Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/27

 

                          Б.М*******д холбогдох

                                     эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, шүүгч Б.хишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Х.И******* хөтөлж,

Прокурор Г.Т******* /цахим/

Шүүгдэгч Б.М******* /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.М******* /цахим/ нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.мөнх даргалж, шийдвэрлэн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Д.М*******д холбогдох эрүүгийн *************** дугаартай, ***************** индекстэй, 4 хавтас хэргийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.хишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х******* овогт Б******* М*******, Монгол Улсын иргэн, Г******* аймгийн ******* ******* суманд **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-* ээжийн хамт У хот, С дүүргийн ** дугаар хороо, *-** тоотод оршин суух, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай (РД:****************), урьд

-Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №209 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.                                                                    

Шүүгдэгч Б.М******* нь Фейсбүүк цахим орчинд “ ” rэх фейсбүүк хаягаас “Проксон багаж зарна” гэсэн хуурамч зар байршуулж, улмаар уг зарын дагуу холбогдсон хохирогч Ш.Тыг үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдрүүдэд “Өмнөговиос багажийг чинь өгөөд явуулна, дахин нэг багаж байгаа, бензин түлшний мөнгө хүрэхгүй байна” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, түүнийг дүүргийн ** дүгээр хороо, байхад нь нийт 620,000 төгрөгийг Голомт банк дахь өөрийн эзэмшлийн **************дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

-Фейсбүүк цахим орчинд “Hillti-Sfe2a12” брэндийн ком гар багаж зарна” гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч А.Бийг “багаж зарагдаагүй байгаа шууд 600,000 төгрөгт зарна” гэж зохиол байдлыг зориудаар бий болгон хуурч, 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр түүний дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэр, ын талбайн баруун талд явж байхдаа шилжүүлсэн 600,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Голомт банкны ************ тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

-Фейсбүүк цахим орчинд “Багаж хэрэгсэл, Тоног төхөөрөмж авна, зарна” нэртэй групп дээр “хэрэглээгүй шинэ проксон зарна үнэ 400к гэж хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч А.Гийг “багаж зарна, унаанд дайгаад явуулчихлаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр түүний дүүргийн * дүгээр хороо, Ухаа **-*** тоотод байхдаа шилжүүлсэн 400,000 төгрөгийг өөрийн Голомт банкны ****************** тоот дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

-Фейсбүүк цахим орчинд буюу “Норт бенз Монгол” /Норд бенз шланз сонирхогчид/ гэх фейсбүүк групп дээр “ ” rэх хаягаас “хэрэглээгүй проксон багажийн сет зарна” гэсэн утгатай хуурамч зар оруулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч А.ийг “тухайн багажийн комыг 400,000 төгрөгөөр худалдана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр түүний дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлсэн 400,000 төгрөгийг Голомт банк дахь өөрийн эзэмшлийн ************ дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

-Фейсбүүк цахим орчинд Д. гэх хаягаас “2 ширхэг шинэ дугуй зарна” гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч П.г үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 01 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд урьдчилгаа шилжүүлчих, үлдэгдэл мөнгөө шилжүүл” гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, түүний С дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*** ****” ХХК-ний байрнаас болон мөн дүүргийн ** хороо, Зээлийн ** дугаар гудамжны ** тоотод гэртээ байхдаа шилжүүлсэн нийт 1,300,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Голомт банкны ************* тоот данс руу шилжүүлэн авч залилсан,

-Хохирогч Б.Хын фейсбүүк цахим орчинд “Хово авна зарна” гэх групп дээр байршуулсан “Хово маркийн тээврийн хэрэгслийн хянах самбарыг цээжтэй утастай нь цуг худалдаж авна” гэсэн зарын дагуу “Д Г” гэх хаягаас холбогдож, улмаар “Ховоны хянах самбар байгаа, 470,000 төгрөгт зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, түүний 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр С дүүргийн * дугаар хороо эцэс орчим байх үедээ урьдчилгаа болгож шилжүүлсэн 300,000 төгрөгийг Голомт банк дахь өөрийн эзэмшлийн ********* дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

-Фейсбүүк цахим орчинд Б.М******* гэх хаягаас “батарейтай дриль зарна” гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч Д.Дыг үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 03 дугаар сарын 27, 28-ны өдөр “дрилл 600.000 төгрөг гэж байгаа, аймаг. Оюу толгойд байна, авахаар болбол унаанд тавиад өгнө”, “ком багаж авах уу би хямдхан өгнө шүү”, 150.000 төгрөг байвал өгч байгаач, би маргааш уулзаад өгье” гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, түүний С дүүргийн * дугаар хороо Баянцагаан *-** тоотоос шилжүүлсэн нийт 1,135,000 төгрөгийг Голомт банк дахь өөрийн эзэмшлийн ***************дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

-Фейсбүүк цахим орчинд “*****-*****” гэх фейсбүүк цахим хаягаас 2 ширхэг усан хээтэй 12х20 хэмжээтэй дугуй 1,000,000 төгрөгөөр зарна” гэж хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч Ү.Аг “хүнд даацын машины дугуй худалдана” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр түүний дүүргийн ** дүгээр хорооны тойргийн урд талын дугуй засвар дээр байж байх үедээ шилжүүлсэн нийт 4,855,000 төгрөгийг Голомт банк дахь өөрийн эзэмшлийн *************** дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

-2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.Тийг “Фитнесийн эрхийн карт олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий түүний дүүргийн ** дугаар хороо, **дүгээр хорооллын **-** тоотод байхдаа шилжүүлсэн нийт 4,855,000 төгрөгийг Голомт банк дахь өөрийн эзэмшлийн *************** дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

-Фейсбүүк олон нийтийн цахим сүлжээнд “ Ganaа” гэх нэртэй фэйсбүүк хаягаас “****УБЗ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн, хар өнгийн тээврийн хэрэгслийг яаралтай зарна” гэсэн зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч С.Мыг “энэ машин нь банкны нэр дээр байгаа, би өөрөө сар бүр төлөлтөө хийгээд явна, тэгээд би шахаж төлөөд 8 сар гэхэд төлөөд дуусна, нэр дээр чинь шилжүүлж өгнө” гэж хуурч, түүний 2023 оны 02 дугаар сарын 09, 10-ны өдөр дүүргийн ** дугаар хороо * дугаар байрны * тоотоос шилжүүлсэн нийт 13,948,850 төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн ************** тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

