн сумын дүгээр багийн гэх газарт 900 га талбай бүхий ойн санг эзэмших эрхийн гэрчилгээг оны 04 дүгээр сарын 0-ний өдөр 0 жилийн хугацаагаар олгосон,

оны 0 дүгээр сарын -ны өдөр дугаартай ойд арчилгаа цэвэрлэгээ хийх эрхийг 3 жилийн хугацаагаар олгосон бөгөөд 0 оны 04 дүгээр сарын -ны өдөр 3 жилийн хугацаагаар сунгасан),

Албан ёсны хаяг: аймгийн сумын дугаар багийн тоот,

Үйл ажиллагаа явуулж байгаа байршил: аймгийн сум,

Хуулийн этгээдийн оноосон нэр: “ ” Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани, (хууль ёсны төлөөлөгч ),

. Шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,

3. Шүүгдэгч:

 Монгол улсын иргэн, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд:

- аймгийн сум дундын шүүхийн 0 оны 03 дугаар сарын 3-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дүгээр зүйлийн . дахь хэсэгт зааснаар жил 3 сарын хорих ялыг жилийн хугацаагаар тэнссэн,

-Баянгол, Хан-, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 04 дүгээр сарын 0-ний өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дүгээр зүйлийн . дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, *******ыг цагаатгаж шийдвэрлэсэн,

- аймгийн сум дахь сум дундын шүүхийн оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 3 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан.

Дархан- аймгийн Прокурорын газраас шүүгдэгч хуулийн этгээд регистрийн дугаартай “ ” *******-ийг 0 оны 0 дүгээр сараас 0 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Дархан- аймгийн сум, дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай “-” гэх газарт 387. м.куб амьдрах чадвартай, нойтон нарс модыг зөвшөөрөлгүй буюу хууль бусаар бэлтгэсэн” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар,

-шүүгдэгч *******г “ ” *******-ийн захирлаар ажиллаж байхдаа, 0 оны 0 дүгээр сараас 0 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Дархан- аймгийн сум, дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “-” гэх газарт 387. м.куб амьдрах чадвартай, нойтон нарс модыг зөвшөөрөлгүй бэлтгүүлсэн буюу хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн дэх заалтад зааснаар,

 

-шүүгдэгч *******ыг “Эрүүгийн дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу Дархан- аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт 0 оны 04 дүгээр сарын 5, -ны өдрүүдэд , , нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан- аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

-Шүүгдэгч хуулийн этгээд “ *******” *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хууль бусаар мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч н овогт гийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “хууль бусаар мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “гэрчид хууль бусаар нөлөөлсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн дэх хэсгийн . дахь заалтад зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “ *******” *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн 3 дахь хэсэг, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн дэх хэсэг, *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

-Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дүгээр зүйлийн ., .4, Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7., 50 дугаар зүйлийн 50. дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гаас нийт 8.0.55 (найман зуун хорин хоёр сая далан найман мянга нэг зуун тавин тав) төгрөг гаргуулж, 80.45.5 (найман зуун арван сая дөрвөн зуун жаран таван мянга хоёр зуун хорин тав) төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 00003040 тоот дансанд, ..930 (арван нэгэн сая зургаан зуун арван хоёр мянга есөн зуун гуч) төгрөгийг Дархан- аймгийн сумын Засаг даргын нөөц сангийн тоот дансанд, шүүгдэгч хуулийн этгээд “ *******” *******-аас нийт 35.39.0 (гурван зуун тавин хоёр сая гурван зуун арван есөн мянга хоёр зуун арав) төгрөг гаргуулж, үүнээс 347.34.40 (гурван зуун дөчин долоон сая гурван зуун дөчин хоёр мянга хоёр зуун дөч) төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 00003040 тоот дансанд, 4.97.970 төгрөгийг Дархан- аймгийн сумын Засаг даргын нөөц сангийн тоот дансанд олгож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар хэрэгт хураасан 488 ширхэг гуалин модыг хураан авч, хохирол төлөхөд зарцуулж, шүүгдэгч *******гаас 3.500.000 (гурван сая таван зуун мянга) төгрөг, “ *******” *******-аас .500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож,

-Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дансны хуулга бүхий 4 ширхэг си ди, бичлэг бүхий ширхэг флаш диск, нууц ажиллагааны бичлэг бүхий ширхэг сиди, нууц ажиллагааны материал хавтас зэргийг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт хураасан ын өмчлөлийн 5- улсын дугаартай, ын өмчлөлийн -3 улсын дугаартай, өмчлөлийн - улсын дугаартай Зил-3 маркийн тээврийн хэрэгслүүд болон өмчлөлийн Т-55 маркийн гинжит тракторыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өмчлөгч нарт буцаан олгож, Дархан- аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 03 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 0 дугаар “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” зөвшөөрлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.0 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, *******т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

-Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Дархан- аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхээс 05 дугаартай хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болно, Үүнд:

Нэг. Гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг тогтоосон шинжилгээ хийлгэх ажиллагаа болон шинжээчийн дүгнэлт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаар

.. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4; дүгээр зүйлийн дахь хэсэгт “Шинжилгээг шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр хийлгэхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 0 дугаар зүйлд заасан журмыг баримтална гэсэн байдаг.

Гэтэл 0 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 0 дугаар шинжээчийн дүгнэлтийг гаргах ажиллагаанд Шүүх шинжилгээний тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0. дахь хэсэгт заасны дагуу шинжээчийн хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичгийг авч хэрэгт хавсаргаагүй байх тул шинжээч тусгай мэдлэг эзэмшсэн гэж үзэх боломжгүй юм.

.. Мөн 0 дугаар шинжээчийн дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8..-д “шинжилгээний объектын талаарх мэдээлэл”, мөн хуулийн дүгээр зүйлийн ..-д "Шинжилгээ хийлгэх эрх бүхии этгээдиин тавьсан асуултын дагуу шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой хийж, тогтоосон хугацаанд дүгнэлт гаргах” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Тодруулбал, Шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол буюу шийдвэрт  шинжээчийн мэдэлд зөвхөн хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан модны хожуулын мэдээллийг хүргүүлсэн байдаг бөгөөд харин эд мөрийн баримтаар хураагдсан 488 ш модыг шинжээчийн мэдэлд шилжүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл, шинжээч нь мөрдөгчөөс ирүүлсэн шинжилгээ хийлгүүлэх шийдвэрт дурдсан шинжилгээний объектын хүрээнд шинжилгээг хийж дүгнэлт гаргах ёстой атал хуульд заасан үүргээ биелүүлээгүй.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд шинжээчийн дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0., 8 дугаар зүйлийн 8..4, 8..,8..7-д заасан шаардлагыг хангаагүй байх тул 0 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 0 дугаар шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн 7-д заасан үндэслэлээр нотлох баримтаар тооцох боломжгүй юм.

Хоёр. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг хууль зөрчиж цуглуулсан талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн , дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна”, 4 дэх хэсэгт “Энэ хуулийн . дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ” гэж тус тус заасан байдаг.

Гэтэл дугаар хавтаст хэргийн 8- тал, 95-98 талд авагдсан 488 ш гуалинг ойгоос Шарын гол сум руу тээвэрлэсэн зардлын талаарх баримтууд нь бүгд эх хувиараа биш хуулбар бөгөөд хэрэв эх хувиар нь авах боломжгүй бол мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авах журмыг мөрдөөгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн 7-д зааснаар нотлох баримтаар тооцох боломжгүй байхад шүүхээс эдгээр баримтыг үндэслэж гэмт хэргийн хор уршгийн хэмжээг тогтоож шийдвэрлэсэн.

Гурав. Хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авахдаа хууль зөрчсөн талаар:

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өмчлөлийн ОХУ-д үйлдвэрлэсэн Т-55 маркийн тракторын үнэ болох 5.000.000 төгрөгийг *******гаас 3.500.000 төгрөг, "*******” *******-иас .500.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байгаа тохиолдолд хурааж улсын орлого болгоно, харин тухайн тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлд хууль ёсны хэлцлийн дагуу шилжсэн бол үнэлгээг нь гаргуулж үнийг нь төлүүлэхээр зохицуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх болох нь тогтоогдвол хураан авах, үнэлгээ хийлгэж үнийг төлүүлэх боломжгүй юм.

Дөрөв. Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй талаар:

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.7 дугаар зүйлийн дахь хэсгийн .3-д “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл"-ийг тусгана гэж заасан байна.

