Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 150/шш2025/00376

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүгч Г.Алгирмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ****дүүрэг, жуулчны гудамж *****ББСБ ХХК /РД:**** /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ***аймгийн ***сумын **-р баг, *****/РД:***/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 536,683.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны  11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *****ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч *****нь 2024 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн 24453 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж ****5048242371 TOот дансанд 200.000 төгрөгийн зээлийг Unipay зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч *****удаа дараа зээлээ төлөхийг шаардаж 99783782 дугаараар холбогдож сануулахад огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *****ББСБ” ХХК нь хариуцагч *****холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 536,683.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч ****нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “…*****ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй 536,683.83 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлж баргадуулна. Хариуцагч миний бие *****нь дээрх зээлийг авсан нь үнэн болно…” гэх тайлбарыг гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хариуцагч *****нь нэхэмжлэлийн шаардлагын дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбарыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 536,683.83 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “… “*****ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,750.52 төгрөгийн 8,375.26 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 8,375.26 төгрөгийг хариуцагч****, улсын орлогоос 8,375.26 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *****ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч ***** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 536,683.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч *****нь нэхэмжлэлийн шаардлага 536,683.83 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “… “*****ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,750.52 төгрөгийн 8,375.26 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 8,375.26 төгрөгийг хариуцагч****, улсын орлогоос 8,375.26 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч*****” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

            ШҮҮГЧ                      Г.АЛГИРМАА