-Фейсбүүк цахим орчинд хохирогч Ч.Гийн өөрийн хаягаас “Ажлын гутал” зарын группт байршуулсан “Baffin гутал авна” гэсэн зарын дагуу түүнтэй холбогдож, “таны авах гутал надад байна 350,000 төгрөгөөр зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дүүргийн ** дугаар хороо Согоотын **-**** тоотод байхдаа шилжүүлсэн 350.000 төгрөгийг Голомт банк дахь өөрийн эзэмшлийн **************** тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

-Фейсбүүк цахим орчинд “” гэх фейсбүүк цахим хаягаас “ажлын багаж зарна” гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч Н.Нг “батарейтай таслагч зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр түүний Сэлэнгэ аймгийн Мандал сумын * дугаар багт гэртээ байхдаа шилжүүлсэн 610,000 төгрөгийг “Голомт банк” дахь өөрийн эзэмшлийн ********** тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

-Фейсбүүк цахим орчинд “багаж зарна” гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч В.ыг “багаж зарна, банкны зээлээ төлөх гээд байна над руу эхлээд мөнгө хийчих” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр түүний дүүргийн ** дүгээр хороо ***-* тоотод байхдаа шилжүүлсэн 450,000 төгрөгийг Голомт банк дахь өөрийн эзэмшлийн *********** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: Б. үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч Х******* овогт Б******* -Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цахим орчин ашиглан хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.-Эрдэнийг 10/арав/-н сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*******д оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 30/гуч/ хоногийг эдлэх ялд оруулан тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*******д өмнө авсан Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх apra хэмжээг хүчингүй болгож, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорьж,

Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М******* нь хохирогч Ш.Тт 620,000 /зургаан зуун хорих мянга/ төгрөгийг, хохирогч А.Бд 600,000 / зургаан зуун мянга/төгрөгийг, хохирогч А.Гт 900000 /есөн зуун мянга/ төгрөгийг, хохирогч А.Бат- д 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн, хохирогч П.д 1300000/нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг, хохирогч Б.Хт 300000 /гурван зуун мянга/ төгрөгийг, Хохирогч Б.Тт 1000000/нэг сая/төгрөгийг, хохирогч Д.Дт 1135000 /нэг сая нэг зуун гучин таван мянга/ төгрөгийг, хохирогч Ү.Ад 1000000 /нэг сая/төгрөгийг, хохирогч С. Мад 1500000 /нэг сая таван зуу/ төгрөгийг, хохирогч Ч.Гт 350000 /гурван зуун тавь/ төгрөгийг, хохирогч Н.Нд 610000 /зургаан зуун арав/ төгрөгийг, хохирогч В.д 450000 /дөрвөн зуун тавь/ төгрөгийн бодит хохирлыг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*******эс

-хохирогч У хот, хан-уул дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хороолол, **-* тоотод оршин суух, Н овогт Б Т/************/-т 3855000 /гурван сая найман зуун тавин таван мянга/ төгрөгийг,

-хохирогч У хот, дүүргийн ** дугаар хороо, *-* тоотод оршин суух, Д овогт С М /*************/-д 12.448.850 /арван хоёр сая дөрвөн зуун дөчин найман мянга найман зуун тавь/ төгрөгийг тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдан, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.М******* давж заалдах гомдолдоо:  

...Миний үйлчлүүлэгч Б.М******* нь анхнаасаа мөрдөн байцаалтын шатнаас хэргээ хүлээж өөрийн хийсэн хэрэгтээ чинь санаанаасаа гэмшин хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд ямар нэг саад учруулахгүй дэмжлэг үзүүлэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж хохирогч нараа зааж өгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд оролцжээ.

2025 оны 01 дүгээр сарын 03 өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг /15 дугаар хуудас/ Шүүгдэгч Б.О гэх энэ хэрэгт ямар нэг холбогдолгүй хүнийг дурдан Б.О гэх хүнийг хохирогч нарт хохирол төлсөн, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*******эс 112.448.850 төгрөг гаргуулж хохирогч Мад, 3.855.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Тт тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзсэн байна.

Энэ хэрэгт Б.М******* нь хохирогч нарт хохирол мөнгийг төлж ямар нэг гомдол саналгүй болгосон ба нэр бүхий хоёр хохирогч болох С.М, Б.Т нарт хохирол төлбөрөөс С.М 12.448.850 төгрөг, Б.Тт 3.855.000 төгрөг төлөх дутуу байсныг Б.М******* нь хохирогч С.Мад 12.448.850 төгрөг, Б.Тт 3.855.000 төгрөгийг төлж барагдуулан хохирогч нарыг хохиролгүй болгон хохирлыг бүрэн төлж барагдуулсан.

Б.М******* нь гэмт хэрэгт холбогдохоосоо өмнө “Оюу толгой” ил уурхайд автын цахилгааны инженер мэргэжлээр ажиллаж байсан, дээд боловсролтой туршлагатай цахилгааны инженер хүн юм. Хувь хүний зан байдлын хувьд төлөв даруу зантай, урлаг спортоор хичээллэдэг тэр дундаа үндэсний бөх барилддаг.

Б.М******* нь хийсэн хэрэгтэй чинь санаанаасаа харамсан гэмшиж байгаа хохирлоо бүрэн төлж, бусдад төлөх төлбөргүй болсон. Цаашдаа ямар нэгэн гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна гэдгээ өөрөө илэрхийлж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын анхан шатны шүүх хуралдаан дээр хэлж илэрхийлсэн, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд мөн өмгөөлөгчөөрөө уламжлуулан илэрхийлж цаашдаа зөв замаар амьдрах болно гэж амладаг.

Б.М******* нь “т” үйлдвэрийн ил уурхайд мэргэжлээрээ ажиллахаар ажлын анкет бөглөсөн байгаа, хохирлоо бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан түүнд нэг удаа боломж олгон анхан шатны шүүхээс оногдуулсан 10 сарын хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.М******* давж заалдах гомдолдоо:  

