| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2025/03830/И |
| Дугаар | 191/ШШ2025/10534 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/10534
| 2025 оны 11 сарын 25 өдөр | Дугаар 191/ШШ2025/10534 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ********* дүүрэг, ****** хороо, ****** хороолол, ******* ******* ******* гудамж, ****** байр, ****** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* *******-******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ***** дугаар хороо, ******* гудамж, ********** тоот хаягт байрлах, ХХК /РД:/-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот, ****** дүүрэг, **** дүгээр хороо, ****** гудамж, *** байр, *** тоот хаягт оршин суух, овогт /РД:/
үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл, эзэмшлийг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д. *******-******* тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХХК-ийн хэрэгжүүлж буй ****** дүүрэг, ***** хороо, //, гудамж хаягт байрлах, *** давхар төсөл-өөс оффисын талбайг захиалж, дараах Оффис, үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ-г байгуулсан. Үүнд, 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 24/38 дугаартай Төслийн *** давхарт байрлах, ***** тоот, 39.14 м.кв талбайг захиалах гэрээ, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 24/41 дугаартай Төслийн **** давхарт байрлах, **** тоот тус бүр нь 33.44 м.кв талбайг захиалах гэрээ
Миний зүгээс эдгээр 72.58 м.кв талбайтай оффисын талбайн хариу төлбөрийг ХХК-ийн баталгаажуулснаар иргэн овогтой төлж дуусгавар болсон. Учир нь, эдгээр оффисын төлбөрийг иргэн Г. нь хариуцагч ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан иргэн овогтой д тээврийн хэрэгсэл шилжүүлэх замаар аль хэдийнээ гүйцэтгэсэн байсан, үүнийг ч ХХК хүлээн зөвшөөрсөн тул талууд гэрээний 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Гэрээний зүйл болох оффис талбайн төлбөр бүрэн төлөгдсөн болно. гэж тусгасан. Гэтэл хариуцагч ХХК-иас оффисын талбайг тогтоосон хугацаанд, зохих журмын дагуу хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхгүй байсаар байна.
Гэрээний 3 дугаар зүйлийн 1.д Гэрээний зүйлийг гүйцэтгэгч тал ажил гүйцэтгэж дуусмагц барилга хүлээн авах, хүлээлгэн өгөх актаар захиалагч талд хулээлгэн өгөх бөгөөд үүгээр гэрээний зүйл нь захиалагчийн өмчлөл, бүрэн хэмжээгээр захиран зарцуулах эрхэд шилжиж, гэрээний зүйл болох талбайн холбогдолтой бүх төрлийн үйлчилгээний зардлыг захиалагч хариуцна. гэж, Гэрээний зүйлийг гүйцэтгэж дууссаны дараа захиачагч тал заавал хүлээн авах үүрэг хүлээнэ. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр захиалагч тал энэхүү үүргээсээ татгалзвал энэхүү гэрээний хариуцлагын тухай зүйлд заасан буюу наймын 1-д заасан хариуцчага хүлээнэ гэж тус тус зохицуулсан.
Иймд, ******* дүүрэг, ***** хороо, //, гудамж хаягт байрлах, **** давхар төсөл-ийн **** давхарт байрлах, ***** тоот, 39.14 м.кв талбай, **** тоот 33.44 м.кв талбайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл, эзэмшлийг Д. *******-******* надад шилжүүлэхийг хариуцагч ХХК-д даалгаж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгч Д. *******-******* тус шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ:
Д. *******-******* миний бие ХХК-д холбогдуулан төслийн ***** тоот 39,14 м.кв, **** тоот 33,44 м.кв талбайнуудын өмчлөл, эзэмшлийг шилжүүлэхийг шаардлсан. Нэхэмжлэлийн шаардлагад шаардсан ****** тоот оффисын талбайнуудыг ****** улсын дугаартай, цагаан өнгийн камаз, ****** улсын дугаартай шар өнгийн камаз машинаар авахаар тохирч Г. машиныг шилжүүлж байсан боловч Г. гээс ****** ****** машинуудыг биет болон нэрийг буцаан шилжүүлэн авч ямар нэг хохиролгүй болсон. Иймд Д. *******-******* миний бие ХХК, Р. д ямар нэг төлбөр төлөөгүй тул төслийн ****** тоот 39,14 м.кв, **** тоот 33,44 м.кв талбайнуудын өмчлөл, эзэмшлийг шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д. *******-******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл, эзэмшлийг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаагаа татгалзсан болох нь нэхэмжлэгчийн тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Д. *******- нэхэмжлэлтэй, ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нь ***** дүүрэг, ***** хороо, ы //, гудамж хаягт байрлах, **** давхар төслийн барилгын **** давхарт байрлах, ***** тоот, 39.14 м.кв талбайтай, ***** тоот 33.44 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл, эзэмшлийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 1,791,000 төгрөгийн 895,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 895,500 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас гаргуулж нэхэмжлэгч Д. *******-*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.БАЯРМАА