| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2024/05829/И |
| Дугаар | 192/ШШ2025/09097 |
| Огноо | 2025-11-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/09097
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч В.Амартүвшин, шүүгч Ц.Оюунбилэг, нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б*******,*******анд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 73 882 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ш*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Г*******,
Иргэдийн төлөөлөгч Ц.Н*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э******* ХХК нь хариуцагч Б*******,*******анд холбогдуулан гэм хорын хохиролд 73 882 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Б,ын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 дугаар тушаалаар нэхэмжлэгч Э******* ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын З*******ны хамгаалалтын бүсэд 2.84 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгож 0171033 дугаар бүхий Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар эзэмших гэрчилгээг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр олгосон болно. Энэхүү тушаал, гэрчилгээг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр М ХХК-тай Концевт дизайны газрын мастер болон ерөнхий төлөвлөгөөний зураг хийлгэх Ажил гүйцэтгэх гэрээ хийж гэрээний дагуу төлбөр болох 23 822 400 төгрөгийг тус компанид шилжүүлж зураг төслийг хийлгэсэн билээ. Мөн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Х ХХК-тай уг газарт баригдах Аялал жуулчлалын цогцолборын өндөржилт, суурийн газар шорооны ажил гүйцэтгэх гэрээ хийж гэрээт ажлын урьдчилгаанд 50 000 000 төгрөгийг төлсөн болно. Гэтэл 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2018/0482 дугаар бүхий шийдвэрээр Б*******-ын сайдын дээрх А/290 тоот шийдвэрийг хүчингүй болгосон тул уг газарт хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлаас үүдэн манай компанид бодит хохирол учраад байна. Уг хохирлыг барагдуулах талаар 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 014 дугаар бүхий хүсэлтийг Б*******Я-нд гаргахад танай компаниас Э ХХК-тай холбоотой эдийн засгийн бодит хохирол төлүүлэхээр ирүүлсэн асуудлаа хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөн болно. Иймд шүүхийн шийдвэрээр Б*******-ын сайдын 2017 оны А/290 тоот тушаалыг хууль бус гэж үзэн хүчингүй болгосон тул өмнө нь Б*******-ын сайдын дээрх хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу уг газарт хийгдсэн хөрөнгө оруулалтын ажил, гаргасан бодит зардал нь манайд их хэмжээний хохирол болж байгаа тул хууль бус тушаал шийдвэр гаргасан Б*******,*******наас тус компанид учирсан 73 822 400 төгрөгийн бодит хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.
1.2.Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч Б, аялал жуулчлалын яамны сайдын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 тоот тушаалаар манай компанид 2,84 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгосон. Бид хууль журмын дагуу гэрчилгээгээ авч, ашиглах эрхтэй газраа аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажлыг хийхээр зураг төслийг гаргуулж, газар шорооны ажлаа хийлгэж байтал 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2018/0482 дугаартай шийдвэрээр хариуцагчийг хууль зөрчсөн гэж дүгнэж, манайд газар ашиглуулахаар Б,ын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 дугаар тушаалыг хүчингүй болгочихсон. Бид энэ талаар гомдол гаргасан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2018/0544 дүгээр магадлалаар Б,ын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 дугаартай тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхээс дээрх магадлалыг хэвээр үлдээсэн. Ингээд хариуцагчийн буруутай буюу хууль дүрмээ баримтлаж, нягталж шалгаагүйгээс газар олгосон тушаал нь хүчингүй болж, манай уг газар дээр хийсэн ажил бүгд үр дүнгүй болж эд материалын хохирол учраад байна. Одоо манайд олгогдсон газар бол өмнөх