Би 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын анхан шатны шүүхээс 17.3-1 зүйл ангид зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 413 дугаар ангийн нээлттэй хорих ангид 10 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн. Одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 413 дугаар ангийн цагдан хорих байранд хоригдож байна. Миний бие анан шатны шүүх хурал дээр үлдэгдэл хохирол мөнгөө нэг сарын дотор төлж барагдуулна гэж биеэр илэрхийлсэн боловч 10 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Гэвч би хоригдож байх хугацаандаа хохирол мөнгөө бүрэн төлж дуусгасан бөгөөд одоо хохирол, гомдолтой хүн байхгүй болсон. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, ухаарч ойлгосон. Энэ амьдралдаа үүнээс хойш дахиж хэрэг зөрчил гаргахгүй, нийгэмд хор хөнөөлтэй буруу зүйл хийхгүй, гэмт хэргээс ангид холуур байж чадна гэдгээ амлаж байна. Иймд намайг нэг удаад харж үзэж анхан шатны шүүхээс оноосон 10 сарын хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү гэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зүйлчлэлийн тал дээр маргаан байхгүй. Анхан шатны шүүхэд хохирол төлбөрөө бүрэн барагдуулж амжаагүй байсан. Хэдийгээр илэрхийлсэн боловч шүүхээс хохирол төлбөр барагдуулаагүй гэсэн тайлбар хэлсэн тул хохирол төлбөр төлж дуусаад хандаж байгаа юм. Б.М*******д холбогдох хэрэг нь сонгох санкцитай бөгөөд торгох ялаар сольж өгөхийг хүсэж байна. Өмгөөлөгчөөр 3,4 сар ажиллахдаа эвдэрсэн хүүхэд биш гэдгийг нь мэдэрсэн. Нэг удаа боломж олгож торгуулийн ялаар сольж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Шүүгдэгч М******* нь цахим хэрэгсэл ашиглаж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж 17.3-1 заасан хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй байсан. Төлөхөө илэрхийлсэн боловч ямар замаар төлөх нь тодорхойгүй байсан гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Б.М*******д холбогдох эрүүгийн ****************** дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Прокурорын газраас шүүгдэгч Б.-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл ангид зааснаар “Залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлжээ.

3.Шүүгдэгч Б.М******* нь Фейсбүүк цахим орчинд “ ”, “ ”, Munkh Erdene, , Д., Дашжамж Г зэрэг хуурамч хаягнаас “...ком багаж хямд зарна”, “ажлын гутал зарна” гэх мэтээр зохимол байдлыг зориудаар бий болгон 13 удаагийн үйлдлээр бусдыг залилан мэхэлж эд хөрөнгө, мөнгийг өөртөө шилжүүлэн авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь:  

-Хохирогч Ш.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 22-ны орой гэртээ байхдаа өөрийн фейсбүүк хаягаа гүйлгээд үзэж байхдаа уул уурхайн фейсбүүк групп-д байрлуулсан байсан rэх нэртэй фейсбүүк хэрэглэгчээс proxxon нэртэй багажийн сет зарна гэсэн зар байсны дагуу тухайн хүнтэй чатаар харилцсан. Тэгтэл Гантулга гэх нэртэй хаягтай хүн нь манай ах зар тавиулсан юм, та ********** гэсэн дугаар руу холбогдоод асуучих гэсэн. Тэгээд би тухайн дугаар руу залгахад өөрийгөө “Оюутолгойн ил уурхайд ажилладаг proxxon сет байгаа маргааш Ут очно, замын бензиний мөнгө хэрэгтэй байна, уг багажийг 400,000 төгрөгөөс хямдруулаад чамд 350,000 төгрөгт өгнө, одоо урьдчилгаа 250,000 төгрөгийг шилжүүлчих” гээд надад Голомт банкны *********** дугаарын Бадмаасамбуу М******* гэсэн дансыг өгсөн тул би 250,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгтэл 12 дугаар сарын 23-ны орой хотод очоод багажийг өгнө гэж хэлсэн. Маргааш өдөр нь буюу 12 дугаар сарын 23-ны өдөр над руу өөрөө ********* дугаараасаа залгаад “манай найзад дахин нэг багажийн сет байна, 300,000 төгрөгөөр авах уу” гэсэн тухайн багажийн сетийг дүүдээ авч өгөхөөр болж, 270,000 төгрөгийг мөн Голомт банкны *********** дугаарын данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш уг хүнтэй холбогдох гэтэл утас нь холбогдохгүй байж байгаад 12 дугаар сарын 24-ний өдөр над руу өөрөө залгаад машин эвдэрсэн үлдэгдэл мөнгөө шилжүүлээч гэхээр нь би 100,000 төгрөгийг мөн данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш утас нь холбогдохгүй байсан мөн фэйсбүүк нь байхгүй болсон байсан. Тэгээд би багажаа авч чадахгүй мөн мөнгөө авч чадахгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Би 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өөрийн Голомт банкны ********** дугаарын данстай интернэт банк ашиглан өөрийн гэр болох дүүргийн ** дүгээр хороонд байхдаа 250000 төгрөгийг **************** дугаарын данс уу шилжүүлсэн. 12 дугаар сарын 23-ны өдөр мөн данс руу өөрийн данснаас 270000 төгрөгийг Яармагийн зам дээр явж байхдаа шилжүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн орчим мөн Яармагийн *** зочид буудалд байхдаа 100000 төгрөгийг данс руу шилжүүлсэн юм...” гэх /1 хх-ийн 22-р тал/,

-Хохирогч А.Бий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн ”...Би 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ын талбайн баруун талд машинтайгаа явж байгаад фэйсбүүк зар дээр hillti-sfe2A12" брэндийн ком гар багаж зарна гэсний дагуу холбогдоход дээрх багаж зарагдаагүй байгаа шууд 600,000 төгрөг гэсэн. Тэгээд би авахаар болоод Голомт банкны ************** тоот Бадмаасамбуу М******* гэсэн нэртэй данс руу 600,000 төгрөг шилжүүлсэн ба “Ханбогд сумаас машинд тавилаа” гэсэн. Тэгээд түүнээс хойш холбогдож чадаагүй, фэйсбүүк дээр намайг блоклосон ба залилуулсан байна гэж ойлгосон.... Миний мэдэж байгаагаар зах зээлийн үнэ нь 2 сая төгрөг болох байх....” гэх /2хх-ийн 33-34-р тал/,

