Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 150/шш2025/00394

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *****ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****аймгийн *****сумын ** дугаар багт байрлах “****ХХК /РД:*****/-д холбогдох,

*****ХХК болон *****" ХХК-ийн хооронд байгуулсан 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ЦШ/202301320 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт илүү төлөлтөөр нийлүүлсэн бүтээгдэхүүний үнэ болох 65,789,659.01 төгрөг, ****ХХК болон ****нарын хооронд байгуулсан 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/2011/09, 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/2011/30, 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/2011/70 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээнүүдээс үүссэн төлбөр болох 2,280,914.82 төгрөг, нийт 68,070,573.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ****ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...*****манай компанитай 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ЦШ/202301320 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан ба манай компанийн зүгээс 2023 оны 10 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд нийт 244, 135,597.55 төгрөгийн бүтээгдэхүүн /ОРС42,5 маркийн цемент/-ийг *****ХХК-д нийлүүлсэн*****ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсөө манай компаниас нийлүүлсэн цементийн үнээс суутгуулан тооцуулж байсан ба зөрүү буюу *****ХХК нь манай компанид 65,789,659.01 төгрөгийн өглөгийн үлдэгдэлтэй болсон байдаг. Уг төлбөрийг төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрч, компанийг хохироож байна. Мөн *****ХХК болон ****/одоогийн *****/ нар нь 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/2011/09, 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/2011/30, 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/2011/70 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээнүүд байгуулан хамтран ажилласан байдаг ба уг гэрээнүүдийн дагуу Захиалагч талын ажлын захиалгаар Гүйцэтгэгч тал нь гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэх, Захиалагч нь гэрээний төлбөрийг бэлэн мөнгөөр болон цементээр барагдуулах үндсэн үүргийг хүлээсэн. Гэвч гэрээний Гүйцэтгэгч тал болох хариуцагч нь компанийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлангаар 2,280,914.82 төгрөгийн өглөгтэй гарсан ба манай компанийн зүгээс өр төлбөрөө барагдуулах талаар удаа дараа мэдэгдэж, шаардсан боловч үүргийн гүйцэтгэл хангагдаагүй.

Иймд хариуцагч ****ХХК-аас 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ЦШ/202301320 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт илүү төлөлтөөр нийлүүлсэн бүтээгдэхүүний үнэ болох 65,789,659.01 төгрөг, 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/2011/09, 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/2011/30, 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/2011/70 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээнүүдээс үүссэн төлбөр болох 2,280,914.82 төгрөг, нийт 68,070,573.83 төгрөгийг гаргуулж, манай компанид олгож өгнө үү…” гэжээ.

 

*****” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...2023 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр манай компанийн дансанд орсон 140,000,000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө ...Манай байгууллагын ой болж байгаа гээд *****ХХК-ийн хуулийн хэлтсийн  дарга ****  СБА улсын дугаартай Тоёота 4 WD маркийн авто машинтай ирээд манай ажилтан *****нараас бэлнээр аваад явсан.

Энэ тооцоо нь *****ХХК-ийн нэхэмжилж байгаа тооцоонд 2023 оны 10 сараас 12 дугаар сарыг төгрөгийг хасаад үлдэгдэл 126.000.000 төгрөг тооцогдоогүй тул энэхүү бэлэн мөнгийг *****ХХК-иас дуустал хугацаанд нийт 222,135,597.55 төгрөг гэдэгт оруулсан атлаа бэлэн мөнгөний шимтгэл 14,000,000 гаруулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан" *****ХХК-ийн хуулийн хэлтсийн дарга ****бэлнээр авсан 126,000,000 төгрөг нийт тооцоонд ороогүй. 126,000,000 төгрөгийг "***" ХХК-иас гаргуулж, үндсэн нэхэмжлэлд тооцуулж, үлдэх хэсгийг гаргуулахаар cөрөг нэхэмжлэл гаргаж байх тул хүлээн авна уу...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *****ХХК нь *****ХХК-тай байгуулсан 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ЦШ/202301320 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт илүү төлөлтөөр нийлүүлсэн бүтээгдэхүүний үнэ болох 65,789,659.01 төгрөг, *****ХХК болон ***** ХХК/ нарын хооронд байгуулсан 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/2011/09, 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/2011/30, 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/2011/70 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээнүүдээс үүссэн төлбөр болох 2,280,914.82 төгрөг, нийт 68,070,573.83 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг,  

Хариуцагч ***ХХК нь 126,000,000 төгрөгийг *****ХХК-иас гаргуулж, үндсэн нэхэмжлэлд тооцуулж, үлдэх хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зохигчийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Шүүхийн шатанд эвлэрэх тухай эвлэрлийн гэрээгээр:

Нэхэмжлэгч ****зүгээс гэрээний үүргийн биелэлттэй холбоотой нэхэмжилсэн нийт дүн болох 68,070,573.83 төгрөгийг дараах хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр тохиролцов.

2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 3,789,659.83 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 16,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 16,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 16,000,000 төгрөг, 5. 2026 оны 10 дугаар сард 16,280,914 төгрөг нийт 68,070,573.83 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцов.

Хариуцагч *****ХХК нь сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг дурдах нь зүйтэй гэжээ.  

Дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 498,303 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “****ХХК-иас 498,303 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч *****ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 787,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ****ХХК, хариуцагч****” ХХК нар нь эвлэрч хариуцагч *****ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 68,070,573.83 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 3,789,659.83 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 16,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 16,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 16,000,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сард 16,280,914 төгрөг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хариуцагч ****ХХК нь 126,000,000 төгрөгийг  ****ХХК-иас гаргуулж, үндсэн нэхэмжлэлд тооцуулж, үлдэх хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 498,303 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****ХХК-иас 498,303 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч ****ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 787,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

6.Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй тул  шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хэвээр үргэлжлэхийг талуудад мэдэгдсүгэй.   

        

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.АЛГИРМАА