| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00412/и |
| Дугаар | 150/шш2025/00401 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 150/шш2025/00401
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: *****ХК /РД:*****/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б****, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч *****ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*****овогтой *****2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ЗГ/52718366 дугаартай зээл авсан. Гэрээ байгуулах үед гэрээ байгуулан нэмэлт онлайн цалингийн зээлийн хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байна. Зээлдэгч ****нь**** банкнаас 2023 оны 09 дугаар сарын 1-ны өдөр ЗГ/52718366/ тоот зээлийн гэрээ байгуулан 5,585,797.78 төгрөгийн нэмэлт цалингийн зээл аваад 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 1,718,190.51 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөрт 81,656 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,916 төгрөг нийт зээлийн төлбөр 1,803,762.51 төгрөг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна. Нийт зээлийн үлдэгдэл 1,803,762.51 төгрөг болно. ****нь***** банкнаас зээл авах үед оршин сууж байсан ****хаягт оршин суудаггүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж 176 хоног зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлэн, оршин суугаа газрын хаяг тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү...” гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ****ХК-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *****эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч ****нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *****эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.
*****нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь зээлийн болон барьцааны гэрээ, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 10-15/
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *****нь *****болох нь шуудангийн илгээмжийн магадлагаа, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 17/
Иймд хүсэлт гаргагч *****ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *****эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий өөр мэдээлэл байхгүй гэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *****/РД:*****/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.АЛГИРМАА