газраас талбайн хэмжээнд эргэлтийн цэгт өөрчлөлт орчихсон. Иймд зураг төслийн ажилд төлсөн 23 822 400 төгрөг, газар шорооны ажлын урьдчилгаанд шилжүүлсэн 50 000 000 төгрөгийг, нийт 73 822 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Хууль зүйн хувьд газар ашиглах эрх хүчинтэй байх үед гаргасан зардал, төлбөрийг хариуцагч талаас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Тухайн зардлыг зайлшгүй гаргах шаардлагатай байсан эсэх, зардал гаргасан гэх зардлын баримт, байгуулсан гэрээ нь эргэлзээтэй байх бөгөөд хэрвээ уг зайлшгүй гаргасан гэж үзвэл тухайн зардлыг нэхэмжлэгч та өөрийн хүсэл зориг шийдвэрийн дагуу гаргасан гэж үзнэ. Эрх зүйн хувьд зардал гаргах шийдвэр гаргасан этгээд шийдвэрийнхээ үр дагаврыг өөрөө хариуцах үндэстэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Бын 2017.10.05-ны өдрийн А/290 тоот тушаал, №0171033 тоот гэрчилгээ, хавсралт, 2018.01.25-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, дансны хуулга, мемориалын баримт, 2018.04.20-ны өдрийн Дугаар-01 Ажил гүйцэтгэх гэрээ, Төсөвт өртгийн тооцоо, бэлэн мөнгөний орлогын баримт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.08.07-ны өдрийн 128/ШШ2018/0482 дугаар шийдвэр, Б аялал жуулчлалын яамны 2023.05.24-ний өдрийн 08/2912 тоот албан бичиг, М ХХК-ийн 2024.08.23-ны өдрийн 24082301 тоот тодорхойлолт, Бын 2020.03.02-ны өдрийн А/141 тоот Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай сайдын тушаал, М ХХК-ийн 2024.08.23-ны өдрийн тодорхойлолт, гэрээ дүгнэсэн акт, ажлын төсөв, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.14-ний өдрийн 128/ШШ2023/0979 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.10.17-ны өдрийн 221/МА2018/0544 дүгээр магадлал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.08.07-ны өдрийн 128/ШШ2018/0482 дугаар шийдвэр гэсэн баримтуудыг,
хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэлүүд, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, шүүхэд төлөөлөх итгэмжлэл гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Шүүхийн тусгай архиваас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.08.07-ны өдрийн 128/ШШ2018/0482 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.10.17-ны өдрийн 221/МА2018/0544 тоот магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019.02.13-ны өдрийн 31 дүгээр тогтоолыг гаргуулж, гэрчээр Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Еыг дуудаж мэдүүлэг авсан тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Э******* ХХК-ийн нэхэмжлэлээс 50 000 000 төгрөгийг хангаж, үлдэх 23 822 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч нь Б,ын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазад газрын З*******ны хамгаалалтын бүсэд 2,84 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгож, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар эзэмших гэрчилгээг олгосон тул 2018 онд М ХХК-иар газрын мастер болон ерөнхий төлөвлөгөөний зураг хийлгэж 23 822 400 төгрөгийг, Х ХХК-иар газар шорооны ажил гүйцэтгүүлж урьдчилгаанд 50 000 000 төгрөгийг төлж ажил гүйцэтгүүлж байтал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр А/290 тоот тушаалыг хүчингүй болгосноос манай компанид хохирол учирсан тул буруутай этгээд болох хариуцагчаас 73 822 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч Э******* ХХК нь газар ашиглах эрх хүчинтэй байх үед гаргасан зардал, төлбөрийг хариуцагч талаас нэхэмжлэх үндэслэлгүй, тухайн зардал зайлшгүй гаргах шаардлагатай байсан эсэх, зардал гаргасан гэх зардлын баримт, байгуулсан гэрээ нь эргэлзээтэй байна гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Монгол Улсын Б,ын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №А/290 тоот “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох, эрх олгох тухай” тушаалаар “...2.Богд Уулын дархан цаазат газрын Залаалтын амны хязгаарлалтын бүсэд Э******* ХХК-нд 2,84 га, Э ХХК-нд 1,36 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгосугай” гэжээ.
4.2.Монгол Улсын Б, аялал жуулчлалын яам Улсын тусгай хамгаалттай нутаг дэвсгэрт газар ашиглах №0171033 тоот гэрчилгээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол улсын хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Б,ын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 дугаар тушаалаар Богдхан Уулын ДЦГ тусгай хамгаалалттай газар нутгийн З******* нэртэй 2,84 га талбайг аялал жуулчлал зориулалтаар ашиглахыг зөвшөөрч 20 тоот гэрчилгээ /регистр/-тэй Э******* ХХК-нд таван жилийн хугацаагаар олгов” гэсэн байна.
4.3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0482 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Э ХХК-ийн Б,ад холбогдох Б,ын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцээд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-ийн 1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Б,ын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 дүгээр тушаалыг хүчингүй болгожээ.
4.4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2018/0544 дүгээр магадлалаар “...Б,ын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 дүгээр тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж өөрчлөн захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээр тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол Сайдын дээрх тушаал хүчингүй болохыг дурдсугай гэсэн заалт нэмж өөрчлөлт оруулжээ.
4.5.Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2018/0544 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисон байна.
5.Талууд гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй эсэх талаар маргасан байна, газар ашиглах эрх олгосон, тушаалыг хүчингүй болгосон үйл баримтын талаар маргаагүй байна.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 498 дугаар зүйлийн 498.2-д “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заажээ.
6.1.Хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-д “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж зааснаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрх нь хүчинтэй байх үедээ гаргасан зардлыг хариуцахгүй, нэхэмжлэгчийн зөвшөөрөлтэй газар дээрээ гаргасан зардалд гэм буруугүй гэж маргасан.
6.2.Нэхэмжлэгч нь Б,ын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазад газрын З*******ны хамгаалалтын бүсэд 2,84 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгосон тул уг зөвшөөрөл бүхий газартаа аялал жуулчлалын цогцолбор барихаар зураг төсөл боловсруулж, газар шорооны ажил хийсэн болох нь 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн М ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Х ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, мөнгө шилжүүлсэн баримтаар нотлогдоно гэж тайлбарлаад М ХХК-иар газрын мастер болон ерөнхий төлөвлөгөөний зураг хийлгэж 23 822 400 төгрөгийг, Х ХХК-иар газар шорооны ажил гүйцэтгүүлж урьдчилгаанд 50 000 000 төгрөгийг төлж ажил гүйцэтгүүлж байтал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр А/290 тоот тушаалыг хүчингүй болгосноос манай компанид хохирол учирсан гэсэн.
6.3.Хариуцагч нь уг хохирол учрахад гэм буруугүй, хохирлыг хариуцах үүрэггүй гэж маргасан боловч нэхэмжлэгчид дээрх Богдхан уулын дархан цаазад газрын З*******ны хамгаалалтын бүхэд байрлах 2,84 га газрыг олгосон Б,ын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 тоот тушаал нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2018/0544 дүгээр магадлалаар дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн, дээрх хугацаанд дахин шинэ акт гаргасан талаарх баримтыг хариуцагч нь шүүхэд ирүүлээгүй болно.
6.4.Хэрэгт авагдсан Монгол улсын Б,ын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №А/141 тоот “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” тушаалаар “...1.шүүхийн шийдвэрийн дагуу түдгэлзүүлсэн хугацаанд захиргааны шинэ акт дахин гаргах боломжгүй тул Б,ын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/225 дугаар Орц гарц гаргах давхцал арилгах тухай тушаалаар Э******* ХХК-ийн давхцал арилгасан 2га газрыг, Б,ын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-491 дүгээр тушаалаар Э ХХК-нд олгосон 3га газрыг ашиглах эрхтэй болсныг дурдаж Б,ын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 дүгээр тушаалыг шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүйд тооцсугай” гэжээ.