Гэтэл шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс хэрэгт авагдсан 0 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 0 дугаар шинжээчийн дүгнэлт, иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг холбогдох хууль тогтоомжийг зөрчиж цуглуулсан баримт тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн 7-д заасан үндэслэлээр нотлох баримтаар тооцохгүй байх талаар санал хүсэлт гаргасан боловч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт үүнийг хэрхэн үгүйсгэж няцаасан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .3, .5 дугаар зүйлийг тайлбарласан 03 оны дугаартай тогтоолын 3-д “Энэ тайлбарт дурдсан үндэслэл, журмыг зөрчиж авсан мэдүүлэг, гаргасан шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан "Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан", мөн зүйлийн 4 дэх хэсэгт заасан "эргэлзэх үндэслэл"-д хамааруулж, нотлох баримтаар тооцохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэсэн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлийн дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина", дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байдаг.

Иймд анхан шатны шүүхээс 05 дугаартай хэргийн хохирол, хор уршгийн асуудлыг шийдвэрлэхдээ хууль зөрчиж цуглуулсан баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн дэх хэсгийг .5, .-д заасан үндэслэлд хамаарна гэж үзэж байх тул Дархан- аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 05 оны 0 дүгээр сарын 4-ний өдрийн 05/ШЦТ/9 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3., 4 дэх заалтыг хүчингүй болгож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа хууль ёсны дагуу бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү... гэжээ.

        Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч саналдаа:

Шинжээчийн дүгнэлтийн агуулгад заавал тусгагдах ёстой шинжилгээний явц, үр дүн тэмдэглэгдээгүй, шинжилгээнд ирүүлсэн модыг амьдрах чадвартай эсэх, хэдэн хувийн чийгшилтэй, өвчлөлтэй, түймэрт өртөж байсан эсэх зэрэг MNS478, MNS900 стандартын дагуу дүгнэлтийг гаргах ёстой атал дээрх ажиллагааг багаж хэрэгсэл ашиглан хийгээгүй. Шинжээчийн дүгнэлтийн хавсралтын 77-8 дугаар талд модны чийгшилт, өвчлөлт зэрэг шинж байдлыг тусгалгүй зөвхөн эзлэхүй, GPS-н мэдээлэл тусгагдсан байдаг. Шинжээчийн тусгай мэдлэгтэй эсэх нь тодорхойгүй байдаг. Шинжээчээр томилогдсон нь ойн инженер биш, ойн менежмент гэх мэргэжлээр төгссөн хүн байдаг. Тухайн дүгнэлтийг ойн инженерээр гаргуулах ёстой. Хөдөө аж ахуйн сургуулийн ойн менежмент мэргэжил нь эдийн засгийн сургуульд хамаардаг. Экологийн сургуульд нь ойн инженер мэргэжлээр нь төгсөгдөг. Шүүх шинжилгээний тухай хуульд тусгай мэдлэг шаардлагатай шинжээчийг урьж оролцуулж болно гэж тусгасан. Тэгэхлээр ойн инженер гэх тусгай мэдлэгтэй баримт буюу холбогдох сургуулийн дипломын хуулбар, тусгай зөвшөөрлийг нь хавсаргах ёстой атал хавсаргаагүй. Иймд тусгай мэргэжлийн шинжээч гэж үзэх боломжгүй. Гаргасан дүгнэлт нь агуулгын хувьд зөрчилтэй байна. ОХУ-д үйлдвэрлэсэн “” маркийн, мод бэлтгэх зориулалт бүхий тракторын үнийг гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг трактор нь эзэмшлийнх байдаг. “ *******” *******-ийн нэр дээр ямар нэгэн тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутай этгээдийн өмчлөлд тээврийн хэрэгсэл байгаа тохиолдолд хураана, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдын өмчлөлд хууль ёсны хэлцлийн дагуу шилжсэн бол үнэлгээ хийлгэн үнийг нь төлүүлнэ гэж заасан. “ *******” ******* болон ******* нарын нэр дээр “” маркийн тээврийн хэрэгсэл байгаагүй. Дээрх хүмүүсээс тракторын үнийг гаргуулах нь үндэслэлгүй байна. Хор уршгийн талаарх нотлох баримтууд байгаа. Хуулбар хувь байгаа зэрэг байдлыг харгалзан үзнэ үү. Нотлох баримт цуглуулах бэхжүүлэх журмыг зөрчиж хэрэгт авагдсан байдаг тул нотлох баримтуудаар үнэлэх боломжгүй. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээг “ *******” ******* болон ******* нараас 70, 30 хувиар гаргуулахаар тооцсон байдаг. *******тай л холбоотой асуудал атал хэрхэн иргэн, хуулийн этгээдэд хувь ноогдуулсан эсэхийг анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3, 4 дэх зүйлд заасан хохирол, хор уршигтай хэсгийг хүчингүй болгож, хууль ёсны дагуу нотлох баримтаа бүрдүүлээд хохирол төлбөрийн асуудлыг иргэний журмаар шийдвэрлэх асуудлыг нээлттэй үлдээж өгнө үү гэх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Хөөн хэлэлцэх хугацааны асуудал дуусаагүй гэх асуудлыг удаа дараагийн шүүх хуралдаанаар яриад анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн. Уг шийдвэрийг аваад шат шатны прокурор танилцаад үзэхээр хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг буруутгах боломжгүй гэж үзсэн учраас эсэргүүцэл бичээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хуульд заасан журмын дагуу гарсан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Өмгөөлөгчийн гомдолд иргэний нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх асуудалд өөрчлөлт оруулж өгнө үү гэж тусгасан байсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн асуудлыг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлүүлэх ёстой. Тусад нь шийдвэрлүүлэх боломжгүй гэх дүгнэлттэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дүгээр зүйлийн ., 3.т зааснаар шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч хуулийн этгээд “ *******” *******, шүүгдэгч *******,  ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

.Мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг болон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг эргэлзээгүй нотолж хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

4.Прокуророос шүүгдэгч хуулийн этгээд регистрийн дугаартай “ ” *******-ийг 0 оны 0 дүгээр сараас 0 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Дархан- аймгийн сум, дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай “ уул” гэх газарт 387. м.куб амьдрах чадвартай, нойтон нарс модыг зөвшөөрөлгүй буюу хууль бусаар бэлтгэсэн” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

-шүүгдэгч *******г “ ” *******-ийн захирлаар ажиллаж байхдаа, 0 оны 0 дүгээр сараас 0 оны 03 Дугаар сарын 07-ны өдрийн хооронд Дархан- аймгийн сум, дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “ уул” гэх газарт 387. м.куб амьдрах чадвартай, нойтон нарс модыг зөвшөөрөлгүй бэлтгүүлсэн буюу хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар,

-шүүгдэгч *******ыг эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу Дархан- аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт 0 оны 04 дүгээр сарын 5, -ны өдрүүдэд , , нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

5.Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн дэх хэсэгт “Энэ хуулийн 3.-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн дахь хэсэгт “Энэ хуулийн 34.-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана...” гэж, хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ”...Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурины хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.-д заасны дагуу олгоно...” гэж, хуулийн 35 дугаар зүйлийн 4. дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж хуульчилжээ.

Дээрх хуулийн 34., 35 дугаар зүйлд зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэдгийг сум дундын болон сум, дүүргийн ойн ангиас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр, эсхүл эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлж, эрхийн бичигт зааснаас өөр төрлийн мод, өөр төрлийн ойгоос мод бэлтгэхийг ойлгохоор хуульчлан зохицуулсан.

Зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл нь хүрээлэн байгаа орчин, байгаль экологид хор хохирол учруулж, нийтийн эрх ашгийг зөрчиж байдаг тул нийгэмд аюултай гэмт үйлдэл гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлд зааснаар гэмт хэрэгт хамаарах ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн дэх хэсэгт “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол,” мөн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол” тус тус гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

.Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч хуулийн этгээд “ ” *******, түүний захирал ******* нь 0 оны 0 дүгээр сараас 0 оны дугаар сарын 07-ны өдрийн хооронд Дархан- аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай “-” гэх газарт иргэн , , , , , , -, , нарыг хөлслөн - , 5- , 3 улсын дугаартай Зил-3 маркийн тээврийн хэрэгслүүд, улсын дугаар нь тодорхойгүй ОХУ-д үйлдвэрлэсэн Т-55 маркийн мод бэлтгэх зориулалт бүхий трактор зэргийг ашиглаж 387. м.куб амьдрах чадвартай, нойтон нарс модыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар бэлтгэж, байгаль орчинд 385.935.955 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч ******* нь Дархан- аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 0 оны 04 дүгээр сарын 5., -ны өдрүүдэд , , нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан үйл баримт нь 0 оны 3 сарын -ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хх-ийн 5--р тал), 0 оны 3 сарын 9-ний өдөр ийн эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургууд ( хх-ийн 9-7-р тал), иргэний нэхэмжлэгч , гэрч , , , , , , , ,   , , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд,  