-Хохирогч А.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би дүүргийн * дүгээр хороо ухаа **-*** тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг юм. 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байгаад өөрийн гар утсаараа фейсбүүк үзэж байхад “Гантулга Тулга” гэх нэртэй фейсбүүк хаягаас “хэрэглээгүй шинэ /Germany proxxon/ брэндийн багаж зарна” гээд ************ гэх дугаар руу залгаад ярихад эрэгтэй хүн аваад аймагт байгаа өглөө шуудангийн унаагаар явуулаад хэлье гэж хэлээд, маргааш нь болох 2023 оны 12 сарын 22-ны өглөө *********** гэх дугаараас над руу залгаад “би багажийг унаад тавьчихсан шүү ****ӨМҮ цэнхэр өнгийн экстрал машин хийж өгөөд явуулсан, тэгээд шуудангийн машины утасны дугаар гэж ***********” гэх дугаар өгөхөөр нь би тухайн дугаар руу өөрийн утаснаас залгаад багаж өгч явуулсан уу гэдгийг асуухад “багаж өгч явуулсан 20 цагийн орчим хот руу очно” гэж хэлсэн. Тэгээд *********** дугаараас над руу залгаад багажийг чинь унаад тавьсан, та мөнгөө явуулчих гээд надад дансны дугаар өгсөн *********** гэх Б.М******* нэртэй дансны дугаар руу өөрийн ********** гэх Хаан банкныхаа данснаас 400,000 төгрөгийн гүйлгээ хийж шилжүүлсэн юм. Тэгээд хэсэг хугацааны дараа ******** дугаараас над руу залгаад “мөнгө орсон орой багажаа авчхаарай” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд орой болоод багаж ирэхгүй байхаар нь тухайн ********** дугаар руу өөрийн утсаар залгахад холбогдох боломжгүй, мөн ******** дугаар руу залгахад бас холбогдох боломжгүй байсан юм.... Би гүйлгээний утга хэсэг дээр багаж үнэ гэсэн утга бүхий бичээд явуулсан..... Би 400000 төгрөгийг хан-уул дүүргийн * дүгээр хороо - Ухаа **-**** тоотод байхдаа интернэт банк ашиглан шилжүүлсэн...” гэх /2 хх-ийн 79, 81-р тал/,

-Хохирогч А.ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 01-ний орой гэх фэйсбүүк хаягтай хүн /Nort Benz Mongolia шланз сонирхогчид/ гэх фейсбүүк групп дээр “хэрэглээгүй Ргоххоn багажийн сет зарна” гэсэн зар оруулсан байсан. Тэгэхээр нь би rэх фейсбүүк хаягтай харилцаж байгаад тухайн багажны комыг 400,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тэгээд тэр хүн над руу Голомт банкны ********** тоот данс явуулахаар нь өөрийнхөө Хаан банкны ********** тоот данснаас 2024 оны 01 дүгээр сарын 01-ний орой 22 цаг 33 минутын орчимд дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэртээ байхдаа шилжүүлсэн. Тэгээд Ееgії гэх фэйсбүүк хаягтай хүн нь аймгийн Ханбогд сумаас тухайн багажийг унаанд тавьж өгнө гээд хайрцагт хийчихсэн зургийг нь явуулсан. Тэгээд тухайн багаж өнөөдрийг хүртэл ирэхгүй байгаа учраас цагдаагийн байгууллагад хандаж байна.... Би тухайн данс руу өмнө нь ямар нэгэн гүйлгээ хийж байгаагүй...” гэх /2 хх-ийн 121-р тал/,

-Хохирогч П.гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Манай нөхөр Мөнгөн хүлэг ХХК-нд том машины жолоочоор ажилладаг бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай нөхөр фейсбүүк зар үзэж байгаад Д. гэх хаягт байршуулсан байсан “2 ширхэг шинэ дугуй зарна” гэсэн зарын дагуу тухайн зар дээр байсан ******** дугаарын утас руу залгаж холбогдоод 1300000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод, намайг урьдчилгаа 700,000 төгрөгийг ************ тоот данс руу шилжүүлчих гэхээр нь би тэр орой 23 цагийн орчимд Голомт банкны М******* Бадмаасамбуу гэх нэртэй *********** тоот данс руу 700,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд байж байтал тухайн хүн дахиад манай нөхөр лүү залгаад машин эвдэрчихлээ та дахиад үлдэгдэл мөнгөө шилжүүлчих гэхээр нь тухайн данс руу дахиад 600000 шилжүүлсэн. Тэгсэн чинь тухайн хүний утас нь холбогдох боломжгүй болчихсон. Би 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажил дээрээ буюу С дүүргийн **дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ХХК дээр байхдаа, 2023 онь 01 дүгээр сарын 06-ны өдөр С дүүргийн ** хороо зээлийн ** дугаар гудамжны ** тоотод гэртээ байхдаа өөрийн Хаан банкны ********* тоот данснаасаа Голомт банкны ********** тоот данс руу шилжүүлсэн.... Тэгээд би эхэлж 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 600,000 төгрөгийг тухайн хүний одоо би дансыг нь сайн санахгүй байна өөрийн Хаан банкны ************ тоот данснаас шилжүүлсэн. Маргааш нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр үлдэгдэл болох 700000 төгрөгийг мөн тухайн данс руу өөрийн дээрх данснаас шилжүүлж 2 удаагийн гүйлгээгээр нийтдээ 1300000 төгрөгийг шилжүүлж залилуулсан бөгөөд энэ мөнгө миний өөрийн эзэмшлийн мөнгө байсан ...” гэх /2 хх-ийн 150-151, 153-р тал/,

-Хохирогч Б.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр С дүүргийн * дугаар хороо материал орчимд байхдаа фейсбүүкт “Хово авна зарна” гэх групп дээр “Хово маркийн тээврийн хэрэгслийн хянах самбарыг цээжтэй утастай нь цуг худалдаж авна” гэж зар байршуулсан. “Д Г” гэх фэйсбүүк хэрэглэгч чатаар орж ирээд Ховоны хянах самбар байгаа шүү гэхээр нь би 470.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод урьдчилгаа мөнгө 300.000 төгрөгийг явуулсан данс руу нь шилжүүлсэн. Тухайн хүн хүргэлтээр хүргэж өгье гээд ************* гэх дугаар өгөөд тэрнээс хойш утас нь холбогдох боломжгүй болохоор нь залилуулсан гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаж байна.... Би С дүүргийн * дугаар хороо Ханийн эцэс орчимд байхдаа өөрийн эзэмшлийн Хаан банкны ************ тоот данснаас Голомт банкны ************ тоот данс руу 300000 төгрөг шилжүүлсэн. ...гэх /2 хх-ийн 207-209-р тал/,

-Хохирогч Д.Дын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр би өөрийн ажил болох С дүүргийн * дугаар хороо Баянцагаан **-*** тоотод байхдаа фейсбүүк зарын групп дээр Б.М******* гэх фейсбүүк хаягтай хүн “батарейтай дрил зарна” гэсэн зар оруулсан байхаар нь тухайн хүн рүү чат бичиж асуухад 600.000 төгрөг гэж байгаа аймаг Оюу толгойд байна авахаар болбол унаанд тавиад өгнө гэхээр нь итгээд тухайн хүний над руу явуулсан Голомт банкны ********** дугаартай М******* гэх хүний данс руу би өөрийн Голомт банкны ************ дугаартай данснаас 585000 төгрөг шилжүүлсэн юм. Тухайн хүн нь би замын зардлыг нь өгье гээд надаас 585000 төгрөг аваад **** ӨМЭ гэсэн дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн зураг явуулаад тухайн машинд тавьсан шүү, чи ********** гэсэн дугаараар нь холбогдоод аваарай гэж хэлсэн. Тэгээд маргааш буюу 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр над руу дахин чат бичээд чи “ком багаж авах уу би хямдхан өгнө шүү” гэхээр нь үнийг нь асуусан чинь 400.000 төгрөг гэхээр нь би шууд авъя гээд тухайн данс руу нь дахин 400000 төгрөг шилжүүлээд мөнгөө хийсэн шүү гээд хэлэхэд мөнгө нь ороод ирсэн байна, би маргааш өглөө У хот руу явна, тэгэхдээ аваад очъё гэж надаа хэлсэн. Тэгээд тухайн өдөр над руу дахин чат бичээд надаа түр 150.000 төгрөг байвал өгч байгаач, би маргааш уулзаад өгье гээд гуйгаад байхаар нь тухайн залууд итгээд 150.000 төгрөг шилжүүлсэн чинь тухайн залуу гар утсаа авахгүй алга болсон тул цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөх болсон. .... Би өөрийн ажил болох С дүүргийн * дугаар хороо Баянцагаан **-** тоотод байх үедээ өөрийн Голомт банкны *********** дугаартай данснаасаа Голомт банкны ************ дугаартай М******* гэх хүний данс руу 1135000 төгрөгийг шилжүүлсэн.... Тухайн хүнээс захиалсан эд зүйл болон шилжүүлсэн 1135000 төгрөгөө буцааж авч чадаагүй... гэх мэдүүлэг/2 хх-ийн 243 дугаар хуудас/, Хохирогч Ү. А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... Би дүүргийн ** дүгээр хорооны Сэлбэ **-**** тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, “******* хишиг” ХХК-ний жолооч ажилтай. Би 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр У хотоос аймгийн Цагаан хадны уурхай руу гарч явах үедээ дүүргийн ** дүгээр хорооны тойргийн урд талын дугуй засвар дээр байж байх үедээ фейсбүүк дээрээс зарын групп дотроос * дугаараас ******* ширхэг усан хээтэй 12х20 хэмжээтэй дугуй 1,000,000 төгрөгөөр зарна гэсэн байхаар нь утсаар нь холбогдож яриад Голомт банкны *********** дугаарын данс руу өөрийн Хаан банкны ********** дугаарын данснаас мөнгө шилжүүлээд аймаг руу замдаа гараад явсан. Тэгээд аймагт очоод холбогдох утас холбогдохгүй байхаар нь залилуулсан гэдгээ мэдэж түүнээс хойш У хотод ирж чадахгүй байж байгаад өнөөдөр ирээд гомдол гаргаж байна. Би өөрийн Хаан банкны ************ дугаарын данснаас Голомт банкны *********** дугаарын данс руу 1000000 төгрөг шилжүүлсэн....” гэх /3 хх-ийн 50-р тал/,

-Хохирогч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 02 сарын 25-ны өдөр надад аккаунт зарсан зүс таних залуу болох - эрдэнээс фитнесийн эрхийн карт олоод өгч чадах уу гэж асуухад М******* надад эхлээд хэлэхдээ хүмүүсээс асууя гэсэн... тэр өдрийн орой нь над руу - нь “нэг ширхэг эрхийн карт олчихлоо хамт ажилладаг гэх хүнээс оллоо, дараа долоо хоногийн 4 дэх өдөр буюу 03 дугаар сарын 07-ны өдөр ажлаас буугаад хотод ирнэ ээ тэр үед чамд эрхийг нь өгнө 1100000 төгрөгөөр худалдаж аваарай” гэж хэлэхэд нь би зөвшөөрөөд эхлээд би өөрийн гэртээ байхдаа М*******д урьдчилгаа 500.000 төгрөгийг нь өгөөд, дараа нь эрхийн картаа гар дээрээ аваад үлдэгдлийг нь шилжүүлнэ гэсэн бөгөөд би тэр үедээ урьдчилгаа болох 500000 төгрөгийг нь Голомт банкны ******** гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд дараа нь 2-3 хоногийн дараа буюу 2024 оны 02 сарын 28-ны өдөр М******* надаас “цаад хүмүүс нь мөнгөө нэхээд байна” гэхээр нь би итгээд үлдэгдэл 600000 төгрөгийг нь данс руу шилжүүлж өгсөн. Тэгээд дараа нь - нь тухайн эрхийн картын зургийг нь над руу фейсбүүк чатаар явуулсан. Тэгээд дараа нь удалгүй “дахин нэг ширхэг эрхийн карт олчихлоо 900000 төгрөгөөр авах уу” гэхээр нь би зөвшөөрөөд тэр өдрөө дахин данс руу 600000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд дараа нь маргааш нь буюу 02 дугаар сарын 29-ний өдөр данс руу 550,000 төгрөг шилжүүлж өгсөн бөгөөд тухайн мөнгө нь гурав дахь эрхийн картын урьдчилгааг өгсөн. Тэгээд дараа нь М******* нь гэх хүндээ хоёр дахь эрхийн картын үлдэгдэл 300000 төгрөгийг өөрийнхөө 1100000 төгрөгөөсөө өгч бай, хоёр ширхэг эрхийн карттай болоод г ажлаасаа буугаад хотод ирэхэд чинь би үлдэгдэл мөнгөө өгнө гэж бид гурав тохиролцсон. Тэгээд би энэ зарчмаар - надад эрхийн карт олчихлоо гэх болгонд нь би тухайн эрхийн картын урьдчилгаа мөнгө болох 500.000-600.000 төгрөгийг шилжүүлж өгдөг байсан. Тэгээд ийм байдлаар надаас 4.855.000 төгрөг болсон бөгөөд эрхийн картаас гадна - надад “зарим эрхийн картын мөнгийг өөрөөсөө гаргаад өгчихлөө” гэхээр нь би М*******эс гаргасан мөнгө байх гэж бодоод 300.000 орчим төгрөг өгч байсан. Тэгээд би нийт 11 удаагийн гүйлгээгээр 4.855.000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэгээд түүнээс хойш 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр М******* нь надад “ гэх залуу очихоороо чамд 4 ширхэг эрхийн картыг чинь өгнө” гэж хэлээд миний фейсбүүк рүү тухайн дөрвөн эрхийн картын зургийг нь явуулсан. Тэгээд 2024 оны 03 сарын 02-ны өдөр орой над руу “пабны төлбөр тооцоо хийх хэрэгтэй байна. миний дансанд мөнгө байгаа ч гэсэн интернэт банк болохгүй байна, чи 500.000 төгрөг шилжүүлээч” гэхээр нь би итгээд шилжүүлсэн. Дараа нь удалгүй шөнө над руу дахин залгаж, 300.000 төгрөг пабны мөнгө гэхээр нь би дахин шилжүүлж өгсөн. Түүний дараа би итгээд 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хүлээхэд гар утасны дугаар болох *********** гэсэн дугаар руу нь залгахад блок хийсэн байсан. Тэгээд түүнээс хойш М*******тэй холбогдож чадахгүй байж байгаад 2024 оны 03 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө над руу Б.М******* гэсэн хаягтай фейсбүүкээрээ чатаараа залгаад “дөрвөн эрх чинь байгаа аваачаад өгнө пабны тооцоо 300.000 төгрөг төлж чадахгүй байна төлөөд өгөөч” гэхээр нь би шилжүүлж өгөх мөнгөгүй байсан. Тэгэхэд М******* над руу пабны ажилчид цагдаа гадаа дуудан хэлтэс рүү явахаар боллоо” гэж хэлээд гар утсаа тасалсан Тэгээд түүнээс хойш би М*******тэй холбоо барьж чадахгүй байсан. Би өөрийн шилжүүлсэн 4.855.000 төгрөгөө эргүүлэн авах хүсэлтэй байна. Надад өгнө гэсэн фитнесийн эрхийн картаа авмаар байна. Өөр гомдол санал байхгүй...” гэх /3 хх-ийн 98-100-р тал/,

