| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00460/и |
| Дугаар | 150/шш2025/00386 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 150/шш2025/00386
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: ****хот, ****дүүрэг, *** дугаар хороо, ****ББСБ” ХХК /РД:**** /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****аймаг ****сумын **-р баг, ****тоотод оршин суух, *****/РД:**** /-нд холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 716,205 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 11дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *****ББСБ" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “****ББСБ" ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын уйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Хариуцагч нь ****дамжуулан манай компаниас зээл авах хүсэлт гаргаж, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 52553 тоот Цахим тээлийн эрх нээх гэрээг байгуулж 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 367,200 төгрөгийг 3 сарын дугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд өдрийн 0.17%, сарын 5% хүүтэйгээр худалдан авалтын зээлийн нөхцөлөөр зээлсэн байдаг. Гэвч хариуцагч нь дээрх зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөх үүргээ зөрчсөн мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт болон "Цахим зээлийн эрх нээх гэрээ"-ний 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан "Зээл тус бурийг эргэн төлөлтийн тогтоосон хуваарийн дагуу хугацаанд нь толж барагдуулах, хугацаандаа төлөөгүйгээс үүссэн бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүг үл маргах журмаар эргэн төлөх" гэсэн заалтыг тус тус зөрчиж, хууль болон гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд 2024 оны 03 сарын 04-ний өдрийн 52553 тоот "Цахим зээлийн эрх иээх гэрээ"-ний үндсэн зээлийн үлдэгдэл 367.200 төгрөг, үндсэн хүү 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 337.505 төг нотариатын үйлчилгээний төлбөр 11,500 төгрөг нийт 716,205 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү…” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *****ББСБ” ХХК нь хариуцагч *****холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 716,205 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...****ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй ****холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч ****нь нэхэмжлэлийн шаардлага болох 716,205 төгрөгийг нэхэмжлэгч ****ББСБ ХХК-ийн дансанд тушааж, төлбөрөө сайн дураар бүрэн төлж барагдуулсан тул бидний зүгээс нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг үүгээр хүргүүлж байна…” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.
Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч *****ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *****холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 716,205 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ****ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,739 төгрөгийн 10,869,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 10,869,5 төгрөгийг хариуцагч *****улсын орлогоос 10,869,5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч*****” ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч *****ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *****холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 716,205 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *****ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,739 төгрөгийн 10,869,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 10,869,5 төгрөгийг хариуцагч *****улсын орлогоос 10,869,5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *****ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА