Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 150/шш2025/00400

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: ****байрлах, ****ХК /РД:******/-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  *****эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ****нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ****ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...****нь ****банкнаас 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ЗГ/202350681935 тоот гэрээ байгуулан онлайн хэрэглээний зээл авсан. Гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. Зээлдэгч ***** төвөөс 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ЗГ/202350681935 тоот зээлийн гэрээ байгуулан 29,232,099.17  төгрөгийн цалингийн зээл аваад 2025 оны 05 сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 5,675,762.90 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөрт 662,068.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 76,825 төгрөг нийт зээлийн төлбөр 6,414,656.85 төгрөг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна. ****зээл авах үед оршин сууж байсан ****хаягтаа оршин суудаггүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж 171 хоног зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тул оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү. Зээл авах үедээ ****оршин суудаг байсан. Одоогоор уг хаягтаа байхгүй тул шүүхэд хүсэлт гаргасан...” гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ***ХК-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ****эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч **** банк нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.

*****нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь зээлийн болон барьцааны гэрээ, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 8-13, 15/

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд нь *****тоотод бүртгэлгүй болох нь ****538 дугаартай албан тоотоор тогтоогдож байна. /хх-ийн 14/,

Иймд хүсэлт гаргагч ****ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ****эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий өөр мэдээлэл байхгүй гэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ****ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

         5.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Г.АЛГИРМАА