6.5.Мөн Б,ын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай А/141 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Э******* ХХК-нд олгосон талбайн хэмжээг 2,0 га болгож, эргэлтийн цэгт өөрчлөлт оруулсан байх тул нэхэмжлэгч нь Б,ын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 дугаар тушаалаар Богдхан Уулын ДЦГ тусгай хамгаалалттай газар нутгийн З******* нэртэй 2,84 га талбайд хийгдсэн ажлын зардлыг нэхэмжлэх эрхтэй байна гэж үзэв.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн газарт хичнээн хэмжээний газар ухсан, ямар талбайг эзэлсэн, бд учирсан хохирол зэргийг тодруулах шаардлагатай гэсэн боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2025 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр гардан авч, эрх үүрэгтэй танилцсан, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, М.Б, М.М******* нар нь хэн аль нь эрх үүрэг, хэргийн материалтайгаа танилцсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэсэн үүргээ биелүүлээгүй, татгалзлаа нотлох баримтыг ирүүлээгүй, хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай талаарх баримтыг ирүүлээгүй болно.
8.Хэрэгт авагдсан 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Э******* ХХК М ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээгээр талуудын тохиролцож баталсан зургийн даалгаврын дагуу концепт дизайны зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч ажлын хөлсийг тохиролцсон хугацаанд саадгүй төлөхөөр харилцан тохиролцжээ.
8.1.Дээрх гэрээний 1.7-д “барилгын эксиз зураг боловсруулах газар нь захиалагчид Б,ын 2017 оны 10 сарын 05-ны өдрийн А/290 тоот захирамжаар олгогдсон, газар эзэмших эрхийн 0171033 дугаартай гэрчилгээтэй, нэгж талбарын 4 га газар байна”, 2.1-д “талууд ажлын хөлсийг тогтоож энэхүү гэрээний 1-р хавсралтад заасан бөгөөд нийт ажлын хөлс 8 000 евротой тэнцэх төгрөг байхаар харилцан тохиролцов” гэсэн байна.
8.2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь М ХХК-тай байгуулсан зургийн ажлын хөлсөнд 23 822 400 төгрөгийг шилжүүлснийг нотлоно гэж дансны хуулга, Голомт банкны мемориалын баримт ирүүлсэн боловч уг 23 822 400 төгрөгийг С ХХК-иас М ХХК-нд шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь С ХХК нь манай компани гэсэн боловч тайлбараа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
8.3.Мөн нэхэмжлэгч Э******* ХХК нь Х ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Дугаар-01 ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, Богдхан уулын Зын баруун богинын амны Тусгай хамгаалалттай газар нутагт Э******* ХХК-ийн барьж байгуулах аялал жуулчлалын цогцолборын газар шороо, зам талбайн ажлыг гүйцэтгэхээр, газар шорооны ажлыг 2018 оны 4 сарын 20-ны өдрөөс эхлэн 2018 оны 6 сарын 20-ны өдөр хүртэл 60 хоногийн дотор хийж гүйцэтгэхээр, зам барилгын төсвийн дагуу гэрээний үнэ 554 735 719 төгрөг байхаар тохиролцжээ.
8.4.Хэрэгт авагдсан бэлэн мөнгөний №353 дугаартай баримтаар 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Х ХХК-нд Ш*******гээс “Э******* ХХК-аас гэрээний урьдчилгаа төлбөр” гэсэн гүйлгээний утгатайгаар 50 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд шүүх хуралдаанд оролцсон гэрч Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Е “...38000м.куб 12000 хөрс зайлуулах буюу үлдсэн шороон түүвэрлэлтийн ажил хийсэн. 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2 сарын хугацаанд хийсэн. Манай дансанд 50 000 000 төгрөгийг шилжүүлсэн” гэж мэдүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ц.Н******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ “...нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хохирсон зардлыг өгөх нь зөв” гэснийг шүүх харгалзан үзсэн болно.
9.Иймд хариуцагч Б, уур*******наас гэм хорын хохиролд 50 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э******* ХХК-нд олгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Э******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527 062 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б**************наас улсын тэмдэгтийн хураамжид 407 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 479.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б**************наас 50 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23 822 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527 062 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б**************наас улсын тэмдэгтийн хураамжид 407 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧИД В.АМАРТҮВШИН
Ц.ОЮУНБИЛЭГ