| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00438/и |
| Дугаар | 150/шш2025/00366 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 150/шш2025/00366
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ****дүүрэг, *** дугаар хороо, *****ХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****аймгийн **** сумын ***-р баг, **тоотод оршин суух, ****/РД:*****д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 14,884,031.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Дээрх зээлийн гэрээг цуцлаж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000275936 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 14,866,031.09 төгрөг, нотариатын төлбөрт 18,000 төгрөг, Нийт 14,884,031.09 төгрөгийг хариуцагч ****гаргуулах... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***ХК нь хариуцагч ****холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,884,031.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хариуцагч ****нь 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч ****миний бие *****ХХК-иас нэхэмжилсэн 14,884,031.09 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ба уг мөнгийг 2025 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр 1,240,336 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,240,336 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,240,336 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,240,336 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,240,336 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,240,336 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,240,336 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,240,336 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,240,336 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,240,336 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,240,336 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,240,336 төгрөгөөр төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...****итгэмжлэгдсэн төлөөлөгч *****би хариуцагч ****гаргасан хариу тайлбарыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.
Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч ****ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *****холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,884,031.09 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ****ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 116,185 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 116,185 төгрөгийг хариуцагч****, улсын орлогоос 116,185 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ****ХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ****ХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 14,884,031.09 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч ****нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр 1,240,336 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,240,336 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,240,336 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,240,336 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,240,336 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,240,336 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,240,336 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,240,336 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,240,336 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,240,336 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,240,336 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,240,336 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *****ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,370 төгрөгийн 116,185 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 116,185 төгрөгийг хариуцагч****, улсын орлогоос 116,185 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ****ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА