Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 768

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Б.От холбогдох эрүүгийн 1806 0235 20556 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Д овогт Б.О, /

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 29-1636 тоотод хадам эгч С.Эг зодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 27-р хороо, Дунд Дарь Эхийн 29-1636 тоотод орших гэртээ ганцаараа амарч байтал манай нөхөр Мөнхбатын төрсөн эгч Э эгч ганцаараа орж ирэн би цай хийж өгөөд мэнд асууж бид хоёр янз бүрийн юм яриад сууж байтал Э эгч манай нөхөр Ээ танайхаар ирсэн үү гэхээр нь би одоо боль нөхрөө бусадтай хардахаа болиоч олон хүүхэдтэй биз дээ гэж хэлтэл Э эгч чамд хамаагүй гээд уурлаад ууж дууссан аягаа миний араас газар руу шидээд уурлаад босоод ирэхээр нь би гадуур хүрмийг нь дээш сөхөж толгойг нь ороож дараад суулгатал гараараа миний эрүү, цээж хэсэг рүү самардахаар нь би босгоод хаалгаар түлхэж гаргасан...” гэх мэдүүлэг. /хэргийн 31-37 дугаар хуудас/,

Хохирогч С.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн үед төрсөн дүү Мөнхбатын гэрт нь ороход эхнэр О нь ганцаараа байсан. Надад цай хийж өгөөд ойр зуурын юм ярьж байгаад манай нөхөр Э чулууныг асуухаар нь чи манай нөхөртэй уулзаж учирхаа боль, хүний амьдарлаар тоглохоо боль гэж хэлсэн, үүнээс болж бид хоёр маргалдсан. Миний уур хүрээд аягатай цайг газар руу шидэхэд О ирэн шууд миний үснээс зулгааж толгойны зүүн мэдрэл орчим гараараа цохиж хамар маажиж би зөрүүлэн үснээс нь зулгааж нүүр цээжийг нь зөрүүлэн маажиж би Оээс салж үүд рүү гарах гэтэл газар байсан шилэн аягаар зүүн бөөрний нуруу орчим 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг. /хэргийн 4-8 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн ¹3651 дүгнэлтэд “С.Эгийн биед бүсэлхийн 1-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал, хамрын зулгаралт, нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. ...хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 14 дүгээр хуудас/,

Хохирол төлсөн баримт /хэргийн 50 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 39 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 29-1636 тоотод хадам эгч С.Эг зодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.От прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Б.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогч С.Энхтуяа нь хохиролд 200.000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.