-Дархан- аймаг дахь Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын 0 оны дугаар сарын 8-ны өдрийн 58 дугаартай албан бичиг, хилийн цэсийн зураг (-р хх-ийн -8 –р тал),

-Дархан- аймгийн Сум дундын ойн ангийн 0 оны 04 дүгээр сарын 5- ны өдрийн 0 дугаартай “Дархан- аймгийн сумын дугаар баг - гэх газарт 0 оны 0 дүгээр сараас 3 дугаар сарын 07-ны өдрийн хугацаанд мод бэлтгэх зөвшөөрөлтэй иргэн, аж ахуй нэгж байгууллага байхгүй бөгөөд Дархан- аймгийн Сум дундын ойн ангитай мод бэлтгэх гэрээ байгуулаагүй болно. Дархан- аймгийн сумын дугаар баг - гэх газарт мод бэлтгэсэн талбайд нийт 40 ширхэг модны хожуул дээр авсан солбицлууд нь Дархан- аймгийн сумын дугаар баг - гэх газарт Дархан- аймгийн ойн сангийн 93, 97 дугаар хэсэглэлд багтаж байна.

Дархан- аймгийн сумын дугаар баг - гэх газарт бэлтгэсэн нийт 40 ширхэг мод нь цаашид амьдрах чадвартай /нойтон/ нарс мод байна. Эдгээр мод нь нийт 387. м.куб болж байна. Дархан- аймгийн сумын дугаар баг - гэх газарт бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 385,935,955 төгрөг болж байна.

Эд мөрийн баримтаар хураан авч Шарын гол сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн гадна байрлуулсан 488 ширхэг 4 метрийн урттай хэрэглээний гуалин нь 7. м.куб болж байна. Эдгээр гуалингийн экологи эдийн засгийн үнэлгээ нь 3.43.79 болж байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дүгээр зүйлийн .3-т 'Хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна, .4.-т Ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасан байна...” гэх дүгнэлт (-р хх-ийн 7-р тал),

-Дархан- аймгийн сумын дугаар баг - гэх газарт бэлтгэсэн модны хожуулын байршлын зураг (-р хх-ийн 7-75-р тал),

-Дархан- аймгийн Байгаль-Орчин аялал жуулчлалын газрын 03 оны 05 дугаар сарын 9-ний өдрийн 0/0-0/0/0 дугаартай улсын байцаагчийн акт (3-р хх-ийн 3-4 дүгээр тал),

-0 оны 03 сарын -ний өдөр 4 метрийн 488 ширхэг гуалинг хураан авч эд мөрийн баримтаар тооцох тогтоол (-р хх-ийн 80-р тал),

-0 оны 05 дугаар сарын -ны өдрийн Н-9 дугаартай мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа ( хавтас) зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд үнэн зөв, хууль ёсны эсэхэд эргэлзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9. дүгээр зүйлийн .д “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно” гэж, мөн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь энэ зүйлийн ., дахь хэсэгт заасан журмын дагуу хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус тодорхойлжээ.

Хуулийн энэ зохицуулалтаас үзэхэд хувь хүний үйлдсэн гэмт хэрэг нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байвал түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хийсэн гэмт үйлдлийн өмнөөс хуулийн этгээд төлөөлөн хариуцлага хүлээх ба уг үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгайлан заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх шаардлагатай юм.

Өөрөөр хэлбэл: эрх бүхий этгээд хуулийн этгээдийн өмнөөс төлөөлөн гэмт үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэвэл тэр нь хуулийн этгээдийн үйлдэлд тооцогдож, давхар хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн .3 дугаар зүйлийн 4-т “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийг ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй”, 9. дүгээр зүйлийн 3-т “...хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь ... хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус зааснаас тодорхой байх бөгөөд энэ нь мөн хуулийн .3 дугаар зүйлийн 5-д “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасантай зөрчилдөхгүй болно.

