Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 150/шш2025/00365

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүгч Г.Алгирмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****дүүрэг, **-р хороо, ****байрлах, ****ББСБ ХХК /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ***аймгийн**** сумын ** дугаар баг, ****тоотод оршин суух, *****/РД:****/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 52,514,138 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ****ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр *****нар нь *****ББСБ-тай 043110430130 дугаар "Зээлийн гэрээ", "Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ", "Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ"-г тус тус байгуулж 50,000,000 /тавин сая/төгрөгийг сарын 2,75 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар "Beiben North benz" маркийн **** УБӨ улсын дугаартай цагаан өнгөтэй 2010 оны зүтгүүр, "ZTC 9400 ХХҮ" маркийн 9884АЧ улсын дугаартай хөх өнгийн 2009 оны хагас чиргүүл, "Beiben North benz" маркийн 4935 УБ*** улсын дугаартай улаан өнгийн 2014 оны зүтгүүр тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр 900,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд хогшил тус тус бүртгүүлэн, барьцаалж хариуцагч нар мөнгийг хүлээн авч зохигчдын хооронд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан.Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлөлтийг хийгээгүй бөгөөд 13 удаагийн гүйлгээгээр 20,634,000 төгрөгийн эргэн төлөлт хийж, 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төлбөр төлснөөс хойш дахин эргэн төлөлт хийгээгүй, өнөөдрийн байдлаар үндсэн зээл 43,143,564 төгрөг, хүү 7,677,228 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,535,446 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардалд 17,500 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардалд 140,400 төгрөг буюу нийт 52,514,138 төгрөгийн үлдэгдэлтэй байна.Зээлдэгч *****нараас үүрэг гүйцэтгэх хугацааг 512 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлдэгч нараас 13 удаагийн гүйлгээгээр эргэн төлөлтийг хийсэн бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төлөлт хийснээс хойш дахин төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2026 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр дуусгавар болно.Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хийлгүй хугацаа хэтрүүлж, ноцтой зөрчил үүссэн тул захирлуудын дэргэдэх хурлаар материалыг оруулж 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөөр зээлийн хүүг зогсоож, зээлдүүлэгч талын санаачилгаар гэрээг хугацаанаас н өмнө цуцалж шүүхэд шилжүүлэх шийдвэр гарсан. Шүүхэд материалыг шилжүүлсэн боловч хариуцагч нарын оршин суух ха тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд 2025.07.09-ны өдрийн 191/ШШ2025/**** дугаар шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж, цагдаагийн байгууллагаас оршин суух хаягийг олж тогтоосон тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Талуудын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.2.3-д "Хөрөнгийн байршил, эзэмшил, ашиглалтын байдлыг тодорхойлох бичиг баримт мэдээллийг ***өгч, хөрөнгийг хэдийд ч газар дээр нь биечлэн шалгахад хориг, саад учруулахгүй байх", 3.2.4-д Энэхүү гэрээний 5.1-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд хөрөнгийг ****анхны шаардлагаар, биет байдлаар шилжүүлэн өгөх" гэж тохиролцсоны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд *****нараас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээлийн эргэн төлөлт хийлгүй зөрчсөн тул манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардан барьцаа тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар мэдэгдсэн боловч сайн дураар тээврийн хэрэгслийг гаргаж өгөхгүй өнөөдрийг хүрч байна.Мөн хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйл бодитоор байгаа эсэх нь тодорхойгүй байгаа тул уг гэрээний зүйлээс татгалзаж байна. Хариуцагчаар оролцвол зохих ****нь гадаадын улс руу хил нэвтэрсэн болох *****гаргасан тайлбараар тогтоогдож байгаа тул татгалзаж байна. Иймд хариуцагч ****2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 043110430130 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 43,143,564 төгрөг, хүү 7,677,228 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,535,446 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардалд 17,500 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардалд 140,400 төгрөг буюу нийт 52,514,138 төгрөг гаргуулах бөгөөд үүргээ биелүүлээгүй тохиолдолд "Beiben North benz" маркийн *****УБӨ улсын дугаартай цагаан өнгөтэй 2010 оны зүтгүүр, "ZTC 9400 XXY" маркийн **** улсын дугаартай хөх өнгийн 2009 оны хагас чиргүүл, "Beiben North benz" маркийн *****УБО улсын дугаартай улаан өнгийн 2014 оны зүтгүүр тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *****ББСБ ХХК нь хариуцагч *****холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 52,514,138 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч *****шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “…Хариуцагч *****нэхэмжилсэн 52,514,138 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа ба төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрч байна…” гэх тайлбарыг гаргасан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлэх үндэслэл болж байна.

Нэхэмжлэгч *****ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ****холбогдох зээлийн гэрээний үүрэгт 52,514,138 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 490,721 төгрөгийн 245,360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 245,360 төгрөгийг хариуцагч*****, улсын орлогоос 245,360 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ****ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч *****ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ****холбогдох зээлийн гэрээний үүрэгт 52,514,138 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд фидуцийн гэрээний зүйл болох ****улсын дугаартай Bеiben North benz маркийн, ****АЧ улсын дугаартай ZTC9400 XXYмаркийн, ****улсын дугаартай Bеiben North benz маркийн зүтгүүрүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *****ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 490,721 төгрөгийн 245,360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 245,360 төгрөгийг хариуцагч*****, улсын орлогоос 245,360 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч****” ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

           ШҮҮГЧ                      Г.АЛГИРМАА