Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 150/шш2025/00408

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

Нэхэмжлэгч: *****ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ****аймгийн ****тоотод оршин суух, *****/РД:***** /-гийн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний үүрэгт 806,128 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22696563 тоот "Үйлчилгээний гэрээ" болон "Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ" байгуулан 99871685 дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Ноnor x96 төхөөрөмжийг тээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262,1, Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1. "Үйлчилгээний гэрээ" болон "Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ"-ний 4.1-д заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 92514.07 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 670313.93 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлөгдөөгүй төлбөрт тооцсон торгууль 43300.00 төгрөг, нийт 806128.00 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжид 23897 төгрөг төлсөн болно...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *****ХХК нь хариуцагч  *****холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 806,128 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч *****нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...******миний бие *****ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 806,128 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулна. Дараах графикийн дагуу 2 хувааж төлнө. 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 406,128 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Нэхэмжлэгч талтай утсаар ярьж танилцуулахад зөвшөөрсөн болно...” гэх тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: *****нь нэхэмжлэлийн шаардлага болох 806,128 төгрөгийн өр төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаржуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү…” гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч ****** ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч  *****холбогдох зээлийн гэрээний үүрэгт 806,128 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,897 төгрөгийн 11,948.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 11,948.5 төгрөгийг хариуцагч*****, улсын орлогоос 11,948.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*****ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч *****нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 806,128 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч *****нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 406,128 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *****ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,897 төгрөгийн 11,948.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 11,948.5 төгрөгийг хариуцагч*****, улсын орлогоос 11,948.5 төгрөгийг тус тус гаргуулж *******ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

          

               ШҮҮГЧ                      Г.АЛГИРМАА