2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/10627

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан би,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон           

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.И******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.У*******д холбогдох 16 640 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 16 640 000 төгрөгийн 6 640 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 10 000 000 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 10 000 000 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025.12.25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдрийн дотор 1 666 666.66 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 950 төгрөгийн 119 975 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 119 975 төгрөг, хариуцагчаас 119 975 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.                       

 

 

 

 

ШҮҮГЧ                                Д.ХУЛАН