-Хохирогч С.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Би дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар байрны 8 тоотод эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг юм. Би “Sandui Munkhbat” нэртэй фэйсбүүкийг ашигладаг байсан бөгөөд тухайн үед буюу 2023 оны эхээр фэйсбүүк орж байхад олон нийтийн сүлжээнд ****УБЗ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн, хар өнгийн тээврийн хэрэгслийг гэх нэртэй фэйсбүүк хаягаас “яаралтай зарна” гэх зарын дагуу би тухайн хүнтэй холбогдсон юм. Тэгээд тухайн фэйсбүүктэй чаталж байхад ямар нэгэн, зураггүй байсан учраас би тухайн фэйсбүүк рүү чиний үндсэн фэйсбүүк хаяг руу холбогдъё гэсэн чинь Б******* М******* гэх фэйсбүүк хаягаар надтай холбогдсон юм. Тухайн тээврийн хэрэгслийг тухайн хүнээс 14000000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон бөгөөд надад хэлэхдээ өөрийнх нь нэр дээр биш, Худалдаа хөгжлийн банкны нэр дээр байдаг, өөрөө төлөлтөө сар бүр хийдэг, төлөлтөө хийж дуусгаад таны нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлсэн. Тэгээд бид хоёр өгөлцөж авалцах дээрээ тохиролцоод 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хан- Уул дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар байрны 8 тоотод Б.- тухайн машинаа өөрөө унаж ирж надад хүлээлгэн өгсөн бөгөөд би гэртээ байхдаа интернэт банкийг ашиглаж өөрийн *********** тоот данснаас тухайн - Эрдэнийн Хаан банкны ************** тоот данс руу 13.448.850 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь буюу 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дүүргийн ** дугаар хороо  дугаар байрны * тоотод байхдаа Худалдаа хөгжлийн банкны ********* тоот данснаас интернэт банкаар Б. ********** тоот данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд би Б.М*******д нийт 2 удаагийн гүйлгээгээр 13.948.850 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед буюу машинаа аваад, мөнгийг шилжүүлэх үед Б.М******* нь надад **** УБЗ улсын дугаартай приус-30 маркийн машиныг банканд төлбөрөө төлж дууссаны дараа буюу 2023 оны 08 дугаар сард нэр дээр нь шилжүүлж өгнө гээд бичиг хийж өгсөн боловч, тухайн бичгийг нь би хаячихсан бөгөөд одоо байхгүй. Тэгээд хэсэг хугацааны дараа Б.М******* нь Г.Түмэнжаргалтай хамт над дээр ирж уулзсан. Тэгээд Г.Түмэнжаргал нь надад хэлэхдээ би Б. ах нь байгаа юм, Б.- нь мөнгөний асуудалд орчихсон, энэ танд өгсөн машиныг буцааж аваад, зараад таныг мөнгийг өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би эхлээд мөнгөө аваад, та хоёр машинаа аваад яв гэж хэлээд тэр хоёр яваад өгсөн бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр миний машин гэрийн гадаанаас алга болчихоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Тэгээд цагдаа нар миний машиныг авч явсан хүнийг олсон чинь Б.М*******тэй хамт өмнө над дээр ирж уулзсан Г.Түмэнжаргал аваад явсан байсан бөгөөд тухайн Б. надад зарсан машин нь Г.Түмэнжаргалын нэр дээр бүртгэлтэй машин байсан бөгөөд Б.- д залилуулсан гэдгээ мэдсэн юм. Тухайн Б.М*******, Г.Түмэнжаргал хоёрыг тухайн машин дээр ямар хамааралтай болох талаар бол би мэдэхгүй байна. Сүүлд сонсоход хамт ажилдаг Г.Түмэнжаргалын нэр дээр нь зээл аваад тухайн зээлийг нь Б.М******* төлдөг гэж л ойлгосон бөгөөд яг үнэн зөв эсэхийг нь бол мэдэхгүй байна...” гэх /3 хх-ийн 195-р тал/,

Хохирогч Ч.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн фейсбүүк хаяг болох Чинбат Г гэх хаягаас “Ажлын гутал зарын группэд baffin гутал авна гэж зар байршуулсан юм. Тэгтэл удалгүй над руу М******* Б. гэх хаягтай хүнээс таны авах гутал надад байна 350.000 төгрөгөөр зарна гэж над руу чат бичсэн. Тэгэхээр нь би зах зээлийн үнээс доош үнэлгээтэй болохоор тохиролцож фейсбүүк чатаар чатлан миний дугаарыг авч над руу ********* дугаараас нэг эрэгтэй хүн залгаж би аймаг Оюутолгойд байна гэсэн ба маргааш ажлаасаа бууна тэгэхээрээ гутлаа аваад очъё гэж хэлэхээр нь би У хотод ирэхээр чинь мөнгөө хийнэ гэж хэлэхэд тухайн хүн өөрийнхөө иргэний үнэмлэх, бусад, мэдээлэл, дансны дугаараа фейсбүүк чатаар өгсөн ба би банканд төлөлттэй гээд одоо хийчих ахаа гээд гуйгаад байсан. Би тус мэдээллүүд нь хоорондоо таараад байсан болохоор итгэж тухайн хүний өгсөн Голомт банкны ******** дугаарын М******* Бадмаасамбуу гэх хүний данс руу өөрийн эзэмшлийн Голомт банкны ********* дугаарын данснаасаа 350,000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Тэгтэл удалгүй залуу миний утас болон, цахим хаяг нарыг блок хийж холбоогоо тасалсан. Тэгээд би сураг байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм....” гэх /3 хх-ийн 211-212-р тал/

