| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/10316/И |
| Дугаар | 192/ШШ2025/08824 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 192/ШШ2025/08824
2025 10 31 192/ШШ2025/08824
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: ** байрлах, К ХК /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ** тоот хаягт оршин суух, А.С /РД:**/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 22 139 496 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Харилцагч А.С-ийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1-д Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421 дугаар зүйлийн 421.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т Энэ хуулийн 7.1- д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр №MN** дугаартай зээлийн гэрээ байгуулан 21 799 000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний К дахь ** тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн бөгөөд үүргээ биелүүлэхийг зээлдэгч А.С-өөс шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачлага, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж №MN** дугаартай зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг шаардаж байна. Үүнд, үндсэн зээлийн үлдэгдэлд 20 052 943 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2 056 163 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 30 930 төгрөг, нийт 22 139 496 төгрөг төлөхөөр байна. Иймд талуудын хооронд байгууласан цахим цалингийн гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3, 4.3.1, 4.3.2, 4.3.5, 4.3.6, 7.2.1, 7.2.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч А.С-өөс нийт 22 139 496 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн А.С миний бие К-ны 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 05/1324 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлд дурьдсан зээлийг миний бие авсан бөгөөд зээл авсан асуудалд маргаан байхгүй. Одоо үндсэн зээл болох 20 052 943 төгрөг, зээлийн хүү 2 056 163 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30 930 төгрөг буюу нийт 22 139 496 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Харин зээлийг дараах нөхцөлөөр төлж, харилцан эвлэрэх хүсэлтэй байна. Үүнд, 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2027 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2027 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2027 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2027 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2027 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2027 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1 139 496 төгрөгийг тус тус төлнө.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: К-ны нэхэмжлэлтэй, хариуцагч А.С-д холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э миний бие хариуцагчийн хариу тайлбартай танилцлаа. Хариуцагчаас гаргасан хүсэлтийн дагуу төлбөрийг 22 сарын хугацаанд, сар бүр тэнцүү төлөлтөөр төлөхөд татгалзах зүйлгүй тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч К ХК нь хариуцагч А.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22 139 496 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 22 139 496 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2027 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2027 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2027 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2027 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2027 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2027 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1 139 496 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн байна.
3. Зохигчийн эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. К ХК-ийн нэхэмжлэлтэй А.С-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22 139 496 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 22 139 496 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2027 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2027 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2027 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2027 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2027 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2027 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1 139 496 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч К ХК-ийн урьдчилан төлсөн 268 647 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 134 323.5 төгрөг, хариуцагч А.С-өөс 134 323.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч К ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