8.Шүүгдэгч ******* нь шүүгдэгч хуулийн этгээд “ ” *******-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (3-р хх-ийн 90-9)-аар тогтоогдож байх бөгөөд тэрээр шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч болон шүүгдэгч хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийн хувиар, шүүгдэгч ******* нар гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлсэн байх боловч дээр авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүд, “Шунхлай петролиум” *******-ийн зарлагын падаанууд (3хх-ийн-3), харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ (3-р хх-ийн-34) зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн дэх хэсэгт “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 40 цагаас 70 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл сараас жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн .0 дугаар зүйлийн дэх хэсгийн . дэх заалтад зааснаар “уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй” гэж, .0 дугаар зүйлийн дахь хэсэгт “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдэж энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бол тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай адил байдлаар хөөн хэлэлцэх хугацааг тоолно.” тус тус тодорхойлсон.

Шүүгдэгч *******г 03 оны 0 дугаар сарын -ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах яллагдагчаар татжээ.  (-р хх-ийн 3-)

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн дэх хэсгийн ..т “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бол шүүх хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаа нь 0 оны 0 дүгээр сараас 3 сарын 07-ны өдрүүдэд хамаарч байгаа бөгөөд 03 оны 0 дугаар сарын -ний өдөр яллагдагчаар татсан нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж анхан шатны шүүхээс түүнд холбогдох хэргийг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Түүнчлэн Эрүүгийн хуульд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай адил байдлаар хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор хуульчилсан тул шүүгдэгч хуулийн этгээд “ ” *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг нэгэн адил үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

            9.Хэрэгт авагдсан гэрч , , нарын мэдүүлэг, мөрдөн шалгах нууц ажиллагааны материал зэргээс дүгнэхэд шүүгдэгч ******* нь эдгээр гэрч нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж “гэрчид хууль бусаар нөлөөлсөн” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

            Шүүгдэгч *******ыг 03 оны 0 дугаар сарын -ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байна.

Түүний гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаа нь 0 оны 04 дүгээр сарын 5, -ны өдрүүдэд хамаарч байгаа бөгөөд 03 оны 0 дугаар сарын -ний өдөр яллагдагчаар татсан нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн дэх хэсгийн ..т “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бол шүүх хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий болжээ.

            0.Дээрх гэмт хэргийн улмаас шүүгдэгч хуулийн этгээд “ ” *******-ийн зөвшөөрөлгүйгээр ойд бэлтгэсэн мод нь нийт 387. м.куб хэмжээтэй бөгөөд экологи эдийн засгийн үнэлгээ нь 3.43.79 төгрөгийн үнэлгээтэй болох нь Дархан- аймгийн сум дундын ойн ангийн 0 оны 04 дүгээр сарын 5-ны өдрийн 0 дугаар дүгнэлтээр тогтоогдсон, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн .4 дүгээр зүйлийн .4.-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж зааснаар .57.807.45 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв, түүнчлэн  хууль бусаар бэлтгэсэн дээрх модыг уулнаас татах ажлын зардалд нийт ,5,900 төгрөгийг Дархан- аймгийн сумын Засаг даргын нөөц сангаас гаргасан болох нь 0 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 4 дугаар “Хөрөнгө гаргах тухай” Засаг даргын захирамжийн хуулбар, хавсаргаж ирүүлсэн ажил гүйцэтгэх гэрээнүүд зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

            Иймд шүүгдэгч *******, шүүгдэгч хуулийн этгээд “ ” *******  нар нь гэмт хэргийн шууд хохирол болох .57.807.45 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7. дахь хэсгийн 7..5-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд, хор уршиг .5.900  төгрөгийг Дархан- аймгийн сумын Засаг даргын нөөц санд нөхөн төлөх үүрэгтэй.

Анхан шатны шүүх өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсар, хараат бус байдлын зарчмыг баримтлан нотлох баримтуудыг харьцуулан үнэлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг үндэслэлтэй зөв тооцоолж, шүүгдэгч *******, шүүгдэгч хуулийн этгээд “ ” ******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үүрэг оролцоо зэргийг харгалзан боломжит хувиар төлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.    

.Шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, болсон хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруу, үйлдэлд шүүх үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн явуулсан байх тул шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, эсхүл нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гомдлыг хүлээн авах боломжгүй учир хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн дэх хэсгийн ., 39.9 дүгээр зүйлийн .т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   .Дархан- аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 05 оны 0 дүгээр сарын 4-ний өдрийн 05/ШЦТ/9 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МАНЛАЙБААТАР

          ШҮҮГЧ                                                          З.ТӨМӨРХҮҮ

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