2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/09927

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Б /РД:**/,  Г.Г /РД:**/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

1.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу ** өдөр төрсөн хүү Г.О, ** өдөр төрсөн охин Г.Н, ** өдөр төрсөн охин Г.Б, ** өдөр төрсөн охин Г.М нарыг эцэг Г.Г-ын асрамжид үлдээсүгэй.

 

2.  Гэрлэгчид хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдсугай.

 

3.  Нэхэмжлэгч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөсөө өөрт ногдох хэсгээ гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Нэхэмжлэгч талын ажил бизнесийн байдал тогтворжсон хүүхдээ тэжээн тэтгэх, асран хамгаалах боломжтой гэж үзсэн тохиолдолд хүүхдийн асран хамгаалах эрхийг өөрчлөх талаар зохих хүсэлт, нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар, нэхэмжлэгч П.Б нь хүүхдүүдтэйгээ сард 1-ээс доошгүй уулзах бөгөөд хүүхдүүдтэйгээ уулзах боломж, нөхцөлөөр хариуцагч Г.Г нь хангахаар харилцан тохиролцсоныг баталсугай.

 

5.  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эхийн үүргээ биелүүлэхийг эх П.Б-д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг Г.Г-т тус тус даалгасугай.

 

6.  Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.

 

7.  Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

          8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдгийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

          9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

:

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