Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 150/шш2025/00402

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,

Хүсэлт гаргагч: **** аймгийн **** сумын *** дүгээр баг ****газарт оршин суух, ******/РД:*****/-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ****/цахим/, гэрч ****шүүх хуралдааны нарийн бичгийн дарга **** нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч *****нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...****миний бие 1968 онд төрсөн. 1992 онд өмч хувьчлалаар нийтийн аж ахуйн үйлчилгээний газар нь ****хувиараа эрхэлсэн аж ахуй болж хувьчлагдсан. 1992 оны 02 дугаар сарын 01-ээс ****хувиараа эрхэлсэн аж ахуйд нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдөр тус хувиараа эрхэлсэн аж ахуйн нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж гэр бүлийн хамт ****хот шилжиж явсан. Надад байгаа хөдөлмөрийн дэвтэр дээрх 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ажилд орсон тушаал засвартай бичигдсэн тул энэ хугацааны ажилласан жилийн ажилд орсон, гарсан тушаал олж ирж байж өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай болсон. ****аймгийн **** сум болон аймгийн архивд ****хувиараа эрхэлсэн аж ахуйн баримт огт байхгүй байна. Надад хөдөлмөрийн дэвтэр байгаа, сумын архиваас өмч хувьчлалаар ****хувиараа эрхэлсэн аж ахуй болж салсан нэг тушаал олдсон. Хамт ажиллаж байсан хүмүүсээс өөртөө холбоотой баримт бичиг асууж сурсан боловч олдоогүй. Иймд *********** хувиараа эрхэлсэн аж ахуйд 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд ажиллаж байсан 2 жил 04 сар нягтлан бодогч хийж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү...” гэв.

 

 Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ***** хувиараа эрхлэх аж ахуйд 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хүсэлт гаргагч *****нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.Хүсэлт гаргагчийн 276948 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/хх-4-5/,

2.Сэлэнгэ аймгийн Сант сумын Нийтийн аж ахуй ахуйн үйлчилгээний төвийн 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилчдыг ХЭАА-н нэгжүүдэд шилжүүлэх тухай”даргын тушаал/хх-ийн 6/,

3.Сэлэнгэ аймаг Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн бүртгэлийн дугаар 312 “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт/хх-ийн 7/,

4. Сэлэнгэ аймгийн Сант сумын ЗДТГазрын 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 02/92 дугаартай тодорхойлолт /хх-ийн 8/,

5.Сэлэнгэ аймгийн ЗДТГазрын 2025 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 238 дугаартай архивын тодорхойлолт /хх-ийн 9/,

6.Гэрч ******нотариатаар батлуулсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-15/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэр засвартай, ажилд орсон ажлаас чөлөөлөгдсөн тушаал архивын байгууллагад хадгалагдаагүй болох нь Сэлэнгэ аймгийн ЗДТГазрын 2025 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 238 дугаартай архивын тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч *****нь ****“****” хувиараа эрхлэх аж ахуйд 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь **** аймгийн ****сумын ****аж ахуй ахуйн үйлчилгээний төвийн 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилчдыг ХЭАА-н нэгжүүдэд шилжүүлэх тухай”даргын тушаал, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтрийн зохих бичилт, гэрч нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иймд ***** аймгийн *****сумын “*****” хувиараа эрхлэх аж ахуйд 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд нягтлан бодогчоор ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлтээр *****нараас гэрчийн мэдүүлэг авсан ба тэд  *****аймгийн ****** сумын “Хослол” хувиараа эрхлэх аж ахуйд ажиллаж байсан болох нь тэдний хөдөлмөрийн дэвтрээр тогтоогдож байх тул гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Хүсэлт гаргагч *****гэрчийн мэдүүлэг авхуулахаас татгалзсан болохыг дурдав.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******-ыг ***** аймгийн ****сумын “****” хувиараа эрхлэх аж ахуйд 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг  тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Шийдвэр бичгийн хэлбэрээр 14 хоногийн дотор гарах бөгөөд гарснаас хойш хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхэд хүрэлцэн ирж гардаж авахыг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Г.АЛГИРМАА