-Хохирогч Н.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 22 цагийн орчимд гэртээ фэйсбүүк ухаад хэвтэж байсан чинь “ажлын багаж зарна” гэх зар байхаар нь зар нийтэлсэн хүн болох Б.- гэх фэйсбүүк цахим хаягтай холбогдож батарейтай таслагч 610.000 төгрөгөөр авахаар тохироод Б******* М******* гэх хүний эзэмшлийн Голомт банкны ********** тоот дугаарын данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны ********* тоот дугаарын данснаас 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 23 цаг 19 минутад *********** Ваgај гэх утгатайгаар батарейтай таслагчийн төлбөр болох 610,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлсний дараа багажаа унаанд тавьж явуулна гэж хэлээд ******** дугаарын утсыг өгөөд энэ дугаартай холбогдоод багаж аваарай гэж хэлээд, маргааш нь 2024 оны 04 дүгээр 22-ны өдөр 11 цаг 52 минутад ******** дугаараас миний эзэмшлийн ****** дугаарын утас руу "Дайварт явж байгаа жолооч байна" утгатай мессеж бичиж байгаад огт холбоогүй алга болсон....” гэх /4 хх-ийн 21-р тал/,

-Хохирогч В.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрийн гэртээ байж байхдаа Герман ком багаж авах зорилгоор фэйсбүүк групп дээрээс багаж зарна гэсэн зар байхаар нь тухайн зар тавьсан хүнтэй ********** гэсэн дугаараас над руу залгаж багажаа надад танилцуулж утсаар ярьсан юм. Тухайн хүн банкны зээлээ төлөх гээд байна над руу эхлээд мөнгө хийчих гэхээр нь би өөрийн Голомт банкны ***********тоот данснаас Голомт банкны ********** гэсэн тоот данс руу 450,000 төгрөгийг дүүргийн **-р хороо ***-* тоотод болох өөрийн гэртээ байхдаа шилжүүлсэн юм. Тэгээд манай эхнэр ажлаасаа тараад замаараа авахаар тохиролцож тухайн хүний дуудсан газар нь болох Яармагийн Ханбогд хотхон дээр дуудаж тухайн газар нь очоод ******** гэсэн дугаар руу залгахад холбогдох боломжгүй болсон учраас цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм....” гэх /1 хх-ийн 238-р тал/,

-Гэрч Г.Түмэнжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр С дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ************ зогсоол дээр үйл ажиллагаа явуулдаг "Худалдаа хөгжлийн банкнаас" хар өнгийн приус-30 маркийн машиныг зээлээр худалдан авсан. Би сар болгон 896,000 төгрөг тушаадаг байсан. Тэр үед хамт ажилладаг дүү болох Б.М******* нь та надад машинаа өгчих би сар болгон эргэн төлөлтийг хийнэ гэсэн. Тэрээр ажлаасаа гараад 2023 оны 03 дугаар сараас хойш тухайн машины лизингийн төлөлтийг төлөөгүй, би өөрөө төлөөд явж байсан. Би Б.М******* гэх залуутай холбоо барих гээд үзсэн боловч холбогдож чадаагүй явсан. Тэгээд би ирж байж 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хамаатны ахтай нь холбоо барьж байгаад Б.М******* гэх залуутай уулзаад яагаад машин хаана байна би машинаа авъя гэсэн чинь би 2023 оны 02 дугаар сард М гэх хүнд 14,000,000 төгрөг аваад тухайн машиныг зарсан гэж хэлсэн. Би тухайн машин авсан хүнтэй очиж уулзах хэрэгтэй байна гээд Б.М******* гэх залуугийн хамт М гэх залуугийн ажил дээр очсон. Тэгээд би тухайн М гэх залууд ямар учиртай болохыг нь тайлбарлаад би машинаа аваад зараад банкны өрийг дараад үлдээсэн мөнгийг нь танд гаргаад өгье, мөнгө дутах юм бол Б.М******* гэх хүнтэй хоорондоо учраа ол гэж хэлсэн. Тэр үед М гэх залуу зөвшөөрч машиныг манай гэр бүлийн хүмүүс аялалд унаад явсан байгаа 07 дугаар сарын 15-ны үеэр ирнэ гэж тэр үед нь болъё гэж хэлсэн. Наадмаас өмнө зарчих юм бол хэрэгтэй байна, үнэ гайгүй өндөр байна гэж хэлсэн чинь арай боломжгүй байна ирэх үед нь болъё гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш холбоо барих гэсэн боловч холбоо барьж чадахгүй байж байгаад фэйсбүүкийг нь олоод холбоо барьсан чинь чиний машин ер нь мөн юм уу? чи нотолж чадах юм уу гэж асуухаар нь би анх авахдаа банктай хийсэн гэрээ холбогдох бүх бичиг баримтыг явуулсан. Тэрийг харчхаад 2-3 хоногийн дараа над руу залгаад чи надад 14,000,000 төгрөг өгөөд авчих, чи өөрөө Б.- гэх залуутай холбоо бариад мөнгөө авчих гэж хэлсэн. Би тухайн залууд би юу гэж тэгж байх юм бэ чи зүгээр наад машин аваад ир гэж хэлсэн чинь холбоо сураггүй алга болсон. Тэгээд би тэр өдрөөс хойш холбоо барих гээд үзсэн боловч чадахгүй байсан. Тэгээд би 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би өөрийн ********* гэх дугаараас ******* гэх утас руу нь залгасан боловч утсаа аваад тийм хүн байхгүй гэж хэлээд байсан. Тэгээд би өмнө уулзаж байсан ажил дээр нь яваад очсон чинь миний **** УБЗ улсын дугаартай хар өнгийн Тоёота приус-30 загварын автомашин гадаа нь зогсож байсан. Тэгээд би хүлээж байгаад ажиллаа тараад явах үед нь уулзаж чадаагүй явуулсан уулзах гээд араас нь явсаар байгаад гэрийнх нь гадаа ирсэн. Тэгээд би хувийн ачилтын машин дуудаад 100,000 төгрөг төлөөд тухайн автомашиныг ачуулаад дүүргийн ** дугаар хороо ** дүгээр байрны ** давхарт байрлах гражинд байршуулсан....” гэх /3 хх-ийн 145-р тал/ мэдүүлгүүд,

-Шүүгдэгч Б. Төрийн банкны 1705174243 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга/1 дүгээр хх-ийн 28-29 дүгээр хуудас/, Хохирогч Ш. Тын Голомт банкны ************тоот дугаарын дансны хуулга, фэйсбүүк хэрэглэгчтэй харилцсан чатны хуулбар, ******** дугаарын хэрэглэгчтэй харилцсан мессежний хуулбар /1 хх-ийн 33- 45-р тал/,

-Голомт банкны Б. ************* тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 149-221-р тал/,

-Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 244-р тал/

-Хохирогч А.Бий ******** тоот данснаас Б. Голомт банкны ********* тоот данс руу 600,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээллийн хуулбар /2 хх-ийн 40-р тал/,

-Хохирогч Д.Баяржаргалын Хаан банк дахь ************* дугаартай, ********* дансны хуулга болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /2 хх-ийн 5-10-р тал/,

-Хохирогч А.Гийн Хаан банкны ********* дугаартай дансны дэлгэрэнгүй хуудсанд “2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 500000 төгрөгийн ******** bagaj unе” гэх гүйлгээний утга бүхий үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх- ийн 86-р тал/,

-Хохирогч П.гийн хаан банк дахь эзэмшлийн ********** тоот данснаас “********** данс руу duguia mongo rэх утrа бүхий 700000, 600,000 төгрөгийн зарлага” бүхий депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх-ийн 169-р тал/,

-Голомт банкны Б. эзэмшлийн ************ тоот дансны "Б.Хаас шилжүүлсэн 300000 төгрөгийн орлого" бүхий хуулга /2 хх-ийн 214-215-р тал/,

-Голомт банкны ************ дугаартай Д.Дын “585000, 150000, 250000, 150000 төгрөгийн зарлага бүхий дансны хуулга, Б.М******* гэх фэйсбүүк чатны мессежний хуулбар /3 хх-ийн 7-14-р тал/,

-Хаан банкны ************ дугаартай Ү.Агийн данснаас Голомт банкны *********** тоот данс руу 1000000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээллийн хуулга /3 хх-ийн 54-р тал/,

-Хаан банкны ************ тоот Б.Тийн эзэмшлийн данснаас нийт 4855000 төгрөгийн зарлага бүхий дансны дэлгэрэнгүй хуулга, Б.М*******тэй харилцсан фэйсбүүк чатны мессежний хуулбар /3 хх-ийн 74-94-р тал/,  

-Хохирогч Б.ийн гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн баримт /3 хх-ийн 198-200-р тал/,

-Хохирогч С.Мын ********** дугаартай данснаас *********** тоот данс руу 13,448,000 болон 500,000 төгрөгийн шилжүүлэг хийсэн шилжүүлгийн мэдээллийн хуулга, фэйсбүүкийн чатны мессежний хуулбар /3 хх-ийн 151-170-р тал/

-2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “...********** дугаарын хэрэглэгчтэй мессеж бичсэн...” гэх тэмдэглэл/3 хх-ийн 171-172-р тал/,

-Хаан банкны *************** дугаартай С.Мын данснаас 13,454,850 төгрөгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Худалдаа хөгжлийн банкны 404219935 дугаартай дансны хуулга /3 хх-ийн 198-199-р тал/,

-Голомт банкны *************** тоот дансны 350,000 төгрөгийн зарлага бүхий дансны хуулга, фэйсбүүк чатны хуулбар/3 хх-ийн 221-228-р тал/,

-2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Н.Нгийн Хаан банкны ************** дугаартай данснаас Голомт банкны 1705174243 дугаартай Б.- Эрдэнийн данс руу 610,000 төгрөг төлсөн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, фэйсбүүк чатны хуулга /14 хх-ийн 30-37-р тал/,

-2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Бадмаасамбуу овогтой - Эрдэнийн Төрийн банкны *********** тоот данс руу 2023 оны 12 дугаар сарын 28- ны өдөр ******** гэх гүйлгээний утгатай 450,000 төгрөгийн орлого орсон байна.” гэх ********* тоот Б. Голомт банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 245-248-р тал/,

-Шүүгдэгч Б. нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2 хх-ийн 8-р тал/

-Шүүгдэгч Б. жолоочийн лавлагаа /2 хх-ийн 9-р тал/

-Шүүгдэгч Б. оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 10-р тал/

-Шүүгдэгч Б. иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх-ийн 11-р тал/

-Шүүгдэгч Б. төрсний бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 12-р тал/

-Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж ирүүлсэн шүүгдэгч Б.М*******эс хохирогч Ш.Тт 620,000 төгрөгийг, хохирогч А.Бд 600,000 төгрөгийг, хохирогч А.Гт 900,000 төгрөгийг, хохирогч А.эд 400,000 төгрөгийн, хохирогч П.д 1,300,000 төгрөгийг, хохирогч Б.Хт 300,000 төгрөгийг, хохирогч Б.Тт 1,000,000 төгрөгийг, хохирогч Д.Дт 1,135,000 төгрөгийг, хохирогч Ү.Ад 1,000,000 төгрөгийг, хохирогч С.Мад 1,500,000 төгрөгийг, хохирогч Ч.Гт 350,000 төгрөгийг, хохирогч Н.Нд 610,000 төгрөгийг, хохирогч В.д 450,000 төгрөгийг тус тус төлсөн Голомт банкны төлбөрийн шилжүүлгийн баримт, шүүгдэгч Б.М******* нь гэм буруугийн болон хэргийн зүйчлэлийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт гэм маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б. гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

4.Анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар дүгээр зүйлийн 1-д “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

5.Шүүгдэгч Б.М******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж учруулсан хохирол төлбөрийг давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдаж явцад бүрэн төлж барагдуулсан болон түүний хувийн байдлыг харгалзан үзэж, тухайн зүйл хэсэгт зааснаар түүнд оногдуулсан ялын 10 сарын хорих ялаас доош татаж хөнгөрүүлэн 08 сарын хорих ял болгон өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтуудад өөрчлөлт оруулан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолын

2 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.М*******д 08 /найм/ сарын хорих ял оногдуулсугай” гэж,

3 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.М*******д оногдуулсан 08 /найм/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангасугай.

3.Шүүгдэгч Б.М******* нь энэ гэмт хэргийн улмаас 111 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.   

4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                            

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Г.ДАВААРЕНЧИН

 

                       ШҮҮГЧИД                                   Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

                                                                           Б.ЭРДЭНЭХИШИГ